2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2025/00732

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2025/00732

Улаанбаатар хот

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******, ******* оршин суух, /РД:/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 33,607,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Хариуцагч Л. нь тус банктай 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 35,956,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид 35,956,000 төгрөгийн зээлийг олгосноор Цахим зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 3,031,471.62 төгрөг, зээлийн хүүнд 3,984,548.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 78,972.07 төгрөг тус тус төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоололд тусгав. Хариуцагчид Цахим цалингийн зээлийн гэрээ-ээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Хариуцагчид Цахим цалингийн зээлийн гэрээ-ээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардсан боловч хариуцагч нь зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа болно. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөр банкны санаачлагаар тасалбар болгон хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийнэ тоот Цахим цалингийн зээлийн гэрээ -ний мөнгөн төлбөрийн үүрэгт үндсэн зээлийн өрийн үлдэгдэлд 32,924,528 төгрөг, зээлийн хүүнд 680,499 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,366 төгрөг буюу нийт 33,607,393 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л. шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие Л. нь *******ны нэхэмжилсэн 33,607,393 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Л.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,607,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 07 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Л.т 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Л. нь нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

Иймд ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Л.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,607,393 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-иас хариуцагч Л.т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 33,607,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л. нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 325,987 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 162,993.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 162,993.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА