| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/00904/И |
| Дугаар | 193/ШШ2025/00741 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 193/ШШ2025/00741
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 193/ШШ2025/00741 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, , оршин суух, /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,888,684.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Хариуцагч Б. нь ******* ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тоот гэрээний дагуу маркийн гар утсыг нийт 5,838,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тоот гэрээний дагуу Iphone 15 маркийн гар утсыг 3,888,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай зээл авсан. 2024 оны 02 дуагар сарын 25-ны өдөр тоот кредит үйлчилгээний гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, итгэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, тоот гэрээний дагуу үндсэн зээлд 4,845,169 төгрөг, үндсэн хүү 739,120.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,497.81 төгрөг, тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,226,790.5 төгрөг, үндсэн хүүнд 492,240.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,991.38 төгрөг, тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 484,394.14 төгрөг, үндсэн хүүнд 79,244.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,736.68 төгрөг нийт 9,888,684.88 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Нэг талаас ББСБ ХХК нөгөө талаас Б. нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 9,888,684.88 төгрөгийг 6 хувааж 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,648,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,648,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,648,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,648,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,648,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,648,684.88 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна . гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,888,684.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Б. нь 9,888,684.88 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүр 1,648,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,648,684.88 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/73 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,888,684.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,888,684.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,648,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,648,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 1,648,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,648,000 төгрөг, 12 дугаар сарын 30-ны өдөр 1,648,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,648,684.88 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,169 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Б.ээс 86,584.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 86,584.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА