| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярмагнайн Хишигзаяа |
| Хэргийн индекс | 193/2025/01024/И |
| Дугаар | 193/ШШ2025/00748 |
| Огноо | 2025-08-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 193/ШШ2025/00748
| 2025 08 18 | 193/ШШ2025/00748 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигзаяа би
Нэхэмжлэгч: *******, *******, *******, тоотод байрлах, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, *******од оршин суух, ******* овогт ын /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7,324,680.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... ын нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр *******тай дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөрт 6,892,725.80 төгрөг, зээлийн хүү 423,246.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,708.55 төгрөг нийт 7,324,680.78 төгрөгийг Б.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие *******ны нэхэмжилсэн 7,324,680.78 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч О.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,324,680.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 07 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч О. 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч О. нь нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.
Иймд “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, О.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,324,680.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-иас хариуцагч О.т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 7,324,680.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О. нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132,145 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 66,072.5 төгрөгийг, Төрийн сангийн тоот данснаас 66,072.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГЗАЯА