Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 305/ШШ2025/00499

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: *******-т холбогдох,

зээлийн төлбөрт 1,444,283.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тоот ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ХХК нь *******-тэй 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ”-г байгуулан 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 250.000 төгрөгийг 4.5%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 250.000 төгрөгийг 4.5%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн билээ. ******* нь зээл авсанаас хойш нэг ч удаа зээлээ төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход зээлээ хаана гэж олон удаа хугацаа товлон хойшлуулж явсаар өдийг хүрээд байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дгээр зүйлийн 21.1-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөө дуусгавар болно” гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно.

Иймд “Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ”-г бичгээр байгуулж, ******* зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан зээлд нийт 1,444,283.38 төгрөгийг хариуцагч *******-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* миний бие ******* ХХК-аас 1,444,283.38 төгрөг авсан. Зээлийн үлдэгдэл 1,444,283.38 төгрөгийг 09 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******-т холбогдох зээлийн төлбөрт 1,444,283.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “…******* миний бие ******* ХХК-аас 1,444,283.38 төгрөг авсан. Зээлийн үлдэгдэл 1,444,283.38 төгрөгийг 09 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,059 төгрөгийн тал хувь 19,029.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,029.5 төгрөгийг улсын орлогоос, 19,029.5 төгрөгийг хариуцагч *******-ээс тус тус гаргуулж ******* ХХК олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******-т холбогдох зээлийн төлбөрт 1,444,283.38 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь 1,444,283.38 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,059 төгрөгийн тал хувь 19,029.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,029.5 төгрөгийг улсын орлогоос, 19,029.5 төгрөгийг хариуцагч *******-ээс тус тус гаргуулж ******* ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ