| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2017/0215/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 116.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 89
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүххуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор Д.Нямдэлэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Хохирогчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн шилжүүлсэн Боржигон овогт Гантөгсийн Батзоригт холбогдох 1731001480095 дугааартай Эрүүгийн хэргийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р баг Улаанбургас гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Гантөгсийн Батзориг, /регистрийн дугаар МЖ93111719/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Батзориг нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” буудалд Б.Энхтүвшинг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Г.Батзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:. 2017 оны 10 дугаар сарын 22-нд би хөдөөнөөс ирээд буудалд орж архи уусан. Тэр залуу манай өрөөнд орж ирээд маргаан үүсгээд зодоон болсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
2. Хохирогч Б.Энхтүвшингийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед би гэрээсээ гараад “Оргил” буудал руу ганцаараа очсон. Би “Оргил “ буудалд баруун гар талаасаа 3 дахь өрөөнд орсон. Өрөөг 20000 төгрөгөөр бодож орсон. Ингээд хажуугийн өрөөний хүмүүстэй архи уусан. Тэгээд тэндл байсан хоёр согтуу залуу нэг нь өрөөнийхөө хаалгыг дарж байгаад нэг нь намайг цохисон. Тэр залуу миний нүүр лүү гараараа цохиж мөргөж авсан юм. Энэ үед нь би доош суутал миний нүүр лүү өшиглөсөн. Ингээд миний хамарас цус гарсан. Тэгэхээр нь зам дээрээс унаа авч эмнэлэг хүү явсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 1819 дүгээр хуудас/
3.Гэрч Б.Эрдэнэзаяагийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... “...3 дугаартай өрөөнд сүүлд нэмэгддэг залуу над руу ирээд Шонхоо согтчихоод янз янз болоод байхаар нь ганц алгадчихсан чинь хамраас нь цус гараад тогтохгүй байна гэж хэлэхээр нь би ариун цэврийн цаас аваад 3 дугаартай өрөөрүү ортол Шонхоо гэх залуугийн хамарнаас их хэмжээний цус гарсан байдалтай өрөөний шалаар нилэнхүйдпээ цус нь гоожсон байдалтай зогсож байсан .....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/
4.Гэрч А.Алдармаагийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....”Оргил буудлын 3 номерийн өрөөнд байж байхад Шонхоон Баагийн хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд “Шонхор” дэлгүүрээс архи авна гээд Шонхоон Баагий Сэр-Од гурав гарч явсан. Тэгэхээр нь удагүй гараад явсан. Буудлын өрөөнд Баатраа үлдсэн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/
5. Гэрч Д.Наранбаатарын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Батзориг ах гараараа нэг удаа хацар луу нь алгадсан. Мөн хамар луу нь толгойгоороо мөргөж авахад тэр Шонхооны хамраас цус гарч тогтохгүй байхаар нь тэр хамт анх орж ирсэн гэх хуурай ах гээд байсан ах 00-ын өрөөнд цусыг нь угааж байгаад одоо зүгээр боллоо гээд авч гарч ирсэн...Батзориг дахин Шонхоон гэх залууг нэг удаа цохиж авч дахин мөргөсөн...энэ үед тэр Шонхооны хамрас цус гараад л байх шиг байсан. Шонхоон чи намайг ийм болгосон шүү гээд л байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-37 дугаар хуудас/
6.Гэрч А.Даваасүрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....эрээн хувцастай явсан залуу нь хамар руу нь нэг удаа цохисон чинь цус гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарч 00-ын цаас авчирч мөн буудлын тэр өдрийн ресепшн ажилтай хүүхэнг дуудаж 103-руу залгаж хэлсэн чинь 7-8 дуудлагатай байна түүний дараа очино та нар чадвал машин аваад ир гэхээр нь машин аваад эмнэлэг рүү очсон....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/
7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 сарын 24-ний өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 351 тоот актын дүгнэлт хэсэгт:
1.Б.Энхтүвшингийн биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, / хавтаст хэргийн 46 дугаар хуудас/
8.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 367 тоот актын дүгнэлт хэсэгт:
1. Г.Батзоригийн биед 2 шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/
9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны Материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 1175 тоот актын дүгнэлт хэсэгт:
1. 2017.10.24-ний өдрийн №А-351 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Б.Энхтүвшингийн биед хамар ясны хугарл, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Б.Энхтүвшин нь 2017.10.30-ны өдөр Улаанбаатар-Сонголдо эмнэлэгт хамрын хугарал засах мэс засал хийлгэсэн байна. Энэ нь 2017.10.21-ний өдөр учирсан гэмтэлтэй хамааралтай...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/
10.Хохирогчийн Улаанбаатар “Сонгодо” эмнэлэгт эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 69-105 дугаар хуудас/
11.Шүүгдэгч Г.Батзоригийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:..Энхтүвшин нь миний шанаа руу болон уруул руу гараараа цохьсон. Миний шүд хөдөлгөөн орж хөхөрч өвдөж байна. Мөн толгой руу цохисон. Толгойгоо бариулсан. Тэгээд би заамдаж аваад ор руу түлхсэн. Тэгтэл босч ирээд өшиглөөд авахаар нь би нэг удаа алгадаад толгойгоороо нэг удаа мөргөсөн. Энэ үед түүний хамраас цус гарсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110-112 дугаар хуудас/,
12.Шүүгдэгч Г.Батзоригийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:..Энхтүвшин намайг архи авч өгсөнгүй гэж хэл амаар доромжилоод байсан. Тэгээд маргалдаж байгаад буудлын өрөөнөөс гарах гэхэд Энхтүвшин намайг 3 хөлтэй сандлаар миний нуруу хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгсэн чинь Наранбаатар холдуулсан тэгэхэд над руу дайраад байхаар нь нэг удаа алгадсан. Тэгээд дайраад байхаар нь нүдээ аниад нэг удаа мөргөсөн чинь Энхтүвшингийн хамраас цус гараад гэмтээсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-118 дугаар хуудас/,
13.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, / хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/
14. Оргил буудлын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/
15..Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/,
16.Хохирогч Б.Энхтүвшингөөс гаргасан хохиролын баримтууд /хавтаст хэргийн 152-181 дүгээр хуудас/,
17.Шүүгдэгчийн хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,
18.Шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 125 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Батзоригийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын
талаар шүүхээс өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Гантөгсийн Батзоригийг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” буудалд Б.Энхтүвшинг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Батзориг нь Сүхбаатар сумын харъяат Б.Энхтүвшинтэй үл ойлголцон маргаж нүүрэн тус газар нь өшиглөсний улмаас Б.Энхтүвшингийн биед хамрын нуруу хэсэгт 0.5 см өргөн зөөлөн эд няцарч хүрэнтсэн, хамрын зүүн талын яс дотогш цөмөрсөн, хамрын таславч мурийсан, хамрын баруун талын зай багассан, хамрын цөсөхсөн хугарал бүхий гэмтэл учирсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй Прокурорын тогтоол зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Гэмт хэрэг гарахад хохирогч Б.Энхтүвшин, шүүгдэгч Г.Батзориг нарын аль аль нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан нь нөлөөлсөн гэж Шүүх дүгнэж байна.
Иймд Шүүхээс Гантөгсийн Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, шинж чанарыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаан товлосон хугацаанд хүрэлцэн ирээгүйн улмаас шүүгчийн захирамжаар 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад 2 хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 2–ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг Шүүхээс оногдуулсан торгох ялаас хасч тооцон, торгох ялын хэмжээг 350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч Энхтүвшингийн эрүүл мэндэд учруулсан хохирол, эмчилгээнд зарцуулсан 2.252.226 төгрөгийн зардал нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүх хуралдаанаар хэлэлцэж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаж өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овгийн Гантөгсийн Батзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гантөгсийн Батзоригийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Г.Батзоригийн цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас хасч, торгох ялын нийт хэмжээг 350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулсан байхаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан ялтан Г.Батзоригоос нийт 2.252.226 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхааны 2 дугаар хэсэг, 014 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Маш отог овогтой Батболдын Энхтүвшинд олгохоор тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Батзоригт Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор гэмт хэргийн хор уршгийг арилгасан байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
8.Ялтанд Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн Шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.
9.Ялтан Г.Батзоригийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10.Ялтан Батзориг нь энэ гэмт хэргийн улмаас 10 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ