| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2231002800097 |
| Дугаар | 2024/ДШМ/29 |
| Огноо | 2024-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2024/ДШМ/29
А.*******, А.*******, Б.*******,
О.******* нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Т.Нансалмаа
Шүүгдэгч А.*******, А.*******, Б.*******, О.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, Б.Содболд нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/259 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр А.*******, А.*******, Б.*******, О.******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, ************ индекстэй, 4 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. овогт *******, ******* Улсын иргэн, *******оны ***** дугаар сарын ******* өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ****** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ******** дугаар баг, ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, /РД: ***********/; урьд
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, ял шийтгэл эдэлж байсан.
2. ургийн овогт ийн *******, ******* Улсын иргэн, ****** оны ***** дугаар сарын ******** өдөр Говь-Сүмбэр аймгийн Шивээговь суманд төрсөн, ******настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварын инженер мэргэжилтэй, ********* хуванцарын цехд механик ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *******сумын *****дугаар баг, *********тоотод оршин суух, /РД: **********/; урьд
-Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулж байсан.
-Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.
3. овогт *******, ******* Улсын иргэн, ******** оны ******* дугаар сарын *****-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бага боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, эхнэрийн хамт /эхнэр нь 3 сартай жирэмсэн, 2 дүутэй, 13 настай дүү нь асрамжийн газар, 7 настай дүү нь Хөвсгөлд холын хамаатны айлд байдаг гэх/ Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар баг ****дугаар гудамж **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. /РД: *********/;
4. овогт *******, ******* Улсын иргэн, ****** оны ***** дугаар сарын ******ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ********* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машин механизм засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт /хүүхэд нь 2 нас, 2 саран гарантай, эхнэр нь жирэмсэн/ Дархан-Уул аймаг, ********** сум, *********дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, /РД: *************/; урьд
-Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
1.Шүүгдэгч О.******* нь Б.*******, Ц.******* нартай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүүрэгчин нэг” гэх газар байрлан үйл ажиллагаа явуулж байсан “******* ******* ******* ” ХХК-ийн кемпийн байрны гаднаас Хово маркийн авто машины дугуй 2 ширхэг, GPS төхөөрөмж 1 ширхэг, аккумлятор цэнэглэгч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цагаан өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “******* ******* ******* ” ХХК-д 1,140,000 төгрөгийн хохирол учруулсан”.
-Б.*******тай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байсан ******* ******* ******* ” ХХК-ний кемпийн гаднаас аккумлятор 2 ширхэг, цилиндр 2 ширхэг, хово машины дугуй 6 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “******* ******* ******* ” ХХК-д 8,110,000 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.*******, Ц.******* нартай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байсан ******* ******* ******* ” ХХК-ний кемпийн гаднаас 15 кг-н савлагаатай 18 ширхэг тосолгооны товудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “******* ******* ******* ” ХХК-д 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан,
-Б.*******, А.*******, Ц.******* нартай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байсан “******* ******* ******* ” ХХК-н кемпийн гаднаас Хово маркийн машины дугуй 4 ширхэг, кабен халаагч 2 ширхэг, бутлуурын стартер 2 ширхэг, трубен 2 ширхэг, экскаваторын компьютер 2 ширхэг компрессор 1 ширхэг, женам 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “******* ******* ******* ” ХХК-д 12,700,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт,
2.Шүүгдэгч Б.******* нь О.*******, Ц.******* нартай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүүрэгчин нэг” гэх газар байрлан үйл ажиллагаа явуулж байсан “******* ******* ******* ” ХХК-ийн кемпийн байрны гаднаас Хово маркийн авто машины дугуй 2 ширхэг, GPS төхөөрөмж 1 ширхэг, аккумлятор цэнэглэгч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цагаан өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “******* ******* ******* ” ХХК-д 1,140,000 төгрөгийн хохирол учруулсан”
-О.*******тэй бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байсан ******* ******* ******* ” ХХК-ний кемпийн гаднаас аккумлятор 2 ширхэг, цилиндр 2 ширхэг, хово машины дугуй 6 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “******* ******* ******* ” ХХК-д 8,110,000 төгрөгийн хохирол учруулсан,
-О.*******, Ц.******* нартай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байсан ******* ******* ******* ” ХХК-ний кемпийн гаднаас 15 кг-н савлагаатай 18 ширхэг тосолгооны товудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “******* ******* ******* ” ХХК-д 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан,
-О.*******, А.*******, Ц.******* нартай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байсан “******* ******* ******* ” ХХК-н кемпийн гаднаас Хово маркийн машины дугуй 4 ширхэг, кабен халаагч 2 ширхэг, бутлуурын стартер 2 ширхэг, трубен 2 ширхэг, экскаваторын компьютер 2 ширхэг, компрессор 1 ширхэг, женам 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “******* ******* ******* ” ХХК-д 12,700,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт,
3.Шүүгдэгч Ц.******* нь Б.*******, О.******* нартай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бүүрэгчин нэг” гэх газар байрлан үйл ажиллагаа явуулж байсан ‘******* ******* ******* ” ХХК-ийн кемпийн байрны гаднаас Хово маркийн авто машины дугуй 2 ширхэг, GPS төхөөрөмж 1 ширхэг, аккумлятор цэнэглэгч 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цагаан өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “******* ******* ******* ” ХХК-д 1,140,000 төгрөгийн хохирол учруулсан”
-О.*******, Б.******* нартай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байсан ******* ******* ******* ” ХХК-ний кемпийн гаднаас 15 кг-н савлагаатай 18 ширхэг тосолгооны товудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “******* ******* ******* ” ХХК-д 2,160,000 төгрөгийн хохирол учруулсан,
-О.*******, Б.*******, А.******* нартай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байсан “******* ******* ******* ” ХХК-н кемпийн гаднаас Хово маркийн машины дугуй 4 ширхэг, кабен халаагч 2ширхэг, бутлуурын стартер 2 ширхэг, трубен 2 ширхэг, экскаваторын компьютер 2 ширхэг, компрессор 1 ширхэг, женам 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “******* ******* ******* ” ХХК-д 12,700,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт,
4.Шүүгдэгч А.******* нь О.*******, Б.*******, Ц.******* нартай бүлэглэн 2022 оны 06 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж байсан “******* ******* ******* " ХХК-н кемпийн гаднаас Хово маркийн машины дугуй 4 ширхэг, кабен халаагч 2 ширхэг, бутлуурын стартер 2 ширхэг, трубен 2 ширхэг, экскаваторын компьютер 2 ширхэг, компрессор 1 ширхэг, женам 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цагаан өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн “******* ******* ******* ” ХХК-д 12,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: А.*******, А.*******, Б.*******, О.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч овогт *******, ургийн овогт ийн *******, овогт *******, овогт ******* нарыг “Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******т 1 /нэг/ жил, 04 /дөрөв/ сар, О.*******д 1 /нэг/ жил, 03 /гурав/ сар, Ц.*******д 1 /нэг/ жил, 02 /хоёр/ сар, А.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.*******т 1 /нэг/ хоног, О.*******д 15 /арван тав/ хоног, Ц.*******д 22 /хорин хоёр/ хоног, А.*******д 1 /нэг/ хоног цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тус тус тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас 8,520,000 /найман сая таван зуун хорин мянга/-н төгрөгийг хувь тэнцүүлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “******* МЗ ******* ” ХХК-ны захирлын зөвлөх ажилтай Б.т олгохоор шийдвэрлэснээс: шүүгдэгч Б.******* 2,130,000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч О.******* 800,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдаж, /үлдэгдэл 1,330,000 төгрөг гаргуулах/ шүүгдэгч Ц.******* 2,130,000 төгрөгийг, шүүгдэгч А.******* 2,130,000 төгрөгийг тус тус гаргуулан олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Д.*******гийн эзэмшил, өмчлөлийн ************ улсын дугаартай, цагаан өнгийн “Бонго” маркийн автомашин, иргэн И.*******ын эзэмшил, өмчлөлийн ***********улсын дугаартай, цагаан өнгийн “Киа Бонго” маркийн автомашиныг тус тус хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нарт нь буцаан олгож,
Энэхүү хэрэгт битүүмжпэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №05 дугаартай эсэргүүцэлдээ:
Шийтгэх тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол8 хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлэх.ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэхээр зохицуулагдсан хууль зүйн ойлголт юм.
Тухайн хуулийг хэрэглэхдээ шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанараас гадна үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээнээс хамааран учруулсан хохирол төлсөн тохиолдолд хэрэглэхээр тусгайлан заажээ.
Гэтэл шүүгдэгч О.*******, А.*******, Ц.******* нар нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” заалтыг хангаагүй байхад шүүх хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч О.*******д 1 жил 3 сар, Ц.*******д 1 жил 2 сар, шүүгдэгч А.*******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
2.Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ********, ********** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан талаар дүгнэсэн атлаа улсын яллагчаас гаргасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод оруулах гэсэн саналыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээр бусдын өмчлөлийн эд хөрөнгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх тээврийн хэрэгсэл ашиглах нь гэмт хэргийн аюулыг нэмэгдүүлэх учруулах хохирлыг ихэсгэхээс гадна дахин гэмт хэрэг үйлдэх бодит аюул заналыг бий болгож байдаг тул түүнээс урьдчилан сэргийлэх, татгалзуулах зорилгоор хураан авч устгах, улсын орлого болгох хохирол төлүүлэхэд зарцуулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүд нь бусдын өмчлөлд байсан түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласныг мэдээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул өмчлөгчид нь буцаан олгох нь хууль ёсны боловч тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцсэн нэгэнт тогтсон хууль хэрэглээний шүүхээс тогтоосон жишиг атал тээврийн хэрэгслүүдийн үнийг гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил болжээ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 259 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулан дахин хэлэлцүүлэхээр мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор эсэргүүцлээ дэмжин оролцов.
Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хуулийн хугацаанд шийтгэх тогтоолыг бид нарт хүргүүлээгүй. Хохирол бүрэн барагдуулаагүй байгаа гэв.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ажиллаж байсан компани маань ажиллаж дууссаны дараа цалингаа өгөөгүй. Би маш олон дүү нараа дагуулаад ажиллаж байсан учраас цалингаа өгөөгүй учир үнэхээр ийм зүйл хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Манай өвөө тухайн үед хүнд өвчтэй хагалгаанд орох хэрэгтэй байсан. Ямар ч гэм буруугүй 3 хүнийг татаад оруулж ирсэндээ маш их харамсалтай байна.
...Би анхан шатны шүүх хуралдаанд энийг хэлж чадаагүй. Анх удаа ийм шүүх хуралдаанд орж үзэж байгаа. Анх удаа ял шийтгэл авч үзэж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэдийг хулгай хийж байхад би бүх зүйлүүдийг бэлдээд тавьчихсан байсан. Энэ хэдийг би гуйгаад ачилцаад өгчихөөч гэж хэлсний улмаас ялтан болоод, гэм буруутай болоод явж байна. Тийм учраас энэ хэргийг буцааж өгнө үү. Энэ хүмүүс ямар ч гэм буруугүй 3 залуу байгаа юм. Энэ хүмүүсийг анхан шат руу буцааж гэм буруугүй болгож өгнө үү. Намайг уучлаарай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлж дуусгана. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
Шүүгдэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй байна гэв.
Шүүгдэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй байна гэв.
Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ хэрэг дээр 300,000 төгрөгийн хохиролтой байсан. Тэрийгээ төлсөн. А.******* бид хоёр хийгээгүй үйлдлийнхээ төлөө хохирлыг хувааж төлөхөөр оруулж ирсэн гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн эсэх дээр гомдол гаргаж байна. 6.7 дугаар зүйл нь өөрөө 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн байгаа. ...эдгээр хүмүүсийн шүүх хуралдаанд орсон байдал, ар гэрийн байдал, хэргийг хүлээсэн нөхцөл байдлыг шүүх өөрөө харгалзаж үзээд бүрэн эрхийнхээ хэмжээгээр 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд төлөгдсөн ба бусад хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлээд шүүх хуралдааны шатанд хэлсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Прокурорын эсэргүүцэл хоёр үндэслэлтэй гэж ойлголоо. Нэгдүгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамласнаараа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдүүдэд ял завшуулсан гэсэн зүйл ярьж байна. ...Анхан шатны шүүх яагаад энэ зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэж байгаа вэ гэхээр шүүгдэгч нарын хувийн байдал. Ажил амьдралын зааг дээр байгаа. Гэр бүлийн амьдралаа авч явж байгаа, дөнгөж эхнэр хүүхэдтэй болж байгаа залуучуудыг хохирогч байгууллагын хамааралтай үйлдэл байна гэж анхан шатны шүүх дээр яригдсан. Ажиллуулаад цалингаа өгдөггүй. Өгдөггүй учраас цалингаа авч чаддаггүй. Сонгож байгаа арга барил нь буруу ч гэсэн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь ийм юм байна. Миний 3 үйлчлүүлэгчийн тухайд ар гэр нь бүтэн өнчин, Ц.Хүрэлтулгын 2 дүү нь асрамжийн газар байдаг. А.******* нь ганц бие эцэг. Сүүлд эхнэртэй болоод явж байгаа. Б.*******ын хувьд хөгшин настай эмээ өвөөтэйгөө байдаг. Энэ асуудлууд маш их яригдсан. Мөн хохирогчид хүнийг ажиллуулчихаад цалингаа өгдөггүй. Үнэхээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нь хяналт тавьдаггүй байсан байна. Энэ нь өөрөө гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл үүсгэсэн байна гэдгийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэсэн нь амьдралд, бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Улсын яллагчийн хэлээд байгаа шиг хохирол заавал төлөгдсөн байхыг шаарддаггүй. Тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн. Үлдэгдэл хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байгаа. Тийм учраас улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй гэдэг агуулгыг ярьсан. 7.5 дугаар зүйлийн 4 дээр гэмт хэргийг үйлдэж олсон эд зүйл, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирлыг төлүүлэхэд зарцуулна гэж заасан нь маш тодорхой байгаа. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хоёр машин нь өмчлөлийн хувьд шүүгдэгч нарын өмчлөл биш. Өөр хүмүүс байдаг. Хуулинд тусгай заасан буюу уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын өмчлөлд байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дахь хэсгийг хэрэглэх ёстой гэж зохицуулж өгснийг шүүх хэрэглэсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос гаргасан “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж ял хөнгөрүүлсэн мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг өмчлөгчид нь буцаан олгосон боловч тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс гаргуулж шийдвэрлээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх эсэргүүцлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******, А.*******, Б.*******, О.******* нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн үйлдлийг ******* улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч “...шүүгдэгч нарын үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ...хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******т 1 /нэг/ жил, 04 /дөрөв/ сар, О.*******д 1 /нэг/ жил, 03 /гурав/ сар, Ц.*******д 1 /нэг/ жил, 02 /хоёр/ сар, А.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба уг тогтоолыг улсын яллагчийн зүгээс эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан.
Дээрхи гэмт хэргийн улмаас “******* ******* ******* ” компанид 8,520,000 төгрөг хохирол учирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн ба анхан шатны шүүхээс шүүгчдэгч нарын үйлдлийн улмаас учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэхэд хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч нараас завсарлага авч, шүүгдэгч Б.******* 2,130,000 төгрөг, шүүгдэгч О.******* 800,000 төгрөгийг тус тус төлж, шүүгдэгч А.*******, Ц.******* нар хохирол төлбөр төлөөгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн
-1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”,
-1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа.... хохирогчид учруулсан хохирлыг зарим хэсгийг нөхөн төлсөн”,
-1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”,
-1.5 дахь хэсэгт заасан “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” болон тэдгээрийн ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдлыг тус тус хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч О.*******, А.*******, Б.******* нарын үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан, мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн гүйцэд нөхөн төлөөгүй, хэрхэн яаж нөхөн төлөхөө тодорхой илэрхийлээгүй энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байхад анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг бүх шүүгдэгчид хамааруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим алдагдсан байна.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн өмчлөлд биш харин иргэн Д.*******, И.******* нарын өмчлөлд байсан нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул бусдын өмчлөлийн эд хөрөнгийг буцаан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн боловч улсын яллагчаас гаргасан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлогод оруулах гэсэн саналыг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэжээ.
Үл маргах журмаар албадан хурааж улсын орлого буюу төсөвт үнэ төлбөргүйгээр шилжүүлэх албадлагын арга хэмжээг гэмт хэргийн хохирол буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд учруулсан үр дагавар, хор уршгийг тодорхойлох, нөхөн төлүүлэхээс ялгамжтай байдлаар ойлгож хэрэглэх нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх зорилгоор ашигласан иргэн Д.*******гийн эзэмшил, өмчлөлийн *********** улсын дугаартай, цагаан өнгийн “Бонго” маркийн автомашин, иргэн И.*******ын эзэмшил, өмчлөлийн ********** улсын дугаартай, цагаан өнгийн “Киа Бонго” маркийн автомашиныг техник, хэрэгслийг хууль ёсны өмчлөгч нарт буцаан олгосон нь үндэслэлтэй байна.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тус гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д хамаарч байхад мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг хөрөнгө орлогыг ….албадан гаргуулахаар... заасан байхад шүүгдэгч нараас тэдгээр тээврийн хэрэгслийн үнийг гаргуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1-т тус тус зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох ******** улсын дугаартай, цагаан өнгийн “Киа Бонго” маркийн автомашиныг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ********** дугаартай үнэлгээгээр 14,000,000 төгрөгөөр; ******* улсын дугаартай, цагаан өнгийн “Бонго” маркийн автомашиныг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ************ дугаартай үнэлгээгээр 17,000,000 төгрөгөөр “Ашид билгүүн” ХХК нь тус тус үнэлсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.*******, А.*******, Б.*******, О.******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэж гарсан анхан шатны шүүхийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/259 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ