| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 159/2025/0073/З |
| Дугаар | 159/ШШ2025/0082 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 159/ШШ2025/0082
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одонтуяа би, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын нэр бүхий 9 албан хаагчийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-т "...Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын Төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно..." гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэр бүхий 9 захиргааны албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын нэр бүхий 9 албан хаагч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-т "...Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын Төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно..." гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэр бүхий 9 захиргааны албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...аймгийн Засаг даргаас Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг олгох асуудлыг төсөвт тусгахаар санал ирүүлсэн тохиолдолд тэдгээр албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой болохыг мэдэгдье.” гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын нэр бүхий 9 албан хаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй Г.Ганцэцэг миний бие гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь Монгол Улсын дээд шүүхээр яг ижил шаардлагатай нэхэмжлэлийг эцсийн байдлаар шийдвэрлэсэн, мөн тухайн нэр бүхий 9 албан хаагч нь орон нутгийн нэмэгдэл олгох эсэхийг харьяалах байгууллагаар дахин өргөдөл гаргах болсон.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлтийг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17. дахь хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 13 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад, мөн өдрийн 14 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус “...тогтоолын хэрэгжилтийг хангаж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэж хандсан байна.
1.2. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/94 тоот албан бичгээр “...аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад сум дундын шүүхийн Тамгын газар хамрагддаггүй тул орон нутгийн нэмэгдэл олгох боломжгүй байна.” гэх хариуг хүргүүлсэн, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тодорхой хариу хүргүүлээгүй байна.
1.3. Тус шүүх Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын нэр бүхий 9 албан хаагчаас Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-т "...Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын Төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно..." гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэр бүхий 9 захиргааны албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа талаар бичгээр хүсэлтээ ирүүлжээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:” гэж, 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах” гэж, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд ...” гэж тус тус заасан.
4. Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд, нэхэмжлэгчийн татгалзал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 66.2. дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн бөгөөд хуульд харшлаагүй байна.
5. Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг хэргийн оролцогчид тайлбарласан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1., 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсгийг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журам"-ын 2.3-т "...Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын Төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно..." гэж зааснаар орон нутагт ажилласны нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөн дээрх журамд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл орон нутагт ажилласан нэмэгдлийг журмын 2.4-т заасан хэмжээний хүрээнд тооцож нэр бүхий 9 захиргааны албан хаагчдад нөхөн олгох, цаашид үргэлжлүүлэн олгохыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт тус тус даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын нэр бүхий 9 албан хаагчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй..
3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4. дэх хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА