| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2232000820012 |
| Дугаар | 2024/ДШМ/30 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/30
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Д.Шинэбал /цахим/
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.д холбогдох эрүүгийн дугаартай, ***************** индекстэй, 5 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт гийн , Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд ****** оны ******** дугаар сарын ******* өдөр төрсөн, ********* настай, эрэгтэй, дээд боловсролтой, **********мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ****** дүүргийн ******дугаар хороо, ******* тоотод оршин суух, “***********************ажилтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, /РД:*********/
Шүүгдэгч ******* нь Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтнаар буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.1.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн N22 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4.1 дэх хэсэг тус тус заасныг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн ах *******ийн найз буюу өөрийн танил *******ыг Сэлэнгэ аймгийн Онцгой
байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/39 дугаартай Туршилтын хугацаагаар томилох тухай” тушаалаар Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн галчаар томилуулж, улмаар *******ыг тус хэлтэст ямар нэгэн байдлаар ажил, албан үүрэг гүйцэтгээгүй байхад нь түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг нөхөн хийлгэж 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд буюу 07 сарын хугацаанд нийт 3.722.664 төгрөгийн цалин олгосон, 923.032 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, *******т хууль бус давуу байдал бий болгож төсөвт 4.645.696 төгрөгийн, мөн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй буюу албаны ******* ******* улсын дугаартай, ТСВ-6 загварын ЗИЛ-130 маркийн авто машинд тавьсан байсан КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж Мандал сум дахь “******* *******” *******-ын дарга д, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албаны ******* ******* улсын дугаартай, АЦ-40 загварын ЗИЛ-130 маркийн авто машинд тавьсан байсан КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж төрсөн ах *******ийн найз буюу өөрийн танил *******т тус тус өгч, бусдад давуу байдал бий болгон төсвийн хөрөнгөд 6.600.000 төгрөгийн, нийт төсвийн хөрөнгөд 11.245.696 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч овогт гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 5400/таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 5400000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурав/жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалган,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд байршуулсан 4645697 /дөрвөн сая зургаан зуун дөчин даван мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус данснаас гаргаж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт оруулахыг Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт даалгаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс шийтгэх тогтоолд оруулсан залруулгадаа:
Шүүгдэгч овогт гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 5400/таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Алтангэрэпийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 02/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400/таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.”...гэж залруулсугай гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын иргэн, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Оросоо бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/128/а тоот Шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит үйл баримттай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор “ ....шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа Мандал сум дахь -ийн галчаар томилогдсон *******ыг ажил албан тушаалдаа ажиллаагүй, зохих ёсоор үүрэг гүйцэтгээгүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж танил дотно харилцаатай *******ыг галчаар ажилласан мэтээр цагийн бүртгэлийг доод албан тушаалтнаар нөхөн хийлгэж нийт 3.722.664 төгрөгийн цалин олгож, 923,032 төгрөгийн НДШ-ийг Сэлэнгэ аймгийн ОБГ-аар төлүүлж, *******т хууль бус давуу байдал бий болгож төсөвт 4,645,696 төгрөгийн, мөн .... автомашинуудын дугуйг сольж бусдад өгч бусдад давуу байдал бий болгож төсвийн хөрөнгөд 6,600,000 төгрөгийн, нийт 11,245,696 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг, .... нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх үйлдэл нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ...” гэж *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
1 .******* нь Мандал сумын -ийн даргаар томилогдож ирэхээсээ өмнө иргэн *******ыг огт таньдаггүй байсан, Мандал сумын -т даргаар томилогдож ирснээсээ хойш Засаг даргын өрөөнд таарч анх танилцаж байснаас хойш таньдаг болсон байдаг бөгөөд яллах дүгнэлтэд дурдсан шиг ******* нь *******ийн найз ч биш, түүний төрсөн ах *******ийн найз мөн, биш эсэхийг ******* нь мэдэхгүй, танихгүй юм. Гэтэл прокурорын зүгээс болон анхан шатны шийтгэх тогтоолд *******ийг анхнаасаа *******ыг таньдаг байсан, танил, дотно харилцаатай *******ыг галчаар дээд шатны удирдлагаар томилуулан давуу байдал олгосон мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн байгууллагын ажилчдын цалин олгох, цагийн тооцоог гаргах зэрэг асуудал нь Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын -ийн даргын буюу *******ийн хариуцах ажил, чиг үүрэг биш, ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй болно. Энэ нь Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын -ийн даргын ажил байдлын тодорхойлолтоор нотлогддог. Бодит байдал дээр ажилчдын цалингийн цагийн тооцоог тухайн орон нутаг дахь ангиудын захирагч, салбарын дарга нар гарын үсэг зурж шууд Сэлэнгэ аймгийн ОБГ-т хүргүүлдэг болно. Үүнийг нотлох баримт нь /ХХ-1, хуудас 39-140 зуугаад хуудас баримтад/ тухайн өдрийн ажиллах томилгоог тухайн ангийн захирагчид л хийдэг, энэ нь ч гэрч ийн утасны үзлэг дэх мөрдөгчийн тэмдэглэлээр харагдана. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал суманд онцгой байдлын 19 дүгээр анги, 05 дугаар ангийн салбар гэсэн 2 нэгж байдаг. Гэтэл зөвхөн 19 дүгээр ангийн цалингийн тооцоог хянах ёстой гэж буруутгах боловч улсын нөөцийн салбарын 05-р ангийн 5-н алба хаагчийн ажилласан цагийн тооцоог хянаж баталгаажуулах ёстой гэж нэг ч дурдаагүйг шүүх хурал дээр хэлсэн боловч анхан шатны шүүх нэг суманд үйл ажиллагаа явуулдаг онцгой байдлын 2 ангийн салбар нэгжийн хувьд ач холбогдолтой гэж үзээгүй. Өөрөөр хэлбэл Мандал сум дахь онцгой байдлын 2 анги дээр тухайн 1 ангийг орхигдуулан цалингийн тооцоог хянах үүрэг хэн өгсөн гэх мэт хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлгүүдийг дурьдаагүй. /мөн Мандал сум дахь -ийн дарга ажилчдын цагийн тооцоо гаргах, цалин бодож олгодоггүй бөгөөд тухайн ангийн захирагч, салбарын дарга нар ажилчдын цагийн тооцоог гаргаж, дээд шатны байгууллага болох Сэлэнгэ аймгийн ОБГ-т хүргүүлж, үүний дараа Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга зөвшөөрч гарын үсэг зурснаар байгууллагын нягтлан санхүүгийн тэмдэг дарж Төрийн сангаас цалин олгодог болохыг Мандал сум дахь 05 дугаар ангийн алба хаагчдын цалин олгох хүснэгтээс бүрэн харах ба Баянгол, Хүдэр, Ерөө сум дахь анги салбар нэгжийн цалин олгох хүснэгтээс бүрэн харах боломжтой.
Хэрэгт 2 талын тэнцвэртэй байдлыг хангах чиг үүрэг алдагдаж нэг талыг барьж ажилласныг харуулах бөгөөд 05 дугаар ангийн цалин олгох тооцооны хуудсыг нэг сумын 2 нэгжийн хувьд тэгш авч үзэх байдал зөрчигдсөн байна. Бодит байдал дээр дээр 2 ангид дээд удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу мөн Баянгол сум дах 40-р анги, Хүдэр, Ерөө сум дахь анги, салбарын нэгжүүдийг үүрэг чиглэлээр хангаж ажиллаж байсан бөгөөд санхүүгээс бусад зүйл дээр удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж байсан, одоо ч байгааг өнөөгийн дарга д/х шүүх хурал дээр хэлсэн байдаг ба үүнийг 19-р ангиас бусад бүх ангиудын цагийн тооцооны хүснэгтээс бүрэн харах боломжтойг хэлсэн боловч энэ талаар авч үзээгүй нь харагдана. /өнөөдөр ч одоогийн дарга д/х Баянгол сум дах 40-р анги, Хүдэр, Ерөө сум дахь анги, салбарын нэгжүүдийг үүрэг чиглэлээр хангаж ажиллаж байгаа хэдий ч цалингийн тооцоог хянадаггүй. Өөрөөр хэлбэл аливаа гамшгийн аюулын үед засаг захиргаа нутаг дэвсгэр үл харгалзан тухайн ойролцоох аврах ангийн бүрэлдэхүүн ажиллах эрх зүйн зохицуулалтай байдаг.
Гэтэл *******ийг ямар нэгэн байдлаар ажил хийж, албан үүрэг гүйцэтгээгүй байхад *******ыг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хийлгэж, цалин олгуулсан гэж буруутгаж байна. Энэ нь үндэслэлгүй, худал гүтгэлэг бөгөөд харин эсрэгээрээ Мандал сумын -ийн 19-р ангийн захирагч хошууч ын өгсөн үүргийн дагуу *******ын ажилласан цагийн тооцоог нөхөж бичсэн талаар тус хэлтсийн дэд ахлагч Ч.Номин-Эрдэнийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тайлбар, , У.ийн гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримт байдаг /ХХ-1, ху-211,-ийн ар, 212, 219-ийн ар, 212 үүнийг ХХ-1, ху28-38 дахь утасны үзлэг, /. Эдгээр нотлох баримтууд байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр зөрүүтэй нотлох баримтуудын зөрүүг арилгаж, мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь бүрэн, бодитой явуулах ёстой байсан.
******* болон бусад өдөр тутмын ээлжийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын ажлын цагийн гүйцэтгэлд ангийн захирагч хошууч хяналт тавьж сараар дүгнэдэг байсан бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Улсын хэмжээнд энэ хэлбэрээр ажилчдын цагийн бүртгэлд тухайн ангийн захирагч нар гарын үсэг зурдаг болохыг энд дурьдах нь зүйтэй юм. Мөн үүнээс гадна тус хэлтсийн ангийн үйлчлэгчийг СОVID-19-ийн үед нярай биетэй гэх шалтгаанаар МУ-ын ЗГ-аас өгсөн чиглэлийн дагуу цэвэрлэгээний өдрөөс бусад өдрүүдэд гэрээр бичиг хэргийн бүртгэлийн ажлыг гүйцэтгүүлж улмаар ажилласан цагийг бүтнээр нь бичиж байсан бөгөөд зөвхөн галч *******ыг ажил үүрэг гүйцэтгээгүй байхад нь ажилласан мэтээр цагийн тооцоог гаргуулсан гэж *******д хамаатуулж байгаа нь гэрч Ц., нарын гэрчийн мэдүүлгээр няцаагдаж байгаа болно.
Мөн бодит байдал дээр дулааны улиралд галлагаа, уурын зуух зогссоноор галч С.Бат-очирыг ажлаас чөлөөлөх тушаал гараагүй тул галч ******* нь ойр зуур байгууллагын засвар, аж ахуйн ажлыг хийж, нийтийн арга хэмжээнд оролцож байсан, үүнийг гэрч дарга дуудаж ажиллах чиглэл өгдөг байсан тухай мэдүүлэгтэй дурьдсан /XX-2, ху-5-7/ бөгөөд ажилтны орон тоон дээр байсан учраас цалин олгогдож байсан болно. Үүнийгээ ч галч ******* тайлбартаа дурдсан байдаг. Иймд *******ийг энэ асуудалд буруутгах боломжгүй юм.
2.Бодит байдал дээр Мандал сумын -ийн грашид 2021 оны байдлаар үүрэг гүйцэтгэх боломжгүй “ ” ХХК-аас актлагдсан, Мандал сумын Түнхэл тосгонд бүртгэлтэй, Гал унтраах зориулалттай 1 автомашин доод подволын гражид, мөн үүрэг гүйцэтгэх боломжгүй, хуучин, Төрийн өмчийн хороонд актлагдах санал хүргүүлсэн “” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй /хавтаст хэрэг 027/ ******* ******* улсын дугаартай, 1976 онд үйлдвэрлэгдсэн АЦ-40 маркийн автомашин, мөн “” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй /хавтаст хэрэг-2, ху24-26/ ************** улсын дугаартай 1980 онд үйлдвэрлэгдсэн ТСВ-6 маркийн автомашинууд нь дээд гражид нийт 3 автомашин Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн АГУ-19 ангийн гражид байрлаж байсан. Эдгээр ******* ******* улсын дугаартай, 1976 онд үйлдвэрлэгдсэн АЦ-40 маркийн автомашин, мөн ************** улсын дугаартай 1980 онд үйлдвэрлэгдсэн ТСВ-6 маркийн автомашинууд нь Сэлэнгэ аймгийн ОБГ, Мандал сумын -т огт бүртгэлгүй, харин “” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй/ хавтаст хэрэг-2, ху24-26, 2022 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн албан бичгээр/ автомашинууд байдаг. Гэтэл үүнээс 4 хоногийн дараа ОБЕГ-ын 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн “Маш нууц” албан бичгээр дээрх 2 автомашиныг Сэлэнгэ аймгийн ОБГ-т данстай гэсэн байдаг бөгөөд бусад бүх аймгууд ангийнхаа хашаанд “ХӨШӨӨ” болгосон боловч зөвхөн Сэлэнгэ аймгийн ОБГ-т актлагдсан тухай баримт нь ирэхгүй нууцлаж байгааг нягтлаагүй. Энэ нь Автотээврийн Үндэсний төвийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн албан бичгээр няцаагддаг бөгөөд Авто тээврийн Үндэсний төвийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн албан бичигт дээрх 2 автомашиныг “” ХХК-д бүртгэлтэй /хавтаст хэрэг-2, Ху-24-26/ гэж дурдсан байдаг. Гэтэл *******ийг үндэслэлгүйгээр буруутгах үүднээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой дахь Онцгой байдлын хэлтсийн автомашины дугуйг сольсон гэж буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Тухайн үед дээрх 2 автомашинаас гадна “ ” ХХК-аас актлагдан, Мандал сумын Түнхэл тосгонд бүртгэлтэй, Гал унтраах зориулалттай автомашин Мандал сумын -ийн гражид байрлаж байсан бөгөөд уг эвдрэлтэй, үүрэг гүйцэтгэх боломжгүй гал унтраах зориулалтын автомашины 6-н хуучин дугуйнуудыг Мандал сумын Засаг даргын хүсэлтээр тус сумын хот тохижилтын албанд өгч оронд нь Мандал сум дахь -т шуурхай албаны “Sonata-7” маркийн авто машин авахаар байгууллагад ашигтайгаар харилцан тохиролцож шийдвэрлүүлж, Төрийн үйлчилгээний албанд шилжүүлсэн байдаг. Энэ нь байгууллагыг хохироосон, байгууллагын өмч хөрөнгийг завшсан асуудал огт байхгүй бөгөөд харин ч хуучин эвдрэлтэй, үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон -ийн дансанд бүртгэлгүй автомашины хуучин 6 дугуйгаар Мандал сум дахь -т шуурхай албаны “Sonata-7” маркийн автомашин авч ашигтайгаар шийдвэрлүүлсэн нь бодит байдал дээр байгууллага хохирсон асуудал биш хожсон асуудал юм.
Энэ асуудал нь Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын ******* ******* 2021 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 106 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн ЗД-ын 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 75 тоот “Тодорхойлолт”, Гэрч Мандал сумын ЗД ийн гэрчийн мэдүүлэг “ Миний зүгээс Мандал сум дахь -ийн дарга *******д тус хэлтсийн автогражид ашиглагдахгүй хадгалагдаж байгаа ХХК-иас манайд өгсөн 1 ширхэг автомашины 6 дугуйг дугуй хэрэгцээтэй байгаа ******* ******* ТӨҮГазарт шилжүүлж, хамтарч ажиллах талаар чиглэл өгсөн” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа болно. Мөн “Sonata-7” маркийн авто машиныг тус -т шийдэж өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Мөн энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн байдаг.
Мөн гэрч механик а/а гийн мэдүүлэг /ХХ-1, Ху-171/ 019-р ангид 6 дугуй л хангалтаар 2015 онд авсан байдаг гээд /ХХ-3, 000048, 000049/ баримтыг гаргаж өгсөн байдаг. Уг баримтад дугуйг нэгж үнэ 326,000 төгрөгөөр буюу нийт 1,956,000 төгрөгөөр үнэлж хүлээлгэн өгсөн баримт байсаар байтал хэт нэг талыг барьж одоогийн ханш буюу 12 дугуй болгон нэмж 6,6 сая төгрөг болгон 3 дахин нэмэгдүүлж үндэслэлгүй буруутгаж байгаа нь хэзээ, хаана, яаж хэдний өдөр хэний өгсөн үүрэг чиглэлийн дагуу сольсон тухай гэрчүүдийн мэдүүлэгүүд зөрүүтэй байхад 2021 оны 5 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд сольсон гэж 2023/шцт/128 тоот шүүхийн шийтгэх тогтоолд бүрэн хангалттай нотлогдоогүй асуудлыг тал бүрээс нь бүрэн шинжлээгүй гэж үзэж байна.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн; 1,3-т гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлыг нотолно гэж заасан. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дэх хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан байдаг. Энэ хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааг нэг талыг баримталж, яллах талыг баримталж явуулсан бөгөөд *******ийг гэм буруугүй болохыг нотлох, цагаатгах ажиллагааг огт явуулаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас гэрчийн мэдүүлэг авсан байдаг боловч эдгээр гэрчүүд нь бүгд ашиг сонирхлын зөрчилтэй, мөн зарим гэрч нарын Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлаар өгсөн мэдүүлгүүдээс зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг асуудлын талаар эрүүгийн хэрэгт болон захиргааны хэрэгт маргаан дээр өөр өөр зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байдаг. Эдгээр мэдүүлгийн зөрүүг арилгаж, гэрч нарын мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв тогтоож, гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн бодитой талаас нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд мөрдөгч прокурор хэргийн үйл баримт, бодит байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй, нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, цагаатгах талын нөхцөл байдал, нотлох баримтыг тогтоогоогүй, бүрдүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь *******ийг гэм буруутай гэж дүгнэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна.
Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоож чадаагүй, эргэлзээтэй, зөрүүтэй гэрч нарын мэдүүлгийг үндэслэж *******ийг гэм буруутайд тооцсон бөгөөд энэ нь хэргийн бодит үйл баримттай нийцээгүй, *******ийг буруугүйг нотолсон зарим гэрч нарын мэдүүлгийг ямар баримтаар, хууль зүйн ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т “гэмт хэргийн шинжгүй” бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан тул *******д холбогдох уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/128/ тоот Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, *******ийг цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Онцгой байдлын хэлтэс ямар нэгэн төсөвгүй. Би тушаалаар хүн томилдоггүй. Миний ажлын байрны тодорхойлолтод тийм зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан материалаар нотлогдоно. Би галч гэх хүнийг томилогдсоноос хойш уулзсан. Тэр хүнийг би өмнө таньдаг байгаагүй. Уулзаж байгаагүй. Засаг дарга дуудаад орон нутагтай хамтарч ажилла, танайх төсөвгүй учраас дэмжнэ гэсэн. Бид нар хүчний байгууллагууд болон Засаг дарга нартай хамтын ажиллагаатай ажилладаг. Манайд галчийн 4 хүний орон тоо байсан. Зүүн*******д галч хийх хүн олддоггүй. Тогтвор суурьшилтай байх гэж бодоод нэг хүний зургийг явуулсан. Дэмжиж байна гэж явуулсан. Галчийг хурандаа түр хугацаагаар томилсон байдаг. Би галчаас ашиг авсан зүйл байхгүй. Залуу хүний хувьд хийвэл хийсэн шиг хийчихье гэж бодоод бүтээлч ажлын төлөвлөгөө гээд 400,000,000 төгрөгийн төсвийг найз нөхөд, танил тал, орон нутгийн дэмжлэгээр босгож хийсэн. Өөрөө томилоогүй хүний цалин олгуулсан, цагийн тооцоог хийсэн гэж байна. гэх хүний мэдүүлгээр л явж байгаа. гэх хүн нь өөрөө 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэх хүн тушаалаар чөлөөлөгдсөний дараа онцгой байдлын газраас шалгалт ирж Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газраас яаралтай материал бүрдүүлж өг гэсэн.
Намайг Улаанбаатар хотод байхад , , нараар хийлгэсэн байдаг. Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар тогтоогддог. дарга хий гэж хуурамч гарын үсэг зурснаа ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Яллах дүгнэлтэд намайг хийлгэсэн мэтээр дурдсан байдаг. Цалин олгуулсан байдал дээр өөрийгөө буруугүй гэж үзэж байна. ...Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын би өөрийн хүсэлтээр манай хэлтэстэй танилцаач ээ, бидэнд дэмжлэг үзүүлээч, би ирсэн дээрээ хийсэн бүтээсэн зүйлтэй байя гэж хамт олонтойгоо ярилцаж байгаад 500,000,000 төгрөгийн төлөвлөгөө гаргасан. Энийг хийж бүтээхэд орон нутгаас дэмжээч ээ гэж хүссэн. Үүний дагуу манай дээр ирж танилцаж байгаад уг дугуйг *******д “...энэ бол гайгүй дугуй байна. Хот тохижилтын машинуудын дугуйны хээ нь сайн ч хог асгаад явж байхад хадаас, шил олон янзын зүйл ороод олон удаа хагараад байна. Танай дугуй хагарсан зүйл байгаа юу гэж асуухад нь ирээд удаагүй байсан учраас ангийн захирагчаас асуусан. Энэ дугуй манай дансанд байгаа юу гэж асуухад манай дансанд байхгүй гэж ангийн захирагч өөрөө хэлсэн. Тэгвэл энэ дугуйг тохижилт үйлчилгээний компани руу шилжүүлж болох уу гэтэл болно гэж хэлсэн. Эргээд хариуцлагын асуудал гараад ирэхээр болон 2 жолооч нь над руу дайрч байна. ...Үнэлгээний компани 12 дугуй гэж одоогийн зах зээлээр 6,800,000 төгрөг тогтоосон байсан. Гэтэл онцгой байдлын хэлтэст 2014 онд 6 ширхэг дугуй олгосон байдаг. Энийг гэрч нотолсон ба нотлох баримт нь хавтаст хэрэгт байгаа. Онцгой байдлын ерөнхий газраас 2 машиныг актлахаас эхлээд бүх өртөг зардлыг 0 гэж тооцоод ирсэн нь хавтаст хэрэгт байгаа. 6 дугуй байхад 12 шинэ дугуй гэж үнэлгээ хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
*******д холбогдох хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс эхлэн хяналт тавьж ажилласан. Анхнаасаа 13 асуудлаар гомдол мэдээлэл гаргасан байдаг. Энэ бол хэтэрлээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж 13 үйлдлээс 11 үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж харин зөрчлийн шинжтэй юм байна гэж дүгнэсэн. Харин гэх хүнд мөнгө өгсөн. Мөн автомашины дугуй сольсон бусдад давуу байдал бий болгосон гэсэн 2 зүйл ангиар нь яллагдагчаар тогтоол хүргүүлж шийдвэрлэсэн. Энэ хэрэг хэрэг бүртгэл дээр 2 жил гаруй шалгагдаад эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Нотлогдчихсон хэрэг дээр өмгөөлөгч болон шүүгдэгчээс утгагүй дүгнэлт хийгээд гомдол гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хурал дээр гэрч , гэрч , гэрч Батбаяр нар дээрхи 2 үйлдлийн талаар тодорхой мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй учир хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* нь Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтнаар буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.1.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн N22 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4.1 дэх хэсэг тус тус заасныг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн ах *******ийн найз, өөрийн танил болох *******ыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/39 дугаартай “Туршилтын хугацаагаар томилох тухай” тушаалаар Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн галчаар томилуулж, улмаар *******ыг тус хэлтэст ямар нэгэн байдлаар ажил, албан үүрэг гүйцэтгээгүй байхад нь түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг нөхөн хийлгэж 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд буюу 07 сарын хугацаанд нийт 3.722.664 төгрөгийн цалин олгосон, 923.032 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, *******т хууль бус давуу байдал бий болгож төсөвт 4.645.696 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч , гэрч *******, Г. нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /4-р хх-ийн 159-229-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч Г.Батсүх /3-р хх-ийн 196-197-р ху/, гэрч /1-р хх-ийн 174-179-р ху/, /1-р хх-ийн 204-206-р ху/, /1-р хх-ийн 211-212-р ху/, У. /1-р хх-ийн 219-220-р ху/, ******* /1-р хх-ийн 228-229, 231-р ху/, /1-р хх-ийн 194-195-р ху/, /1-р хх-ийн 214-215-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд,
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №Б/39 дугаартай *******ыг “Туршилтын хугацаагаар томилох тухай “ тушаалын хуулбар /2-р хх-ийн 89-р ху/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №03/662 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи лавлагаа /2-р хх-ийн 29-32-р ху/, 2020 онд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт явуулсан иж бүрэн шалгалтын хүрээнд биелэлтийн шалгалт хийсэн тухай илтгэх хуудас /2-р хх-ийн 107-110-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн даргын албан ёсоор танилцуулж санал болгосны дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 13 ны өдрийн №Б/39 дугаартай тушаалаар /2-р хх-ийн 89-р ху/ *******ыг туршилтын хугацаагаар томилсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/236 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар /2-р хх-ийн 93-94-р ху/ Аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга нарын албан тушаалын тодорхойлолтыг баталсан ба Албан тушаалын зорилгыг ...нэгжийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах..., Албан тушаалын зорилтыг ...Нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах..., ...Алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, дүгнэх, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах... гэж;
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/240 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар /2-р хх-ийн 97-98-р ху/ Гал түймэр унтраах, аврах ангийн захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг баталсан ба Албан тушаалын тодорхойлолтод Албан тушаалын зорилгыг “...ангийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, албан хаагчдыг сургаж бэлтгэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх...” гэж, Албан тушаалын зорилтыг нь
1.Гал түймэр унтраах, аврах ангийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, 3 шатны сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх,
2.Гал түймэр унтраах,гамшиг ослын голомтод аврах, хор уршгийг арилгах хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангах,
3. Дотоод албыг зохион байгуулах гээд 3 дугаар зорилтын хүрээнд 3.4 Ангийн дотоод дэг журам, зохион байгуулалт, цагийн хуваарийн биелэлтэнд байнгын хяналт тавих... гэж тус тус Аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон Гал түймэр унтраах, аврах ангийн захирагчийн эрх зүйн байдлыг нарийвчлан тодорхойлжээ.
Дээрхи ажлын байрны тодорхойлолт болон хэрэгт авагдсан баримтуудаар Мандал сум дахь хэлтэст *******ыг туршилтын хугацаагаар галчаар томилох тушаал гаргасан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга болон *******ын цалин авсан баримтыг үндэслэн түүний цагийн бүртгэлийг нөхөн хийсэн гэх Гал унтраах, аврах ангийн захирагчийн үйлдлийг тус тус буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
2. Мөн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй буюу албаны ******* ******* улсын дугаартай, ТСВ-6 загварын ЗИЛ-130 маркийн авто машинд тавьсан байсан КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж Мандал сум дахь “******* *******” *******-ын дарга д, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албаны ******* ******* улсын дугаартай, АЦ-40 загварын ЗИЛ-130 маркийн авто машинд тавьсан байсан КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж төрсөн ах *******ийн найз буюу өөрийн танил *******т тус тус өгч, бусдад давуу байдал бий болгон төсвийн хөрөнгөд 6.600.000 төгрөгийн, нийт төсвийн хөрөнгөд 11.245.696 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч , гэрч *******, нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд / 4-р хх-ийн 159-229-р ху/, хохирогч иргэний нэхэмжлэгч /3-р хх-ийн 196-197-р ху/, гэрч /1-р хх-ийн 174-179-р ху/, гэрч /1-р хх-ийн 181-182-р ху/, /1-р хх-ийн 183-185-р ху/, /1-р хх-ийн 194-195-р ху/, /1-р хх-ийн 204-206-р ху/, /1-р хх-ийн 208-209-р ху/, /1-р хх-ийн 211-212-р ху/, /1-р хх-ийн 214-215-р ху/, /1-р хх-ийн 222-223-р ху/, /1-р хх-ийн 225-226-р ху/, /1-р хх-ийн 238-239-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №МН/25 дугаартай “Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах 19 дүгээр ангид бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн судалгаа, албан тоотын хуулбар /2-р хх-ийн 74-79-р ху/, Дугуй сольсон тэмдэглэл /1-р хх-ийн 16-р ху/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 2014-2015 онд АЦ-40 маркийн ******* ******* дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг сольж, хангалт хийсэн тухай “Орлого зарлагын баримт /3-р хх-ийн 48-49-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэдийгээр эдгээр тээврийн хэрэгслүүд нь одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь Авто тээврийн Үндэсний Төвийн 2022 оны 04 дүгээр сарын 04 ний өдрийн №044 тоот албан бичиг, Тээврийн хэрэгслийн лавлагаанууд /2-р хх-ийн 25-27-р ху/ зэргээр тогтоогдож байгаа боловч тухайн үед эдгээр тээврийн хэрэгслүүд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын эзэмшилд байсан болох нь АЦ-40 Зил 130 маркийн ******* ******* улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техник ашиглалтын хувийн хэрэг /3-р хх-ийн 127-129-р ху/, ТСВ-60 Зил-130 маркийн ******* ******* улсын дугаартай Авто тээврийн хэрэгслийн техник ашиглалтын хувийн хэрэг /3-р хх-ийн 130-132-р ху/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.
АЦ-40 загварын ЗИЛ-130 маркийн авто машинд тавьсан байсан КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж төрсөн ах *******ийн найз, өөрийн танил *******т, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын санал болгосны дагуу албаны зориулалт бүхий ******* ******* улсын дугаартай, ТСВ-6 загварын ЗИЛ-130 маркийн авто машинд тавьсан байсан КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж Мандал сум дахь “******* *******” *******-т шилжүүлсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Харин улсын яллагчийн 2024 оны 01 дүгээр сарын 15 ны өдрийн Залруулга хийлгэх тухай хүсэлтийн дагуу анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 22 өдөр шийтгэх тогтоолд залруулга хийсэн боловч шийтгэх тогтоолд шинээр Дугаар 2023/ШЦТ/128/а гэсэн дугаар авч “Тогтоох” хэсгийн 2 дугаар заалтанд залруулга хийж, өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийг ноцтой зөрчиж байгааг анхаарах шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ