Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 159/ШШ2025/0083

 

                                                                                              

 

Прокурорын дүгнэлтийг хариуцагч

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одонтуяа би, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Эт холбогдох “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Эын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0896927 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан дүгнэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай хариу тайлбар, хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Э шүүхэд ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар дүгнэлтдээ: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Эын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0896927 дугаар шийтгэлийн хуудаст иргэн В.Ш гэснийг “Ш” ХХК гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Э би, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар дүгнэлтийг уншиж танилцлаа. Миний бие 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0896927 дугаар шийтгэлийн хуудаст иргэн В.Ш гэснийг “Ш” ХХК гэж өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон болно.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн тайлбар, хүсэлтийг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,

1. Тус шүүх Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Эт холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Эын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0896927 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Э нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсгийн 5.1.1.-д заасан захиргааны байгууллагад хамаарна.

3. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Эт холбогдуулан гаргасан дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3., 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчөөгүй, тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.

4. Маргаан бүхий захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Эын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0896927 дугаар шийтгэлийн хуудаст “...Холбогдогч В.Шгийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4. дэх хэсэгт заасны дагуу 250 нэгж шийтгэл оногдуулсугай...” гэж тэмдэглэжээ.

5. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар дүгнэлтэд “...Ш” ХХК-ийн захирал В.Ш нь 2025 оны 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуулийн хугацаанд илгээгүй зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4. дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах ёстой байтал Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Э нь шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4. дэх хэсэг заасан зөрчил үйлдсэн гэж үзэн иргэнийг 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ.

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.”, 6.6. дугаар зүйлийн 4.-д “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлана.”, 7.1 дүгээр зүйлийн 1.-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:”, 1.3.-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг, Зөрчлийн тухай хуулийн 2.1. дүгээр зүйлийн 3.-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна.”, 3.1 дүгээр зүйлийн 2.-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.” гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан болох хяналтын улсын байцаагч нь шийтгэлийн хуудаст хүн эсхүл хуулийн этгээдийн алинд нь шийтгэл оногдуулж буй нь тодорхой, шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан шийтгэлийн санкцитай тохирох шаардлагатай.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Э нь прокурорын дүгнэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа илэрхийлсэн нь хууль зөрчөөгүй.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:” 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”., 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу хариуцагч дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

9. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Эт холбогдох “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Эын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0896927 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг хэргийн оролцогчид тайлбарласан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 4. дэх хэсэг,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсгийг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Эт холбогдох “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн улсын байцаагч Д.Эын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0896927 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсгийн 41.1.14. дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                         Б.ОДОНТУЯА