Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 305/ШШ2025/00528

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ******* тоотод оршин суух, *******-т холбогдох,

үндсэн зээл 350,000 төгрөг, зээлийн хүү 110,285 төгрөг, шимтгэл 3500 төгрөг, нийт 463,785 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шилжүүлэн хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

1. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 350,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй ******* тоот зээлийг Хаан банк дахь ******* тоот дансанд, зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-01-22-ны өдрийн байдлаар

1. ******* тоот зээл 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 350,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 137 хоногийн хүү 110,285 төгрөг+ шимтгэл 3500 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 113,785 төгрөг, нийт дүн 463,785 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 350,000 төгрөг, нийт 110,285 төгрөг, шимтгэл нийлбэр 3500 төгрөг, бүгд нийлээд 463,785 (дөрвөн зуун жаран гурван мянга долоон зуун наян таван) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ХХК-с хариуцагч ******* -ээс гэрээний үүрэгт 463,785 төгрөгийг гаргуулахаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд харьяаллын дагуу шилжүүлсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******-т холбогдох үндсэн зээл 350,000 төгрөг, зээлийн хүү 110,285 төгрөг, шимтгэл 3500 төгрөг, нийт 463,785 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна...” гэх хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” бөгөөд ******* ХХК нь 2025 оны 02дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай итгэмжлэлээр “...манай компанийн нэхэмжлэлтэй *******-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ... *******, *******, *******, *******, *******, ******* нарт ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйл заалтууд болон бусад хууль тогтоомжид заасан хэргийн оролцогчийн бүхий л эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцох болно” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-д нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,564 төгрөгийн тал хувь 7,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,282 төгрөгийг улсын орлогоос, 7,282 төгрөг хариуцагч *******-ээс тус тус  гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******-т холбогдох үндсэн зээл 350,000 төгрөг, зээлийн хүү 110,285 төгрөг, шимтгэл 3500 төгрөг, нийт 463,785 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,564 төгрөгийн тал хувь 7,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,282 төгрөгийг улсын орлогоос, 7,282 төгрөг хариуцагч *******-ээс тус тус  гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ