| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 159/2025/0088/З |
| Дугаар | 159/ШШ2025/0084 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 159/ШШ2025/0084
Прокурорын дүгнэлтийг хариуцагч
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одонтуяа би, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Дид холбогдох “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Дийн 2025 оны 10 дугаар сарын 27*******ны өдрийн 0693102 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан дүгнэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай хариу тайлбар, хүсэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Э шүүхэд ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн 22 дугаар дүгнэлтдээ: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Дийн 2025 оны 10 дугаар сарын 27*******ны өдрийн 0693102 дугаар шийтгэлийн хуудаст иргэн Ч.Тд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7. дахь заалтад зааснаар 150,000 төгрөгөөр торгох гэснийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1. дэх заалтад зааснаар 65,022 төгрөгөөр торгох гэж шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Д шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгийн 2025 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн дүгнэлтэд “...2025 оны 10 дугаар сарын 27*******ны өдрийн 0693102 дугаар шийтгэлийн хуудаст иргэн Ч.Тд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7. дахь заалтад зааснаар 150,000 төгрөгөөр торгох гэснийг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1. дэх заалтад зааснаар 65,022 төгрөгөөр торгох гэж шийдвэрт өөрчлөлт оруулах..” гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа нь бусад этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгосон болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн тайлбар, хүсэлтийг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1. Тус шүүх Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Дид холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Дийн 2025 оны 10 дугаар сарын 27*******ны өдрийн 0693102 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 14*******ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 18*******ны өдөр зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.
2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Д нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсгийн 5.1.1*******д заасан захиргааны байгууллагад хамаарна.
3. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Дид холбогдуулан гаргасан дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3., 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар захиргааны хэргийн нутаг дэвсгэрийн харьяалал зөрчөөгүй, тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн байх тул шүүх захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.
4. Маргаан бүхий захиргааны акт болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Дийн 2025 оны 10 дугаар сарын 27*******ны өдрийн 0693102 дугаар шийтгэлийн хуудаст “...Холбогдогч Ч.Тгийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7. дахь заалтад зааснаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж тэмдэглэжээ.
5. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгийн 2025 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн 22 дугаар дүгнэлтэд “...Иргэн Ч.Тгийн бусдад бараа худалдан борлуулсны төлбөрийн баримтыг олгоогүй зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1. дэх заалтад заасан “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу шийтгэл оногдуулах ёстой байтал Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Д нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7. дахь заалтад заасан “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” заалтыг зөрчсөн гэж үзэн 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ.
6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1*******д “зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.”, 6.6. дугаар зүйлийн 4.*******д “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлана.”, 7.1 дүгээр зүйлийн 1.*******д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:”, 1.3.*******т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.*******т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.” гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан болох хяналтын улсын байцаагч нь зөрчилд холбогдогчид шийтгэл оногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоосон байх шаардлагатай.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Д нь прокурорын дүгнэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:” 21.1.1.*******д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”., 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66*******68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу хариуцагч дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
8. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Дид холбогдох “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Дийн 2025 оны 10 дугаар сарын 27*******ны өдрийн 0693102 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг хэргийн оролцогчид тайлбарласан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1. дэх заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсгийг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Эгийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Дид холбогдох “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Татварын тасгийн улсын ахлах байцаагч Н.Дийн 2025 оны 10 дугаар сарын 27*******ны өдрийн 0693102 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсгийн 41.1.14. дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА