Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01603

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01603

 

 

К.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/01819 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Э.С.С ХХК, Э.С, Б.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1 340 998 757 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг, зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

  Нэхэмжлэгч К.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Э.С.С ХХК, Э.С, Б.Б нар нь тус банктай 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3023-2019/19 тоот зээлийн гэрээ байгуулан 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3023-2019/19-1 тоот барьцааны гэрээгээр дараах эд хөрөнгүүдийг барьцаалуулсан Үүнд: Б.Бы өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031833 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамжны 24/5 байрны 41 тоотод байршилтай, 81 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Б.Бы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031839 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж 24/5 байрны зоорийн давхарын 47 тоотод байршилтай, 14,58 м.кв талбайтай автозогсоол, Х.Гантулгын өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206016926 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил, Махатма Ганди гудамж, 60 байрны 40 тоотод байршилтай, 121,2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3023-2019/19-2 тоот барьцааны гэрээгээр Н.Жамбалын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011379 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9-р багийн нутагт байрлах 1,2,3 дугаар давхар 564 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, Н.Жамбалын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011755 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9-р баг, 17 дугаар сургуулийн замын нөгөө талд байрладаг үйлчилгээний зориулалттай барилгын зоорийн хэсэг 196 м.кв талбайтай зоорийн хэсэг, Жаанар ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 80100901 дугаар бүхий, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, ОИЦС-ийн баруун урд талд үйлчилгээний зориулалттай 1,261 м.кв талбайтай газар, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3023-2019/19-1 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр доорх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болно. Үүнд: iugong үйлдвэрийн LG953 маркийн авто ачигч 8476 УН, Longgong үйлдвэрийн LG855 маркийн ачигч 9308 УБ, Longking үйлдвэрийн LG855В маркийн авто ачигч 9124 УН, Nortbenz үйлдвэрийн ND4254 маркийн зүтгүүр /чирэгч толгой/ 6307 УБЯ, Jidong Chehege маркийн ачаа /чиргүүл/ 6307 ОЧ, Nortbenz үйлдвэрийн ND4254 маркийн зүтгүүр 7251 УНЕ, Jidong Chehege маркийн ачаа 7251 ТЧ, Nortbenz үйлдвэрийн ND4254 маркийн зүтгүүр 6706 УБЯ, Jidong Chehege маркийн ачаа 6706 ОЧ, Nortbenz үйлдвэрийн ND4254 маркийн зүтгүүр 5816 УБЯ, Jidong Chehege маркийн ачаа 581604, Nortbenz үйлдвэрийн ND4254 0 маркийн зүтгүүр, 6207 УБЯ, Jidong Chehege маркийн ачаа 6207 ТЧ, Nortbenz үйлдвэрийн ND42540 маркийн зүтгүүр 6275 УБЯ, Jidong Chehege маркийн ачаа 6275ТЧ эдгээр болно.

Нэхэмжлэгч нь барьцааны болон өмчлөх эрхээ хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагуудад бүртгүүлсэн. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс авсан зээлээ ХААН банкны зээлээ төлөх, 3 ширхэг автомашин авах, сэлбэг худалдаж авах болон бусад зардалдаа зориулж авсан боловч 3 ширхэг автомашинаа аваагүй буюу зээлийг зориулалтын бус ашигласан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нар зээлээ төлөхгүй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлд 14 299 416.09 төгрөг, хүүд 96 362 075 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 168 955 төгрөг буюу 110 830 447 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан ч үр дүнд хүрээгүй.

Иймд 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3023-2019/19 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч нараас зээлийн өрийн үлдэгдэлд 985 700 584 төгрөг, хуримтлагдсан хүүд 221 552 456 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 877 434 төгрөг буюу нийт 1 212 130 474 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжилсэн боловч зээлийг эргэн төлөхгүй ганц удаа л 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөг төлсөн тул зээлийн өрийн үлдэгдэлд 985 700 584 төгрөг, хуримтлагдсан хүүд 345 216 021 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10 082 152 төгрөг, нийт 1 340 998 757 төгрөг нэхэмжилж байгаа буюу 128 868 283 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хариуцагч нар үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Э.С.С ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Бид К.Бны нэхэмжлэлийн шаардлагын дагуу эвлэрэх хүсэлтэй байна. Бид тухайн нэхэмжлэлээр шаардсан төлбөр болон эргэн төлөх хугацааны талаарх саналаа төлбөр нэхэмжлэгчид хүргүүлсэн. Одоогийн байдлаар албан ёсны хариу ирээгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд Х.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Хүндэтгэх шалтгааны улмаас хэргийг шийдвэрлэх явцад оролцох боломжгүй тул оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Н.Жамбал шүүхэд гаргасан тайлбартаа: Коронавирусын халдаварын улмаас шүүх хуралд оролцох боломжгүй, хариуцагч нарын адил байр суурьтай тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Жаанар ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Коронавирусын халдварын улмаас Дархан-уул аймагт байрлах компаниас шүүх хуралд оролцох боломжгүй, хариуцагч нарын адил байр суурьтай,хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Э.С.С ХХК, Э.С, Б.Б нараас 1 212 130 474 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 128 868 283 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.Бы өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031833 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, туул гол гудамж, 24/5 байрны 41 тоотод байршилтай, 81 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Б.Бы өмчлөлийн Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031829 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж 24/5 байрны зоорины давхрын 47 тоотод байршилтай, 14.58 м.кв талбайтай автозогсоол, иргэн Х.Гантулгын өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016926 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 60 байрны 40 тоотод байршилтай, 121.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, иргэн Н.Жамбалын өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011379 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9-р багийн нутагт байрлах 1,2,3 дугаар давхар 564 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, иргэн Н.Жамбалын өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011755 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9-р баг, 17 дугаар сургуулийн замын нөгөө талд байрладаг үйлчилгээний зориулалттай барилгын зоорины хэсэг 196 м.кв талбайтай зоорины хэсэг, Жаанар ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 80100901 дугаар бүхий, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, ОИЦС-ийн баруун урд талд үйлчилгээний зориулалттай 1,261 м.кв талбайтай газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 1 212 130 474 төгрөг гаргуулж, К.Б ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 161 295 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Э.С.С ХХК, Э.С, Б.Б нараас 6 359 003 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3023-2019/19 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал анхан шатны шүүх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж гэж бичсэн байгаагаас үзэхэд гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэд цуцалж гэсэн үг байхгүй. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг нэмэгдүүлсэн 128 868 283 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасныг тус тус зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу хариуцагч нараас 1 340 998 757 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хүү 221 552 456 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нарын зүгээс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хүү 122 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин түүнээс хойшхи 128 929 890 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үеийн зээлийн хүүг тооцох боломжгүй байсан гэж үзэж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1819 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хүүд төлөхөөр шийдвэрлэсэн 128 929 890 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч К.Б ХХК нь хариуцагч А.Э.С.С ХХК болон Э.С, Б.Б нараас гэрээг цуцлах, гэрээний үүрэгт зээл 985 700 584 төгрөг, хүү 221 552 456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 877 434 төгрөг, нийт 1 212 130 474 төгрөг гаргуулахаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 128 868 283 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч нараас нийт 1 340 998 757 төгрөгийн гаргуулахаар шаарджээ. Хариуцагч тал эвлэрэх боломжийг судлаж байгаа талаар тайлбарлажээ. /хх1-3, 99, 196/

 

Зохигч 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр №3023-2019/19 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, 1 000 000 000 төгрөгийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлж, Б.Бтай 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3023-2019/19-1 тоот барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр Б.Бы өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031833 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамжны 24/5 байрны 41 тоотод байршилтай, 81 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Б.Бы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031839 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр хороолол, Туул гол гудамж 24/5 байрны зоорийн давхарын 47 тоотод байршилтай, 14,58 м.кв талбайтай автозогсоол, Х.Гантулгын өмчлөлийн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206016926 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил, Махатма Ганди гудамж, 60 байрны 40 тоотод байршилтай, 121,2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3023-2019/19-2 тоот барьцааны гэрээгээр Н.Жамбалын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011379 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9-р багийн нутагт байрлах 1,2,3 дугаар давхар 564 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай барилга, Н.Жамбалын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011755 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сум, 9-р баг, 17 дугаар сургуулийн замын нөгөө талд байрладаг үйлчилгээний зориулалттай барилгын зоорийн хэсэг 196 м.кв талбайтай зоорийн хэсэг, Жаанар ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 80100901 дугаар бүхий, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, ОИЦС-ийн баруун урд талд үйлчилгээний зориулалттай 1,261 м.кв талбайтай газар, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3023-2019/19-1 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр доорх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болно. Үүнд: iugong үйлдвэрийн LG953 маркийн авто ачигч 8476 УН, Longgong үйлдвэрийн LG855 маркийн ачигч 9308 УБ, Longking үйлдвэрийн LG855В маркийн авто ачигч 9124 УН, Nortbenz үйлдвэрийн ND4254 маркийн зүтгүүр /чирэгч толгой/ 6307 УБЯ, Jidong Chehege маркийн ачаа /чиргүүл/ 6307 ОЧ, Nortbenz үйлдвэрийн ND4254 маркийн зүтгүүр 7251 УНЕ, Jidong Chehege маркийн ачаа 7251 ТЧ, Nortbenz үйлдвэрийн ND4254 маркийн зүтгүүр 6706 УБЯ, Jidong Chehege маркийн ачаа 6706 ОЧ, Nortbenz үйлдвэрийн ND4254 маркийн зүтгүүр 5816 УБЯ, Jidong Chehege маркийн ачаа 581604, Nortbenz үйлдвэрийн ND4254 0 маркийн зүтгүүр, 6207 УБЯ, Jidong Chehege маркийн ачаа 6207 ТЧ, Nortbenz үйлдвэрийн ND42540 маркийн зүтгүүр 6275 УБЯ, Jidong Chehege маркийн ачаа 6275ТЧ зэрэг эд хөрөнгийг барьцаалж, зарим хөдлөх хөрөнгийн хувьд фидуцийн гэрээ байгуулжээ./хх18-86 /

 

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй. Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нар өмчлөлдөө шилжүүлэн авсанд болон гэрээний үүрэг зөрчигдөж төлбөрөө төлөхгүй байгаа үйл баримтын хувьд талууд маргаангүй.

 

Зээлдэгч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 3.1.1, 3.1.3, 3.1.4-д заасан хугацаанд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээ зөрчсөн тул зээлдүүлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, тооцооллыг үндэслэн зээл 985 700 584 төгрөг, гэрээний хугацаан дахь буюу 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хүү 221 552 456 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 877 434 төгрөг, нийт 1 212 130 474 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэмэгдүүлсэн шаардлага болох 128 868 283 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Урт хугацаатай гэрээний талууд хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Гэрээг цуцлах нь талуудын эрх бөгөөд хэргийн баримтаас үзэхэд гэрээг цуцлах эсэхэд маргаан гараагүй байна. Шүүх нь маргаантай асуудлыг шийдвэрлэх бөгөөд шүүх иргэний эрх зүйн харилцааны тэгш эрхтэй талуудын хоорондын гэрээний харилцаанаас үүссэн маргаангүй асуудлыг үүрэгжүүлэх, гэрээг хэдийд цуцлахад хөндлөнгөөс оролцох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив суурь зарчим нийцэхгүй юм. Гэрээг цуцлахад эсрэг талын зөвшөөрөл ч шаардлагагүй юм.

 

Нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө шүүхээр цуцлуулах шаардлагыг 2020 оны 8 дугаар сарын 18-нд илэрхийлж, нэхэмжлэл гаргасан. Гэрээг цуцлах нь нэхэмжлэгчийн эрхээс гадна түүний хүсэл зоригийн илэрхийлэл юм. Шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардаж, гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах шаардлагыг 2020 оны 8 дугаар сарын 18-нд гаргасан нь гэрээг цуцалж байгаа агуулгатай нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл, уг хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй, хүлээн авсан гэж үзэхээр байна.

 

Дээрх агуулгаар нэмэгдүүлсэн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн дүгнэлийг буруутгахгүй. Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дах хэсэгт зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэсэн агуулгаар хийсэн эрх зүйн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

Дээр дурдсанчлан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн зөрчил, буцаан төлсөн төлбөрийн хэмжээ, зээлийн тооцоолол зэрэгт хариуцагч маргаж няцаалт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолгооны үүргээ хэрэгжүүлээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах өдрийн байдлаархи буюу гэрээг цуцлах хүртэл хугацааны тооцоололд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн хүү 128 929 890 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар, гомдол гаргах боловч, өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/01819 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.Б ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802 292 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 802 600 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД