2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/06396

 

 

 

 

 

 

 

     2025             08              20                                            192/ШШ2025/06396

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Б******* би,

 

Нэхэмжлэгч: ****-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****-ид холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Найдангийн Нямбуу би “******* ******* *******” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 16F\63 дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулсан. Энэ гэрээгээр “******* ******* *******” ХХК-ийн барьж байгаа ******* дүүргийн 4 дүгээр хороо, , Арвай хотхоны “С1” блокны урд орцны 10 дугаар давхрын 57.69 м.кв талбайтай орон сууцыг 92,304,000 төгрөгөөр худалдан авсан. Захиалгат байрыг хариуцагч тал 2023 оны 1 дүгээр улиралд буюу 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж ашиглалтад өгөх ёстой байсан ба үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул захиалагчид маш их хохирол учирсан. Байрыг 2025 оны 2 сард Улсын комисст хүлээлгэн өгсөн. Ингээд гэрээний дагуу орон сууц баригдаж дуусмагц миний бие гэрээнд заасны дагуу 100 хувь үнийг нь төлсөн байраа авах гэхэд, хүлээлгэж, миний нэр дээр шилжүүлж өгөхгүй, надад хаагүй асуудал ярьж, шалтаг зааж үндэслэлгүйгээр хохироож, миний өмчлөлийн байрыг өгөхгүй байна. Тус байрыг Улсын комисс хүлээн авч бүрэн ашиглалтад орсон тул Хан уул дүүргийн 4 дүгээр хороо, , Арвай хотхоны “С1” блокны урд орцны 10 дугаар давхрын 57.69 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр ******* найг тогтоож өгнө үү гэжээ.

Зохигч талууд болох нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангай нар эвлэрлийн гэрээндээ: ...Талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэхээр тохиролцов. Нэхэмжлэгч Орон сууцны захиалгын гэрээний үнийн дүнд ногдох НӨАТ-ын төлбөрт 9,230,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулах буюу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,076,800 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3,076,800 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3,076,800 төгрөгөөр тус тус төлөхөөр, хариуцагч “******* ******* *******” ХХК нь энэхүү эвлэрлийн гэрээ батлагдаж, захирж гарсан даруй *******гийн ******* дүүргийн 4 дүгээр хороо, одоогийн 23 дугаар хороо, анд байрлах “Арвай вилла” орон сууцны хорооллын С1 блокын, 1 дүгээр орц, 10 дугаар давхар, 57.69 м.кв талбайтай, орон сууцны өмчлөлийг баталгаажуулах, холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхээр, талууд энэ гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдсөнөөр тухайн төлбөртэй холбоотой гомдол, санал, маргаан байхгүй гэдгээ харилцан зөвшөөрч, баталж байна... гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-ид холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “******* ******* *******” ХХК нь ******* дүүргийн 4 дүгээр хороо/одоогийн 23 дугаар хороо/, , “Арвай вилла” хотхон, С1 блок, 1 дүгээр орц, 10 дугаар давхар хаягт байршилтай, 57.69 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч ******* мөн болохыг хүлээн зөвшөөрч, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөөр, нэхэмжлэгч ******* нь орон сууцны захиалгын гэрээний үнийн дүнд ногдох НӨАТ-ын төлбөр болох 9,230,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,076,800 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3,076,800 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3,076,800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******гийн нэхэмжлэлтэй, “******* ******* *******” ХХК-ид холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч “******* ******* *******” ХХК нь ******* дүүргийн 4 дүгээр хороо/одоогийн 23 дугаар хороо/, , “Арвай вилла” хотхоны С1 блок, 1 дүгээр орц, 10 дугаар давхар хаягт байршилтай, 57.69 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч ******* мөн болохыг хүлээн зөвшөөрч, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөөр, нэхэмжлэгч ******* нь орон сууцны захиалгын гэрээний үнийн дүнд ногдох НӨАТ-ын төлбөр болох 9,230,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3,076,800 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3,076,800 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 3,076,800 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хуражийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч “******* ******* *******” ХХК-иас 309,735 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хуражид урьдчилан төлсөн 619,470 төгрөгөөс 309,735 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан *******д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу зохигч талууд нь шүүгчийн захиржийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                      ****