| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00215/И |
| Дугаар | 150/шш2025/00233 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 150/шш2025/00233
| 2025 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 150/ШШ2025/00233 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: БНСУ-ын Гени аймаг, Гуанжү хот Гонан дүүрэг, 000 тоотод оршин суугч Монхорын Мөнгөншагайн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 0-р багийн 0 дүгээр байрны 00 тоотод оршин суух Гал овгийн Хандсүрэнгийн Монхор /РД: АЭ68031874/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Азийн барилга групп” ХХК болон захирал У.Баасанжаргал нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Монхор, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүсэлт гаргагч ******* нь “Азийн барилга групп” ХХК болон захирал У.Баасанжаргал нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн шалтгаан агуулга нь 2021 онд ******* нь орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд заагдсанаар уг орон сууц нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж 2022 онд ашиглалтад орох байсан бөгөөд өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй бөгөөд дээрх барилгын компани нь нэг тоот дээр 3 айлыг давхардуулж захиалга авсан. Хүсэлт гаргагчийн хувьд 100 хувь төлбөр болох 146 сая төгрөгийг төлсөн.
Уг барилга нь Мега сити орон сууцын барилгын 105 дугаар блокийн 9 давхарт байрлалтай 73.2 м.кв талбайтай бөгөөд уг барилга ашиглалтад ороход үндсэн захиалагч хэн болох эсэх нь маргаантай байсан тул гэрээнд тусгагдсан хаяг болох Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Энх тайвны өргөн чөлөө, 103 дугаар байр 224 тоот хаягаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад уг хаяг дээр “Азийн барилга групп” ХХК болон захирал У.Баасанжаргал нар байхгүй гэсэн үндэслэлээр хүлээж авахаас татгалзан шүүгчийн захирамж гарсан.
Иймд Уртнасангийн Баасанжаргалыг эрэн сурвалжлуулах хаягийг тодорхой болгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Тухайн барилга нь одоо баригдаж дуусаагүй% У.Баасанжаргал нь алга болчихсон, “Очирням корпорэйшн” гэх компани эрхийг шилжүүлэн авсан, мөн У.Баасанжаргалыг олохгүй хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэсэн байр суурьтай байгаа...” гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Монхор нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Азийн барилга групп” ХХК болон захирал У.Баасанжаргал нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
“Азийн барилга групп” ХХК, захирал У.Баасанжаргал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 21/157 тоот “Орон сууц захиалгаар барих гэрээ” /хх-ийн 6-15 хх/, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дансны хуулга, Хан банкны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулга, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дотоод шилжүүлгийн маягт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Азийн барилга групп” ХХК болон захирал У.Баасанжаргал гэрээнд тусгаснаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0-р хороо, Энхтайваны өргөн чөлөө,0-р байр 000 тоот, утас 99111285, 99991234, компани регистр 6114237 гэсэн хаягтай боловч хаяг дээрээ байхгүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 23140 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Монхорын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Азийн барилга групп” ХХК болон захирал Уртнасангийн Баасанжаргал нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа “...У.Баасанжаргал дээр эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа гэх албан бус мэдээлэл байгаа. Тул тэр сэжүүрээр олдох магадлалтай...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Азийн барилга групп” ХХК, түүний захирал Уртнасангийн Баасанжаргал нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН