Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0835

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг би, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******эд холбогдуулан бичсэн Улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 0993378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн дүгнэлтээр хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* миний бие Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16.6 дахь хэсэгт “иргэн 25, 45 нас хүрснээс хойш нэг сарын дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлж иргэний үнэмлэхээ сунгуулна” гэж заасны дагуу иргэн Ц.Ц*******г /ПГ00242028/ 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.24.1-д заасан тогтоосон хугацаанд “иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэсэн заалтын дагуу 20 нэгжээр торгосон. Миний бие 9 болон 10 сард компьютер эвдэрсэн байсан учир гомдол, мэдээллийг прокурорын зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй нь үнэн болно. Иймд Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 198 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ,” 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...” гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” тус тус заажээ.

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ээс гаргасан “2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 0993378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:           

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 198 дугаартай дүгнэлтийг хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 0993378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.              

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор дүгнэлт бичихдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.                                                                                      

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Э.Т******* даалгасугай.                                                                                                           

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                А.ГАНЗОРИГ