| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00494/И |
| Дугаар | 305/ШШ2025/00437 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 305/ШШ2025/00437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, 14-11 тоотод оршин суух, Д-ийн Д-ийн нэхэмжлэлтэй
Б.А-ийг нас барсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.
Нэхэмжлэгч Д.Д нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Б.А-ийг нас барсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний охин Б.А нь 1994 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрөөд 1995 оны 06 дугаар сарын 15-нд өвчний улмаас нас барсан болно. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбоотойгоор охины нас барсны гэрчилгээ шаардлагатай болсон тул нас барсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Б-ийн А-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03-02/4447 дугаартай лавлагаа,
-Б-ийн Б, Д-ийн Д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/157 дугаартай тодорхойлолт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д-ийн Д нь Т овгийн Б-ийн А-ийг нас барсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Иргэн нас барсан нь тодорхой, энэ талаар маргаангүй боловч нас барсныг бүртгэлийн байгууллага Иргэний бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн бүртгэх боломжгүй бол иргэний нас барсныг шүүх тогтооно.
3. Б-ийн А нь 1994 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн CVL2582000001000947 дугаартай Т овгийн Б-ийн А , 1994 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрснийг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын *** дугаарт 1994 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүргэсэн. Эцэг Т овгийн Б-ийн Б, эх Б овгийн Д-ийн Д гэж бүртгэгдсэн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
4. Тугчин овгийн Б-ийн А нь 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь:
- Үндэсний төв архивын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03-02/4447 дугаартай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р багийн Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогод Б-ийн Б тэргүүлэгч өөрөө, 1964 оны 01 сард төрсөн, 35 настай, эрэгтэй, Д-ийн Д эхнэр, 1970 оны 12 сард төрсөн, 29 настай, эмэгтэй, Б-ийн Б хүү 1992 оны 07 дугаар сард төрсөн, 7 настай, эрэгтэй, Б-ийн А, охин 1999 оны 12 сард төрсөн 0 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн,
Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/157 дугаартай Есөнбулаг сумын Оргил багийн харьяат Б.А нь Ehalamj.mn цахим системийн бүртгэлд халамжийн үйлчилгээ авч байсан бүртгэл байхгүй болно гэх тодорхойлолт,
Нэхэмжлэгчийн Миний охин Б.А нь 1994 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрөөд 1995 оны 06 дугаар сарын 15-нд өвчний улмаас нас барсан болно гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.
5. Иймд Т овгийн Б-ийн А-ийг 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан **** регистрийн дугаартай Т овгийн Б-ийн А-ийг 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нас барсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ