Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 305/ШШ2025/00450

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Дарив сумын Жавхлант багт оршин суух Ядамын Батбаатарын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Дарив сум Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говь-Алтай аймгийн Дарив сумын Дарив эрчим хүч ААТҮГ-ыг татан буулгах комисст тус тус холбогдох

зээлийн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд ирээгүй, зохигчид эвлэрлийн гэрээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Я.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Батбаатар миний бие Дарив сумд малчин. Миний бие Говь-Алтэй аймгийн Дарив сум Эрчим хүч ОНӨААТҮГ-тай зээлийн гэрээ байгуулан 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 9 сарын хугацаатай 26,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Хугацаа хэтрээд 1 жил өнгөрсөн, нэг ч төгрөг өгөөгүй Иймд миний бие одоо зээлсэн 26,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгийг Говь-Алтай аймгийн Дарив сум Эрчим хүч ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Я.Батбаатарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дарив сум Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говь-Алтай аймгийн Дарив сумын Дарив эрчим хүч ААТҮГ-ыг татан буулгах комисст тус тус холбогдох зээлийн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь алданги 6,500,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Д.Цэрэнчимэд зээл 26,000,000 төгрөг, алданги 6,500,000 төгрөг, нийт 32,500,000 төгрөгийг 2025-2026 оны халаалтын улиралд буюу 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд:

2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг

2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,500,000 төгрөгийг, 32,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 320,450 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Я.Батбаатарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дарив сум Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говь-Алтай аймгийн Дарив сумын Дарив эрчим хүч ААТҮГ-ыг татан буулгах комисст тус тус холбогдох зээлийн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хамтран хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Дарив эрчим хүч ААТҮГ-ыг татан буулгах комиссоос татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Я.Батбаатарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дарив сум Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говь-Алтай аймгийн Дарив сумын Дарив эрчим хүч ААТҮГ-ыг татан буулгах комисст тус тус холбогдох зээлийн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Я.Батбаатар нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 0595 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр Я.Батбаатарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дарив сум Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говь-Алтай аймгийн Дарив сумын Дарив эрчим хүч ААТҮГ-ыг татан буулгах комисст тус тус холбогдох иргэний хэрэгт ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх үйлдэл хийх бүрэн эрхийг Д.Ариун-Эрдэнэд олгожээ.

Дээрх иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь алданги 6,500,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Д.Цэрэнчимэд зээл 26,000,000 төгрөг, алданги 6,500,000 төгрөг, нийт 32,500,000 төгрөгийг 2025-2026 оны халаалтын улиралд буюу 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд:

2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг

2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,500,000 төгрөгийг, 32,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 320,450 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болно гэж тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг тодорхойлж, хариуцагч Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хамтран хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Дарив эрчим хүч ААТҮГ-ыг татан буулгах комиссыг тус тус хариуцагчаар оролцуулахаас татгалзах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Иймд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь хариуцагч Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хамтран хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Дарив эрчим хүч ААТҮГ-ыг татан буулгах комиссыг тус тус хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагч Д.Цэрэнчимэд 32,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 320,450 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрлийн гэрээндээ харилцан тохиролцсон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Я.Батбаатарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Дарив сум Эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Говь-Алтай аймгийн Дарив сумын Дарив эрчим хүч ААТҮГ-ыг татан буулгах комисст тус тус холбогдох зээлийн 26,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт алданги 6,500,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч Д.Цэрэнчимэд зээл 26,000,000 төгрөг, алданги 6,500,000 төгрөг, нийт 32,500,000 төгрөгийг 2025-2026 оны халаалтын улиралд буюу 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд:

2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг

2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5,000,000 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2,500,000 төгрөгийг, 32,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 320,450 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь хариуцагч Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хамтран хариуцагч Говь-Алтай аймгийн Дарив сумын Дарив эрчим хүч ААТҮГ-ыг татан буулгах комиссыг тус тус хариуцагчаар оролцуулахаас татгалзсан болохыг дурдсугай.

3. Хариуцагч Д.Цэрэнчимэд 32,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 320,450 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрлийн гэрээндээ харилцан тохиролцсон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ