| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00492/И |
| Дугаар | 305/ШШ2025/00462 |
| Огноо | 2025-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 305/ШШ2025/00462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, Т овгийн Ш-ын Д-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын 35 жил нэгдлийн З бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Т овгийн Ш-ын Д миний бие 1971 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Одоо 54 настай. 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 16 нас хүрч 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн *** сумын 35 жил нэгдлийн З бригадад илгээлт аван малчнаар ажиллаж эхэлсэн. 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс тус нэгдэлд малчнаар ажиллан 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** бригдад малчнаар ажилласан тул 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жилийг шүүхээр тогтоож өгнө үү. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Ш-ын Д-ын хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 266 дугаартай архивын лавлагаа,
1987, 1988, 1989 онуудын цалингийн тооцооны хүснэгт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ш.Д нь 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын 35 жил нэгдлийн *** бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Ш-ын Д нь 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын 35 жил нэгдлийн *** бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн *** сумын 35 жил нэгдлээс Ш-ын Д-д олгосон хөдөлмөрийн дэвтрийн 2-3 дугаар хуудсанд 1987 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3-р тоот тушаалаар 1987-05-08 өдөр *** бригадад малчнаар гэж бичиж Говь-Алтай аймгийн *** сумын 35 жил нэгдэл гэсэн тамга дарж баталгаажуулсан, 1987 оны 05-12 дугаар сар, 1988 оны 01-09, 11-12 дугаар сар, 1989 оны 01-09 дүгээр саруудад ажилласан хоног авч байсан цалинг бичиж баталгаажуулсан,
Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 266 дугаартай “...тус аймгийн *** сумын 35 жил нэгдлийн *** бригадад малчин байсан Ш-ын Д нь” гээд 1987 оны 01-06, 10-12 дугаар сар, 1988 оны 08-11 дүгээр сар, 1989 оны 01-08 дугаар саруудад ажилласан хоног, авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, уг хугацааны цалингийн тооцооны хүснэгт зэргээр тогтоогдож байна.
4. Иймд Т овгийн Ш-ын Д-ыг 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын 35 жил нэгдлийн *** бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Ш-ын Д-ын хөдөлмөрийн дэвтэр нь нотолгооны ач холбогдлын хувьд шууд, эрх бүхий байгууллагаас гаргасан анхдагч нотлох баримт байх бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөрчил, засвар зэрэг байдлууд тогтоогдоогүй тул дээрх хөдөлмөрийн дэвтрийг шүүх үнэлж хүсэлтийг шийдвэрлэсэн болно.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т овгийн Ш-ын Д-ыг 1987 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын 35 жил нэгдлийн *** бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ