| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0509/З |
| Дугаар | 128/ШШ2025/0774 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0774
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* /цахимаар/ нарыг оролцуулан, Жинхуа орд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1/******* дугаартай мэдэгдлийн дагуу холбогдох өөрчлөлт оруулж давхцалыг арилгаж, Хан хас трейд ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хэмжээ 2358.53-338.37 болон 0.16 гектар талбайгаар багасгасан хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрч биелүүлсэн гэж үзээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа бөгөөд үүсэх үр дагаврыг ойлгож байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлттэй холбоотой тайлбар байхгүй гэв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлттэй холбоотой тайлбар байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Жинхуа орд ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Жинхуа орд ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 0,02 га газрыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 32 дугаар шийдвэрээр МЖМ М******* ХХК-д XV-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус болохыг тогтоолгож, тус шийдвэрийн давхцал 0,02 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах, хууль бус шийдвэрт үндэслэн Жинхуа орд ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 0,02 га газрыг давхцуулан олгосон хэмжээгээр XV-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Хан хас трейд ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 124 дүгээр шийдвэрээр давхцал бүхий 0,02 га газрыг шилжүүлсэн нь хууль бус болохыг тогтоолгож, тус шийдвэрийн давхцал 0,02 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/4037 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Нэхэмжлэгч Жинхуа орд ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******д 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэлээр ....нэхэмжлэлээ өөрчлөх, түүнийг шаардлагыг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах... эрх олгогдсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Жинхуа орд ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 0.02 га газрыг давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 32 тоот шийдвэрээр МЖМ М******* ХХК-д /2021 оны 05 сарын 10-ны өдөр Хан хас трейд ХХК-д шилжсэн/ XV-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус шийдвэрт үндэслэн Жинхуа орд ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 0.02 га газрыг давхцуулан олгосон хэмжээгээр XV-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Хан хас трейд ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 124 тоот шийдвэрээр давхцал бүхий 0.02 га газрыг шилжүүлсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн өөрчилсөн.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хан хас трейд ХХК-д олгосон XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралтад 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/******* дугаартай мэдэгдлийн дагуу солбицолд өөрчлөлт оруулж давхцалыг арилгаж бүртгэв гэх тэмдэглэлийг хийсэн байх бөгөөд Кадастрын хэлтсээс Хан хас трейд ХХК-ийн эзэмшлийн XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Жинхуа орд ХХК-ийн эзэмшлийн MV-006701 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна гэх ХТ07043 дугаартай тойм зургийг үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, ...эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ ...шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заажээ. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсаны улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байгаагаа илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар нэхэмжлэгчид тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулсан ба холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Жинхуа орд ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Жинхуа орд ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 0.02 га газрыг давхцуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 32 тоот шийдвэрээр МЖМ М******* ХХК-д /2021 оны 05 сарын 10-ны өдөр Хан хас трейд ХХК-д шилжсэн/ XV-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус шийдвэрт үндэслэн Жинхуа орд ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 0.02 га газрыг давхцуулан олгосон хэмжээгээр XV-******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Хан хас трейд ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 124 тоот шийдвэрээр давхцал бүхий 0.02 га газрыг шилжүүлсэн нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Э.Т******* даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ