| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00441/И |
| Дугаар | 305/ШШ2025/00520 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 305/ШШ2025/00520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, ***-р хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, *** байр, *** оффис, *** давхар “*** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, ***д оршин суух Ө-ийн У-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 5,783,284.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.
Хариуцагч Ө.У-д ажлын газрын хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-д Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь Ө.У-д холбогдуулан Зээлийн үлдэгдэл 3,910,500 төгрөг, зээлийн хүү 1,763,902, нэмэгдүүлсэн хүү 70,882.36 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон гарсан зардал 38,000 төгрөг, нийт 5,783,284.36 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...Шүүхээс нэхэмжлэлийнхээ дагуу төлбөрөө барагдуулуулахыг хүсэж байна. Ө.У-д манай салбарын ажилтнууд хугацаа хэтэрсэн тухай өөртэй нь ярьж, мессеж бичиж байсан. Сүүлд хугацаа хэтрээд байхаар нь гэрийнх нь хаяг болон шуудан хаягаар нь мэдэгдэл хүргүүлж байсан. Тухайн хүн нь зээлээ төлөх сонирхолгүй хүн байсан. Хариуцагч Ө.У гаар төлүүлэх төлбөрийг 6 сарын хугацаанаас хэтрэхгүйгээр богино хугацаанд төлүүлэх саналтай байна...” гэж тайлбарлаж байна.
4. Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлдэгч Ө.У-тай 3,910,500 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож, гар утас авахад зориулж лизингийн зээлийн гэрээ байгуулжээ. /хавтаст хэргийн 22-28 дахь тал/
Уг гэрээгээр зээлдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд сар бүр зээл, хүүгийн төлбөрт 241,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 248,143.83 төгрөгийг төлж дуусгах үүрэг хүлээжээ. /хавтаст хэргийн 29 дэх тал/
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн лизингийн зээлийн гэрээний 2.2.4.7-д “Нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй зээлийн хүүгийн 20 хувь байна. Төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж заасан байх тул зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь хэрэгт гаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг зээл олгох үйлчилгээ, гадаад валютын арилжаа, төлбөрийн баталгаа гаргах, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, факторингийн үйлчилгээ, итгэлцлийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа эрхлэхээр, мөн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд “*** ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч гэрчилгээ олгосон байх тул зээл олгож, зээлийн гэрээний харилцаа үүсгэх эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, 452 дугаар зүйлд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.
8. Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 7 дугаар зүйлд гэрээг цуцлах талаар зохицуулсан байх бөгөөд 7.2.2-д “энэхүү гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн, цаашид үүргээ биелүүлэхгүй хэвээр байх нь илэрхий болсон тохиолдолд ББСБ-ын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах санал гаргасан” бол банк бус санхүүгийн байгууллага гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохоор заажээ.
Хариуцагч Ө.У нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээл 3,910,500 төгрөг, зээлийн хүү 1,763,902, нэмэгдүүлсэн хүү 70,882.36 төгрөг, нийт 5,783,284.36 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 38,000 төгрөг нэхэмжилжээ. Уг төлбөр нь нотариатын үйлчилгээний зардал болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэхээр тогтоогдож байна. Энэхүү зардал нь зээлдэгч үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардал байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
10. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б овгийн Ө-ийн У-гаас зээлийн үлдэгдэл 3,910,500 төгрөг, зээлийн хүү 1,763,902, нэмэгдүүлсэн хүү 70,882.36 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон гарсан зардал 38,000 төгрөг, нийт 5,783,284.36 төгрөг (таван сая долоон зуун наян гурван мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.У-гаас гаргуулж, нэхэмжлэгч “*** ББСБ”-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ” гэж заажээ.
Хариуцагч Ө.У-д нэхэмжлэлийн хувь, хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан баримтын хамт нэхэмжлэлд бичигдсэн буюу Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, *** хаягаар Монгол шуудангаар хүргүүлсэн бөгөөд хариуцагч Ө-ийн У нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 20 минутад өөрөө гардаж авсан болох нь Монгол Шуудан ХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна. Хариуцагч Ө.У нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар Б овгийн Ө-ийн У гаас зээлийн үлдэгдэл 3,910,500 төгрөг, зээлийн хүү 1,763,902, нэмэгдүүлсэн хүү 70,882.36 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон гарсан зардал 38,000 төгрөг, нийт 5,783,284.36 төгрөг (таван сая долоон зуун наян гурван мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.У-гаас гаргуулж, нэхэмжлэгч “*** ББСБ”-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7(долоо) хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ