Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Ц.Ц ,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.О,

Шүүгдэгч: С.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.У д холбогдох 1828000040027 тоот нэг хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 27-нд Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Өмнөговь аймгийн Сэврэй сум 3 дугаар баг, бүйлсэн, Үсэгтийн 7-6 тоотод оршин суух бүртгэлтэй, Даланзадгад сум 1 дүгээр баг Баруунсайханы 24-03 тоотод түр оршин суух, урьд 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сум дундын 15 дугаар шүүхийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж нэмж нэгтгэн 4 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, С.У , регистрийн дугаар: КИ90032712.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч С.У  нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Төгөлийн 9-5 тоотод Ц.Ц , Ц.Т  , Ж.А  нарыг цохиж зодон Ц.Ц ийн эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол, Ц.Т  , Ж.А  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өглөө айлд очиж архи уугаад дүүгээ эргэх гээд явсан байсан юм. Гэнэт ухаан орсон чинь нүд хавдсан байсан. Энэ яасан байна гэсэн чинь өчигдөр хамт явж байсан залуу цохьсон гэсэн. Зарим зүйлийг сайн мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд үүдэнд сууж байсан. Цагдаа ирээд аваад явсан...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “12 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байтал Ц.Н  танай шинэ хүргэн эхнэртэйгээ Булганаас бүгд ирсэн байна, чи очооч гэсэн. Би шинэ хүргэнээ харах гээд Ц.Н той гэртээ очсон. Замаараа дэлгүүр орж амттай юм аваад, гэртээ очсон. Гэрт ороод очиход хүү юу ч дуугарахгүй байсан. Хүүхдүүддээ цай чанаж өгөх гээд тогоондоо цай чанаад сууж байтал энэ хүн та нарыг ална гээд гаднаас ууртай орж ирсэн. Хүүхдүүдээ түлчихвий гэж санаад халуун цайгаа аваад хойшоо гарсан. Энэ хүн орж ирээд “би олуулаа болоод ирсэн. Та нарыг ална гээд байсан. Нөгөө хүн нь үгүй үгүй эгчээ би зүгээр дагаад ирсэн юм гэсэн. Би С.У г загнасан. Тэглээ гэж уурлаж намайг цохиж зодсон. Миний хүү их сайн хүү байгаа. Эцэггүй гэхэд би бүх хүүхдээ хүний дайтай хүн болгосон. Өөрийн гэсэн хань ижилгүй энэ олон хүүхдээ өөрийн гарын ураар тэжээж байгаа. Би 4 хүүхэдтэй. Ц.Т   энэ жил охинтой гэрлэж байгаа учраас гэрлүүлэх санаатай л байсан. С.У г ямар учиртай хүн гэдгийг мэдээгүй. Хивс түлэгдсэн. Бэр цагдаа дуудлаа гээд надад уурласан. Би бэрийгээ загнасан. С.У согтуугаараа ийм зүйл хийсэнд би уучлалт үзүүлсэн. Би 1008 хүний бүтээлээр Геннисийн амжилтанд бүртгэгдэх зүйл хийж байсан. Монголд байтугай олон улсад бүртгэгдэх зүйл хийж байсан учраас ажлаа зогсоохгүй гэж Дорноговь аймгаас зураач авчирсан. Ерөнхийлөгчийн хөрөг оёх гээд захиалгатай байсан. Тэрийгээ хийж чадаагүй. Худ ургийн холбоо байгаа учраас 10 сая төгрөгийг нэхэхгүй. 2 хүний цалин төлчих л гэж хэлсэн. Өөрийнх нь бололцоог бодож миний оронд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг төлөөч л гэж хэлсэн юм гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 12 дугаар сарын 24-нд өдрийн цайгаар гэртээ цайгаа уух гээд очсон. Гэрт хүргэн Ж.А  охин Ц.Т  нар Булган сумаас ирцгээсэн байсан. Гэртээ ирэхэд манай хүү Ц.Т , эхнэр Даарий ээж нь гээд хүмүүс байсан, манай хүү Ц.Т  шүүгээ түшээд хүзүү нь хүнд зодуулсан юм шиг улайчихсан зогсож байхаар нь би “Миний хүү яасан юм бэ?” гэхэд хэн ч юу ч дуугарахгүй байсан. Би юм хэлэхгүй цайгаа чанах гээд байж байхад гаднаас гэнэт нэг согтуу хашгичсан залуу ороод ирсэн. Араас нь нэг залуу ороод ирсэн. Тэгсэн түрүүлж орж ирсэн залуу нь би олуулаа болоод ирлээ би та нарыг бүгдийг чинь ална шүү гэж хашгичаад орж ирээд орон дээр сууж байсан Ж.А ыг барьж аваад толгойруу нь цохиод авсан. Нөгөөтөх нь толгойгоо дараад доошоогоо болсон хамт явсан залуу нь хөл дээр нь дарж байгаа харагдсан. Манай хүү нөгөө хоёрыг салгах гээд бөөн юм болоод байсан. Би цайгаа татаж асгахгүй гээд хойш нь аваад зогсож байхад нөгөө хамт явсан залуу нь түрүүлж орж ирсэн залуугаа арагш нь татаж байсан. Гэрт түрүүлж орсон залуу зуух татаад унагаасан. Гэр дүүрэн үнс нурам болсон. Нөгөө гэрт түрүүлж орж ирсэн залуу намайг тольны өмнүүр унагаасан. Миний эгэм рүү өшиглөх шиг болсон, тэрүүхэн хооронд би юу болоод байгааг анзаараагүй. Зуух татаж унагааснаас хойших үйл явдал маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн, тэр залуу намайг хоёр гурван удаа толгойруу цохиж авсан шиг санагдсан. Хүргэн Ж.А  нөгөө залууг татаж авч байсан. Би босох гэхэд миний баруун гар унжаад толгой тархи маш их хөндүүр болсон байсан. Миний гар л хугарчих шиг болсон. Эмнэлэг рүү явцгаасан. Би тэр залууг огт танихгүй, дараа нь тэр залуу нь манай хүү Ц.Т гийн эхнэрийнх нь төрсөн ах гэж хэлж байсан. Тэр залууг дараа нь Золбоо гээд байх шиг байсан. Золбоо гэдэг залуу их согтоогүй байсан. Яагаад Ж.А ыг цохьсоныг мэдэхгүй. Гэрт орж ирээд шууд л Ж.А ыг ална хядна гэж хэлээд орж ирээд түүнийг зодсон. Би өмнө нь юу болсон талаар мэдээгүй, тэр Золбоо гэдэг залуу нь бид нарыг бүгдийг нь зодно гээд байсан. Би тэр залууг “Яагаад чи гэрт орж ирээд хүн зодоод агсам тавиад байгаа юм бэ?” гэж хэлээд уурлахад тэр залуу намайг барьж авах гээд дайрахдаа зуух татаж унагаасан байх гэж бодоод байгаа юм. Тухайн үед үйл явдал маш богино хугацаанд болоод өнгөрсөн юм. Золбоо гэдэг залуу миний гарыг гэмтээчихээд гэрээс гарсан.  Гэрт буцаж орж ирээд гэрийн зүүн талын баганыг хугалаад, гэрийн өмнө талын 5, 6 унь сугалж унагаад нэг унийг хугалсан байсан. Зуух татаж унагааснаас болоод гэрийн хойно байсан 3х5 харьцаатай Эрдэнэт хивс шатсан. Тэр гэрийн унийг сугалж унагаад та нарыг ална гээд бид нар луу чичлээд байсан. Унь сугалж авах гэж байхад тэр залуу гэрийн нэг унийг хугалсан. Манай гэр 5 ханатай гэр. Тухайн үед гэрт манай хүү охин хоёр эхнэр нөхрийн хамт тэр Золбоо түүнтэй хамт явсан залуу, Ц.Н , манай худ болох эмэгтэй бид нар байсан. Миний эмчилгээний зардал 1.200.000 төгрөг, тэр сарын ажил үйлчилгээний зардал болох 5.600.000 төгрөгний захиалга цуцлагдсан. Геннисийн номонд бүртгүүлэхээр өөрийн гараар хийсэн зүү ороох оёдлыг хүмүүст сургалт хийгээд сургалтанд хамрагдсан хүмүүсээрээ хийх ёстой байсан юм. Тэр үгүй болоод 3 хүн хөлсөлж хийлгэсэн, сургалтаа би өдөрт 5, 10 хүнд хийдэг тэр ажил маань огт алдагдсан. Зургийг Хандаа гэдэг хүнээр зуруулаад, оёдлоо Оюунбат гэдэг хүнээр хийлгэсэн. Хандаагийн зураг зурсан хөлс 860.000 төгрөг, Оюунбатын миний оронд хийсэн ажлын хөлс 450.000 төгрөг болсон. Геннисийн номонд бичигдэхээр байсан учраас энэ сард орондоо хүнээр ажил хийлгэсэн. Тэр зардал нь 1.600.000 төгрөг болсон. Эмчилгээний зардлыг Золбоо гэдэг залуу надад өгсөн. Одоо би тэр хүнээс 10.875.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрийн эвдэрсэн эд зүйл болох гэрийн багана 250.000 төгрөг, 2 жил дэвссэн хивсээ 500.000 төгрөг, гэрийн унины үнийг мэдэхгүй байна...” гэжээ. /хх-8-9/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Ц.Т  бид хоёр Булган сумаас ирчихээд Төгөлийн 9-5 тоотод байдаг хадам ээжийндээ очсон. Өдөр 13-14 цагийн орчим байх гаднаас нэг согтуу залуу орж ирсэн. Жаахан эвгүй ааш гаргаад хашгичаад Ц.Т гийн эхнэрийг нь загинаад дарамтлаад байсан. Би тэр хүнийг огт танихгүй болохоор олон зүйл хэлэхгүй байж байгаад гарч тамхи татаж байтал гэрт түжигнэхээр нь буцаад орсон чинь Ц.Т г угаалтуур луу унагаад дээрээс нь цохих гэж байхаар нь нөгөө залууг гадагш нь чирээд зууралдаад гарсан. Гадаа гараад би тэр хоёрыг салгасан чинь нөгөө танихгүй залуу Ц.Т г дарамтлаад цохиод байхаар нь би тэр залууг дараад сууж байсан чинь нөгөө залуу ээжийгээ дуудаад утас аваад ир энэ муусайнг найзуудаа дуудаж ална гэж хашхираад байсан. Би Ц.Т г аваад гэр лүү орсон. Гаднаас хадам ээж Ц.Ц , Ц.Н  нар орж ирээд бид нарыг хараад “Яасан юу болсон юм” гэж асуугаад байж байтал гаднаас С.У  нэг танихгүй залуутай орж ирсэн. Би гэрийн зүүн талын орон дээр сууж байтал намайг дээрээс дараад толгойруу цохиод дээрээс дарчихаад босгохгүй байсан. Тэнд байсан хүмүүс салгасан. С.У  эргээд багана хугалаад, зуух өшиглөөд унагачихсан. Тэгсэн чинь хадам ээж Ц.Ц  яаж байгаа юм боль гэж загнасан чинь шууд хүрч очоод хадам ээжийг гараараа шанааруу нь цохьчих шиг болсон чинь ээж хажуу талаараа унасан. С.У  дээрээс нь дараад унасан. Би босоод С.У г татаж салгасан чинь дахиад над руу дайраад цохих гэж байгаад цохиж чадаагүй. Би хамт ирсэн залууд нь “чи наадахаа аваад гарчих айлын юм эвдээд” гэж хэлсэн чинь нөгөө залуу нь С.У г аваад гарсан. Тэр хооронд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Би С.У г урьд нь бол зүс танина нэрийг нь мэдэхгүй, хааяа тэмцээн дээр тааралдаж байсан бусдаар бол танихгүй. Миний чихний ар талд хавдсан байсан, хүзүү, цээжин дээр хумсны сорви гарсан, зүүн гуяны ар талд хөхөрсөн байсан, өөр гэмтэл байхгүй. Урьд нь С.У той тааралдаж байгаагүй, тийм зүйл байхгүй. С.У  тухайн үед ТүмэнӨлзийтэй ярихдаа чи миний төрсөн дүүг надтай хардсан гэх утгатай юм яриад байсан өөр юунаас болсныг нь мэдээгүй. Би хадмындаа анх удаа ирж байгаа танилцаад удаагүй болохоор мэдэхгүй байна. Би 10 аад минут дарж хэвтсэн тайвшруулах гээд, өөрөөр бол зодож цохиогүй. С.У  хөлөөрөө тийрээд унагасан, тухайн үед зууханд гал багатай байсан болохоор гэрийн хойгуур дэвссэн байсан хивс нь жаахан цоохортоод түлэгдээд тэрийг нь унтраагаад гайгүй өнгөрсөн. Би огт архи уугаагүй эрүүл байсан. Надад гомдол санал байхгүй. С.У гоос нэхэмжлээд байх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй. Би хэргийн материалтай танилцахгүй. Би Булган суманд ажилладаг, одоо сар шинэ болох гээд ажил ихтэй байгаа тул нааш явах зав гарахгүй байх гэж бодож байна...” гэжээ. /хх-12-13/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Т  гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ өөрийн дүү Ц.Т , түүний нөхөр Ж.А , манай дүү Д  бид нар цай чанаж уугаад байж байтал 12 цагийн үед байх манай эхнэрийн төрсөн ах нь болох С.У  ганцаараа согтуу орж ирээд надтай ярина гээд намайг өмнө ирээд суугаатах гэхээр нь би өмнө нь очоод суусан. Тэгсэн чинь чанга яриад хашгичаад байхаар нь би нялх хүүхэд сэрээчих байх гээд гадаа гарсан чинь араас гарч ирсэн. Уугзолбоог агсараад байхаар нь манай хүргэн дарж байсан чинь гайгүй болоод хэвтээд байсан. Бид нар орхичихсон чинь хүнтэй яриад “Намайг хүмүүс зодоод байна” гээд байсан. Удалгүй найз нь гээд нэг танихгүй залуу ганцаараа ирсэн. С.У  найзыгаа харчихаад улам агсам тавиад эхэлсэн. Гэрт ороод баганаас татаад хугалчихсан. Ээжийн толгойн ар луу цохиж унагаад дээрээс нь дараад цохиод байх шиг байсан. Би тухайн үед нялх хүүхдээ аваад сандраад яг юу болсныг сайн хараагүй. Нөгөө найз нь хориод болиулах гээд байсан. Манай хүргэн Ж.А ыг бас орон дээр С.У  цохиод байгаа харагдсан. Цагдаа дуудсан чинь цагдаа ирээд аваад явсан. Дараа нь ээж гар хөдөлж болдоггүй гээд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь эгэм нь хугарсан байна гэсэн. С.У  намайг гэрээс гадагш гарах хооронд заамдалцаж байхад миний хувцасны захаар хүзүү улайлгасан байсан. Гадаа гарсан хойноо гараараа миний толгойны ар луу хальт нэг цохьсон, өөр зодсон зүйл байхгүй. Тухайн үед бол миний хүзүү улайсан байсан, өөр гэмтэл байхгүй. Урьд нь С.У той ганц нэг уулзаж байсан. Гэхдээ бол муудалцаж хэрэлдсэн асуудал огт байхгүй, өс хонзон өр авлага байхгүй. С.У гийн төрсөн дүү Д тай би гэр бүл болсон. Манай эхнэр 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн байсан юм. С.У  нялх хүүхэдтэй дүүгээ эргэж ирсэн байх л гэж бодож байна. Яагаад агсам тавьсан талаар мэдэхгүй. Би бол огт зодож цохиогүй. С.У  гэрийн үүдний хавьд зогсож байгаад зуух өшиглөөд унагасан. Би эрүүл байсан. Надад гомдол санал байхгүй. С.У  хугарсан баганыг засуулаад будаад өгсөн байгаа, хивс төлж өгнө гэсэн, миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй. Хэргийн материалтай танилцахгүй. Би одоо Гурвантэс сумын нутагт байдаг “Саус Говь Сэндс” ХХК-нд ажилладаг. Одоо ажилд яваад, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр амрах байх. Би Сэврэй суманд байгаа эхнэр хүүхэд дээрээ очих болохоор ирж амжихгүй байх, уурхайгаас чөлөө өгдөггүй хэцүү байдаг юм...” гэжээ. /хх-16-17/,

Гэрч Б.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед манай найз С.У  утсаар залгаад “Намайг 2 нөхөр дээрэлхээд байна, нийлээд зодох гээд байна, хүрээд ир” гэхээр нь би такси бариад түүний хэлсэн газар нь очсон. С.У  намайг очиход хашааны гадаа зогсож байсан. Би түүнтэй уулзахад тэр намайг гэрт оръё гэж хэлэхээр нь “Би яасан юу болсон юм бэ?” гэхэд “Энд хоёр нөхөр намайг нийлээд зодох гээд байна, оръё” гэж хэлсэн. Бид хоёр гэрт ороход гэр дотор олон хүн байсан. С.У  гэр лүү түрүүлээд орсон. Би араас нь орсон. С.У  гэрт оронгуутаа орон дээр сууж байсан залууг шууд очоод цохиод авсан.  Би араас нь түүнийг татаад авсан. Би нөгөө залуугаас нь “Юу болсон юм бэ?” гэхэд тэр залуу юм дуугараагүй. С.У г би дээрээс нь дараад авсан. Нэг мэдэхэд зуух унаад үнс бутарсан байсан. С.У г тэврээд зогсож байхад тэр гэрийн унинаас татаж хугалаад байсан. Харин багана хэзээ хугарсныг мэдээгүй. С.У гийн ээж нь нэг эмэгтэйтэй хэрэлдэж маргалдсан. Тэр хоёр хүүхдүүдээ өмөөрөөд хэрэлдсэн. Тэгсэн гэрийн хойно зогсож байсан нөгөө эмэгтэй С.У г гуйлгачин минь гээд доромжилсон чинь С.У  гэнэт үсэрч очоод нөгөө эмэгтэйг тэврээд авах шиг болсон.  Би түүний араас очоод салгаж байхад цагдаа ирээд С.У г аваад явсан. Би тухайн үед архи уугаагүй, эрүүл байсан. С.У  их согтуу байсан. Гэрт байсан хүмүүс архи уугаагүй байсан байх. С.У  намайг Төгөлийн 9-5 тоотод хүрээд ир гэж хэлсэн. С.У г цохьсон хүн байхгүй. С.У  гэрт орон дээр сууж байсан залууг цохьсонг мэдээгүй, очоод цохиод авсан. Харин хаана нь цохьсонг мэдээгүй. Би түүний араас нь орж очсон болохоор сайн харж амжаагүй. С.У  гэрийн хойно зогсож байсан эмэгтэйг тэврээд авах шиг болсон...” гэжээ. /хх-21/,

Гэрч Ц.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би он сар өдрийг нь санахгүй байна. Одоогоос сарын өмнө байсан санагдаж байна. Тэр өдөр Ц.Ц  над руу утсаар залгаад гэрт очиж цай ууя хүрээд ир гэж дуудсан. Би Ц.Ц ийг аваад гэрт нь очсон гэрт ороод юу ч болоогүй цай ч чанаж амжаагүй байж байтал гаднаас хоёр залуу ороод ирсэн. Нэг нь согтуу нэг нь эрүүл байсан. Тэгсэн архи уусан залуу нь Азаа гэдэг залууг орон дээр сууж байхад нь түүнийг ална гээд дээрээс нь дараад цохиж эхэлсэн. Согтуу залуутай хамт явсан эрүүл залуу нь согтуу залуугаа татаад авахад нөгөө согтуу залуу нь гэрийн унийг сугалаад байсан. Би нөгөө унийг нь буцааж хийх хооронд нөгөө согтуу залуу зуухыг татаж унагасан уу, өшиглөсөн үү яасныг нь мэдээгүй гэрийн зуух нь унасан. Би тэр зуухыг нь татаж босгох гэж нэлээд юм болсон. Угаасаа галтай зуух байсан болохоор газар дэвссэн байсан хивсийг түлсэн. Тэр хооронд нөгөө согтуу залуу нь Ц.Ц  дээр очсон байсан. Тэр хоёрыг юу болсоныг хараагүй би зуух босгох гээд зууралдаж байсан. Нөгөө согтуу залууг гэрээс аваад гарч байсан. Би гэрээс гараад ирэхэд нөгөө согтуу залуу гадаа агсарч байгаад буцаад гэрт ороод байж байхад нь цагдаа нар ирээд нөгөө согтуу залууг аваад явсан. Гаднаас орж ирсэн архи уусан залуу нь их согтуу байгаагүй гэж бодож байна. Гэрт орж ирсэн согтуу залуу Азаа гэдэг залууг хоолойг нь хувцасаар нь боогоод толгойруу нь цохиод байгаа харагдсан, согтуу залуутай хамт ирсэн залуу нь эрүүл байсан, гэхдээ тэр хүн цохиогүй. Согтуу залуугийн дүү нь энэ айлын бэр болж байгаа юм билээ. Намайг харахад тэр согтуу залуу нь Азааг цохьсон дараа Ц.Ц ийг яасныг мэдэхгүй. Би тэр үед зуух өргөж босгох гэж зууралдаж байсан. Уг нь Ц.Ц  зүгээр байсан. Харин согтуу залуу түүн дээр очсоны дараа гар нь гэмтсэн байсан. Гэрийн унийг тэр согтуу залуу татаж унагаад байсан, согтуу залуу гэрээс гараад буцаж орж ирээд зүүн талын баганы хажууд суугаад босоод ирэхдээ хуга татаад босоод ирсэн. Гэрийн хойд талд дэвссэн байсан том хивсэн дээр нь зуух унаад зууханд байсан галтай цог нь хивсэн дээгүүр унаад цоохорлоод түлсэн байсан гэхдээ учиргүй дүрэлзэж шатаагүй...” гэжээ. /хх-24/,

Гэрч Ц.Ц.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манай нөхөр Ж.А  бид хоёр 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймаг дээр шинэ жилийн баярт оролцохоор очсон юм. Шинэ жилдээ орчихоод маргааш нь Төгөлийн 9-5 тоотод байдаг гэртээ очоод байж байсан. Тухайн үед манай гэрт манай ах Ц.Т  болон түүний эхнэр Д  дөнгөж төрөөд удаагүй нялх хүүхэдтэй байсан. Бас манайд Д гийн ээж нь ирчихсэн байж байсан юм.  Ж.А , Ц.Т  ах бид 3 хөзөр тоглоод сууж байсан чинь гаднаас нэг согтуу бололтой залуу орж ирээд гэрийн зүүн талын орон дээр суусан. Д г хүүхдээ аваад ир үнсье гэж хэлсэн чинь Д гийн ээж хүүхдийг нь тэврээд очсон чинь “Чамайг аваад ир гэсэн үү?” гэж хэлсэн чинь Д  босч очоод хүүхдээ тэр залууд үнсүүлсэн. Тэр залуу Ц.Т  ахыг чи босоод ир гээд хуруугаараа заагаад байсан. Тэгсэн чинь Ц.Т  ах тоглож дуусаад очъё гэсэн чинь нөгөө залуу яасан том пизда вэ гэх зэргээр хэлээд байхаар нь Ц.Т  сандал аваад өмнө нь очиж суусан. Нөгөө хүн Ц.Т г шууд багалзуурдаж цохьсон. Тэр үед манай нөхөр Ж.А  гарч бие засчихаад орж ирсэн. “Та хоёр чинь яаж байна, гадаа гарцгаа” гээд тэр гурав гадаа гарахаар нь би араас нь гарсан. Гадаа нөгөө залуу Ц.Т  ахыг багалзуурдаад дахиад цохихоор нь Ж.А  салгаад тэр залууг тэврээд газар хэвтүүлээд тайвшир гээд дээрээс нь дараад хэвтсэн. Их удсаны дараа тэр залуу гайгүй тайван болохоор нь Ж.А  боссон. Нөгөө залуу утсаар хүнтэй яриад “Хөгшөөн хүрээд ир” гэж яриад хашаанаас гарч явсан. Бид нар гэрт ороод байж байхад ээж Ц.Ц аав хоёр ирсэн. Удалгүй гадаа нөгөө залуу /нэрийг нь С.У  гэдэг, манай ахын эхнэр Д гийн төрсөн ах нь гэж сүүлд мэдсэн/ гаднаас нэг танихгүй залуутай хамт орж ирээд орон дээр сууж байсан. Манай нөхөр дээр шууд очоод гараараа хэд хэдэн удаа цохихоор нь бид нар салгасан чинь ээж С.У д “Чи чинь айлд ирчихээд яаж байна” гэж хэлсэн чинь С.У  өмнөөс нь “Түй май” гээд салаавч гаргаад ээжийг цохиод тэр чигтээ гэрийн хойд талд байсан тольтой шүүгээ рүү ээжийн дээрээс дараад унасан. Бид нар С.У г босгоод ээжийг босгосон чинь ээж гар эвгүй болчихлоо гэж байсан. Би цагдаад дуудлага өгсөн. С.У  гэрийн 1 баганыг хугалаад, зуух унагасан. Гэрийн унинаас зүүгдээд агсам тавиад байсан. Цагдаа ирээд авч явсан. Би огт танихгүй. Сүүлд нь Д  болон түүний ээжээс мэдсэн. С.У  намайг зодож цохиогүй. Тухайн үед бол ямар ч шалтгаан байгаагүй, согтуугаар манай ах Ц.Т г дээрэлхэх гэж л ирсэн байх, бас цохиж зодоод байсан. Баруун мөрний хавьд нь гараараа цохих шиг болсон. Өөрөө урагшаа эрчиндээ ойчсон. Манай ээж гаднаас орж ирчихээд Ц.Т  ахын хүзүү улайсан байсныг хараад “Хүзүүгээ яасан юм бэ?” гэж асуусан чинь гаднаас С.У  орж ирэнгүүтээ Ж.А ыг цохиж зодсон. Ээж “Хөөе чи яасан танхай хүүхэд вэ?” гэж хэлсэн. Тэгсэн чинь өмнөөс нь бэлэн гаргаад уурлаад цохьсон. Ж.А  гадаа байхдаа С.У г тайвшруулах гээд дарснаас болоод түүнийг зодсон байх бусдаар бол огт муудалцсан зүйл болоогүй байсан. Манай ах Ц.Т  С.У гийн дүүтэй суугаад хүүхэдтэй болсон юм. Манай ахыг дээрэлхэж байгаа юм байна гэж би ойлгосон...” гэжээ. /хх-25-26/,

Шүүгдэгч С.У  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр архи уучихаад Ц.Т гийн гэрт очсон. Манай хүргэн Ц.Т  надтай дуугарахгүй байсан болохоор би уурласан байх. Азаа гэдэг залуу Ц.Т  хоёр намайг гэрээс аваад гарсан. Найз Б.А г дуудаад ирэхээр нь хамтдаа хүргэний гэрт буцаж очоод Ж.А ыг орон дээр сууж байхад нь цохиход манай найз намайг хорьж байсан. Зарим зүйлээ санахгүй байна. Нэг мэдэхэд Ц.Ц  рүү очоод түүнийг түлхээд унагасан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Гэрийн гадаа байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан. Дүү Д  төрөөд удаагүй байсан болохоор хүүхдийг нь эргэх гэж очсон. Би Ж.А ын шанаа руу 2-3 удаа, Ц.Т г нэг цохьсон санагдаад байна. Ц.Ц ийг түлхэж унагаасан, тэгэхэд л түүний эгэм нь гэмтсэн байх гэж бодож байна. Ц.Т  миний нүдний дор нэг удаа л цохьсон. Намайг хүмүүс барьсан байхаар нь гэрийн унинаас татсан. Унь хугалаагүй, харин багана хугалсан. Намайг манай найз дараад тэвэрсэн байхаар нь түүний гарыг нь тавиулах гэж байгаад баганаас татахдаа хугалсан. Би гэрийн зуухыг өшиглөөгүй Ц.Ц  гэрийнхээ хойно байсан. Түүн дээр очих гэж байгаад зуухыг нь татаад унагаасан. Би тухайн үед их согтуу байсан...” гэжээ. /хх-45-46/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-5,10,14/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-6,11,15/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-27,31,35,39/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №25 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ц.Ц ийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун эгэмний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-28/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №24 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ц.Т  гийн биед тархины доргилт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-32/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №23 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ж.А ын биед тархины доргилт, хүзүү, цээжний зулгаралт, зүүн шанаа, чихний арын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-36/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-29,30,33,34,37,38,43-44/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: “...5-н ханатай гэрийн 1 ширхэг унь-5000 төгрөг /хуучин/, 1 ширхэг багана-70000 төгрөг /хуучин/, 3х5 харьцаатай Эрдэнэт хивс 1 ширхэг-75000 төгрөг /хуучин элэгдэл тооцов/. Зах зээлийн дундаж үнэлгээгээр тогтоов. 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гаргав. Нийт 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг...” гэжээ. /хх-40-42/,

Шүүгдэгч С.У гийн хүсэлт /хх-47/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-48/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-49/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, тодорхойлолтууд /хх-50-58/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-59/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын албан бичиг /хх-61/,

Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-62-69/,

Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-70-71/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц ийн өргөдөл /хх-72/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-73/,

Баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-74/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-75,76,77,78/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-79/,

Прокурорын дүгнэлт /хх-80-82/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-100-102/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-83,103/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.У  нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Төгөлийн 9-5 тоотод Ц.Ц , Ц.Т  , Ж.А  нарыг цохиж зодон Ц.Ц ийн эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирол, Ц.Т  , Ж.А  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч С.У д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц ийн бие махбодид учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл /хохирол/ болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №25 тоот шинжээч эмчийн: “Ц.Ц ийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун эгэмний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Т  гийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл /хохирол/ болох нь  Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №24 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ц.Т гийн биед тархины доргилт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр, мөн хохирогч иргэний нэхэмжлэгч Ж.А ын бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн гэмтэл /хохирол/ болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №23 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ж.А ын биед тархины доргилт, хүзүү, цээжний зулгаралт, зүүн шанаа, чихний арын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байх ба шүүгдэгч С.У гийн үйлдлийг аймгийн Прокурорын газраас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь: Шүүгдэгч С.У  нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг Төгөлийн 9-5 тоотод хохирогч Ц.Ц , хохирогч Ц.Т  , хохирогч Ж.А  нарыг цохиж зодон Ц.Ц ийн эрүүл мэндэд санаатай хүндэвтэр хохирлыг, Ц.Т  , Ж.А  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг тухайн цаг хугацаанд нэг удаагийн үйлдлээр учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна гэж үзсэн болно.  

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний дүгнэлтээр хохирогчийн эд хөрөнгийг 150.000 төгрөгөөр үнэлсэн байх ба шүүгдэгч С.У  нь хохирол 150.000 төгрөгийг төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн тухай баримтаар /хх-111/ тогтоогдож байна.

Гэсэн хэдий ч шүүгдэгч С.У гийн үйлдсэн гэмт хэргийн хор уршиг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг авч үзэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүүгийнхээ хадмын гэрт очиж агсам согтуу тавьж зүй бус үйлдэл гаргаж 3 хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр зэргийн хохирол мөн хохирогчийн эд хөрөнгөд 150.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч С.У  нь хохирогч Ц.Т  , Ж.А  нарт төлөх төлбөргүй болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.А , Ц.Т   нарын “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-12-13, 16-17/, шүүхэд ирүүлсэн Ж.А ын хүсэлт /хх-108/ зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг дээрх хоёр хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц т мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.У гоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт  нийт 12.075.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд “...12.075.000 төгрөгийг нэхэмжлэхгүй 2 хүн хөлсөөр ажиллуулсны цалин 2.620.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж байх тул шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Учир нь: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц  нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ хүндэвтэр зэргийн хохирол авч улмаар ажил хөдөлмөрөө эрхэлж чадахгүй болж хөлсөөр 2 хүн ажиллуулсан тул 2.620.000 төгрөгийн хохирол нэхэмжилж шүүх хуралдаанд хөлсөөр ажиллуулах тухай гэрээ гарган өгсөн ба уг гэрээ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирогчийн эрхийг хангах үүднээс хэлэлцэхгүй орхиж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч С.У  нь шүүхээс тогтоосон хохирлыг хохирогчид төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.У  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.У г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч С.У гийн эдлэх ялыг 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У  нь оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц  нь гэмт хэргийн улмаас учирсан 2.620.000  /хоёр сая зургаан зуун хорин мянга/  төгрөгийн хохирлоо  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч С.У  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч С.У   нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ц т  1.350.000  /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

 

 

ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ