| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00330/И |
| Дугаар | 301/ШШ2025/00383 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2025/00383
| 2025 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 301/ШШ2025/00383 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, _....... оффис Х ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Б сумын .......... тоотод суух Б овогт Дгийн Н, Б овогт Рын Т нарт холбогдох
12,757,423.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ....... Банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Зээлдэгч Д.Н, хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Т нараас зээлийн гэрээний үүрэг 12,712,423.39 төгрөг, нотариатын зардал 45,000 төгрөг нийт нь 12,757,423.4 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Х ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л.. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд Х ХК нь Д.Н, Р.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 12,757,423.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Д.Н, Р.Т нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 18 сарын хугацаанд хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулах талаар тайлбарыг гаргасан байх ба нэхэмжлэгчийн зүгээс уг тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Д.Н, Р.Т нарт холбогдуулан 12,757,423.4 /арван хоёр сая долоон зуун далан тавин долоон мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Н, Р.Т нар нь нэхэмжлэгч нь Х ХК-ны нэхэмжилсэн 12,757,423.4 төгрөгийг 2025 оны 08 сарын 21-ний өдрөөс 2027 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл сар бүр 708,745 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгч Х ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 109,550 төгрөг, хариуцагч Д.Н, Р.Т нараас 109,550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н, Р.Т нарт холбогдуулан 12,757,423.4 /арван хоёр сая долоон зуун далан тавин долоон мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хариуцагч Д.Н, Р.Т нар 2025 оны 08 сарын 21-ний өдрөөс 2027 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл сар бүр 708,745 төгрөг төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Х ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 109,550 төгрөг, хариуцагч Д.Н, Р.Т нараас 109,550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР