| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00406/И |
| Дугаар | 301/ШШ2025/00375 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 301/ШШ2025/00375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.ГанД даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын ... дүгээр баг ......... тоотод оршин суух хаягтай, А овогт Дын О /ИБД:6...........7/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б. нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.О мал маллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
1. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Д.О миний бие А аймгийн Т сумын Б багт 1995-1996 онуудад аав, ээжийн хамт, 1997 оноос 2000 онуудад нөхөр Мын хамт мал маллаж амьдарч байсан. Мал маллаж байсан байдлыг нотлох малын А дансийг аймгийн архиваас шүүлгэтэл Т сумын Б багийн малын А данс нь тус аймгийн архивын тасгаас баримт гараагүй. Харин А аймгийн Нын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл нь миний мал маллаж байсан байдлыг нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Би аав Д, ээж П нарын хамт А аймгийн Т сумын Б багт 1995 оноос мал маллаж эхэлсэн. Энэ хугацаанд манай аав Дын нэр дээр малаа тоолуулж байсан. Харин дараа нь гэр бүл зохиож тусдаа гарсанаас хойш манайх нөхөр Мын нэр дээр малаа тоолуулж байсан. Гэтэл энэ талаарх баримт нь архив шүүлгээд гараагүй. Би энэ хугацаанд өөр газар шилжиж байгаагүй ба мал маллахаас өөр ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Би цаашид өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Иймд Д.О миний А аймгийн Т сумын Б багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн Нын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 11/1 дугаар албан бичиг,
- Нын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/37 дугаар албан бичиг,
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
- Малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар 2 ширхэг,
- А аймгийн Т сумын 2 дугаар багийн хүн амын дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар
- Үын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03-06/3448 дугаартай архивын лавлагаа,
- Үын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03-02/3445 дугаартай архивын лавлагаа,
- Үын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03-02/3444 дугаартай архивын лавлагаа,
- М..................ш нарын төрсний гэрчилгээний хуулбар,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 399 тоот тодорхойлолт,
3. Шүүхээс Хүсэлт гаргагч Д.Оийн хүсэлтээр С.Гга, С.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- Д.О нь 1990 оны 12 сараас 2000 он дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгал шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан тухай А аймгийн Нын газрын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 01/882 дугаартай албан бичиг,
- Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй талаарх Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/104 тоот албан бичиг,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн М.........., Д.О нарын ХААТР-1, ХААТР-11 маягт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Оийн А аймгийн Т суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
А аймгийн Нын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 11/1 дугаар албан бичиг, Нын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/37 дугаар албан бичиг, Малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, Үын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03-06/3448 дугаартай архивын лавлагаа, Үын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03-02/3445 дугаартай архивын лавлагаа, Үын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03-02/3444 дугаартай архивын лавлагаа, М.......... нарын төрсний гэрчилгээний хуулбар, А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 399 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч С.Гга, С.Б нарын мэдүүлэг, А аймгийн Нын газраас ирүүлсэн 2025 оны 07 сарын 05-ны өдрийн 01/325 дугаар албан бичиг, ........, Д.О нарын ХААТР-1, ХААТР-11 маягт зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байна.
3. Д.Оийн 1995-2000 онд малчин гэж тогтоох боломжгүй гэж Нын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэжээ.
Д.Оийн мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас хүсэлт гаргагч нь Нын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг ханган өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.
Д.О нь А аймгийн Б суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, “А аймгийн Т сум 2 дугаар баг, хөдөөд Бн М, эрэгтэй, 1975 оны 11 дүгээр сард төрсөн, Дын О эхнэр 1974 онд төрсөн” гэсэн Үын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03-02/3445 дугаартай архивын лавлагаа, А аймгийн Т сумын 2 дугаар баг хөдөөд өрхийн тэргүүн Бын Д, охин Дын О 15 настай гэсэн Үын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03-02/3444 дугаартай архивын лавлагаа багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолтод, А аймгийн Т сумын 2 дугаар багийн хүн амын дэлгэрэнгүй бүртгэлийн хуулбар, жагсаалт, М.Б, М.Б, М.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, М.Бийн төрсний ХААТР-11 маягтад “2000 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эхийн нэр Дын О нийгмийн бүлэг-малчин” гэсэн, М.Бгийн төрсний ХААТР-11 маягтад “2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эхийн нэр Дын О эрхэлсэн ажил малчин” гэсэн, А аймгийн Нын газрын 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Тус газрын архивт Дын О нь 1990 оны 12 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу тооцуулсан болно” гэсэн 01/325 тоот албан бичигт, гэрч С.Ггын “... Би 1995 онд Б сумын Д багт агент хийж байсан. 1996 оноос 2008 он хүртэл А аймгийн Б сумын Д багт иргэдийн хурлын даргаар ажиллаж байгаад, 2013 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. С.Н нь 1990 оноос сургууль төгсөөд мал маллаж байсан, миний төрсөн дүүтэй нэг ангид байсан учраас сайн санаж байна. 1995 оноос хойш А аймгийн Б сумын Д багийн Ц гэдэг газар мал маллаж байгаад, 1999 оноос А аймгийн Ихтамир сум руу гэр бүл болж явж байсан. 1995-1999 оны хугацаанд мал маллаж байх хугацаандаа А аймгийн Б сумын Д багийн Ц гэх газраас өөр газар руу шилжин ажиллаж байгаагүй. Би 1995 онд А аймгийн Б сумын Д багийн агентаар, 1996-2008 оны хугацаанд А аймгийн Б сумын Д багт иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан болохоор С.Нийн хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг, гэрч С.Бгийн “... Би 1985 онд цэргээс халагдаж ирээд одоо хүртэл А аймгийн Б сумын Д багийн Д гэх газар мал маллаж байна. С.Н нь 1990 оноос эхлээд А аймгийн Б сумын Д багийн Ц гэдэг газар мал маллаж байсан. Би аав ээжтэй нь найз нөхдийн холбоотой, нэг нутагт айл саахалт мал маллаж байсан болохоор С.Нийг сайн танина. 1995-2000 оны хугацаанд өөр газар руу шилжин ажиллаж байгаагүй. Би 1985 оноос одоог хүртэл Б сумын Д багийн Д гэх газар мал маллаж байгаа тул С.Нийг 1995-2000 оныг хүртэл хугацаанд А аймгийн Б сумын Д багийн Ц гэх газар хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний А аймгийн Т суманд 1995-2000 онуудад хувийн мал маллаж байсан байдал тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Д.Оийн А аймгийн Т суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан А овогт Дын Оийг А аймгийн Т суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР