Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 301/ШШ2025/00374

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 301/ШШ2025/00374

Архангай аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би

Нэхэмжлэгч: У хот С дүүрэг, ......... 8 давхарт байрлах  “Т ББСБ”  ХХК-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн .......... тоотод оршин суух Г.Нд холбогдох

764,017.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...үндсэн зээл 649,200.02 төгрөг, үндсэн хүү 110,794 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,023,06 төгрөг, нийт 764,017.51 төгрөгийг Г.Наас гаргуулж өгнө үү гэжээ...

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т ББСБ” ХХК-н нэхэмжлэлтэй хариуцагч Г.Нд холбогдох хэрэгт хариуцагч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-н нь хариуцагч Г.Нд холбогдуулан 764,017.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 764,017.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,443 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Нд холбогдуулан 764,017.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-н татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 11,443 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР