Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 301/ШШ2025/00372

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 301/ШШ2025/00372

Архангай аймаг

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би

Нэхэмжлэгч: У хот С дүүрэг, 8........ 8 давхарт байрлах  “Т ББСБ”  ХХК-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ай аймгийн Б сумын ........ оршин суух М.Цд холбогдох

4,511,794.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Т ББСБ”  ХХКшүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...үндсэн зээл 3,438,000,0 төгрөг, үндсэн хүү 1,042,363.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,430,20 төгрөг, нийт 4,511,794.12 төгрөгийг М.Цгаас гаргуулж өгнө үү гэжээ... гэжээ.

 

Хариуцагч М.Цшүүхэд гаргасан тайлбартаа:  Хариуцагч М.Ц миний бие “Т ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн  4,511,794.12 төгрөгийг  төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч М.Цд холбогдуулан 4,511,794.12 /дөрвөн сая таван зуун арван нэгэн мянга долоон зуун ерэн дөрөв, арван хоёр / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ц нь нэхэмжлэгч нь “Т ББСБ” ХХК-н нэхэмжилсэн 4,511,794.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,139 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 43,569 төгрөг, хариуцагч М.Цгаас 43,569 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХКолгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч М.Цд холбогдуулан 4,511,794.12 /дөрвөн сая таван зуун арван нэгэн мянга долоон зуун ерэн дөрөв, арван хоёр / төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ц төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Т ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,569 төгрөг, хариуцагч М.Цгаас 43,569 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР