Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 301/ШШ2025/00377

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 301/ШШ2025/00377

Архангай аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, ....... тоот “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй /регистрийн дугаар: ...../

Хариуцагч: А аймгийн Х сумын ..............ан гэх газар оршин суух З.ийн Эд  холбогдох

5,388,902.67 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Зээлдэгч З.Э нь зээлийн гэрээгэр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээл төлөхөөс зайлсхийэ байх тул үндсэн зээл 3,541,207.00 төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,782,077.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 39,118.20 төгрөг. Нотариатын зардал 26,500 төгрөг, нийт 5,388,902.67 төгрөгийг зээлдэгч Л.Эгээс  гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан тайлбартаа:  Л.Эгийн том хүү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т би ээж болох С.Эгийн авсан зээл болох 5,388,902 төгрөгийг 2025 оны 07 сарын 09-нд 2,500,000 төгрөгийг үлдэх 2,888,902 төгрөгийг 2025 оны 09 сарын 10-наас 6 хувааж төлөх хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн тайлбартай танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч Л.Эд холбогдуулан 5,388,902.67 /таван сая гурван зуун наян найман мянга есөн зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нь нэхэмжлэгч нь “Т” ХК-ны нэхэмжилсэн 5,388,902.67 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Т” ХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,764 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 49,882 төгрөг, хариуцагч  Л.Эгээс 49,882 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Эд холбогдуулан 5,388,902.67 /таван сая гурван зуун наян найман мянга есөн зуун хоёр/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч 99,764 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 49,882 төгрөг, хариуцагч  Л.Эгээс 49,882 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР