Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 301/ШШ2025/00369

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 301/ШШ2025/00369

Архангай аймаг

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би

Нэхэмжлэгч: У хотын Сын дүүргийн .......... 8 давхарт  байрлах “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Ч сумын ........ оршин суух Ж.Ут холбогдох

1,113,529 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ю” ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд Ж.Уээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 681,660 төгрөг, ярианы төлбөр 108,039 төгрөг, алданги 340,830 төгрөг нийт 1,113,529 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ю” ХХК-н нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Ут холбогдох хэрэгт хариуцагч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ю” ХХК-н нь хариуцагч Ж.Ут холбогдуулан 1,113,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 1,113,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Ю” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 15,841 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ю” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ю” ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Ут холбогдуулан 1,113,529 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Ю” ХХК-н татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “Ю” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,683 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 15,841 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ю” ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР