| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00306/И |
| Дугаар | 301/ШШ2025/00380 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 301/ШШ2025/00380
| 2025 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 301/ШШ2025/00380 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би
Нэхэмжлэгч: У хотын Сын дүүргийн ........... цогцолборт байрлах “М ББСБ” ХХК-ийн /регистрийн дугаар: ........./ нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Ц сумын Ц багт оршин суух хаягтай Б.Бод холбогдох
1,072,573 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байх тул түүнээс зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 1,072,573 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М ББСБ” ХХК нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,072,573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Б.Бод холбогдуулан 1,072,573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 1,072,573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 15,146 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Б.Бод холбогдуулан 1,072,573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 15,146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР