| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/01098/И |
| Дугаар | 191/ШШ2025/06669 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/06669
2025 08 04 191/ШШ2025/06669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, 11-р хороо, 7 хэсэг, *******, Их Монгол улс гудамж, 404 байр, тоот хаягт оршин суух, *******гийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, 3-р хороо, , , 24А байр, тоот хаягт байрлах, ХХК /РД:/,
Хариуцагч: дүүрэг, хороо, тоот, дүүрэг, 36-р хороо, Эмеральд резидент, Хүннү гудамж, 501-р байр, тоот хаягт оршин суух, ийн /РД: / нарт холбогдох
дүүрэг, хороо, -2, 15 дугаар хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, амины орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд болон амины орон сууцад хамаарах газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг тус тус нэхэмжлэгч У.*******д гаргаж өгөхийг ХХК, Ц. нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.*******,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
У.******* миний бие ХХК-тай 2021 оны 07 сарын 06-ны өдөр дүүрэг, хороо, ын аманд баригдах вилла-3 хотхонд амины орон сууц захиалгаар бариулах тоот гэрээг байгуулан 226.91 м.кв талбайтай амины орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Намайг тус компанитай гэрээ байгуулах үед байшингийн хундаам цутгасан байсан.
Уг гэрээний 2.5-д Гэрээний зүйлийн төлбөр тооцоо энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн тохиолдолд барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан ба би гэрээ байгуулсан 2021 оны 07 сарын 06-ны өдөр 616,600,000 төгрөгийг тус компанийн банк дахь 5653156459 тоот дансанд шилжүүлсэн.
Мөн бидний байгуулсан гэрээний 5.1-т 2021 оны 09 сарын 30-ны өдөр гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээний дагуу баригдсан амины орон сууцны түлхүүрийг захиалагч талд хүлээлгэн өгөх ... гэж заасан боловч амины орон сууцаа хар ханаар нь буюу дотоод засалгүйгээр 2022 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авсан.
Бохирын шугам буруу суурилуулсан учраас 2023 оны зун гаражны доод талын шалыг хуулж доголдлыг арилгасан ба би захиалсан үл хөдлөх эд хөрөнгөдөө 2024 оны 01 сарын 13-ны өдрөөс эхлэн амьдарч байна.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг удаа шаардсан боловч ХХК, гүйцэтгэх захирал Ц. нь ирэх сард, ирэх долоо хоногт гаргаж өгнө гэсээр өдий хүрсэн.
ХХК-ийн ажилчдаас авсан мэдээллээр тус компанийн удирдлага Ц., хувьцаа эзэмшигч Ц. нар вилла 2, 4 төслийг болон өөр бусад хувийн төслөө санхүүжүүлэх зорилгоор тус амины орон сууцыг маань банкинд барьцаалан зээл авсан байсан бөгөөд дараа нь банкинд барьцаалан зээл авсныг шүүх дээр нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн.
Бидний хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5-д Захиалагч тал нь хүлээн авсан амины орон сууцаа эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авах, газар эзэмших эрхийг шилжүүлэн авах, түүнтэй холбоотой татвар хураамж, гэрчилгээний үнийг төлөх, өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэн авснаас хойш хугацааны зардал, татвар хураамжийг хариуцах, 6.3.4-т Захиалагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах, шилжүүлэн авах, газар эзэмших эрхийг шилжүүлэн авахад гүйцэтгэгчээс гаргуулах шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх гэж тус тус заасан.
Дээр дурдсаны дагуу хариуцагч ХХК нь нэхэмжлэгч У.*******д газар эзэмших эрхийг шилжүүлэн авахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх, шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ мөн биелүүлээгүй.
дүүрэг, хороо, ын ам, -вилла 3 хотхон, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбайтай амины орон сууц нь дүүрэг, хороо, хадат-2, 15-р хэсэг гудамж, тоот хаягтай болох нь Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн хаягийн тодорхойлолтоор тогтоогдсон.
Иймд У.******* намайг дүүрэг, хороо, хадат-2, 15-р хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, амины орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд болон амины орон сууцанд хамаарах газрын эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг тус тус У.******* надад гаргаж өгөхийг хариуцагч ХХК болон Ц. нарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч ХХК, Ц. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч У.******* нь дүүрэг, хороо, хадат-2, 15-р хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, амины орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд болон амины орон сууцанд хамаарах газрын эзэмших эрхийг шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч У.******* нь амины орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд орон сууц түүний эзэмшил ашиглалтанд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг ХХК зөвшөөрч байгаа.
У.*******гийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариуцагч ХХК, Ц. нарт ямар нэг маргаантай асуудал байхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн үл хөдлөх эд хөрөнгө Ц.ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байсан тул банк ХК Иргэний хуульд заасны дагуу барьцаалан, барьцааг улсын бүртгэлд бүртгүүлснээр ипотекийн гэрээ байгуулагдсан.
У.*******гийн тухайд мөнгөө бүрэн төлсөн өмчлөгчийн эрхтэй гэж үзсэн тохиолдолд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломжтой байсан гэж үзэж байна гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч У.******* нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчлөн тодруулсан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэл,
ХХК-тай 2021 оны 07 сарын 06-ны өдөр байгуулсан тоот амины орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний хуулбар,
амины орон сууцны төлбөр 616,600,000 төгрөг 2021 оны 07 сарын 06-ны өдөр төлсөн баримт,
Хот байгуулалт, хотын стандартын газрын газрын 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 01-11/122 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тодорхойлолт, хаяг, байршлын схем зураг,
У.******* дүүрэг, хороо, хадат-2, 15- тоот хаягт оршин суудаг тухай дүүргийн хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч ХХК, Ц. нар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд банк ХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд зэргийг баримтаар ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 14101 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ХХК-иас дүүрэг, хороо, ын ам, вилла-3 хотхон, тоот үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан эсэх, барьцаалсан бол зээлийн гэрээ болон барьцааны гэрээг,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 07 сарын 01-ний өдрийн 17634 дугаар шүүгчийн захирамжаар банк ХК-иас ХХК болон банк ХК нарын хооронд 2021 оны 01 сарын 21-ний өдөр байгуулагдсан тоот зээлийн гэрээ болон БГҮ21/04 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг,
Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2024 оны 08 сарын 07-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүрэг, хороо, хадат-2 15 дугаар хэсэг гудамж, тоот дахь газар эзэмших эрх хэний нэр дээр бүртгэлтэй болох, уг газар эзэмших эрхтэй холбоотой нотлох баримтуудыг,
2024 оны 10 сарын 24-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас дүүрэг, хороо, хадат-2, 14011, 15-р хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбайтай газрын хувийн хэргийн хуулбарыг,
дүүргийн бүртгэлийн хэлтсээс дүүрэг, хороо, хадат-2, 14011, 15-р хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбайтай газрын болон эрхийн улсны бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбарыг тус тус гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч ХХК, Ц. нарт холбогдуулан дүүрэг, хороо, -2, 15 дугаар хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, амины орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд болон амины орон сууцад хамаарах газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг тус тус нэхэмжлэгч У.*******д гаргаж өгөхийг ХХК, Ц. нарт даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч ХХК-тай 2021 оны 07 сарын 06-ны өдөр тоот амины орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч буюу захиалагч У.******* дүүрэг, хороонд байрлах, вилла-3 хотхонд байршил бүхий дотор засалгүй амины орон сууцыг нийт 617,500,000 төгрөгөөр худалдан авахаар,
хариуцагч буюу гүйцэтгэгч ХХК нь 2021 оны 09 сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон нь зохигчийн тайлбар болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 6-10 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба дээрхи гэрээнд талууд хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т Амины орон сууцны нийт үнэ 617,500,000 төгрөг байх бөгөөд дараах хуваарийн дагуу төлбөрийг төлнө. Үүнд: гэрээ байгуулагдмагц 617,500,000 төгрөг,
3.2-т Захиалагч тал төлбөрийг гүйцэтгэгчийн санхүүд, эсхүл банкны хаус ХХК-ийн 5653156459 тоот дансаар төлнө. Төлбөрийг ам доллараар төлөх тохиолдолд тухайн өдрийн Монгол банкны төгрөгийн ам доллартай харьцах албан ёсны ханшаар тооцно гэж заажээ.
Нэхэмжлэгч У.******* гэрээ байгуулсан 2021 оны 07 сарын 06-ны өдөр гэрээний 3.2-т заасны дагуу хаус ХХК-ийн банк дахь 5653156459 тоот дансанд 616,600,000 төгрөгийг төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч нар гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдсөн, гэрээний үүргээ биелүүлсэн гэж тайлбарлаж байна.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Нэхэмжлэгч У.******* дотор засалгүй амины орон сууцыг 2022 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч 2024 оны 01 сарын 13-ны өдрөөс оршин сууж байгаа талаараа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тусгасан ба хариуцагч нар мөн энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 92-94, 101 дүгээр тал/
Мөн гэрээний 6.3-т гүйцэтгэгчийн хүлээх үүргийг тодорхойлсон ба 6.3.1-т Гүйцэтгэгч тал нь 1.2-т заасан амины орон сууцыг эрхийн болон биет байдлын доголдолгүй барьж энэхүү гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх,
6.3.4-т Захиалагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авах, шилжүүлэн авах, газар эзэмших эрхийг шилжүүлэн авахад гүйцэтгэгчээс гаргуулах шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх гэж гүйцэтгэгч ХХК-ийн гэрээний дагуу хүлээх үүргийг тодорхойлсон байна.
мөн дүүрэг, хороо, -хадат 2, /14011/, 15-р хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, хувийн сууц гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2021 оны 08 сарын 12-ны өдөр ийн ийн өмчлөлд бүртгэгдсэн нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувийн хэргийн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 103-144, 167-195 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна гэж заасныг баримтлан орон сууцны үнийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн захиалагч буюу нэхэмжлэгч *******гийн *******г дүүрэг, хороо, -2, 15 дугаар хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, амины орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд болон амины орон сууцад хамаарах газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг тус тус нэхэмжлэгч У.*******д гаргаж өгөхийг хариуцагч ХХК, Ц. нарт даалгах нь зүйтэй.
хаус ХХК нь банктай 2021 оны 09 сарын 21-ний өдөр тусгай нөхцөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан амины орон сууцны зээлийн зориулалтаар жилийн 12 хувийн хүүтэй, зээлийн нийт санхүүжилтийг 2,000,000,000 төгрөг хүртэлх гэж тохиролцон, дээрх гэрээний талууд дүүрэг, хороо, ын ам хаягт орших вилла 2 хотхон амины орон сууцны төслөөс тус гэрээний хавсралтад тусгасан нэмэлт гэрээнд заасан зээлдэгч нарын нэр дээр худалдан авсан амины орон сууцны эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, ипотекийн гэрээ байгуулагдах хүртэл зээлдэгч зээлийн гэрээний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхийг баталж 2021 оны 11 сарын 04-ний өдөр баталгааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор иргэн Ц. нь нэхэмжлэгч У.*******гийн гэрээний дагуу захиалан бариулсан дээр дурдсан амины орон сууц, амины орон сууцад хамаарах газар эзэмших эрхийг болон нийт 4 тооны хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4 тооны газар эзэмших эрхийг барьцаалан банктай 2021 оны 11 сарын 04-ний өдөр ипотекийн гэрээ байгуулсан байх ба тухайн гэрээний харилцаа дуусгавар болоогүй байна.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т .Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно, 160 дугаар зүйлийн 160.1-т Дараахь тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно, 160.1.1-т Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон, 165 дугаар зүйлийн 165.1-т Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч *******гийн *******г дүүрэг, хороо, -2, 15 дугаар хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, амины орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд болон амины орон сууцад хамаарах газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг тус тус нэхэмжлэгч У.*******д гаргаж өгөхийг ХХК, Ц. нарт даалгаж шийдвэрлэсэн нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч банкны шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******г дүүрэг, хороо, -2, 15 дугаар хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, амины орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд болон амины орон сууцад хамаарах газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг тус тус нэхэмжлэгч У.*******д гаргаж өгөхийг хариуцагч ХХК, Ц. нарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус баримтлан нэхэмжлэгч У.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,385,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК, Ц. нараас нийт 3,385,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.*******д олгосугай.
3. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 165 дугаар зүйлийн 165.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн *******г дүүрэг, хороо, -2, 15 дугаар хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, амины орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд болон амины орон сууцад хамаарах газар эзэмших эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг тус тус нэхэмжлэгч У.*******д гаргаж өгөхийг ХХК, Ц. нарт даалгаж шийдвэрлэсэн нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч банкны шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдсугай.
4. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 27731 дугаартай шүүгчийн захирамжаар дүүрэг, хороо, хадат-2, 14011, 15-р хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг болон газрыг бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй, барьцаалахгүй байхыг хариуцагч ХХК, Ц. нарт тус тус даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН