| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/02380/И |
| Дугаар | 192/ШШ2025/06424 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/06424
2025 08 21 192/ШШ2025/06424
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****-д холбогдох
Өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* би 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Тэргүүн чансаа” ХХК-тай ******* дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* ЗЗ байрны 12 давхар 154 айлын орон сууцанд 52,3 м.кв квадрат 2 өрөө орон сууц авахаар “ЗГ-30 тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Уг орон сууцны захиалгын үнийг 99,370,000 төгрөг буюу 1 м.кв-ын үнийг 1,900,000 тохиролцож гэрээг байгуулахдаа 15,770,000 төгрөгийг төлж бусад төлбөрийг гэрээний хавсралт 1-ын дагуу төлж нийт 58,362,000 төгрөгийг төлсөн. Гэрээ байгуулсан өдрөөсөө уг орон сууцандаа амьдарч эхэлсэн. Гэрээний төлбөрт 41,000,000 төгрөг үлдсэн байсан. ******* уг орон сууцыг 110.000.000 төгрөгөөр надаас худалдан авахаар амаар тохирч эхний ээлжинд “Тэргүүн чансаа” ХХК-ид орон сууц захиалгын гэрээний дагуух үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулан өөрийн нэр дээр орон сууц өмчлөх гэрчилгээг тус компаниас шилжүүлэн авч үлдэгдэл орон сууцны үнэ болох 69,000,000 төгрөгийг 2023 онд багтаан надад төлөхөөр харилцан тохиролцсон боловч аман гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүртэл дээрх төлбөрийг төлөлгүй орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжөөд байна. ******* нь уг орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул өнөөдөр ч уг орон сууцыг чөлөөлж өгөөгүй ба би амьдарч байна. *******д удаа дараа үл хөдлөх хөрөнгийг надад буцаан шилжүүлэхийг шаардаж мэдэгдэж байсан ба надад буцаан өгөх талаар өөрөө ч хэлж байсан ч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөөгүй байна. Иймд ******* дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* 33 дугаар байрны 104 тоот хаягт байршилтай, 52.3 м.кв талбай бүхий ******* улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр ******* намайг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч ******* би хариуцагч *******д холбогдуулан ******* дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* 33 дугаар байрны 104 тоот хаягт байршилтай, 52.3 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууцны өмчлөгчөөр ******* намайг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус гаргасан шаардлагаасаа ******* би татгалзаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Х.Даваасүрэнд олгосон итгэмжлэлээсээ татгалзаж байна. Шүүх хуралдааныг миний эзгүйд явуулж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* 33 дугаар байр, 104 тоот хаягт байршилтай, 52.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “...******* би хариуцагч *******д холбогдуулан ******* дүүргийн 11-р хороо 4-р хороолол ******* 33 дугаар байрны 104 тоот хаягт байршилтай, 52.3 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү2205084347 дугаартай орон сууцны өмчлөгчөөр ******* намайг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус гаргасан шаардлагаасаа ******* би татгалзаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” хэмээн тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч *******д холбогдох ******* дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ******* 33 дугаар байр, 104 тоот хаягт байршилтай, 52.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 654,800 төгрөгөөс 327,400 төгрөгийг *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 100200100941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч *******т буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ****