| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/01598/И |
| Дугаар | 191/ШШ2025/01633 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/01633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ********* тоот хаягт оршин суух, ******* овогтой *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ******** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ***** тоот хаягт оршин суух ******* овогт ийн /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ****** тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, **** тоот хаягт оршин суух овогт ын /РД:ЧЛ87090473/ нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 11,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., хариуцагч Ш.*******, Х., хариуцагч нарын өмгөөлөгч П., иргэдийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.******* нь Сүхбаатар дүүргийн ****** тоот хаягт байрлах 668.65 мкв газрын өмчлөгч бөгөөд Нийслэлийн ерөнхий архитекторын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн БАЗГ2023/051 дүгээр Барилгын ажлын зөвшөөрлийн дагуу уг газар дээрээ барилгын суурийн ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/679 дүгээр захирамжаар дээр дурдсан Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгосныг шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2022/0731 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 221/0797 дугаар магадлалаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дээр дурдсан А/679 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү Д.******* хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу барилгын суурийн ажлаа эхлүүлсэн. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 19 болон 20-ны өдрүүдэд манай зэргэлдээх 306 байрны оршин суугч Ш.*******, А. нар нь улсын дугаартай, цагаан өнгийн Приус 30 маркийн автомашин, улсын дугаартай, цагаан өнгийн альфард маркийн автомашинтай ирж танайх шүүхийг авлига өгч шийдүүлсэн, Шүүх биднээс асуухгүй асуудлыг шийдвэрлэж байрыг минь үнэгүйдүүлж байна гэх мэтээр орилж хашхичин дур зоргоороо аашилж машинаараа барилгын ажил явуулж байгаа хашааны хаалгыг хааж тавиад шороо зөөж байгаа машиныг орж гаргахгүй олон цаг саатуулах зэргээр удаа дараа манай ажилд саад учруулсан хууль бус үйлдлүүд гаргасан. Мөн 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ням гаригийн орой барилгын суурийн цутгалтын ажлаа хийхээр нийт 30 куб бетон аваад барилгын талбай руугаа орох гэтэл хариуцагч Ш.*******, А., З., Х. нар байрны бусад оршин суугчдыг удирдан зохион байгуулж үймээн самуун дэгдээсэн ба улсын дугаарыг нь авсан 3-4 тээврийн хэрэгслээр зам хааж манай цутгалтын ажлыг хийлгээгүй. Үүний улмаас манайх 30 куб бетон зуурмагаа ашиглаж чадаагүй, тус бетоныг ачиж ирсэн тээврийн хэрэгсэл болон ажилчид хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас шөнийн 03 цаг хүртэл ажиллаж, манай зүгээс ямар ч ажлын бүтээмжгүйгээр ажилчдын цалинд 2,580,000 төгрөг, суурин помп тавьж 20 м хоолой тавьж угсарсан ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг, 30 куб бетон зуурмагийн төлбөр 7,200,000 төгрөг, нийт 11,280,000 төгрөгийн хохирол хүлээгээд байна. Тухайн 30 куб бетон зуурмагийг асгахаас аргагүй байдалд хүрч Чулуун овооны орчимд 03 цагт асгуулж ажилчдаараа тэгшилж янзлуулж орхисон болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч Ш.*******, А., З., Х. нараас 11,280,000 төгрөгийг адил тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын өмгөөлөгч, төлөөлөгч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч нараас нийт 11,280,000 төгрөгийг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлдээ хууль ёсны дагуу барилгын ажил эхлүүлсэн мэтээр бодит байдлыг гуйвуулан бичсэн байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 сарын 19-ны өдрийн А/512 дугаартай Захиргааны актыг хүчингүй болгох тухай захирамжаар иргэн Д.*******гийн архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон байхад иргэн Д.******* нь барилгын ажлыг хүчээр, хууль бусаар явуулахыг оролдсон хэрнээ бусдаас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн хариуцагч Ш.*******, А. нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан шиг байрны оршин суугчдыг удирдан зохион байгуулж, хууль бус үйлдэл хийж, түүнд хохирол учруулаагүй байхад хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нарын үйл ажиллагаанаас ямар нэг хохирол учраагүй, ямар нэг хууль бус зүйл хийгээгүй болно гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Барилгын ажил явагдах боломжгүй гэх мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан болохоор иргэд эсэргүүцэх нь зүйтэй, Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байхад барилгын ажлыг удаа дараа явуулах гэдэг нь буруутгах үйлдэл юм. Мөн гэм буруутай эсэхийг нотлох баримт дутуу ... гэв.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрээ, 2023.05.17-ны өдрийн мэдэгдэл, 2023.02.24-ний өдрийн мэдэгдэл, 1/113 дугаар хүсэлт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлэг, эцсийн үлдэгдэл, бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт,хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46 тоот шүүгчийн захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0230 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2024/0336 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн фото зураг /канон/, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн гар бичвэр, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0258 дугаар хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай /канон/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг /канон/, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 05-02/6751 дугаар албан бичиг /канон/, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24/12-1403 дугаар тогтоол /канон/ зэрэг баримтууд ирүүлжээ.
Хариуцагч нараас: Иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, хариу тайлбар, фото зураг зэрэг баримтууд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ш.*******, А., Х., З. нарт холбогдуулан гэм хорын хохиролд 11,280,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
а/ Д.******* нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ойн гудамж 216 тоот хаягт байрлах 668.65 м.кв газрын хууль ёсны өмчлөгч бөгөөд Нийслэлийн ерөнхий архитекторын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн БАЗГ2023/051 дүгээр Барилгын ажлын зөвшөөрлийн дагуу уг газар дээрээ барилгын суурийн ажлыг эхлүүлсэн. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 21-ний орой барилгын суурийн цутгалтын ажлыг гүйцэтгэх гэхэд хариуцагч Ш.*******, А., З., Х. нар нь саад учруулсан. Улмаар барилга барих гэж буй газрын зэргэлдээх байрны бусад оршин суугчдыг удирдан зохион байгуулж үймээн самуун дэгдээсэн ба улсын дугаарыг нь авсан 3-4 тээврийн хэрэгслээр зам хааж суурийн цутгалтын ажлыг хийлгээгүй. Үүний улмаас 30 куб бетон зуурмагаа ашиглаж чадалгүй өөр газар аваачиж асгасан, мөн ажилчдын цалинд 2,580,000 төгрөг, суурин помп тавьж 20 м хоолой тавьж угсарсан ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг, 30 куб бетон зуурмагийн төлбөр 7,200,000 төгрөг, нийт 11,280,000 төгрөгийн хохирол хүлээсэн тул хариуцагч нараас хохирлыг адил тэнцүү хэмжээгээр гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд тухайн үед иргэн Д.*******гийн барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хүчингүй болгосон байхад хууль бусаар барилгын ажлыг үргэлжлүүлэхээр завдсаныг хөрш залгаа байрны оршин суугчид бүгдээрээ эсэргүүцсэн, гэтэл 4 хүнд холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй, хариуцагч Ш.*******ын эхнэр болох хариуцагчаар татагдаад буй А. тухайн үйл явдалд оролцоогүй, мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилготой баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй, хохирол учирсан гэх байдлыг бүрэн нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч Д.******* нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ойн гудамж 216 тоот хаягт байрлах 668.65 мкв газрын өмчлөгч бөгөөд Нийслэлийн ерөнхий архитекторын 2020 оны дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний дагуу өөрийн газарт барилгын суурийн ажлыг эхлүүлжээ.
6. Дээр дурдсан барилгын ажлын зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч Д.******* нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, өөрийн өмчлөлийн газарт барилгын ажлыг эхлүүлжээ.
7. 2023 оны 05 дугаар сарын 21-ний орой барилгын суурийн бетон цутгалтын ажлыг гүйцэтгэх явцад хөрш зэргэлдээх байрны оршин суугчид нь эсэргүүцэл үзүүлсэн, улмаар цутгалтын зуурмаг ачиж ирсэн автомашинуудыг объект руу оруулахгүй эсэргүүцсэнээс шалтгаалан маргаан үүсжээ.
8. Нэхэмжлэгч Д.******* нь тухайн орой болсон үйл явдлаас шалтгаалан хариуцагч Ш.*******, А., Х., З. нарын өөрт учруулсан гэм хорын хохирлыг тодорхойлохдоо, цутгалт хийх зориулалтаар 7,200,000 төгрөгөөр худалдан авсан 30 куб бетон зуурмагийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй учир Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Чулуун овоо гэх газарт зуурмагийг гудамжинд аваачиж асгасан, мөн цутгалт авахад шөнө орой болтол ажилласан ажилчдын цалин, хөлсөнд 2,580,000 төгрөг, цутгалтын суурин помп 20 м хоолойг угсруулсны ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг, нийт 11,280,000 төгрөгийн хохирлыг хариуцагч нараас хувь тэнцүү хэмжээгээр гаргуулна гэж тодорхойлсон боловч хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас 11,280,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
9. Учир нь нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ш.*******, А., Х., З. нарыг өөрт нь гэм хорын хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч энэ байдал хэрэгт цугларсан баримтаар бүрэн тогтоогдоогүй байна.
а/ Тодруулбал, бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т хуульчилсан бөгөөд хариуцагч Ш.*******, А., Х., З. нарын хууль бус, санаатай буюу болгоомжгүй үйлдлээр нэхэмжлэгч Д.*******д 11,280,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.
б/ Нэхэмжлэгч Д.******* нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ойн гудамж 216 тоот хаягт байрлах 668.65 мкв газрын өөрийн өмчлөлийн газарт 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр барилгын суурийн ажлыг гүйцэтгэх зорилгоор суурийн бетон цутгалтыг гүйцэтгэх гэхэд хариуцагч Ш.*******, А., З., Х. нар нь хөрш байрны бусад оршин суугчдыг удирдан зохион байгуулж үймээн самуун дэгдээсний улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон боловч эдгээр хариуцагч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 11,280,000 төгрөгийн хохирол учирсан гэж шууд дүгнэх үндэслэлгүй байна.
в/ Учир нь хариуцагч Ш.*******, А., З., Х. нар нь хөрш зэргэлдээх байрны бусад оршин суугчдыг удирдан зохион байгуулсны улмаас гэм хор учруулсан гэх шалтгаант холбоо баримтаар нотлогдоогүйгээс гадна тухайн орой барилгын суурийн цутгалтын ажлыг эс хүлээн зөвшөөрч, ойр орчмын байрны оршин суугчид цугларсан байсан, тэдгээрийн эсэргүүцлийн улмаас цутгалтын ажлыг гүйцэтгэж чадаагүй гэх үйл баримтын талаар зохигчдын хэн алин нь шүүх хуралдаанд тайлбар гаргажээ.
г/ Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.13-ны өдрийн №2024/ШЦТ/609 шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт: Гэрч Б.Энхтүвшин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Барилгын цутгалт авах гээд юмаа бэлдэж байсан чинь оршин суугчдаас цутгалт хийлгэхгүй гээд эсэргүүцээд байсан.... гэж мэдүүлсэн, гэрч Б.Энхтүвшингийн мэдүүлэг болон бусад холбогдох нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шийтгэх тогтоолд дүгнэжээ.
д/ Мөн №2024/ШЦТ/609 шийтгэх тогтоолын 1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: хэсэгт .... Өөрөөр хэлбэл, шүүгдэгч З. нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Уранбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бус харин өөрийн оршин суудаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Хүүхэд хөгжлийн төвийн барилга-ын ажлыг эсэргүүцэж, улмаар захиалагч компани болон оршин суугчид нарын хооронд үл ойлголцол маргаан болж, тухайн барилгын ажлын даамлаар ажиллаж байсан иргэн Д.Уранбаярыг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслээр мөргөж, өөрийн үйлдэлд санаатай хэлбэрээр хандсан гэх нөхцөл байдал тогтоогдсон... гэж дүгнэжээ.
е/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.13-ны өдрийн №2024/ШЦТ/609 шийтгэх тогтоолд дүгнэгдсэн үйл баримт үгүйсгэгдсэн баримт хэрэгт авагдаагүй, шийтгэх тогтоолын хүчин төгөлдөр байдлын талаар зохигчийн хэн алин нь маргаагүй тул барилгын бетон цутгалтын ажлыг гүйцэтгэхэд зөвхөн нэр бүхий хариуцагч 4 этгээдийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан, тэдгээрийн гэм хорын шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчид бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.
ё/ Тодруулбал, тухайн цутгалтын ажлыг гүйцэтгэхийг эсэргүүцэж ойр орчмын оршин суугчид 2023.05.21-ний орой цугларсан байсан, тэдгээрийн эсэргүүцлийн улмаас нэхэмжлэгч нь бетон цутгалтын ажлыг гүйцэтгэж чадаагүй болох нь тогтоогдсон тул зөвхөн 4 этгээдэд холбогдуулан гэм хорын хариуцлагыг хүлээлгэх шалтгаан, үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
10. Нэхэмжлэгч Д.******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр барилгын ажлыг эхлүүлэн явуулж байх хугацаанд хариуцагч нар хууль бусаар эсэргүүцэл үзүүлж, хохирол учруулсан гэж нэхэмжлэлийг үндэслэсэн боловч эдгээр байдал нотлогдоогүй байна.
а/ Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №А/512 дугаар захирамжаар "... Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны " " СӨХ-өөс гаргасан гомдол, мэдээллийг хянан үзэхэд оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон гэх үндэслэлээр Нийслэлийн ерөнхий архитекторын 2020 оны дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 0012364\БАЗГ20231051 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад уг захирамж гарснаас хойш 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тухайн үйл явдал болжээ.
б/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0230 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Захиргаа актыг хүчингүй болгох тухай дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх боловч барилгын цутгалтын ажлыг гүйцэтгэх гэж байсан 2023.05.21-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч Д.*******гийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 0012364\БАЗГ20231051 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг холбогдох эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон байсан үйл баримт тогтоогджээ.
в/ Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0230 дугаар шийдвэрээр, Д.*******гийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/512 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцсэн, нэхэмжлэгч Д.*******гийн маргаан бүхий газарт баригдах барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 0012364\БАЗГ20231051 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргаас хүчингүй болгосныг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж эцэст нь шийдвэрлүүлсэн байх боловч тухайн үйл явдал болох үед холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгосон байхад нэхэмжлэгч нь барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэснийг эсэргүүцэж, ойр орчмын оршин суугчид маргасныг нь хууль бус үйлдэл гаргасан гэж, мөн тэдгээр оршин суугчдын дундаас 4 хүнд нь холбогдуулан тухайлан гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
г/ Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад 2023 оны 5 дугаар сарын 21-ний орой цутгалт хийхээр очих үед Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн эрх цуцалсан захирамжийг мэдээгүй, мөн өмнө нь 2022 онд зөвшөөрөл цуцлагдсаныг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж миний эрхийг сэргээсэн гэж тайлбарлаж байна.
д/ Хэрэгт авагдсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №128/ШШ2024/0230 шийдвэрт тусгагдсанаар нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/386 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан, улмаар нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/512 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж тодруулсан талаар тусгагджээ.
Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчийн тухайн газарт барилга барих зөвшөөрлийг удаа дараа хүчингүй болгосон, мөн маргаан бүхий үйл явдал болохоос өмнө даруй сарын өмнөөс буюу 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш тасалдалгүйгээр барилгын ажил гүйцэтгэхийг зогсоосон байсан болох нь тогтоогдож байна. Иймд эрх бүхий этгээдээс зөвшөөрлийг цуцалсныг нэхэмжлэгч мэдээгүй гэх үндэслэл болохгүй бөгөөд тухайн хугацаанд барилгын суурийн цутгалт хийхээр завдсан, оршин суугчдын эсэргүүцлийн улмаас цутгалт хийж чадаагүй нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдэлтэй холбоотой гэж үзнэ.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/512 дугаар захирамжийг хожим шүүхээс хүчингүй болгосон явдал нь тухайн үедээ зөвшөөрөлгүйгээр цутгалт хийхийг оролцсон нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх, зөв байсан гэж үзэх үндэслэл болохгүйг дурдав.
11. Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах, Д.*******гийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний 668 м.кв газарт барилга барих зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 30 куб бетон зуурмагийг нийт 7,200,000 төгрөгөөр худалдан авсан боловч хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас шалтгаалан бетон зуурмагийг барилгын ажилд хэрэглэх боломжгүй болсон, улмаар бетон зуурмагийг Баянзүрх дүүргийн Чулуун овооны гэр хорооллын гудамжинд аваачиж асгасантай холбогдуулан гэм хор учирсан гэж тайлбарлан, иргэн ийн ын Хаан банкны 506978845 дугаартай дансны хуулга/7 хуудас/-ыг нотлох баримтаар, мөн 2023.05.25-ны өдрийн огноотой, ХХК-ийн 5920221698 дугаартай дансанд 99110941 ******* байрлаг зуурмаг бетон төлбөр 2,500,000 төгрөг, 2023.05.23-ны өдрийн огноотой, ХХК-ийн 5920221698 дугаартай дансанд 99097380 ******* байрлаг зуурмаг бетон төлбөр 5,000,000 төгрөг, ХХК-ийн бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт буюу Захиалагч *******, гэсэн бичиглэлтэй, 2023.05.21-ний өдрийн огноотой нийт 4 ширхэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.
а/ Нэхэмжлэгч Д.******* нь 2023.05.21-ний өдөр өөрийн өмчлөлийн газарт барилгын суурины бетон зуурмагийг цутгах зорилгоор нийт 5 машин бетон зуурмаг худалдан авсан, уг худалдан авсан бетон зуурмагийн төлбөрийг өөрийн гэр бүлийн хүн Б.ын дансаар худалдагчид шилжүүлсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлажээ.
б/ ийн ын Хаан банкны 506978845 дугаартай дансны хуулга 7 хуудас баримтаас 2023.05.23-ний өдрийн 5920221698 дансанд шилжүүлсэн 5,000,000 төгрөгийн гүйлгээ нь /хх-16/ бетон зуурмаг худалдан авсан гэх үйл баримтад хамаарах боловч тухайн мөнгөн төлбөр нь нэхэмжлэгч Д.*******гийн мөнгөн хөрөнгөд хамаарах эсэхийг, М. нь түүний гэр бүлийн хүн мөн эсэх нь баримтаар нотлогдоогүй тул эдгээр баримтад үндэслэн Д.*******гийн эд хөрөнгөд шууд гэм хор учирсан гэж дүгнэх боломжгүй юм.
в/ Мөн нэхэмжлэгч Д.******* нь худалдан авсан 5 машин бетон зуурмагийг ашиглах боломжгүй болсон учир тэдгээрийг Баянзүрх дүүрэгт байрлах гэр хорооллын гудамжинд аваачиж асгасан гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч тухайн зуурмагуудыг бүгдийг асгасан, дахин ашиглах боломжгүй болсон гэх үйл баримтыг нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.
г/ Тодруулбал, бетон зуурмагийг асгасантай холбогдуулан фото зургийг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргасан, уг баримтаар тухайн бетон зуурмагийг асгасан болох нь нотлогдоно гэж тайлбарлажээ.
д/ Түүнчлэн улсны дугаартай автомашины жолооч Э.ийн шүүхэд гаргасан тодорхойлолтод Э. би 2023.05.21-ний орой Эв чулуу ХХК-иас дугаартай машинаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Континентал зочид буудлын зүүн талд иргэн Д.*******гийн хүүхэд хөгжлийн төвийн барилгын захиалгаар /М-2/-100 маркийн бетон зуурмаг нийлүүлэхээр тээвэрлэж очсон. Гэвч хэсэг бүлэг залуус маргалдан барилгын бетон зуурмагийн ажлыг зогсоосон. Бид аргагүйн эрхэнд зуурмаг удаан хүлээж зогссон. Иймд бид машиныг яаралтай чөлөөлөх шаардлага гаран шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр нутаг дэвсгэрт зуурмаг ачиж очсон бүх машин гудамжинд асгасан нь үнэн болно. Би хууль тогтоомжийн дагуу бодит байдлыг гэрчилж бичгээр баталгаа гаргасан зуурмаг 2 цагаас дээш хугацаа болбол машины насос эвдрэх өтгөрөх аюултай тул машинаа сулласан гэжээ.
е/ 2023.05.21-ний өдөр Зуурмаг асгаж байгаа зураг гэсэн баримтад гэсэн бичигтэй 70-83УБЭ улсын дугаартай автомашин, мөн 39-25 УНӨ улсын дугаартай автомашин, 19-77 УНТ улсын дугаартай, нийт 3 автомашины зураг авагдсан байх боловч 30 куб бетон зуурмагийг /5 машин/ бүгдийг асгасан гэх үйл баримтыг эдгээр фото зураг болон жолооч Э.ийн тодорхойлолтоор нотлогдсон гэж үзэхэд учир дутагдалтай, бетон зуурмагийг бүгдийг асгасан гэж үзэх үндэслэл эдгээр баримтаар мөн нотлогдоогүй байна.
Нөгөө талаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч барилгын чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн тайлбарласан тул бетон зуурмагийг асгасан гэх тайлбарыг зөвхөн иргэний тодорхойлолт, гэрэл зургаар бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
12. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг хууль бус үйлдэхүй гаргасан болох нь тухайн үед цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл зэргээр тогтоогдоно гэж хуралдаанд тайлбарласан боловч эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж, зардал гарсантай холбоотой гэх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч зөвхөн эдгээр баримтад нь үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.
13. Учир нь хариуцагч нар нь 2023.05.21-ний өдөр болсон үйл явдал, тухайн цаг үед байсан талаар маргаагүй боловч нэхэмжлэгчид хууль бус үйлдэхүй, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулсан гэх үйл баримтыг эс зөвшөөрч маргасан тул зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нарыг гэм хор учруулсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.
14. Байрны бусад оршин суугчид, хариуцагч нарын эсэргүүцлийн улмаас төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэж чадаагүйгээс шалтгаалан ажилчдын цалинд 2,580,000 төгрөг, суурин помп тавьж 20 м хоолой тавьж угсарсан ажлын хөлсөнд 1,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсантай холбоотойгоор нэхэмжлэгч Д.*******гаас тухайн зардал гарсан нь баримтаар бүрэн нотлогдоогүй байна.
15. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ш.*******, А., Х., З. нарыг гэм хор учруулсны улмаас хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн боловч тэдгээр хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан болох нь баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нотлох үүргийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлнэ.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч талын гаргасан баримтаар хариуцагч нар гэм хор учруулсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй, хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч нарын гэм хор учруулсан гэх байдлыг нотлох зорилгоор цагдаагийн байгууллагаас баримт гаргуулах шаардлагатай талаар дурдаж, шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд хуралдааныг хойшлуулах талаар санал хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанаас өмнө нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой байхад гаргаж өгөөгүй нь энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан тохиолдолд хамаарахгүй гэж үзэв.
а/ Учир нь хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт гаргах шаардлагатай зайлшгүй нөхцөл байдал илэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хүсэлтэд дурдсан баримтыг нэхэмжлэгч талаас урьдаар гаргах боломжтой байсан гэж үзэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ямар баримтыг гаргуулах талаар хүсэлтэд дурдсан үндэслэл нь тодорхой бус байгаа тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.
18. Эдгээр үндэслэлээр хариуцагч Ш.*******, А., Х., З. нарт холбогдох, гэм хорын хохиролд 11,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
19. Нэхэмжлэгч Д.*******гийн өмгөөлөгч Ц. нь 2025.01.30-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр Э.ийг асуулгах хүсэлт гаргасныг шүүхээс хангасантай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулсан боловч 2025.02.20-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Э.ийг оролцуулах хүсэлтээсээ өмгөөлөгч Ц. татгалзсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.*******, А., Х., З. нарт холбогдох, гэм хорын хохиролд 11,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
А.ЦЭЛМЭГ