| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0067/Э/ |
| Дугаар | 68 |
| Огноо | 2018-03-30 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Г.Мөнхбат, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: Т.Нансалмаа,
Иргэдийн төлөөлөгч: Ц.Э,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Н ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: М.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.О,
Шүүгдэгч: Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г т холбогдох 1828000000016 дугаартай эрүүгийн хоёр хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 18-нд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах баг Цагаан хана нэртэй газар мал малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах баг, Цагаан хана нэртэй газарт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй Д.Г , регистрийн дугаар ....
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 дугаар баг Цохион усны 9-4 тоот өөрийн гэртээ 34 настай, эрэгтэй М.Г г толгойн тус газар нэг удаа сандлаар цохиж санаатайгаар хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Л.Г Ж.А Баттулга, талийгаач бид 4 чулуунд явсан. Орой 18 цагийн үед ирсэн. 21 цагийн үед Э.С ирсэн. Араас нь Л.Н , Баттулга 2 ирсэн. Тоглож байгаад тал шил 0.5 грамм архи байсан тэрийг уусан. Л.Н , Э.С 2 эргээд ирэхдээ 0.75 грамм архи авчирсан. Тэрийг ууж дуусаад Б.Б г дэлгүүр явуулж 2 шил 0.75 грамм Улаанбаатар архи авчруулсан. Тэрийгээ уучихаад талийгаачийг дуудсан. Б.Б бид 2 дахиж яваад 2 шил архи авчирсан Л.Н Б.Б Л.Г 3 харьлаа гээд явсан. Талийгаач Ж.А бид 3 бас нэг шил архи хувааж уусан. Намайг гарчихаад ороод ирэхэд талийгаач Ж.А 2 гэрийн баруун талд маргалдаад байж байсан. Одоо амарцгаа гэсэн чинь Ж.А унтаад өгсөн. Талийгаач чи намайг унтуулдаг хэн юм гэсэн. Миний хавирга руу цохиод авсан. Чаддаг юм бол намайг цохьчих гээд байсан. Би чамайг алж чадна шүү дээ гээд өндийхөөр нь баруун талд байсан сандлаар цохьсон байсан. Талийгаач хурхираад унтаад өгсөн. Өглөө 8 цагт гал түлчихээд дуудсан чинь сэрэхгүй унтаад байсан. Э.С д сэрэхгүй байна шүү дээ гэсэн чинь жаал унтаж байгаад сэрэх байх гэсэн. Дахиад дуудсан чинь сонин болсон байсан. Тэгээд эмнэлэг явсан. 09 цагийн үед очсон. Ухаан алдсан байна гэсэн. Тархины хүнд гэмтэл авсан байна гэсэн. Ийм зүйл болсон. Талийгаачийн ар гэрээс уучлал гуйя. Гэмшиж байна. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж бид нар хамт чулуу ухаж байсан. Талийгаач гэртээ ганцаараа байгаа гэж байсан. Нэг орой хамт ууцгаая гэж ярьсан байсан. Зургуулаа нэг шил, сүүлд нь 2 шил архи нэмж уугаад, сүүлд нь 1 шил архи гурвуулаа уусан. Хөлнөөс зуураад салахгүй байсан. Хөлөө салгах гэсэн салахгүй байсан юм. Э.С тай хамт талийгаачийг эмнэлэгт хүргэж өгсөн. Чулуун дээр 4 хоног ажилласан. Нэг хүний нэг өдрийн 80.000 төгрөг олсон. Чулуун дээр байхад хадам эгч С.Г ийнд нь байсан. С.Г ийг түрүүнд нь таньдаг байсан болохоор зүгээр ярих гээд залгасан юм. Ямар нэг шалтгаан байгаагүй. Гэмтээсэн дараа залгаагүй. Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө айж сандраад талийгаачийг сандлаар цохьсон гэдгээ хэлээгүй. Бага насны хүүхдэд нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг төлнө. Архи уугаагүй байсан бол хүний амь хохирохгүй байсан. Цаашид архи уухгүй. ... Миний буруутай үйлдлээс болж хүний амь нас хохирсон гэм буруутай үйлдлээ ухаарч байна. Талийгаачийн ар гэрт чадахаараа тусалж явна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би М.Г тэй 2008 онд гэр бүл болсон. Гэр бүлээ тэжээдэг ганц хүн байсан. Гарын дүйтэй бүх л зүйлийг гараараа хийдэг байсан. Өмнө нь чулууны уурхайд ажиллаж байсан. Хийж болох бүх л ажлыг хийдэг байсан. Даруу төлөв хүнд тусархуу хүн байсан. Хүнд туслах юмсан гэдэг л хүн байсан. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Гурвантэс сумаас зүүн урагш байдаг чулууны газар луу цагаан сарын мөнгө олох гээд явсан. Тэнд оччихоод хүүхдүүдтэйгээ өдөр болгон ярьж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үдээс хойш 2 хоноод ирнэ гэж хэлсэн. Ирээд орой нь түрийвчтэй мөнгөө үлдээгээд 15.000 төгрөгтэй явсан. Над руу чулуунд явдаг хүмүүс дуудаад байна гээд явсан. Эмнэлгээс над руу ярьсан. Манайх сумаас 70 километрт байдаг. Гадаа байж байсан чинь эмч дуудсан. Амьсгалын аппарат 30 минутаас илүү агаар өгдөггүй гээд тэгээд нас барсан байсан. Том хүүхэд маань хичээл номоо хийхгүй гиюүрээд байгаа. 2 бага маань байнга ааваа нэхнэ. Надад гомдолтой хэцүү байна. Нэг их хүнтэй муудалцдаггүй байсан. Хүнийг ална хядна гэхээр авир гаргадаггүй байсан. Өмгөөлөгчийн зардал 5 сая, оршуулга 5.696.872, ирсэн зардлууд 143.466 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-нд буудалд байрласан, мөн буяны ном уншуулсан 3.172.000, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ирсэн зардал 196.480 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Намайг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутаг болох Индэрт гэх газарт гэртээ байж байхад Гурвантэс сумын эмнэлгээс над руу залгаад “Манай нөхөр ухаан алдаад ирсэн байна хурдан ир гэж хэлсэн. Би хажууд нь ямар хүн байна гэж хэлсэн чинь Д.Г байна гэсэн. Би Д.Г той утсаар яриад “Юу болсон, яасан юм бэ?” гэхэд өмнөөс бид хэд жаахан архи уусан гэхээр нь би “Зодоон цохион болсон юм уу?” гэхэд “Үгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Би аавыг аваад сумын төв дээр ирээд шууд сумын эмнэлэг рүү ганцаараа ороход манай нөхөр хүлээн авах өрөөнд хиймэл амьсгаа хийлгээд ухаангүй байдалтай хоёр нүдээ нээсэн хэвтэж байсан. Нэг эрэгтэй эмч намайг “Ямар хамаатай хүн бэ?” гэхээр нь “би эхнэр нь байна” гэж хэлсэн чинь тэр эрэгтэй эмч “Өнөөдөр өглөө 09 цаг 45 минутад ирсэн, биеийн байдал нь ухаан алдсан байдалтай, баруун талын нүдний хүүхэн хараа нь томорсон, баруун талын чамархай хэсэгт халзарсан маягтай ирсэн, одоо шаардагдах бүх эмчилгээг хийж байгаа” гэж хэлсэн. Би орны хажууд зогсож байтал дотор муухайраад байхаар нь гарсан. Тэгтэл араас эмч гарч ирээд хурдан ороод ир гэж дуудсан. Би гүйгээд ортол “энэ амьсгалийн аппарат нь 30 минутаас илүү хүчил төрөгч өгдөггүй, одоо тархи нь амьсгалаа удирдах чадваргүй болсон, энэ хүн одоо өнгөрчихлөө” гэж хэлэхээр нь би өрөөнөөс гарсан. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед надтай утсаар ярихдаа би чулуунд яваад ирлээ. 2 хоногоос очно гэж хэлсэн. Эмч нар надад хэлэхдээ тархины гэмтэлтэй гадны нөлөөтэй зодуулсан байна гэж хэлсэн. Талийгаач өмнө нь сумын Баясах багийн нутагт байдаг чулууны уурхайд ажиллаж байсан. уурхай нь зогсоод хувиараа ажил хийгээд мал дээр байсан. Манай нөхөр хүнд их тусархуу, архи дарс уудаггүй даруу төлөв зантай хүн байсан. Ам бүл 5-уулаа амьдарч байсан. Хамгийн том охин Г.О 8 настай Гурвантэс сумын сургуулийн 3 дугаар ангид сурдаг. Дунд охин Г.Дарьзав нь 4 настай, бага нь хүү Г.О 1 нас 9 сартай хоёр бага хүүхэд надтай хамт байдаг юм. Талийгаач М.Г , Д.Г нарын хооронд ямар нэгэн өс хонзонтой зүйл байгаагүй. Талийгаач маань урьд өмнө нь хүнтэй зодолдож маргалдаж байсан зүйл байхгүй. Намайг эмнэлэг дээр очоод харахад талийгаачийн баруун талын чамархай хавьдаа зулгарч урагдсан шинэ сорвитой байсан. тэр хавьдаа хөхрөлттэй байсан. Баруун талын орой дээрээ шалбархайтай, 10 хурууны хумсны завсараар цустай байсан. Тухайн үед талийгаач цагаан сарын хэрэглээний мөнгө олно гэж сумын зүүн урд зүгт гараад байгаа улаан чулуу ухах гэж 2018 оны 01 дүгээр сарын 13-нд Гурвантэс сум руу ганцаараа явсан юм. Би маш их гомдолтой байна, бид нарыг ганц тэжээдэг хүн маань өөд болчихсон. Тийм учраас 3 хүүхдээ 18 нас хүртэл нь тэжээн тэтгүүлмээр байна. Нэхэмжлэх зүйлээ баримтаа бүрдүүлээд нэхэмжилнэ. Намайг эмнэлэгт очиход талийгаач баруун талын гарандаа жаахан хөхрөлттэй байсан. Баруун талын чамархайн гэмтлээс ямар нэгэн цус гараад хатсан зүйл байгаагүй, цэв цэвэрхэн байсан. Манай нөхрийн нүүрийг цэвэрлэсэн байх гэж үзэж байна. Д.Г ногоон өнгийн фургон машинтай. Эмнэлгийн эмчээс нь асуухад Д.Г өөрийнхөө машинаар авчирсан гэсэн машины хойд талын суудал дээр хэвтүүлсэн гэж хэлсэн. Талийгаач нас барахад гадаа Д.Г болон авчирсан хүмүүс машинтайгаа байгаагүй. Би тухайн үед маш их сэтгэл санаагаар хямарсан байсан болохоор манай хашааны гадаа ямар машины мөр гарсан байсныг сайн анзаарч хараагүй. Манай нөхрийн барьдаг утас Нокиа маркийн утас байсан. Интернет орох болохоор манай эгч С.Г ийн утсаар ордог байсан. Талийгаач 2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой надтай ярихдаа гадагшаа гарна, ийшээ тийшээ явна гэж хэлээгүй. Талийгаачийн хумсны толь болон завсраар нь байсан цуснууд хатсан байдалтай байсан. Би ажил хийдэггүй юм. Гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Манай нөхөр гадуур дотуур явж ажил хийж бид нарыг тэжээдэг байсан. Манай нөхөр 2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой гар утас нь өөрт нь явсан. Гадуур хувцасных нь халаасанд байсан. Шөнийн 02 цаг 11 минут, 02 цаг 13 минутад Д.Г ын утсаар эгч С.Г ийн утас руу залгасан байсныг тэр үед маргаан болохоор нь сандараад тэнд байсан хүмүүс эгчийн утас руу залгасан байх гэж бодож байна. Хүүхдүүд нь аавыгаа нэхээд надад үнэхээр их хэцүү байна. Хэзээ ирэх юм бэ гээд асуугаад байна, бага хүү нь уйлаад “абаа абаа” гэж орилоод байна...” гэжээ. /хх-48-49/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Гарсан төлбөрүүдээ нэхэмжилж байна. Баримтаар бүрдүүлж өгсөн байгаа. Гомдолтой байна...” гэжээ. /хх-51/,
Шүүгдэгч Д.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 11 цагийн үед миний фургон маркийн 90-59 ӨМА улсын дугаартай автомашинтай М.Г , Л.Г , Б, Ж.А бид тав явж чулуу ухаж байгаад 18 цагийн үед Гурвантэс сумын төвд ирээд гэр рүүгээ явцгаасан. Ж.А бид хоёр манай гэрт ирсэн. Ж.А бид хоёр дэлгүүр орж бууз аваад гэртээ ирж жигнэж идчихээд Ж.А нь Л.Г ийн гэрт очоод ирье гээд гараад явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. 20 цаг өнгөрч байхад Ж.А , Э.С хоёр орж ирсэн. 21 цагийн үед Л.Н , Б.Б хоёр манай гэрт орж ирээд бид тав хөзөр тоглосон. Манай гэрт байсан 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи тал байсныг гаргаж ирээд хувааж уусан. Удалгүй гаднаас Л.Г орж ирсэн.Л.Г ганцаараа Л.Н гийн автомашиныг унаж гараад дэлгүүрээс 0.75 литрийн Вива нартай архи авчирч Б.Б гаас бусад нь хувааж уусан. Вива нэртэй архиа ууж дуусаагүй байхад Б.Б г дэлгүүр явуулж хоёр ширхэг 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи авчирч уунгаа хөзөр тоглож байгаад Л.Н , Л.Г , Б.Б гурав харьж амарлаа гээд явцгаасан. Э.С , М.Г , Ж.А бид дөрөв үлдэж үлдсэн Улаанбаатар нэртэй архиа ууж байгаад Э.С амарлаа гээд эхлээд унтаад өгсөн. М.Г нь завилж суугаад хурхираад унтаад байхаар нь дэр тавиад хойшоо хэвтүүлж унтуулсан. Ж.А бид хоёр унтаад өгсөн. Өглөө 08 цагийн үед босож галаа түлээд тэр хэдийг дуудсан. Э.С сэрээд М.Г г дуудсан чинь огт сэрэхгүй байсан. Ж.А ийг дуудсан чинь босох шинжгүй хөнжлөө булаагаад цааш хэвтээд байсан. Э.С бид хоёр байж байгаад 09 цаг 30 минутын үед М.Г г дахин дуудсан чинь сэрэхгүй байхаар нь босох гээд өргөсөн чинь мэдээгүй юм шиг байгаад байсан. Эмнэлэг авч явсан. Би эхнэр хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Эхнэр, хүүхдүүд хөдөө мал дээрээ байсан. Би сумын төвд байдаг гэртээ Ж.А тэй хамт амьдарч байгаа. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хоорондоо маргалдаж, муудалцсан зүйл байхгүй. 23 цаг өнгөрч байхад Б.Б бид хоёр “Жакал” дэлгүүрээс 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи хоёр ширхэгийг авсан. Чулуун дээр бид хэд нэг нүх ухацгааж байсан. Хоорондоо маргалдаж муудалцсан зүйл байгаагүй. Бид нар бүгд хоорондоо ярилцаад М.Г г гэртээ ганцаараа хийх юмгүй байгаа байх гээд дуудсан юм. Л.Н , С, Э.С , Ж, М.Г бид хэд зүгээр найз нөхдийн харилцаатай хүмүүс. Би М.Г г 2010 оноос эхлээд таньдаг болсон. Одоо бол найзын харилцаатай. М.Г гаднаас орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би М.Г г гэрээс гарч явсаныг хараагүй. Сайн санахгүй байна. 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи 3 ширхэгийг, Вива нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, 0.5 литрийн Ерөөл нэртэй архи тал байсныг тус тус Л.Н , С, Э.С , Ж, М.Г бид хэд хувааж уусан. Одоо гэрт нэг 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи бүтнээрээ байж байгаа...” гэжээ. /хх-52-53/,
Шүүгдэгч Д.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр дахин өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг Цохион усны 9-4 тоот хашаанд байдаг гэртээ Б.Б , Л.Н , Л.Г , Э.С , Ж.А нартай архи ууж байгаад талийгаачийг би 23 цагийн үед утсаар дуудсан. Удалгүй талийгаач машинаараа манайд ганцаараа эрүүл ирсэн. Талийгаач бид нартай 2 ширхэг 0.75 граммын Улаанбаатар архийг хувааж ууж байгаад Л.Н , Л.Г , Б.Б гурав харьж амарлаа гээд явцгаасан. Гэрт Э.С , Ж.А , талийгаач бид дөрөв үлдсэн. 1 шил 0.75 граммын архийг хувааж ууж дуусгаад байж байтал Э.С гэрийн зүүн хойд талд гадуур хувцастайгаа унтаж байсан. Талийгаач бид хоёр архи ууж байтал талийгаач Ж.А хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би очоод тэр хоёрыг больцгоо гэж хэлтэл Ж.А цаашаа эргээд хэвтээд өгсөн. Тэгтэл талийгаач намайг өдөж байгаад миний баруун хөлнөөс барьж аваад “Чи намайг чаддаг юм бол зодохгүй юу” гэхээр нь би гэрийн баруун баганы баруун талд байсан цэнхэр өнгийн сандлыг баруун гараараа барьж байгаад талийгаачийн толгойны ар шил рүү нэг удаа цохиод авсан чинь талийгаач урагшаа толгойгоороо газар унаад шууд хурхираад өгсөн. Би талийгаачийг унтчихлаа гээд дэр аваад хажуу тийш нь харуулж хэвтүүлчихээд амарсан. Өглөө 08 цагт босоод талийгаачийг босгох гээд дуудсан чинь сэрэхгүй хурхираад унтаад байхаар нь гэрт унтаж байсан Сүхтулгыг сэрээгээд “Энэ М.Г сэрэхгүй байна” гэж хэлтэл Э.С жаахан унтаж байгаад сэрэх байлгүй дээ гэсэн. 09 цаг 30 минутад би дахиад дуудсан чинь сэрэхгүй байхаар нь Э.С бид хоёр талийгаачийг машинаар авч яваад сумын эмнэлэг дээр хүргэж өгсөн. Би архи уусан байсан, гэхдээ болсон зүйлийг санаж байна. Ж.А тэй маргалдаа байхаар нь тэр хоёрыг маргалдахаа боль гэж хэлсэн чинь талийгаач намайг өдөөд байсан болохоор би нэг удаа сандлаар толгойны ар хэсэгт нь цохьсон. Талийгаач манайд ирэхдээ архи уугаагүй байсан. Талийгаач миний зүүн талын хавирга руу нэг гараараа цохиж авсан. Өөр цохьсон зүйл байхгүй. Талийгаач дээгүүрээ хөх өнгийн комбинзонтой байсан. Өмдтэйгээ үргэлж комбинзон байсан. Эмнэлэг дээр хүргэж өгөхөд эмч талийгаачийг хараад баруун талын шанаа хавьд шарх байна гэж хэлсэн. Би талийгаачтай 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Гурвантэс сумд уулзсан, түүнээс хойш 4 өдөр хамт чулуу ухсан. Би гэртээ Б.Б , Л.Н , Л.Г , Э.С , Ж.А нартай нэг шил тал 0.5 граммын Ерөөл архи, мөн 0.75 граммын Вива архийг ууж дуусгаад дахиад 1 шил 0.75 граммын архийг задлаад сууж байхад талийгаач ганцаараа манай гэрт ирсэн. Талийгаач бид нар 3 шил 0.75 граммын архийг хувааж уусан. Талийгаачтай өс хонзонтой зүйл байхгүй. Талийгаач ам бүл 5-уулаа амьдардаг, эхнэр нь хөдөө мал малладаг. Би талийгаачийн толгойны ар хэсэгт нь нэг удаа сандлаар цохиж амь насыг нь хохироосон. Үүндээ их гэмшиж байна. Архи хэтрүүлэн ууснаас ийм хэрэг болсон. Талийгаачийг цохиж байхыг Э.С харсан. Би Э.С д маргааш өглөө нь сумын эмнэлэг рүү явж байхдаа “Урьд шөнө намайг талийгаачийг цохьсон гэж хүнд битгий хэлээрээ гэж хэлсэн...” гэжээ. /хх-54-55/,
Гэрч Э.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн орой 21 цагийн үед би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Д.Г ын гэрт Л.Г , Л.Н , Б.Б , Ж.А бид нар зургаан хүн таван гар сууж тоглосон. Тоглоод сууж байсан чинь Д.Г тал шил 500 граммын ерөөл нэртэй архи гаргаж ирсэн. Уг архийг бид нар хувааж уусан. Тэгээд байж байсан чинь Л.Г гадагшаа гараад вива нэртэй 750 граммын архи аваад ороод ирсэн. Тэр үед Д.Г утсаараа талийгаач М.Г ийг дуудсан. М.Г ирээд тэр архийг бид нартай хувааж уусан. Дараа нь Б.Б ганцаараа яваад жакал дэлгүүрээс 2 шил 750 граммын улаанбаатар нэртэй архи авчирсан. Уг 2 ширхэг Улаанбаатар архийг бид нар хувааж уугаад дуусгасан. Тэгчихээд би унтаад өгсөн. Намайг унтсаны дараа Л.Н , Б.Б , Л.Г гурав гэр рүүгээ амрахаар явсан байсан. Д.Г ын гэрт миний бие, М.Г , Ж.А бид дөрөв хоносон. Намайг унтаж байсан чинь хамт байсан хүмүүс хоорондоо муудалцах шиг болсон. Би босож ирээд хартал талийгаач М.Г нь Д.Г ын хөлнөөс бариад өмнө нь сөгдөөд суучихсан чи намайг чаддаг юм бол сайн зодчих гэж хэлээд гэрийн хойд талд хойморт нь сууж байсан. Тэгсэн чинь Д.Г нь талийгаач М.Г д хандаж чамайг зодож чадна шүү дээ би гэж хэлсэн. Тэгтэл Д.Г гэнэт талийгаач М.Г ийг цохиод унагачихсан. Нилээн хүчтэй дуу чимээ гаргаж цохьсон. М.Г Д.Г т цохиулсаны дараа газар унаад босож ирээгүй. Тун удалгүй М.Г хурхираад эхэлсэн. Д.Г нь М.Г ийг нэг юм барьж байгаад цохьчих шиг болсон. Яг юугаар цохисныг нь би анзаараагүй. Миний харсанаар Д.Г нь Гантувшинийг гэнэт маш хурдан цохиод л унагаачихсан. Би тэр үед М.Г ийг нас барчихна гэж бодоогүй юм. Удахгүй босож ирээд учраа олцгоогоод явах байлгүй дээ л гэж бодсон. Мөн тэр үед Ж.А нам унтаж байсан, Ж.А нь Д.Г М.Г хоёрыг муудалцахыг нь хараагүй. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Өглөө намайг Д.Г бос гээд дуудсан. Би босоод очсон чинь “М.Г хурхираад унтаад байна чи наадахаа дуудаад сэрээ” гэж хэлсэн. Би М.Г ийг сэрээх гээд дуудсан чинь огт сэрэхгүй байсан. Тэгсэн чинь Д.Г надад хандаж М.Г ийг эмнэлэг рүү аваад явъя гэж хэлсэн. Би тэр үед нь Д.Г т чи урд шөнө М.Г ийг яагаад цохьчихсон юм би харсан гэж хэлсэн чинь Д.Г харин тийм ээ би цохьчихсон юм энэ М.Г зүгээр зүгээр гэж надад хариулсан. Тэгээд Д.Г бид хоёр М.Г ийг өргөж машинд оруулаад эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очоод Гантүшинийг насилкан дээр хэвтүүлээд өргөж оруулсан. Эмч М.Г ийг үзээд толгойндоо хүнд гэмтэл авсан байна гэж хэлсэн. Дараа нь эмч цагдаагийн тасаг руу ярьж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирсэн. Тэгээд тэр цагдаа Д.Г бид хоёрыг аваад талийгаачийн хоносон газарт очно гээд явсан. Цагдаа өөрийнхөө машинтай араас дагаад би Д.Г ын машинд суугаад урд нь явсан. Тэр үед Д.Г надад цагдаа урд шөнө болсон явдлыг асуух юм бол бүгд тасраад унтчихсан, М.Г архи уугаад тасраад унтсан тэр чигээрээ л өглөө болгосон гэж ярина шүү гэж надад хэлсэн. Би түүнд тэгье гэсэн. Тэгээд цагдаа Д.Г ын гэрт очсон. Бид нарын уусан архины шилнүүдийг үзсэн. Тэгсэн чинь 2 ширхэг улаанбаатар, 1 ширхэг Вива архинуудын шил нь байсан. Харин Д.Г ын гаргаж ирж уусан 500 граммын ерөөл архины шил байхгүй болчихсон байсан. Цагдаа бид нараас ерөөл архины шил хаана байна гэж асуусан. Д.Г цагдаад хандаж алга болсон олдохгүй байна гэж хариулсан. Тэгээд л урд шөнө нь архи уусан хүмүүсийг цуглуулаад цагдаагийн тасаг дээр очсон. Талийгаач М.Г болон Д.Г хоёр ямар шалтгааны улмаас хоорондоо маргасан талаар би сайн мэдэхгүй. Хоорондоо хэрэлдээд байх шиг болохоор нь би сэрсэн. Намайг сэрээд харах үед талийгаач М.Г нь Д.Г ын урд сөгдөөд суучихсан чи намайг сайн зодчих гэж хэлээд л сууж байсан. Д.Г тэр үед “Чамайг зодож чадна шүү дээ пизда минь” гэж хэлээд цохиод унагачихсан. Ийм л юм болсон. М.Г ийг сөхрөөд суучихсан байхад нь Д.Г цохьчихсон юм. Нэг л удаа цохьсон. М.Г газар унаад босож ирээгүй. Шууд хурхираад унтаад өгсөн. Д.Г нь талийгаач М.Г ийг тухайн үед юугаар цохьж унагаасанг анзаараагүй. Ямар ч байсан М.Г ийг сөхрөөд суучихсан байхад нь цохиод унагаачихсан. Яг цохих үед нь битүү чимээ гарсан. Тэгэхээр архины шилээр цохьсон байж магадгүй. Учир нь өглөө цагдаа очиход бид нарын уусан ерөөл архины шил олдохгүй байсан. Тэр ерөөл архины шилээр л Д.Г М.Г ийг цохьчихсон юм шиг байгаа юм. Тэр үед Д.Г , М.Г , Ж.А бид дөрөв байсан. Ж.А согтуу унтаж байсан. Д.Г М.Г хоёрыг маргалдаж байхад Ж.А огт сэрээгүй. Би ганцаараа харсан. Би Д.Г болон талийгаач М.Г нартай найз нөхдийн харилцаатай. Талийгаач М.Г нь Д.Г т цохиулчихаад газар шууд унасан. Талийгаач М.Г ийг сөгдөөд сууж байхад түүний баруун шанаа руу цохиход зүүн тал руугаа эргээд унасан. Их хүчтэй цохьсон болохоор тухайн үед битүү чимээ сонсогдсон. М.Г газар унахдаа толгойгоо юманд цохиогүй. Д.Г цохисноос болж зүүн талаараа газар унасан. Талийгаач цохиулж унаад огт хөдөлгөөн хийгээгүй. Хурхирч байгаа дуу чимээ гаргаад байсан. Эхлээд Д.Г ын гаргаж ирсэн ерөөл нэртэй архийг ууж дууссаныхаа дараа шилийг нь гэрийн үүдэнд байрлах угаалтуурын хажууд тавьсан. Дараагийн уусан 3 шил архийг мөн адил уучихаад угаалтуурны хажууд тавьсан. Тэр хоёр хоёулаа их согтуу байсан. Би Д.Г оос асуусан. Би түүнд чи урд шөнө яагаад М.Г ийг цохьчихвоо гэж хэлсэн. Тэгсэн чинь Д.Г надад тийм ээ би цохьчихсон. Тэгэхдээ М.Г зүгээр зүгээр эмнэлэгт хүргээд л өгчихье гэж надад хэлсэн... Талийгаачийг Д.Г той маргалдах үед шөнө дунд болж байсан. Яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Өглөө намайг сэрэхэд 09 цаг өнгөрч байсан. Тэгээд талийгаачийг машинд оруулаад эмнэлэг авч явсан. Талийгаач анх Д.Г ын гэрт орж ирэхдээ нүүрэндээ огт шарх сорвигүй орж ирсэн. Өглөө нь талийгаачийг эмнэлэгт хүргэх гээд босгох гэхэл түүний нүүрний баруун шанаан дээр нь улайчихсан байсан. Гэрийн зүүн талд би хэвтэж байсан. Харин гэрийн баруун талд нь Ж.А байсан. Гэрийн хойд талд хойморт нь М.Г Д.Г хоёр маргалдаж байсан. Би талийгаачийн гэр бүл найз нөхөд амьдралыг нь мэднэ. Талийгаач М.Г их даруухан хүн байсан. Хүн амьтантай огт маргадаггүй хүн байсан. Мөн талийгаач эхнэр 3 хүүхдийн хамт Гурвантэс сумын Баясах багт мал маллаж амьдардаг байсан. Д.Г бол түргэн ууртай хүн. Бусдаар бол гайгүй хүн байгаа юм. Архи уухлаараа жаахан авиртай байдаг...” гэжээ. /хх-56-58/,
Гэрч Э.С ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 09 цагийн үед Д.Г ын гэрт хурхираад унтсан байдалтай байсан. М.Г г Д.Г бид хоёр хоёр талын суганаас нь өргөж дамжилаад гэрээс гаргаад хашаан дотор байсан. Д.Г ын машины дунд талын хаалгаар оруулж хойшоо харсан суудал дээр хэвтүүлээд сумын эмнэлэг дээр авчирсан. Замаараа айлаар ороогүй, Д.Г ын хашаанаас гараад шууд сумын эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр ирээд 30 гаруй минут гэртээ байж байгаад Д.Г бид хоёр буцаад Д.Г ын гэрт нь ирсэн. Бид хоёр талийгаачийн гэрээр орсон зүйл байхгүй. Шууд эмнэлэг рүү аваад явсан. Тухайн шөнө намайг унтаж байгаад сэрэхэд тэр хоёр хоорондоо маргалдаж байсан. Д.Г талийгаачийн толгой хавьд нь нэг юмаар цохих шиг болсон. Талийгаач шууд газар дээрээ унаад хурхираад байсан. Тэгэхэд шөнийн 4 цаг болж байсан байх удалгүй өглөө болсон. Би талийгаачийг гар утастай байсныг нь анзаараагүй, намайг сэрүүн байх хугацаанд гар утсаар залгаж байсан зүйл байхгүй. Нүүр гарыг нь угаасан хүн байхгүй, эмнэлэг рүү байгаагаар нь аваад явсан. Талийгаачийг өглөө эмнэлэг рүү аваад явахад баруун талын чамархай хэсэгтээ улайгаад хөхөрсөн байдалтай байсан, бусад ил харагдах хэсэгт цус болсон зүйл байгаагүй. Д.Г 91261911 дугаарын гар утас барьдаг юм. Би тухайн үед маргаан болсныг мэдэхгүй байна. Намайг сэрэхэд Д.Г талийгаачтай маргалдаж байсан. Намайг сэрээд өндийгөөд харахад талийгаач сөхөрсөн байдалтай Д.Г ын баруун хөлийг нь зүүн гараараа барьчихсан “Намайг үхтэл зодоодох” гэж хэлсэн чинь Д.Г “Чам шиг бандийг зодож чадна шүү дээ” гэж хэлээд удалгүй М.Г юмаар цохиулаад унаад өгсөн. Тухайн үед Ж.А гэрийн баруун хойно байсан хувцасны шүүгээг нь налаад сууж байх шиг харагдсан. Би тухайн үед өндийж харчихаад буцаад унтаад өгсөн. Тухайн үед би сандлаар тийм хүчтэй цохьсон гэж мэдээгүй, талийгаач хурхирч дуугараад байхаар нь амьд байна унтчихлаа гэсэн учир эмнэлэг, цагдаад мэдэгдээгүй. Өглөө нь Д.Г “Энэ хүн ухаан орохгүй байна, эмнэлэг рүү авч явъя” гэж хэлсэн. Д.Г ын гэрт нь хоёр ширхэг модон сандал байсан. Нэг сандал нь дөрвөн хөлтэй шар өнгийн сандал байсан. Нөгөө садал нь цэнхэр өнгийн жижиг хэмжээтэй сандал байсан. Намайг унтах гэж байхад тэр том өндөрдүү сандал дээр Ж.А сууж байгаа харагдсан. Харин жижиг сандал дээр Л.Н сууж байсан. Би 24 цагийн үд Д.Г ын гэрийн зүүн хойд талд нь гадуур хувцастайгаа унтсан. Би сандалнуудыг хаана байгааг нь анзаарч хараагүй. Д.Г их согтуу байсан. Д.Г архи уухаараа янз янз л болдог юм. Талийгаач 23 цагийн үед Д.Г ын гэрт ганцаараа ирсэн. Биед нь харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй. Талийгаачийн баруун талын шанааны дээд хэсэгт улаан хүрэн өнгийн байдалтай улайчихсан байсан. Талийгаач эхнэр 3 хүүхдийн хамт Гурвантэс сумын Баясах багт хөдөө мал маллаж амьдардаг юм. Зүгээр энгийн даруухан зантай. Д.Г талийгаачийг нэг юмаар цохьсоноос болж ухаан орохгүй байсаар нас барсан. Талийгаач М.Г архи их уусан согтуу байсан. Намайг унтахаас өмнө бид нар нийт Улаанбаатар нэртэй 2 шил 0.75 грамм архи, мөн Вива нэртэй 0.75 граммын архи, 0.5 граммын Ерөөл нэртэй тал архи байсныг бүгдээрээ хувааж уусан. Намайг унтсанаас хойш хэдэн шил архи уусныг мэдэхгүй байна. Талийгаач Д.Г хоёрын хувцас урагдсан цус болсон зүйл байгаагүй, зүгээр байсан. Намайг өглөө сэрэхэд гэрт архины шилнүүд байгаагүй...” гэжээ. /хх-59-60/,
Гэрч Э.С ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “ Намайг гэрийн зүүн хойд талд хэвтэж байхад Д.Г өөрийнхөө баруун талд ойрхон байсан модон сандлыг баруун гартаа бариад талийгаачийг баруун чамархай хавьд нэг удаа сандлаараа савсан байдалтай цохьсон. Тэгтэл талийгаач шууд зүүн талаараа газар унаад хурхирах дуу чимээ гарсан. Би ямар нэгэн зүйл хэлээгүй буцаад унтсан. Өглөө босоход уусан архины шилнүүд гэрт байхгүй байхаар нь би Д.Г ыг архины шилээр цохьсон байж магадгүй гэж тухайн үед бодсон юм. Би тухайн нойрмог, архи уусан бага зэрэг согтолттой байсан болоод архины шилээр цохьсон гэж бодоод мэдүүлэгтээ тэгээд өгчихсөн юм. Дараа нь тайвшираад санаж байхад тэр шөнө Д.Г талийгаачийг жижиг цэнхэр өнгийн модон сандлаар баруун чамархай хавьд нэг удаа хүчтэй цохиход битүү дуу гарсан. Тухайн үед Д.Г босоод зогсчихсон байсан. Талийгаач баруун хөлийг нь барьчихсан хоёр өвдөг дээрээ сөхрөөд сууж байсан. Д.Г талийгаачийг модон сандлаар баруун чамархай руу нь далайгаад савж цохьсон. Миний харж байснаар нэг удаа сандлаар цохиж авсан. Намайг гэрт унтаж байхад тэр хоёр гэрт ямар зүйл хийж байсныг мэдэхгүй байна. Талийгаач Д.Г хоёрын маргалдах дуу чимээнээр би сэрсэн юм. Тухайн үед гэрийн гэрэл асаалттай байсан...” гэжээ. /хх-61/,
Гэрч Ж.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манай төрсөн эгчтэй суусан хүргэн байгаа юм. Энэ хүнийг сайн танина. Тухайн үед би архи уугаад согтож байгаад гайгүй болсон бүх зүйлийг тодорхой санаж байна. Намайг Д.Г ын гэрийн баруун талд байгаа эрээн модон орны хажууд унтах гэж байхад гэрийн зүүн хойд талд гадуур хувцастайгаа Э.С сэрүүн хэвтэж байсан. Гэрийн хойд талд талийгаач М.Г , Д.Г хоёр өөд өөдөөсөө харсан байдалтай 0.75 граммын Улаанбаатар архийг уугаад сууцгааж байсан. Би унтсан байсан. Намайг унтаж байхад Э.С дуудахад өглөө болчихсон 08 цаг болж байсан. Би сэрчихээд өндийгөөд хартал гэрийн хойд талд талийгаач дээшээ харсан байдалтай хурхирч дуугараад байсан. Би “наад хүн чинь унтаж байна шүү дээ” гэж хэлээд толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд жаахан хэвтэж байтал гэрт Э.С Д.Г т хэлэхдээ “Энэ хүн ухаан орохгүй байна шүү дээ пизда чи үхснээ хийж цохьсон юм бэ?” гэж хэлж байсан. Би талийгаачтай маргалдаж хэрэлдсэн зүйл огт байхгүй, бид хоёр их дотно найзууд болохоор ямар нэгэн маргалдах шалтгаан огт байхгүй. Би тухайн үед талийгаачтай маргалдаж хэрэлдсэн зүйл огт байхгүй. Талийгаач их согтсон байсан. Талийгаач архи уухаараа жаахан томрох гээд байдаг, бусдаар бол хүнтэй зодоон цохион хийж байгаагүй. Д.Г ын гэрт хоёр ширхэг модон сандал байдаг, нэг сандал нь дөрвөн хөлтэй бор өнгийн том сандал байдаг, харин нөгөө сандал нь цэнхэр өнгийн жижиг модон сандал байдаг юм. Намайг унтах гэж байхад гэрийн хойд талд авдарны өмнө нэг том модон сандал нь байсан, харин нөгөө цэнхэр өнгийн модон сандлыг баруун орны өмнө байсныг нь би аваад гэрийн баруун баганы хойд талд нь тавьсан. Намайг унтах гэж байхад шөнийн 02 цаг болж байсан. Намайг унтсан хойно хэрүүл маргаан болсон байх, би архи уусан байсан болохоор унтаад өгсөн байсан. Д.Г их согтолттой байсан, архи уухаараа их ширүүн зантай болчихдог юм. Эрүүлдээ бас мөн л ширүүн зантай хүн байгаа юм. Талийгаач 23 цагийн үед Д.Г ын гэрт нь ганцаараа ирсэн. Биед нь харагдах ямар нэгэн шарх сорви огт байгаагүй. Би өглөө босоод талийгаачийг харсан. Баруун талын шанааны дээд хэсэгт улаан хүрэн өнгийн шалбархайтай болчихсон байсан. Талийгаач эхнэр 3 хүүхдийн хамт Гурвантэс сумын Баясах багт хөдөө мал маллаж амьдардаг юм. Нэг охиныг нь Дарай гэдэг. Одоо Гурвантэс сумын сургуульд 3 дугаар ангид сурдаг. Нөгөө хоёр хүүхдийг сайн мэдэхгүй байна. Зүгээр нийтлэг зантай, хамт олондоо нэр хүндтэй хүн байсан. Намайг унтахаас өмнө бид нар нийт Улаанбаатар нэртэй 2 шил 0.75 грамм архи, мөн Вива нэртэй 0.75 граммын архи, нэг шил хугас 0.5 граммын Ерөөл нэртэй архийг бүгдээрээ хувааж уусан... Намайг унтсанаас хойш хэн хаашаа утсаар ярьсныг мэдэхгүй байна. Талийгаачийн нүүр гарыг угаасан зүйл байгаагүй, нүүр гар нь зүгээр байсан. Өглөө талийгаачийн нүүр гарыг угаасан зүйл байхгүй. Талийгаач бид хоёрт маргалдах шалтгаан байхгүй. Өглөө нь Д.Г , Э.С хоёр Д.Г ын фургоноор талийгаачийг сумын эмнэлэг рүү авч явсан. Би Д.Г ын гэрт нь ганцаараа үлдсэн...” гэжээ. /хх-62-66/,
Гэрч Б.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 01 дүгээр сарын 18-нд гэртээ бүтэн өдөржин байж байгаад орой 22 цаг 15 минутад Д.Г ах залгаад манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Манай эхнэр болох Наранбямба нь Д.Г ахын гэрт хүргэж өгсөн. Эхнэр бид хоёр Д.Г ахын гэрт ороход Л.Н , Э.С , С, Д.Г ах нар хоорондоо тоглоё гээд сууцгааж байсан. Эхнэр удаагүй буцаад гэр рүүгээ харьсан. Удалгүй гаднаас Л.Г орж ирсэн. Бид хэд муушиг тоглож эхэлсэн. Намайг очиход 0.5 литрийн Ерөөл архи талд нь оруулсан байж байсан. Тэр Ерөөл архиа ууж дуусчихаад дахиад 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи гаргаж ирээд задалж байхад М.Г гаднаас орж ирсэн. Хамт суугаад бид хэд тоглонгоо архиа уусан. Тоглож байгаад Л.Н гийн эхнэр нь залгаад Л.Н , Л.Г бид гурав явлаа гээд Л.Н намайг гэрт хүргэж өгөөд явсан. Л.Н , Л.Г , Э.С , С, М.Г , Д.Г бид 7 байсан. Гаднаас өөр хүн орж ирээгүй. Архи ууж байхад хоорондоо маргалдсан зүйл болоогүй. Би нэг их архи уугаагүй, бараг эрүүл гарсан. Д.Г ахаас бусад нь “Эрдэнэ-Уул” ХХК-д хамт ажилладаг байсан юм. Тэр утгаараа нэг нэгнийгээ сайн танина. Д.Г ах манай эхнэрийн холын хамаатан гэдгээр нь танина. Бид хэд 2008-2012 он хүртэл “Эрдэнэ-Уул” ХХК-д харуул болон үндсэн ажилтнаар ажилладаг байсан юм. М.Г нь манай ээжийн талийн ах дүү. Бид хоёр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Товгор багийн хүүхдүүд. Хар багаасаа нэг дор тоглож өссөн. М.Г гаднаас орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. М.Г Д.Г ын гэрээс гарч ороогүй. М.Г анх гаднаас орж ирэхдээ ямар нэг байдлаар бие өвдөж зовиурлаж байна гэж хэлсэн зүйлгүй. 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи 3 ширхэг, Вива нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, 0.5 литрийн Ерөөл нэртэй архи талаар нь байсныг тус тус Л.Н , Д.Г , С, Э.С , Б.Б , М.Г бид хэд хувааж уусан. Намайг гэрээс гарахад 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи 2 ширхэг бүтнээрээ үлдсэн байсан... Д.Г нь эхнэр, 2 хүүхдийн хамт хөдөө Баясах багт мал малладаг. Гурвантэс сумын төвд Цохион усны 4-9 тоотод бас нэг гэр нь байдаг юм. Д.Г ах надтай мэнд устай харьцдаг. Би таньдаг болоод хоёр жил болж байна. Надтай бол гайгүй харьцаад байдаг юм...” гэжээ. /хх-67-69/,
Гэрч Л.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой намайг 22 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд гэртээ байж байгаад хажуу талын хашаанд байгаа Д.Г ын гэрт нь очиход тэнд Б.Б , Ж.А , Э.С , Л.Н гэрийн эзэн Д.Г энэ тавуул хөзөр тоглож байсан. Би орж Л.Н гийн машиныг гуйж унаад айлаар орж хүүхдээ аваад дэлгүүрээс нэг шил Вива 0.75 граммын архийг аваад буцаад Д.Г ын гэрт нь ирэхэд тэр тав хөзрөө тоглоод архи уугаад сууж байсан. Миний авчирсан архийг бид зургуулаа хувааж уучихаад тэр архийг дуусгасан. Б.Б архи явж дэлгүүрээс 2 шил 0.75 граммын Улаанбаатар архи авчирсан. Эхний нэг шил архийг задлаад ууж байхад гаднаас талийгаач ганцаараа орж ирсэн. Бид нар 7-уулаа тэр 0.75 граммын Улаанбаатар архийг хувааж уусан. Тэр архийг уучихаад Д.Г ын гэрээс Л.Н , Б.Б хоёрыг гарахаар нь би араас нь дагаж гарахад Л.Н , Б.Б хоёр гэр рүүгээ харьлаа гээд явсан. Би гэртээ очиж амарсан. Намайг Д.Г ын гэрээс гарахад гэрийн зүүн хойд талд гадуур хувцастайгаа Э.С унтаж байсан. Талийгаач Ж.А , Д.Г тэр гурав гэрийн баруун талд ширээний хажууд сууцгааж байсан. Д.Г ын гэрт хоёр ширхэг модон сандал байсан. Нэг сандал нь цэнхэр өнгийн дөрвөлжин жижиг модон сандал байсан. Нөгөө сандал нь арай том сандал байсан. Өөр сандал байгаагүй, бусад газар явган сууж байсан. Талийгаачийн согтолт нь гайгүй байсан явж амарна гээд байж байсан. Талийгаачийн биед ил харагдах мэдэгдэх шарх сорви байгаагүй. Талийгаач эхнэр 3 хүүхдийн хамт Гурвантэс сумын Баясах багт амьдардаг. Хамгийн том нь охин Гурвантэс сумын сургуульд 3 дугаар ангид сурдаг 10 настай, дараагийн охин нь 4-5 настай хөдөө аав ээж дээрээ байдаг, бага хүү нь 2 настай аав ээжтэйгээ хамт байдаг. Энгийн даруу зантай, архи хаяа л уудаг хүн байсан. Д.Г нь эхнэр 2 хүүхдийн хамт Гурвантэс суманд хөдөө амьдардаг. Нэг гэр нь сумын төвд байдаг. Энгийн зан ааштай хүн, хаяа л архи уудаг. Бид гурвыг Д.Г ын гэрт байх хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан огт болоогүй, харин бид нарыг явснаас хойш Д.Г ын гэрт нь юу болсныг нь мэдэхгүй байна...” гэжээ. /хх-71/,
Гэрч Л.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед намайг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд гэртээ байж байхад Э.С , Д.Г хоёр утсаар яриад хөзөр тоглоё гээд дуудсан юм. Тэнд очиход Д.Г ын гэрт Э.С , Ж.А , Д.Г энэ гурав байсан удалгүй миний араас Б.Б орж ирсэн. Бид тавуул Д.Г ын гэрт нь хөзөр тоглож байхдаа эхлээд нэг шил хугас 0.5 граммын Ерөөл нэртэй архийг уучихаад байж байтал гаднаас Л.Г орж ирэхдээ нэг шил 0.75 граммын Вива нэртэй архийг авчираад тэр архийг бид зургуул хувааж уусан. Б.Б г архинд явуулсан. Удалгүй Б.Б 2 шил 0.75 граммын Улаанбаатар архийг авчирсан. Эхний архийг задлаад ууж байхад гаднаас талийгаач ганцаараа орж ирсэн. Бид нар долуулаа тэр 0.75 граммын Улаанбаатар архийг хувааж уусан. Тэр архийг уучихаад Д.Г ын гэрээс Л.Г , Б.Б бид гурав гарсан. Б.Б г гэрт нь хүргэж өгөөд гэртээ очиж амарсан. Би архи уусан байсан, гэхдээ согтолт багатай байсан. Бид гурвыг явахад Д.Г ын гэрт нь Ж.А , Э.С , талийгаач М.Г , гэрийн эзэн Д.Г энэ дөрөв үлдсэн. Намайг явахад Д.Г ын гэрийн зүүн хойд талд гадуур хувцастайгаа унтаж байсан талийгаач, Ж.А , Д.Г тэр гурав гэрийн хойд талд нь сууцгааж байсан. Д.Г ын гэрт хоёр ширхэг сандал байсан нэг сандал нь цэнхэр өнгийн дөрвөлжин жижиг модон сандал байсан. Би тэр сандал дээр нь сууж байсан. Харин нөгөө сандал нь арай өндөр модон сааралдуу өнгийн сандал байсан. Тухайн үед би тэр сандал дээр сууж байсан. Би явахдаа тэр сандлыг хоёр баганы голд нь тавьчихаад явсан. Намайг явахад талийгаачийн согтолт нь гайгүй байсан. Одоо гэр лүүгээ харьж амарлаа гээд гэрийн баруун талд газарт явган сууж байсан. Талийгаачийн биеийн ил хэсэгт ямар нэгэн шарх сорви байгаагүй, зүгээр байсан. Талийгаач эхнэр 3 хүүхдийн хамт Гурвантэс сумын Баясах багт амьдардаг юм. Энгийн даруу зантай, архи нэг их уугаад байдаггүй хүн байсан. Д.Г эхнэр 2 хүүхдийн хамт Гурвантэс сумын Баясах багт амьдардаг. Сумын төвд нэг гэр нь байдаг. Энгийн зүгээр зантай хүн, хаяа л архи уудаг. Талийгаачийн биед хэн гэмтэл учруулсанг мэдэхгүй байна. Намайг Д.Г ын гэрт байх хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, харин намайг явснаас хойш юу болсоныг нь мэдэхгүй байна...” гэжээ. /хх-72-73/,
Гэрч Х.Э ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Манайх Д.Г ын ахын хашаанд байдаг. Өөр айл байхгүй. Би нөхөр болох Төрболд, 2 хүүхдийн хамт амьдардаг. Манайх Д.Г ахтай нэг хашаанд амьдардаг болоод жил болж байна. Би Д.Г ахыг таньдаг болоод 5, 6 жил болж байна. Д.Г ах эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь хоёулаа ЕБС-ийн сургуульд сурдаг юм. Хүүхдүүд нь амарчихвал бүгдээрээ хөдөө гэр рүүгээ явчихдаг. Том хүү нь ЕБС-ийн сургуульд 7 дугаар анги, бага охин нь 4 дүгээр ангид тус тус сурдаг. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө би хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа байсан. Уг шөнө Д.Г ахын гэрт хүмүүс маргалдах чимээ сонсоогүй. Д.Г ах төлөв түвшин, даруухан хүн юм. Гурвантэс сумын төвд Цохион усны 9-4 тоотод байрлах хашаан дотор байгаа...” гэжээ. /хх-74-75/,
Гэрч Р.Л ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой 21 цаг өнгөрч байхад туранхай бараан хувцастай залуу ганцаараа орж ирээд 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи 2 ширхэгийг авчихаад гараад явсан. Дараа нь 23 цаг 50 минутын үед би дэлгүүрээ хаах гэж байх үед гаднаас өмнө нь 2 шил архи авсан залуу бас танихгүй нэг залуутай орж ирээд 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи 2 ширхэгийг аваад явсан. Манай дэлгүүрээс өөр зүйл худалдаж аваагүй, архи л аваад байсан. Архи худалдаж авсан хоёр залууг би танихгүй. Тэр хоёр хоёулаа эрүүл байсан. Эхэлж ганцаараа ирж 2 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи авсан. Залуу нь өндөр, туранхай, бараан хувцастай залуу байсан. 26, 27 орчим насны залуу байсан. Дараа нь хамт ирсэн хүн нь намхан, туранхай, бараан хувцастай, 40 орчим насны хүн байсан. Тэдний нүүр хэсэгт ил харагдах шарх, сорви, хувцас нь урагдсан цоорсон зүйл байгаагүй. Эрүүл саруул байсан...” гэжээ. /хх-76/,
Гэрч С.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “М.Г нь миний төрсөн дүү С.Н ийн нөхөр байгаа юм. 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө чулуу ухахаар яваад оройн 19 цагийн үед ирсэн. Тэгээд манайд хоол идчихээд байж байгаад миний гар утсаар хөдөө гэр лүүгээ эхнэр хүүхдүүд рүүгээ утсаар ярьж байгаад миний утсаар интернет орж байгаад 21 цаг өнгөрч байхад гэр лүүгээ миний утсыг аваад орсон. Шөнийн 23 цаг өнгөрч байхад хаалга тогшсон намайг хаалга тайлахад М.Г орж ирсэн. Юу болсон гэж асуухад машины түлхүүр авах гэсэн юм гэсэн. Би “яах гэж байгаа юм бэ?” гэж асуухад хүмүүс дуудаад байна гэж хэлсэн. Би өөр юм асуулгүй машины түлхүүр өгөөд миний утсыг яасан бэ гэж асуухад “гэрт байгаа авах юм уу гэж надаас асуухаар нь би өглөө ороод авчихъя гэж хэлээд явуулсан. Надад “цоож зүүгээтэй гэр онгорхой байгаа” гэж хэлж байсан. Би өглөө босоод 08 цаг өнгөрөөд гэрт нь орж өөрийнхөө гар утсыг аваад гэр лүүгээ орсон. Утсаа үзэхэд миний утсанд 91261911 дугаараас 2018 оны 01 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цаг 11 минут, 02 цаг 13 минутад 2 дуудлага ирсэн байсан. Уг залгасан дугаарыг би хэнийх болохыг нь мэдэхгүй байна. Өглөөний 10 цаг болох гэж байхад Балмаа гэх хүн над руу утсаар залгаад “Танай хүргэн дүү М.Г эмнэлэгт ухаангүй байна” гэж хэлсэн. Би эмнэлэгт очиж Б.Н эмчтэй уулзсан. Надад танай дүү чинь эмнэлэгт ирэхдээ ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн, толгойны баруун чамархай хэсэгт халцарсан шархтай ирсэн гээд надад үзүүлсэн. Тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй байна биед нь өөр гэмтэл шарх байхгүй байна, гадны нөлөөтэй гэмтэл байна гэж хэлсэн. М.Г хурхираад дээшээ харсан байдалтай унтаа байдалтай байсан. Би эмнэлгийн өрөөнөөс гараад хүлээлгийн хэсэгт сууж байсан. Эмч нар ар гэрийнхэнд нь хэл өгөөрэй гэж хэлсэн. Надаас тэр өдөр машины түлхүүр авахдаа эрүүл байсан. Ер нь бол нэг их архи уугаад байдаггүй байсан. Надаас машины түлхүүр авахдаа яг хаашаа явах талаараа хэлээгүй машины түлхүүр аваад хүмүүс дуудсан гэхээр нь би чулуунд явах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Талийгаач М.Г бие нь өвдлөө гэж байгаагүй эрүүл биетэй хүн байсан. Миний ........... утас руу залгасан дугаарыг мэдэхгүй. Шөнийн 02 цагт 2 удаа .......... гэсэн дугаар залгасан байсан. Би өдрийн 16 цагт залгаж үзсэн тэр дугаар холбогдох боломжгүй байна гэж байсан. Надад тухайн үедээ хамт чулуу ухаж байгаа хүмүүсийнхээ нэрийг хэлж байсан одоо бол би сайн санахгүй байна... Манай ажлын нэг эгч надад эмнэлэг рүү очоо танай хүргэн хүү эмнэлэгт ухаангүй байна гэх хэлэхээр нь би 10 цаг гээд эмнэлэг дээр очиход талийгаач орон дээр дээшээ харсан байдалтай, дусал залгуулчихсан хурхирч байгаа чимээтэй, ухаангүй байсан. Намайг очоод үзэхэд талийгаачийн баруун талын чамархай хэсэгтээ шалбарсан байсан. Өөр юм анзаарч хараагүй. Талийгаач эхнэр 3 хүүхдийн хамт хөдөө мал маллаж амьдардаг. Хүнд их тусархуу, архи дарс нэг их уугаад байдаггүй хүн байсан. Би тухайн үед талийгаачийн хувцас урагдаж цус болсон эсэхийг сайн анзаарч хараагүй. Талийгаач Д.Г той тийм сайн найз байсныг нь мэдэхгүй байна...” гэжээ. /хх-77-78/,
Гэрч М.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “М.Г миний төрсөн дүү байгаа юм, айлын доороосоо 2 дахь хүүхэд байсан. Амьдралын төлөө зүтгэдэг, хамт олонтой нийтэч, хэнтэй ч харьцдаг, хүнтэй муудаж байгаагүй хүн байсан. Талийгаач дүү маань уургүй, тоглож наргих дуртай, гэр бүлдээ их хайртай хүн байсан. Би талийгаачийг архи ууж байна гэж сонсож байгаагүй. Амьдрал нь дунд зэрэг, өөрөө амьдралаа залгуулж явдаг хүн байсан. Эхнэр нь ажилгүй, 3 хүүхэдтэй. Том охин нь 8 настай, дунд охин нь 4 настай, хамгийн бага хүү нь 1 нас 9 сартай. Талийгаач хүнтэй суухаасаа өмнө хотод мод, чулуугаар сийлбэр хийдэг их гарын дүйтэй хүүхэд байсан. Гурвантэс сумын чулууны уурхайд ажиллаж байсан. Сүүлд нь Цогтцэций сум руу очиж 2 жил гарамтай тавилгын дэлгүүрт ажиллаж байгаад буцаад Гурвантэс сум руу явж хөдөө мал дээрээ байсан. Болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Д.Г гэж хүнийг би огт танихгүй...” гэжээ. /хх-79/,
Гэрч Э.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дугаар сарын 19-ний өглөө би 09 цагт Гурвантэс сумын эмнэлэг дээр ирчихээд байж байтал их эмч намайг дуудаад нэг ухаангүй хүнд хүн ирж байна доошоо бууцгаая гэж хэлсэн. Би доошоо бууж байтал нэг хүнийг дамнуурган дээр дамжилаад оруулж ирж байсан. Тухайн хүнийг яаралтай тусламжийн өрөөнд оруулаад тэр хүнийг дуудахад ухаангүй сэрэхгүй байсан. Цааш үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Харин хүүхэн хараа зүүн талдаа өргөссөн, хоёр талд гэрлийн урвалгүй болчихсон байсан. Гаднах талаас ил шарх сорви байна уу гэж үзэхэд чамархайн баруун талд 3x8 см хэмжээтэй зулгарсан шинэ шарх байсан. Яг үстэй хэсэгт нь тэмтрэхэд бамбалзсан зүйл тэмтрэгдэж байсан, мөн зулгарсан хэсгийг чамархайн нөгөө талтай нь харьцуулж үзэхэд хонхойсон юм шиг тэмтрэгдэж байсан. Хөл гарын рефлекс байхгүй болчихсон, бусад биеийг нь үзэхэд өөр шарх сорви байхгүй байсан. Шаардагдах эмчилгээнүүдийг хийж эхэлсэн. Талийгаач эмчилгээнд үр дүн өгөхгүй байсаар биеийн байдал нь муудсаар байгаад 13 цаг 34 минутад зүрх нь зогсож нас барсан. Миний бодлоор бол талийгаач эмнэлэгт ирэхдээ тархины гэмтэл авсаны улмаас тархиндаа цус харваж нас барсан байх гэж бодож байна. Тухайн үед хамт архи уусан 2 эрэгтэй хүн авчирсан нэрийг нь мэдэхгүй. Талийгаач эмнэлэг дээр анх ирэхдээ ухаангүй унтаа байдалтай ирсэн. Тархиндаа их хэмжээний цус харвасан үед ухаангүй хурхирсан байдалтай байдаг. Талийгаачийг эмнэлэгт ирэхэд амь насыг нь аврах боломжгүй байсан. Эмийн эмчилгээнд үр дүн өгөлгүй биеийн байдал сайжралгүй байсаар нас барчихсан. Талийгаачийн биеийн баруун талын чамархайн хэсэгт ташуудуу дөрвөлжин хэлбэртэй шинэ зулгарсан шарх байсан...” гэжээ. /хх-80/,
Гэрч Б.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 09 цагийн үед би Гурвантэс сумын эмнэлэг дээр амбулаторид үзлэг хийгээд явж байхад хуучин эмнэлгийн хажууд нэг бор өнгийн фургон ирээд зогссон. Машинаас нэг хүн бууж миний өрөөнд орж ирээд “Нэг хүн үзүүлнэ” гэхээр нь би “Яасан хүн юм бэ?” гэхэд тэр хүн ухаангүй сэрэхгүй байгаа хүн гэсэн. Би тэр хүнийг дагуулаад машин дотор ороход машины хойшоо харсан суудал дээр нь хөндлөн байдалтай хэвтсэн нэг эрэгтэй хүн байсан. Түүний биеийг үзэхэд амьсгалтай байсан. Зүрхний цохилт нь хэвийн байхаар нь би машинаас буугаад энэ хүнийг эмнэлгийн яаралтай тусламжийн өрөө рүү оруул гэж хэлсэн. Би яаралтай тусламжийн өрөөнд тэр хүнийг хүлээн аваад эхлээд гадуур хувцсыг нь тайлаад биед нь үзлэг хийхэд 30 орчим насны эрэгтэй, дуудахад сэрэхгүй байсан. Мөн өмдөндөө шээсэн, зүүн талын хүүхэн хараа нь өргөссөн, баруун талын чамархайн хэсэгтээ улайсан шинэ шархтай байхаар нь бүх биеийг тойруулж үзэхэд өөр ил харагдах шарх сорви, нүдэнд харагдах өөрчлөлттэй зүйл байгаагүй. Даралтыг үзэхэд хэвийн хэмжээнд байсан, цээжийг бага зэрэг өндөрлөж, толгойны хөдөлгөөнийг хязгаарлаж хамгийн түрүүнд тархины хаван буулгах эмчилгээг эхэлж хийсэн. Хамт байсан Э.О т эмчид энэ тухайгаа хэлээд сумын цагдаад мэдэгд гэж хэлчихээд би өөрөө аймгийн гэмтэлийн эмч нар луу ярьж зөвлөгөө аваад тэр зөвлөгөөний дагуу тэр хүнд шаардагдах эмчилгээг бүрэн хийсэн. Аймгийн эмнэлэг рүү дуудлага өгчихөөд нөгөө хүний биеийн байдлыг хянаад хажууд нь байж байгаад ар гэрийн хүмүүсийг нь дуудсан. Өдөр 13 цагийн үед өвчтөний баруун талын хүүхэн хараа нь өргөсөж амьсгаа нь тасалдаж зогсож эхэлсэн, даралт нь ихсэж, судасны цохилт олширч, амин үзүүлэлтүүд буурч эхэлсэн. Зохиомол амьсгаа хийж эхэлсэн 30 минутын турш хийхэд өөрийн амьсгал орж ирэхгүй амин үзүүлэлтүүд буурсаар 13 цаг 34 минутанд зүрх зогсож нас барсан. Нас барах болсон шалтгаан нь миний бодлоор талийгаач эмнэлэгт ирэхдээ тархины гэмтэл авсан байдалтай ирсэн, түүнээс болсон гэж бодож байна. Авчирсан хүн нэрийг нь Д.Г гэж мэдсэн, хаанаас ирсэн талаар асуухад урьд шөнө архи уугаад унтаад өглөө сэрээх гэхэд нь сэрэхгүй байсан, тэгээд эмнэлэг дээр авчирсан гэж хэлсэн. Талийгаач энэ гэмтлийг хэзээ ямар цаг хугацаанд авсан талаар сайн мэдэхгүй байна. Талийгаач эмнэлэг дээр анх ирэхдээ бүх мөч нь сул, унтаж хурхирсан байдалтай ирсэн. Энэ хүний гэмтэл бол их хүнд гэмтэл байсан. Амь насыг нь аврах боломж байсан эсэх талаар сайн хэлж мэдэхгүй байна. Талийгаач тухайн үед ямар нэгэн байдлаар тархиндаа хүнд гэмтэл авснаас болж өөрийн ухаангүй болж, унтаа байдалд орсон байх. Тухайн үед талийгаачийн биеийн байдал тогтвортой байвал гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нарыг дуудаж хагалгаа хийлгүүлэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч талийгаач эмнэлэгт ирэх цаг хугацаа нь болоогүй байхад эмийн эмчилгээнд үр дүн өгөлгүй биеийн байдал сайжралгүй байсаар нас барсан. Талийгаачийн биеийн баруун талын чамархайн хэсэгт ташуу, баруун чихний хэсгээс дух руу чиглэлтэй ташуу 2.5х8 см орчим тэгш өнцөгт хэлбэртэй урд хэсгээрээ зулгарсан улайсан өөрчлөлттэй харагдсан... Гарын хуруунууд нь ямар нэгэн зүйлээр бохирлогдсон зүйл байгаагүй. Эмнэлэгт ирсэн дараа манай уламжлалтын эмч Б.Л талийгаачийн хоёр гарын 10 хурууны хумсны /толио/ уг дээр зүүгээр хатгаж цус гаргаж эмчилсэн байгаа. Эмч нар энэ зүүгээр хатгахыг хоорондоо зөвлөлдөж байгаад шийдсэн юм. Хэрвээ харвалт өгсөн бол дахин харвахаас сэргийлэх зорилгоор 10 хурууны муу цусыг гаргах гэж хатгалт хийсэн. Тухайн үед талийгаачийн гарнуудаас нь хар хүрэн өнгийн өтгөн цус бага хэмжээгээр гарч байсан. Хумсын ирмэгээр хатсан цус нь үлдэж болно, өөрөөр хэлбэл тэр хатгасан зүү ормоор цус өөрөө бүлэгнэж цус зогсдог учраас 10 хуруунуудыг зүүгээр хатгаад орхисон юм...” гэжээ. /хх-81-82,83/,
Гэрч Б.Л гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ байсан. Э.О эгч намайг хүлээн авах дээр дуудсан. Намайг очиход хүлээн авахын орон дээр нэг эрэгтэй хүн ухаангүй, унтаа байдалтай байсан. би уг хүний биеийн байдлыг ерөнхийд нь үзлэг хийхэд уг хүний баруун чамархай хэсэгт нь зулгарсан шархтай, өөр гар хуруу болон биед нь ил харагдах шарх сорви байхгүй байсан. Эмч нартайгаа эмчилгээг нь ярилцаж байгаад ажиглаж байсан. Уламжлалтын талаас эмчилгээ хийх шаардлагатай гэж үзээд тархиндаа гэмтэлтэй гэсэн оноштой байсан. Талийгаачийн тархины гэмтэл нь дахин нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гарын 10 хурууны хумсны ирмэгт зүүгээр хатгалт хийж цус авсан. Талийгаачийн 10 хурууны хатгалт хийсэн хэсгээс хар хүрэн өнгийн бага зэргийн цус гарч байсан. Талийгаачид би өөр эмчилгээ хийгээгүй. Би талийгаачид эмчилгээ хийж гарын хуруунуудыг барьж үзэхэд гар хурууны гархинд хатгалт хийж цус авсан. Талийгаач гарыг угааж цэвэрлэсэн зүйл байсан эсэхийг сайн ажиглаж хараагүй. Би талийгаачийн нүүр гарыг нь угаасан зүйл байхгүй. Талийгаачийн биед үзлэг хийхэд толгойн баруун чамархай хэсэгт арьсан дээрээ зулгарсан мэт шархтай толгойн урдаас эгц харахад баруун чамархай хэсэг цөмөрсөн байдалтай харагдаж байсан. Би талийгаачийн 2 гарын 10 хуруунуудаас цус гарсны дараа спирттэй хөвөнгөөр арчиж цэвэрлэсэн. Цэвэрлэсэн дараа талийгаачийн гарын хуруунуудаас гарсан цус нь хумсны толион дээр тогтож хатсан байж болно...” гэжээ. /хх-84/,
Гэрч Ж.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Д.Г гэх хүнийг танина. Надад садан төрлийн холбоо байхгүй. Би Д.Г гэх хүнтэй 1983-аас 1989 он хүртэл нэг ангид хамт сурч байсан. 1994 онд Өмнөговь аймгийн 0167 дугаар цэргийн ангид хамтарч цэргийн алба хааж байсан. Д.Г нь төлөв даруу зантай хүнтэй нэг их муудалцаад байдаггүй, үг дуу цөөтэй хүн. Би ер нь ойр дотно найзалж нөхөрлөж байгаагүй, гэхдээ бол сайн таньдаг. Ам бүлийн хувьд эхнэр 2 хүүхэдтэйгээ хамт Гурвантэс сумын төвд байдаг өөрөө малаа маллаад хөдөө байдаг байсан. М.Г г огт танихгүй. Өмнө нь уулзаж байгаагүй. Садан төрлийн холбоо байхгүй. Д.Г өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх талаар мэдэхгүй. Архи нэг их уугаад байдаггүй. Би согтуу байхыг нь олон харж байгаагүй...” гэжээ. /хх-85/,
Гэрч Б.М н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “М.Г тэй садан төрлийн холын хамаатан байгаа юм. Энэ хүн энгийн даруухан зантай, үг дуу цөөтэй хүн байсан. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Архийг хаяа л нэг уудаг хүн байсан. Бид хоёр өмнө нь 2 удаа хамт архи уухад ямар нэгэн зан ааш гаргаж байгаагүй...” гэжээ. /хх-86/,
Гэрч Д.Э ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Д.Г ыг танина. 1984 оноос 1992 он хүртэл Гурвантэс сумын 8 жилийн сургуульд нэг ангид суралцаж байсан. Би Д.Г той садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Д.Г нь эхнэр, хүү, охины хамт амьдардаг. Сумын төвд Цохион ус гэр хороололд байдаг. Д.Г нь Баясах багт малаа маллаад хөдөө байдаг. Ер нь даруухан зантай хүүхэд байсан. Сурлага сайтай хүүхэд байсан. М.Г гэх хүнийг би огт танихгүй. Өмнө нь уулзаж байгаагүй, харж ч байгаагүй. Садан төрлийн холбоо байхгүй. Д.Г архи нэг их уудаггүй байсан. Надтай согтуу таарч байсан удаа байхгүй. Д.Г хөдөө ихэнхдээ байдаг болохоор байнгын уулзалдаад байдаггүй...” гэжээ. /хх-87/,
Гэрч Ц.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Д.Г ыг танина. Садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Д.Г нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Д.Г нь өөрийн 300 орчим малтай Гурвантэс сумын Баясах багийн нутаг Цагаан ханан гэх газарт байдаг. Уг газар нь манай нутагладаг газраас зүүн хойд зүгт 4 км-т байдаг. Эхнэр 2 хүүхэд нь сумын төвд байдаг. Д.Г хөдөө малаа маллаж байдаг. Төлөвийн хувьд бол хүнд их тусархуу, нийтэч, даруу төлөв хүн байдаг. Би М.Г гэх хүнийг танихгүй. Өмнө нь уулзаж царай зүсийг нь ч харж байгаагүй. Садан төрлийн холбоо байхгүй. Д.Г нь тамхи их татдаг архийг байнгын уугаад байдаггүй. Би олон жил айл саахалт явахдаа архи уучихсан байхыг нь харж байгаагүй...” гэжээ. /хх-88/,
Гэрч С.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Талийгаач М.Г миний хүргэн байгаа юм. Миний 6 дахь охин С.Н тэй 2008 оноос эхлэн хамт амьдран гэр бүл болцгоосон. Тэр 2 дундаасаа 3 хүүхэдтэй. Том охин 9 настай ЕБС-ийн 3-р ангид сурдаг, дунд хүүхэд нь 3 настай, бага нь 1 настай. Талийгаач төлөв даруу зантай хүнтэй ам зөрөөд муудаад байдаггүй. Ар гэрийн хүмүүжил сайтай. Хүний үгийг хүлээж авдаг, үгэнд сайн ордог хүн байсан. Баянхонгор аймгийн Баацагаан сумын хүн. 2008 онд Баргилт чулууны уурхай ажиллаж байх үед уг уурхайд ажиллаж байсан. Тэнд ажиллаж байх үеэс эхлээд миний охин С.Н тэй гэр бүл болж амьдарсан. Талийгаач нь эхнэр хүүхдийн хамтаар манайд мал маллаад хамт хөдөө Индэрт гэх газарт амьдардаг байсан. Талийгаач манайд хүргэн болж ирснээс хойш ер архи уусан байхыг нь би хараагүй. Ер нь архи хэрэглэдэггүй хүн байсан...” гэжээ. /хх-89/,
Гэрч Ж.У гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Тухайн үед би хөдөө малаа маллаад байж байсан. Тиймээс болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Манай нөхөр даруухан зантай архи дарс нэг их уугаад байдаггүй, хүнд их тусархуу, зан ааш сайтай хүн байгаа юм. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Том нь Дагвадорж 13 настай сумын сургуулийн 7-р ангид сурдаг. Бага охин 9 настай сургуулийн 3 дугаар ангид сурдаг. Д.Г архи уусан үедээ бид нарт мэдэгдэх юм байдаггүй. Д.Г талийгаач М.Г хоёр танилууд. Тийм сүртэй найзууд байгаагүй. Өс хонзонтой зүйл байхгүй. Архи ууцгааж байгаад ийм хэрэг гарсан байх гэж бодож байна, өөр надад мэдэх зүйл байхгүй байна...” гэжээ. /хх-90/,
Шүүгдэгч Д.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “Би 1976 оны 03 дугаар сарын 18-нд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, айлын 4 дэх хүүхэд болж төрсөн. Аав Л.Д гэдэг 2007 онд нас барсан. Ээжийг Д.Ч гэдэг. Одоо Гурвантэс сумын төвд амьдарч байна. Би 1994 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 8 жилийн дунд сургуульд орж 1992 онд тус сумын 8 дугаар ангийг төгссөн. 1994 онд Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167-р ангид нэг жилийн хугацаатай цэргийн албыг хаачихаад одоог хүртэл Гурвантэс сумын 2-р багт хөдөө мал дээр байсан. Эхнэр Ж.У , 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү 13 настай 7 дугаар ангид сурдаг. Охин 9 настай тус сумын сургуулийн 3 дугаар ангид сурдаг юм.
Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 11 цагийн үед Өмнөговь аймаг Гурвантэс сумын төвд байдаг Цохион усны 9-4 тоот гэртээ Ж.А , Л.Г , М.Г , Б бид тавуул миний машинаар сумаас урагш 7 км байдаг газарт очиж улаан чулуу ухсан. Тэндээ өдөржин чулуу ухаж байгаад орой 18 цагийн үед буцаад сумын төв дээр ирцгээсэн. Би гэртээ Ж.А тэй байж байгаад гэртээ хоолоо хийж идчихээд байж байтал гаднаас Э.С ганцаараа орж ирсэн. Хэдүүлээ 5 гар тоглох уу гээд Л.Н г утсаар дуудсан. 20 цаг гээд Л.Н ганцаараа манайд ирэхээр би Б.Б г утсаар дуудаад тоглох уу гэж дуудсан. Удалгүй Б.Б манайд ирж бид тавуул хөзөр тоглочихоод сууж байгаад би гэрт байсан хугас шилтэй 0.5 граммын ерөөл нэртэй архийг гаргаад тэд нарт өгсөн. Бид тавуул тэр архийг уучихаад байж байтал гаднаас Л.Г ганцаараа орж ирээд Л.Н гийн машины түлхүүрийг аваад хүүхдээ айлаас аваад ирье гээд явсан. Удалгүй Л.Г хүрч ирэхдээ нэг шил 0.75 граммын Вива нэртэй архийг авчирсан. Тэр архийг бид тавуул хувааж уучихаад архийг дуусахаар Б.Б г архинд явуулсан. Б.Б дэлгүүрээс хоёр шил 0.75 граммын Улаанбаатар нэртэй архийг авчирсан. Нэг шил 0.75 граммын архийг задлаад би утсаар М.Г г дуудсан. Бид тавуул эхний архийг тойруулаад ууж байтал М.Г машинаараа манайд ганцаараа орж ирсэн. Эхний шил архийг М.Г , Ж.А , Э.С , Л.Н , Л.Г бид зургуул ууж дуусгаад, Б.Б бид хоёр дэлгүүр явж 2 ширхэг 0.75 граммын Улаанбаатар нэртэй архи авчирсан. Бид зургуул үргэлжлүүлэн уугаад 2 ширхэг 0.75 граммын Улаанбаатар нэртэй архийг уугаад дуусаж байтал Л.Н , Л.Г , Б.Б гурав харьж амарлаа гээд манай гэрээс гурвуулаа гараад явсан. Гэрт Э.С , Ж.А , талийгаач М.Г бид дөрөв нэг шил 0.75 граммын Улаанбаатар нэртэй архийг хувааж ууж дуусгаад байж байтал Э.С гэрийн зүүн хойд талд гадуур хувцастайгаа унтсан. Би гэрт уусан хоосон архины 4 шилийг аваад гэрийн хашааны хаалгаар гараад урд талын хашааны баруун талаар нь шидчихээд буцаад гэртээ орсон. Тамхи татчихаад үлдсэн архийг нь бид гурав уугаад сууж байтал талийгаач М.Г Ж.А хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байхаар нь би тэр хоёрыг “одоо больцгоо, амарцгаа” гэж хэлтэл Ж.А “за за” гээд гэрийн баруун талын орны урд талаар гадуур хувцастайгаа хэвтээд өгсөн. Тэгтэл талийгаач М.Г “чи намайг унтуулдаг хэн юм, би яахаараа танайд унтах ёстой юм” гэж хэлээд миний зүүн талын хавирга руу гараараа нэг удаа цохиж авахаар нь би талийгаачийг “боль одоо унт” гээд мөр лүү нь цааш нь түлхсэн чинь цаашаа бөгсөөрөө суусан. Над руу агсараад байхаар нь дуугүй унт л гэж хэлсэн чинь “чамайг бол би алсан ч чадна шүү” гээд миний зүүн хөлнөөс бариад өндийгөөд босоод ирэх гэж байхаар нь миний баруун гар талд байсан цэнхэр өнгийн модон сандлыг баруун гараараа барьж аваад талийгаачийн толгойн тус газар нь нэг удаа цохиод авсан чинь талийгаач шууд доошоо нүүрээрээ унаад ямар ч хөдөлгөөнгүй болоод хурхираад унтаж эхэлсэн. Би талийгаачийг дээш харуулаад Ж.А ийн зүүн талаар \наад тал\ нь толгой доор нь дэр тавиад унтуулсан. Би гэрийн зүүн хойд талд унтаж байгаа Сүхтулгын араар нь ороод амарсан. Би өглөө 08 цагт босоод талийгаачийг босгох гээд зүүн талын гарнаас татаад нэрээр дуудсан чинь сэрэхгүй хурхираад унтаад байхаар нь гэрт унтаж байсан Сүхтулгыг сэргээгээд энэ М.Г сэрэхгүй байна гэж хэлтэл Э.С “жаахан унтаж байгаад сэрэх байлгүй дээ” гэж гэсэн. Хэсэг хугацаа өнгөрөөд 09 цаг 30 минутанд би дахиад талийгаачийг цээжнээс нь хоёр гараараа өргөөд нэрээр нь дуудсан чинь ямарч мэдрэлгүй ухаангүй болчихсон байсан. Талийгаачийг ухаан алдчихсан байна гэж бодоод Э.С бид хоёр талийгаачийг дамжилаад машины дунд талын суудлын хойшоо харсан суудал дээр тавиад Э.С бид хоёр сумын эмнэлгийн гадаа ирээд би машинаас буугаад эмнэлэг дотор орж эмчид “нэг хүн ухаан алдчих шиг боллоо” гэж хэлсэн. Эрэгтэй их эмч гарч ирээд эмнэлгийн яаралтай тусламжийн хаалган дээр авчир гэж хэлсэн. Би машинаа асаагаад эмнэлгийн яаралтай тусламжийн хаалга руу очоод талийгаачийг эмнэлэг рүү оруулж өгсөн. Би архи уусан байсан гэхдээ болсон зүйлийг санаж байна. Талийгаач Ж.А тэй маргалдаад байхаар нь тэр хоёрыг маргалдахаа боль гэж хэлсэн чинь талийгаач намайг өдөөд хэл амаар доромжлоод миний хөлнөөс зуураад авахаар нь би баруун гар талд байсан модон сандлаар толгой руу нь нэг удаа цохьсон. Тухайн үед би талийгаач руу утсаар залгаад “юу хийж байна гэхэд би хийсэн юмгүй гэртээ байна гэхээр нь завтай бол манайд ирэх үү” гэхэд талийгаач одоо хүрээд очъё гэж хэлсэн. Талийгаач манайд ганцаараа ирэхдээ архи уугаагүй эрүүл ирсэн. Талгийгаач манайд ирэхдээ биедээ ил харагдах шарх сорви ажиглагдаагүй. Би тийм зүйл хараагүй. Талийгаач миний зүүн талын хавирга руу нэг гараараа цохиж авсан, өөр цохьсон зүйл байхгүй. Талийгаач сууж байгаад миний зүүн хөлнөөс зуураад байсан. Талийгаач тухайн үед хамт байсан хүмүүстэйгээ цохиж зодолдсон үйлдэл хийгээгүй. Талийгаач дээгүүрээ хөх өнгийн өмдтэйгээ үргэлж комбинзонтой байсан. Би талийгаачтай ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй. Би талийгаачийн толгойн хэсэгт нь нэг удаа сандлаар цохиж амь насыг хохироосон. Э.С гэрийн зүүн хойд талд хэвтэж байгаад намайг талийгаачийг сандлаар цохиж байхыг харсан байх. Маргааш өглөө нь сумын эмнэлэг рүү явж байхдаа би Э.С д урьд шөнө намайг талийгаачийг цохьсон гэж хүнд битгий хэлээрээ гэж хэлсэн. Би тухайн шөнө эмнэлгийн байгууллагад хандаагүй, талийгаачийг унтчихлаа гэж бодсон. Тухайн үед намайг сандлаар цохьсон чинь доошоо \түрүүлгээ\ хараад хоёр гар нь толгойныхоо хоёр талд, хөлөө жийсэн байдалтай хэвтээд өгсөн. Би унтчихлаа гэж бодоод дээш харуулаад дэр тавьж өгөөд хэвтүүлсэн, бусдаар бол дуудаж сэрээх үйлдэл хийгээгүй. Тэр үедээ бол унтчихлаа гэж бодсон, одоо бодоход толгой руугаа цохиулснаас болж ухаан алдаад хурхираад унтаад байсан байна. Талийгаач гэрийн баруун баганы хойд талд намайг зогсож байхад талийгаач суучихсан байдалтай миний зүүн хөлнөөс хоёр гараараа зуураад байхаар нь би хажуу талд байсан цэнхэр өнгийн модон сандлыг баруун гартаа барьж байгаад толгойн хэсэгт нь нэг удаа цохьсон. Би тухайн үед талийгаачийг сандлаар толгой руу нь цохьсон. Харин хэдэн удаа яаж цохьсоноо санахгүй байна. Талийгаачийн зүүн талын шанаа хавьд нь нэг удаа цохьсон. ...3.000.000 төгрөг эхний ээлжинд төлж байна. Үлдэх төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Би тухайн шөнө 02 цагийн үед байх С.Г ийн 88288577 дугаар луу 91261911 дугаарын утаснаас хоёр удаа залгасан. Утсаа авахгүй байсан. Би С.Г ийг хуучин таньдаг байсан, ярих гэж залгаж байсан юм. Тухайн үед асуудал болоогүй байсан. Утсаар ярьсны дараа их удаж байгаад хэрэг маргаан болсон. Тухайн шөнө талийгаачийн гар нүүрийг нь угаагаагүй, манай гэрт ирсэн чигээрээ байсан. Маргааш өглөө нь Э.С бид хоёр 09 цагийн үед фургон автомашинаар сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Замаараа ямар нэгэн айлаар ороогүй, шууд эмнэлэг рүү явсан...” гэжээ. /хх-150-154/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1-2/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-3/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-4/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
Мэргэжилтэн оролцуулах тухай /хх-6,23/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-15/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-19/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-20,22/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-21/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-24-28,29-31/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-32/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-33-38/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-39-45/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-46/,
Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-47,50/,
Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-91-97/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-98,104,106,109,126/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №10 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд:
ҮЗЛЭГ БА ШИНЖИЛГЭЭ:
ГАДНА ҮЗЛЭГ: 162 см урттай, толгойдоо 1 см урттай хүрэн үстэй, дээд уруул болон эрүүндээ тачир сахалтай, биеийн хөгжил зөв, мариа дунд, 30-35 орчим насны эрэгтэй хүний цогцос байна. Цогцсын бие хөрсөн, 2 нүдээ аньсан, зовхийг нээхэд хүүхэн хараа 2 талд ижил бүрэн өргөссөн, эвэрлэг булингартсан, амаа жимийсэн, үзэгдэх шүднүүд бүрэн, хүүрийн хөшилт хүзүүнд биеийн бүх булчин тод илэрнэ, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хөхөлбий ягаан өнгөөр илэрсэн, дарахад арилахгүй, хүүрийн хаталт хуухнагт илэрсэн, сүвүүдээс гарсан зүйлгүй, баруун шанаанд 3x1 см, 1x0.7 см арьсны түвшингээс хонхор хүрэн тав бүхий зулгаралттай, биеийн бусад хэсэгт ил харагдах гэмтэлгүй, мөчдөд хугаралгүй, баруун шилбэний өмнө гадаргуу дунд хэсэгт 9x1 см хуучин сорвитой.
ДОТОР ЭРХТЭНИЙ ШИНЖИЛГЭЭ: Хуйх бүтэн нээхэд зүүн чамархайн хуйхан доор 10x8 см талбайд цус хуралттай, зүүн зулай ясны доод чамархайтай ойр хэсэгт судасны ховилын дагуу шугаман хугаралтай, тархины хатуу бүрхүүл бүтэн чинэрэлттэй, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай-чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн доор цусан хураатай /70 мл/, зөөлөн бүрхүүл гялгар, их тархины 2 тал бөмбөлгийн хэм ижил бус, зүүн тал бөмбөлөг цусан хураанд дарагдаж хонхойсон, баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэн, суурь хэсэгт тархины эдийн няцралтай, бусад хэсэгт эдийг зүсэхэд бор ба цагаан эдийн зааг тод, эд хутганд наалдана, эдэд голомтот өөрчлөлтгүй хажуугийн болон III, IY ховдлууд чийглэг, хана гялгар, бага тархины эд мөчирлөг бүтэцтэй эмгэг өөрчлөлтгүй, суурийн судасны хана нимгэн, гавлын суурийн ясанд хугаралгүй.
Цээж болон хэвлийн хөндийг нээхэд эрхтэн бүрэн, эрхтнүүдийн байрлал зөв, хөндийнүүдэд сул шингэнгүй. Гол судсыг нээхэд хана нимгэн дотор тал хул шар өнгийн, хэвлийн хэсэгт судас хатуурлын товруугүй, улаан хоолой бүтэн нээхэд агууламжгүй, салст цайвар, атираа нугалаа тууш тод, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн салст цайвар, гялгар, цагираг мөгөөрсүүд бүтэн, 2 талын уушиг цээжний хөндийг дүүргэн байрласан, гялтан дор цэгчилсэн цус харвалттай, баруун уушиг цээжний гялтанд наалдацтай, мохоо аргаар сална, 2 уушиг хүрэн ягаан өнгийн агаарлаг байдалтай, зүсэхэд зүслэгийн талбайгаас хөөсөрхөг улаан хүрэн шингэн урсан гарна, эдэд голомтот өөрчлөлтгүй, 2 талын бөөрний дээд булчирхай навч хэлбэрийн зүсэхэд 2 эдийн зааг тод, эмгэг өөрчлөлтгүй, 2 талын бөөр хүрэн өнгийн баруун бөөр 10x5x3 см, зүүн 11x5x3 см хэмжээтэй, хальс хялбар хуурна, 2 бөөрний гадаргуу гөлгөр, эдийг зүсэхэд, холтослог ба тархилаг эдийн зааг бүдэг, аяганцар тэвшинцэр тэлэгдээгүй, салст цайвар саарал эмгэг өөрчлөлтгүй, шээлэй чөлөөтэй, давсаг бүтэн, үнхэлцэг хальс бүтэн, дотроо 20 мл орчим тунгалаг шаргал шингэнтэй, зүрх 9x10x6 см, бор өнгийн, гадаргууд олон тооны цэгчилсэн цус харвалттай, зүрхийг цусны эргэлтийн дагуу нээж шинжлэхэд, зүүн ховдлын зузаан 1 см, баруун ховдлын зузаан 0.4 см, булчинт давхар биерхэг, голомтот болон сорвижилт өөрчлөлтгүй, зүрхний тосгуурууд эмгэг өөрчлөлтгүй, дотор хана гялгар, хөхлөг булчин томроогүй, уян утаслаг хэвийн, хавхлаасууд хэвийн, титэм судасны хана нимгэн, сүв чөлөөтэй, элэг 29x20x17x7 см хүрэн өнгийн, гадаргуу гөлгөр ирмэг мохоо, зүсэхэд эд жигд, голомтот өөрчлөлтгүй, цөсний хүүдий бүтэн, дотроо ногоон өнгийн шингэвтэр бага хэмжээтэй цөстэй, салст бүрхүүл хилэнлэг байдалтай, цөсний зам чөлөөтэй, дэлүү 11x6x3 см хөх ягаан өнгөтэй хусамгүй, нойр булчирхай шар өнгийн, булчирхайлаг бүтэцтэй хэсэгчилсэн тогтоцтой, ходоод, нарийн ба бүдүүн гэдэс эмгэг өөрчлөлтгүй, чацархай, сэмж хэвийн.
Шинжилгээний онош: 1. Гавал тархины далд гэмтэл, зүүн зулай ясны далд шугаман хугарал, их тархины зүү тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /70 мл/, баруун тал бөмбөлгийн тархины эдийн няцрал.
2.Тархины эдийн дарагдал, тархи, уушигны хаван.
3. Баруун шанааны зулгаралт.
ДҮГНЭЛТ
1. М.Г гийн цогцост үзлэг шинжилгээгээр зүүн зулай ясны далд шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /70 мл/, баруун тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, баруун шанаан дахь зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2. М.Г гийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй.
3. М.Г нь гавал тархины гэмтлээр нас баржээ.
4. Уг гэмтэл нь модон сандлаар үүсгэгдсэн байх боломжтой.” гэжээ. /хх-99-100/,
Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлтэд: “Яллагдагч Д.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Яллагдагч Д.Г нь хэрэг хариуцах чадвартай...” гэжээ. /102-103/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №88 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: Д.Г ын биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-105/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №1553 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “М.Г 34 н/эр Гурвантэс сум 20/I” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна...” гэжээ. /хх-107/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1554 тоот шинжээчийн дүгнэлтэд: “М.Г гэж хаягласан цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна...” гэжээ. /хх-108/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1049 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн 5 ширхэг архины шилнүүдээс 0.75 граммын Улаанбаатар архины шилний хүзүү болон шошго бүхий наалтны зүүн талаас, 0.75 граммын Вива архины шилний хүзүү болон хажуу талын шошго бүхий наалтны хажуугаас 8 ширхэг гарын мөр илэрсэн. Үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 8 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 8 ширхэг гарын мөр нь талийгаач М.Г , яллагдагч Ж.А , гэрч Д.Г , Э.С а нарын гарын дардастай тохирохгүй байна...” гэжээ. /хх-110-111/,
Шинжээчийн дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-112-124/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №10/1086 тоот албан бичиг /хх-125/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №1260 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн саарал майканд 50 мм, хар ажлын хувцасанд 30 мм, 75 мм, 110 мм, малгайтай улаан цамцанд 10 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралт, хар ажлын хувцсанд 11 мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдалт, малгайтай улаан цамцанд 20х15, 7х4 эдэлгээний явцад дулааны үйлчлэлийн улмаас гарсан хуучин түлэгдэлтүүд, 13х3 мм эдэлгээний явцад хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан хуучин гогдолтууд гарсан байна. Дээрх хувцаснуудад гарсан гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Бусад хувцас гэмтэлгүй байна...” гэжээ. /хх-127-128/,
Шинжээчийн №1260 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-129-131/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-101,132,133,134,135/,
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-138/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн санал /хх-139/,
Яллагдагч Д.Г т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх тухай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-140/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж, хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-141,142/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-143/,
Шүүгчийн захирамж гардуулсан баримт /хх-144/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-145/,
Цагдан хорих хугацааг сунгах тухай мөрдөгчийн санал /хх-146/,
Цагдан хорих 1 дүгээр хугацаа сунгах тухай прокурорын санал /хх-147/,
Д.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах эсэх тухай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-148/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /хх-149/,
Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн санал /хх-155/,
Өмнөговь аймаг, Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-156/,
Улсын бүртгэлийн хэлтсээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-157/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын албан бичиг /хх-158,161/,
“Скайтел” ХХК-ийн албан бичиг, хавсралт /хх-159,160/,
Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын албан бичиг, лавлагаа /хх-162,163/,
Эмнэлгийн комиссын дүгнэлт /хх-164/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-165/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, тодорхойлолтууд /хх-166-173/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-174-175,176,188,202,211,218, 2-р хх-7/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, хохирол төлбөрийн баримтууд /хх-177,189-201,203-208,212,219,240/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н ийн гаргасан өргөдөл /хх-178-179/,
Төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хх-180-182/,
Талийгаач М.Г ы гэмтлийг харуулсан гэрэл зураг /хх-183/,
Хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол /хх-186/,
Өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан хүсэлт /хх-187/,
Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-209/,
Баянхонгор аймгийн Баацагаан сумын дунд сургуулийн захирлын тодорхойлолт /хх-210/,
Өмнөговь аймаг Гурвантэс сумын Баясах багийн Засаг даргын тодорхойлолт /хх-213/,
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн малчин Д.Г ын анги хамт олны тодорхойлолт /хх-214/,
Төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хх-215/,
Гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-216/,
Ж.У гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-217/,
Шүүгдэгч Д.Г ын зан байдлын тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээ, хувийн хэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хх-220-225/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-226,232/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-227-230/,
Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-231/,
Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-233,234,235/,
Хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүд /хх-237-239/,
Шүүгдэгч Д.Г ын хүсэлт /хх-241/,
Хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол /хх-242/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-243,244/,
Мөрдөгчийн мэдэгдэл /хх-245/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-246/,
Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол /хх-247/,
Мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал /хх-248/,
Хүсэлтийг хангах тухай мөрдөгчийн тогтоол /хх-249/,
Нэмэлт шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-250/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №10 тоот шинжээчийн дүгнэлтэд: М.Г д эмнэлгийн тусламж үзүүлж, амь насыг аврах боломжгүй. Тархины хүнд гэмтэл, архины хордлого гэж онош тавин цус тогтоох, хаван-шээс хөөх, антибиотик, исэлдэлт бууруулах, бодисын солилцоо сайжруулах зэрэг эмчилгээ хийгдсэн нь Гурвантэс сумын эмнэлгийн онош, түүнд тохирсон эмчилгээ стандартын дагуу байна. Гурвантэс сумын эмнэлэг нь 1-р шатлалын эмнэлэг бөгөөд тархины гэмтлийг байрлал шинж чанарыг нарийн оношлох дүрслэл оношилгооны тоног төхөөрөмж байхгүй ба тархины мэс заслын нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, мэс засал хийх багаж зэрэг байхгүй болно...” гэжээ. /2-р хх-1/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /2-р хх-2,3/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /2-р хх-4/,
Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-5/,
Талийгаач М.Г ы иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-6/,
Зардлын баримтууд /2-р хх-8/,
Мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай прокурорын тогтоол /2-р хх-9/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /2-р хх-10,11/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /2-р хх-12/,
Яллах дүгнэлт, хавсралт /2-р хх-13-17/,
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-18/,
Оршуулгын зардал болон гэм хор учруулсны төлбөр төлсөн баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Г т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Г ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Г т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Г ын үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 2 дугаар багийн Цохион-Усны 9-4 тоот өөрийн гэртээ 34 настай эрэгтэй М.Г г толгойн тус газарт нэг удаа сандлаар цохиж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайх сумаас 70 километрт байдаг. Гадаа байж байсан чинь эмч дуудсан. Амьсгалын аппарат 30 минутаас илүү агаар өгдөггүй гээд тэгээд нас барсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Д.Г той утсаар яриад “Юу болсон, яасан юм бэ?” гэхэд өмнөөс бид хэд жаахан архи уусан гэхээр нь би “Зодоон цохион болсон юм уу?” гэхэд “Үгүй” гэж хэлээд утсаа тасалсан. ...манай нөхөр хүлээн авах өрөөнд хиймэл амьсгаа хийлгээд ухаангүй байдалтай хоёр нүдээ нээсэн хэвтэж байсан. ...эмч “Өнөөдөр өглөө 09 цаг 45 минутад ирсэн, биеийн байдал нь ухаан алдсан байдалтай, баруун талын нүдний хүүхэн хараа нь томорсон, баруун талын чамархай хэсэгт халзарсан маягтай ирсэн, одоо шаардагдах бүх эмчилгээг хийж байгаа” гэж хэлсэн. ...Би гүйгээд ортол “энэ амьсгалийн аппарат нь 30 минутаас илүү хүчил төрөгч өгдөггүй, одоо тархи нь амьсгалаа удирдах чадваргүй болсон, энэ хүн одоо өнгөрчихлөө” гэж хэлэхээр би өрөөнөөс гарсан. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед надтай утсаар ярихдаа би чулуунд яваад ирлээ. 2 хоногоос очно гэж хэлсэн. Эмч нар надад хэлэхдээ тархины гэмтэлтэй гадны нөлөөтэй зодуулсан байна гэж хэлсэн. ...Намайг эмнэлэг дээр очоод харахад талийгаачийн баруун талын чамархай хавьдаа зулгарч урагдсан шинэ сорвитой байсан. Тэр хавьдаа хөхрөлттэй байсан. Баруун талын орой дээрээ шалбархайтай, 10 хурууны хумсны завсараар цустай байсан. Тухайн үед талийгаач цагаан сарын хэрэглээний мөнгө олно гэж сумын зүүн урд зүгт гараад байгаа улаан чулуу ухах гэж 2018 оны 01 дүгээр сарын 13-нд Гурвантэс сум руу ганцаараа явсан юм. Би маш их гомдолтой байна…” гэх мэдүүлэг /хх-48-49/, гэрч Э.С ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг унтаж байсан чинь хамт байсан хүмүүс хоорондоо муудалцах шиг болсон. Би босож ирээд хартал талийгаач М.Г нь Д.Г ын хөлнөөс бариад өмнө нь сөгдөөд суучихсан чи намайг чаддаг юм бол сайн зодчих гэж хэлээд гэрийн хойд талд хойморт нь сууж байсан. Тэгсэн чинь Д.Г нь талийгаач М.Г д хандаж чамайг зодож чадна шүү дээ би гэж хэлсэн. Тэгтэл Д.Г гэнэт талийгаач М.Г ийг цохиод унагачихсан. Их хүчтэй дуу чимээ гаргаж цохьсон. М.Г Д.Г т цохиулсаны дараа газар унаад босож ирээгүй. Тун удалгүй М.Г хурхираад эхэлсэн. Д.Г нь М.Г ийг нэг юм барьж байгаад цохьчих шиг болсон. Яг юугаар цохисныг нь би анзаараагүй. Миний харсанаар Д.Г нь М.Г ийг гэнэт маш хурдан цохиод л унагаачихсан...” гэх мэдүүлэг /хх-56-58/, гэрч Э.С ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Тухайн шөнө намайг унтаж байгаад сэрэхэд тэр хоёр хоорондоо маргалдаж байсан. Д.Г талийгаачийн толгой хавьд нь нэг юмаар цохих шиг болсон. Талийгаач шууд газар дээрээ унаад хурхираад байсан...” гэх мэдүүлэг /хх-59-60/, гэрч Э.С ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Намайг гэрийн зүүн хойд талд хэвтэж байхад Д.Г өөрийнхөө баруун талд ойрхон байсан модон сандлыг баруун гартаа бариад талийгаачийг баруун чамархай хавьд нэг удаа сандлаараа савсан байдалтай цохьсон. Тэгтэл талийгаач шууд зүүн талаараа газар унаад хурхирах дуу чимээ гарсан...” гэх мэдүүлэг /хх-61/, гэрч Ж.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сэрчихээд өндийгөөд хартал гэрийн хойд талд талийгаач дээшээ харсан байдалтай хурхирч дуугараад байсан. Би “наад хүн чинь унтаж байна шүү дээ” гэж хэлээд толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд жаахан хэвтэж байтал гэрт Э.С Д.Г т хэлэхдээ “Энэ хүн ухаан орохгүй байна шүү дээ пизда чи үхснээ хийж цохьсон юм бэ?” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-62-66/, гэрч Л.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Г ын гэрт хоёр ширхэг сандал байсан нэг сандал нь цэнхэр өнгийн дөрвөлжин жижиг модон сандал байсан. Би тэр сандал дээр нь сууж байсан. Харин нөгөө сандал нь арай өндөр модон сааралдуу өнгийн сандал байсан. Тухайн үед би тэр сандал дээр сууж байсан. Би явахдаа тэр сандлыг хоёр баганы голд нь тавьчихаад явсан. Намайг явахад талийгаачийн согтолт нь гайгүй байсан. Одоо гэр лүүгээ харьж амарлаа гээд гэрийн баруун талд газарт явган сууж байсан. Талийгаачийн биеийн ил хэсэгт ямар нэгэн шарх сорви байгаагүй, зүгээр байсан…” гэх мэдүүлэг /хх-72-73/, гэрч Э.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүүхэн хараа зүүн талдаа өргөссөн, хоёр талд гэрлийн урвалгүй болчихсон байсан. Гаднах талаас ил шарх сорви байна уу гэж үзэхэд чамархайн баруун талд 3x8 см хэмжээтэй зулгарсан шинэ шарх байсан. Яг үстэй хэсэгт нь тэмтрэхэд бамбалзсан зүйл тэмтрэгдэж байсан, мөн зулгарсан хэсгийг чамархайн нөгөө талтай нь харьцуулж үзэхэд хонхойсон юм шиг тэмтрэгдэж байсан. Хөл гарын рефлекс байхгүй болчихсон, бусад биеийг нь үзэхэд өөр шарх сорви байхгүй байсан. Шаардагдах эмчилгээнүүдийг хийж эхэлсэн. Талийгаач эмчилгээнд үр дүн өгөхгүй байсаар биеийн байдал нь муудсаар байгаад 13 цаг 34 минутад зүрх нь зогсож нас барсан. Миний бодлоор бол талийгаач эмнэлэгт ирэхдээ тархины гэмтэл авсаны улмаас тархиндаа цус харваж нас барсан байх гэж бодож байна. Тухайн үед хамт архи уусан 2 эрэгтэй хүн авчирсан нэрийг нь мэдэхгүй. Талийгаач эмнэлэг дээр анх ирэхдээ ухаангүй унтаа байдалтай ирсэн. Тархиндаа их хэмжээний цус харвасан үед ухаангүй хурхирсан байдалтай байдаг. Талийгаачийг эмнэлэгт ирэхэд амь насыг нь аврах боломжгүй байсан. Эмийн эмчилгээнд үр дүн өгөлгүй биеийн байдал сайжралгүй байсаар нас барчихсан. Талийгаачийн биеийн баруун талын чамархайн хэсэгт ташуудуу дөрвөлжин хэлбэртэй шинэ зулгарсан шарх байсан...” гэх мэдүүлэг /хх-80/, гэрч Б.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би яаралтай тусламжийн өрөөнд тэр хүнийг хүлээн аваад эхлээд гадуур хувцсыг нь тайлаад биед нь үзлэг хийхэд 30 орчим насны эрэгтэй, дуудахад сэрэхгүй байсан. Мөн өмдөндөө шээсэн, зүүн талын хүүхэн хараа нь өргөссөн, баруун талын чамархайн хэсэгтээ улайсан шинэ шархтай байхаар нь бүх биеийг тойруулж үзэхэд өөр ил харагдах шарх сорви, нүдэнд харагдах өөрчлөлттэй зүйл байгаагүй. Даралтыг үзэхэд хэвийн хэмжээнд байсан, цээжийг бага зэрэг өндөрлөж, толгойны хөдөлгөөнийг хязгаарлаж хамгийн түрүүнд тархины хаван буулгах эмчилгээг эхэлж хийсэн. ...Өдөр 13 цагийн үед өвчтөний баруун талын хүүхэн хараа нь өргөсөж амьсгаа нь тасалдаж зогсож эхэлсэн, даралт нь ихсэж, судасны цохилт олширч, амин үзүүлэлтүүд буурч эхэлсэн. Зохиомол амьсгаа хийж эхэлсэн 30 минутын турш хийхэд өөрийн амьсгал орж ирэхгүй амин үзүүлэлтүүд буурсаар 13 цаг 34 минутанд зүрх зогсож нас барсан. Нас барах болсон шалтгаан нь миний бодлоор талийгаач эмнэлэгт ирэхдээ тархины гэмтэл авсан байдалтай ирсэн, түүнээс болсон гэж бодож байна. Авчирсан хүн нэрийг нь Д.Г гэж мэдсэн, хаанаас ирсэн талаар асуухад урьд шөнө архи уугаад унтаад өглөө сэрээх гэхэд нь сэрэхгүй байсан, тэгээд эмнэлэг дээр авчирсан гэж хэлсэн. ...Талийгаачийн биеийн баруун талын чамархайн хэсэгт ташуу, баруун чихний хэсгээс дух руу чиглэлтэй ташуу 2.5х8 см орчим тэгш өнцөгт хэлбэртэй урд хэсгээрээ зулгарсан улайсан өөрчлөлттэй харагдсан... Гарын хуруунууд нь ямар нэгэн зүйлээр бохирлогдсон зүйл байгаагүй. Эмнэлэгт ирсэн дараа манай уламжлалтын эмч Б.Л талийгаачийн хоёр гарын 10 хурууны хумсны /толио/ уг дээр зүүгээр хатгаж цус гаргаж эмчилсэн байгаа. Эмч нар энэ зүүгээр хатгахыг хоорондоо зөвлөлдөж байгаад шийдсэн юм.
Хэрэв харвалт өгсөн бол дахин харвахаас сэргийлэх зорилгоор 10 хурууны муу цусыг гаргах гэж хатгалт хийсэн. Тухайн үед талийгаачийн гарнуудаас нь хар хүрэн өнгийн өтгөн цус бага хэмжээгээр гарч байсан. Хумсны ирмэгээр хатсан цус нь үлдэж болно, өөрөөр хэлбэл тэр хатгасан зүү ормоор цус өөрөө бүлэгнэж цус зогсдог учраас 10 хуруунуудыг зүүгээр хатгаад орхисон юм...” гэх мэдүүлэг /хх-81-83/, гэрч Б.Л гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг хүний баруун чамархай хэсэгт нь зулгарсан шархтай, өөр гар хуруу болон биед нь ил харагдах шарх сорви байхгүй байсан. ...Уламжлалтын талаас эмчилгээ хийх шаардлагатай гэж үзээд тархиндаа гэмтэлтэй гэсэн оноштой байсан. Талийгаачийн тархины гэмтэл нь дахин нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гарын 10 хурууны хумсны ирмэгт зүүгээр хатгалт хийж цус авсан. Талийгаачийн 10 хурууны хатгалт хийсэн хэсгээс хар хүрэн өнгийн бага зэргийн цус гарч байсан. Талийгаачид би өөр эмчилгээ хийгээгүй. Би талийгаачид эмчилгээ хийж гарын хуруунуудыг барьж үзэхэд гар хурууны гархинд хатгалт хийж цус авсан. Талийгаач гарыг угааж цэвэрлэсэн зүйл байсан эсэхийг сайн ажиглаж хараагүй. Би талийгаачийн нүүр гарыг нь угаасан зүйл байхгүй. Талийгаачийн биед үзлэг хийхэд толгойн баруун чамархай хэсэгт арьсан дээрээ зулгарсан мэт шархтай толгойн урдаас эгц харахад баруун чамархай хэсэг цөмөрсөн байдалтай харагдаж байсан. Би талийгаачийн 2 гарын 10 хуруунуудаас цус гарсны дараа спирттэй хөвөнгөөр арчиж цэвэрлэсэн. Цэвэрлэсэн дараа талийгаачийн гарын хуруунуудаас гарсан цус нь хумсны толион дээр тогтож хатсан байж болно...” гэх мэдүүлэг /хх-84/, шүүгдэгч Д.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...талийгаач намайг өдөөд хэл амаар доромжлоод миний хөлнөөс зуураад авахаар нь би баруун гар талд байсан модон сандлаар толгой руу нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-150-154/, Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-91-97/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №10 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хавтас 1-р хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-16/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-19/, эд мөрийн баримтаар хураан авсан цэнхэр өнгийн модон сандал зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г ын сандлаар цохьсон үйлдлийн улмаас талийгаач М.Г нь гавал тархины гэмтэл авч улмаар гэмтлийн улмаас нас барсан нь “...Гавал тархины далд гэмтэл, зүүн зулай ясны далд шугаман хугарал, их тархины зүү тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа /70 мл/, баруун тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, баруун шанаан дахь зулгаралт гэмтэл тогтоогдсон ба уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. М.Г нь гавал тархины гэмтлээр нас баржээ. Уг гэмтэл нь модон сандлаар үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт /хх-99-100/, мөн шүүгдэгч Д.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр дахин өгсөн мэдүүлэгт: “...Талийгаач бид хоёр архи ууж байтал талийгаач Ж.А хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би очоод тэр хоёрыг больцгоо гэж хэлтэл Ж.А цаашаа эргээд хэвтээд өгсөн. Тэгтэл талийгаач намайг өдөж байгаад миний баруун хөлнөөс барьж аваад “Чи намайг чаддаг юм бол зодохгүй юу” гэхээр нь би гэрийн баруун баганы баруун талд байсан цэнхэр өнгийн сандлыг баруун гараараа барьж байгаад талийгаачийн толгойны ар шил рүү нэг удаа цохиод авсан чинь талийгаач урагшаа толгойгоороо газар унаад шууд хурхираад өгсөн…09 цаг 30 минутад би дахиад дуудсан чинь сэрэхгүй байхаар нь Э.С бид хоёр талийгаачийг машинаар авч яваад сумын эмнэлэг дээр хүргэж өгсөн... Талийгаач манайд ирэхдээ архи уугаагүй байсан...Талийгаач дээгүүрээ хөх өнгийн комбинзонтой байсан. Өмдтэйгээ үргэлж комбинзон байсан. Эмнэлэг дээр хүргэж өгөхөд эмч талийгаачийг хараад баруун талын шанаа хавьд шарх байна гэж хэлсэн. ...Би талийгаачийн толгойны ар хэсэгт нь нэг удаа сандлаар цохиж амь насыг нь хохироосон. Үүндээ их гэмшиж байна. Архи хэтрүүлэн ууснаас ийм хэрэг болсон. Талийгаачийг цохиж байхыг Э.С харсан. Би Э.С д маргааш өглөө нь сумын эмнэлэг рүү явж байхдаа “Урьд шөнө намайг талийгаачийг цохьсон гэж хүнд битгий хэлээрээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-54-55/, шүүгдэгч Д.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач ...чаддаг юм бол намайг цохьчих гээд байсан. Би чамайг алж чадна шүү дээ гээд өндийхөөр нь баруун талд байсан сандлаар цохьсон байсан. Талийгаач тэгээд хурхираад унтаад өгсөн. Өглөө 8 цагт гал түлчихээд дуудсан чинь сэрэхгүй унтаад байсан... Тэгээд эмнэлэг явсан. 09 цагийн үед очсон... Тархины хүнд гэмтэл авсан байна гэсэн... Хөлнөөс зуураад салахгүй байсан. Хөлөө салгах гэсэн салахгүй байсан юм. Э.С тай хамт талийгаачийг эмнэлэгт хүргэж өгсөн... Архи уугаагүй байсан бол хүний амь хохирохгүй байсан. Цаашид архи уухгүй. Миний буруутай үйлдлээс болж хүний амь нас хохирсон гэм буруутай үйлдлээ ухаарч байна...” гэх мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Талийгаач М.Г д эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй байсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтээр /хх-2-р хавтаст 1-2 хуудас/ тогтоогдож байна.
Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Г ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн болно.
Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 14.208.818 төгрөгийн гэм хорын хохирол, 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл тэтгэвэр олгох хуулийн зохицуулалт байгааг анхааран үзэж шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд дээрх нэхэмжилсэн хохирлоос өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үлдэх 9.208.818 төгрөгийг, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шүүгдэгчээс гаргуулж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлээ жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан. Иймээс өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны гэрээ, өмгөөлөгчийн төлбөр хөлс төлсөн баримт тэдгээрийг нотлох баримтаар тооцохгүй байхаар хуульчилсан тул шүүх өмгөөлөгчийн хөлсийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
Хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь талийгаачийн 49 хоногийг дуустал буяны ном уншуулсан 2.450.000 төгрөгийн нэхэмжлэхээр гарсан /хх-204/ хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээнэ үү гэх хүсэлт гаргаж байх боловч, шүүх бүрэлдэхүүн хохирогч нас барсны улмаас түүнийг оршуулахтай холбоотой оршуулгын зан үйлийн зардал гэж үзэн Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлүүдэд заасны дагуу хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэв.
Хохирогч талаас хүүхдийн тэтгэврийн зөрүү 30.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх 30.000 төгрөгөөр хязгаар тогтоох боломжгүй гэж үзсэн болно.
Учир нь: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ нь тодорхой хугацааны дараа Засгийн газрын тогтоолоор өөрчлөгдөж байдаг тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр тооцож зөрүүг тогтоох боломжгүй юм.
Иймээс шүүх хүүхдийн тэтгэлэгийг тогтоохдоо тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс мөн үед хүүхдүүдийн авч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг хасч, зөрүүг хүүхэд тус бүрт 18 нас хүртэл сар бүр шүүгдэгчээс гаргуулж олгож байхаар тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт зааснаар нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл тэтгэвэр олгох хуулийн зохицуулалтын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Учир нь: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нь байнгын цалин хөлс орлогогүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдох ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр мал маллаж байгаа гэж мэдүүлсэн ба мал маллаж байгаа байдал нь байнгын цалин хөлс орлогогүй болсон гэх үндэслэл болох эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Г нь хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол, оршуулгын зардалд хууль ёсны төлөөлөгч нарт 9.209.000 /есөн сая хоёр зуун есөн мянга/ төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр баривчлагдаж 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Улаанбаатар нэртэй 0.75 граммын 3 ширхэг хоосон шил, /2 шил нь бөглөөгүй, 1 шил нь тагтай/, вива нэртэй 0.75 граммын архины шил 1 ширхэг, 0.5 граммын ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, цэнхэр өнгийн модон сандал 1 ширхэг /уг сандал нь тавцангийн дээд талын өргөн нь 23x23 см, тавцангийн хажуугийн өргөн нь 5 см, нөгөө тал нь 3 см, хөлний урт нь 9 см, хөлний өргөн нь 20 см, хөлний доод хэсэг нь гурвалжилж ухсан 9 см хэмжээтэй, уг сандал нь өмнө нь улаан шар өнгийн будгаар будагдсан сандлыг цэнхэр өнгийн будгаар будсан байна/, хар өнгийн комбинзон 1 ширхэг, хар хөх өнгийн ханцуйтай даавуун цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн POLLY гэсэн бичигтэй малгайтай цамц 1 ширхэг, босоо захтай саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүх хуралдааныг хаалттай хийх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шүүх хуралдааныг нээлттэй явуулсныг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5, 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Г ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Улаанбаатар нэртэй 0.75 граммын 3 ширхэг хоосон шил, /2 шил нь бөглөөгүй, 1 шил нь тагтай/, вива нэртэй 0.75 граммын архины шил 1 ширхэг, 0.5 граммын ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, цэнхэр өнгийн модон сандал 1 ширхэг /уг сандал нь тавцангийн дээд талын өргөн нь 23x23 см, тавцангийн хажуугийн өргөн нь 5 см, нөгөө тал нь 3 см, хөлний урт нь 9 см, хөлний өргөн нь 20 см, хөлний доод хэсэг нь гурвалжилж ухсан 9 см хэмжээтэй, уг сандал нь өмнө нь улаан шар өнгийн будгаар будагдсан сандлыг цэнхэр өнгийн будгаар будсан байна/, хар өнгийн комбинзон 1 ширхэг, хар хөх өнгийн ханцуйтай даавуун цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн POLLY гэсэн бичигтэй малгайтай цамц 1 ширхэг, босоо захтай саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэгийг тус тус устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н ийн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч Д.Г нь хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирол, оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 9.209.000 /есөн сая хоёр зуун есөн мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н ийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 5.000.000 /таван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
Э.ОЮУН-ЭРДЭНЭ