| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/05890/И |
| Дугаар | 191/шш2025/04509 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 191/шш2025/04509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар******* овогтой******* /рд:ЧН68022170/,******* овогтой******* /рд:ХИ80052202/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 09-нд төрсөн хүү*******ийн, 2020 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн хүү*******ийн нарыг эх *******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2020 оны 02 сарын 07-нд төрсөн хүү 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 12 сарын 09-нд төрсөн хүү 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг*******ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар *******гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, 1-р хороолол 32-р байрны ... тоот хаягт байрлах орон сууц, ... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, 1-р хороолол 32-р байрны .. тоот хаягт байрлах 83.67 м.кв орон сууц, Ү-2204098334 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26-р хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ...-р байрны .. тоот хаягт байршилтай, 73.02 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 26-р хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ...-р байрны зоорийн давхарт байрлах ... тоот авто зогсоол, Баянзүрх дүүргийн 26-р хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ...-р байрны зоорийн давхарт байрлах ... тоот авто зогсоол, ...ийн эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн авто машин, Төв аймаг ... 5,000 м.кв газар, Төв аймаг ... 5,000 м.кв газар зэрэг хөрөнгийг нэхэмжлэгч ..., хүү ... нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, ... нарын хооронд 2017 оны 03 сарын 03-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж захиалсан Баянзүрх дүүргийн 26-р хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ...-р байрны ... тоот хаягт байршилтай, 232.21 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, ...ийн өмчлөлийн ... улсын дугаартай тоёота ландкруйзер 200 маркийн авто машиныг тус тус нэхэмжлэгч ...ийн өмчлөлд үлдээж, ... дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг 24-р хороо, ... дугаартай, 698 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг нэхэмжлэгч ...ийн эзэмшилд үлдээж, сөрөг нэхэмжлэлээс хүүхдийн асрамжийг өөрт тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, эцгийн үүргээ биелүүлэхэд нь эх ******* саад болохгүйг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 190,370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 190,370 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Бишдарьд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ