2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/шш2025/03994

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Бодьцэцэгийн******* /рд:ХД76121601/-ыг************** /рд:ХД73071311/-тай 1998 оноос 2021 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 08 дугаар сарын 29-нд төрсөн хүү*******ын, 2018 оны 02 дугаар сарын 06-нд төрсөн охин*******ын нарыг эх *******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 06-нд төрсөн /рд:УК18220643/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2011 оны 08 дугаар сарын 29-нд төрсөн хүү*******ын /рд:УА11282915/-ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг*******ар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар ... нарын өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж ...-р байр ... тоотод байрлах, 97.06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ...р нарын өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж ... байр зоорийн давхрын ... тоотод байрлах, 13.1 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус ...ын өмчлөлд үлдээж, ...ын өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа ...-р гудамж ... тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, уг газар дээр байршилтай, 320 м.кв талбайтай дүнзэн байшинг тус тус ...ын өмчлөлд үлдээж, хариуцагч ...аас нийт 449,389,906 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...т олгож, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Хонхор нэгж талбарын ... дугаартай 700 м.кв газрыг хариуцагч ...ын эзэмшилд хэвээр үлдээж, хариуцагч ...т Баянзүрх дүүрэг 11-р хороо, Хонхор нэгж талбарын ... дугаартай 700 м.кв газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч ...ын эзэмшилд шилжүүлж өгөхийг даалгаж, үндсэн нэхэмжлэлээс 720,000,000 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс ...ын өмчлөлийн ... дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, ... хэсэг гудамж ... тоотод байрлах газар, уг газар дээр байршилтай 565 м.кв талбайтай гараашийн зориулалттай эд хөрөнгийг ...ын өмч болохыг тогтоолгох, 3 газраас өөрт болон ногдох хэсэгт мөнгө гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6,021,205 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгчээс төлсөн 3,923,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 2,550,829 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******д олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.БАТЦЭЦЭГ