| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0065/Э/ |
| Дугаар | 73 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.2.1., 17.8.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б,
Шүүгдэгч: М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г ад холбогдох 1828000000028 тоот нэг хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 20-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуурийн дуучин мэргэжилтэй, Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Хөгжимт жүжгийн театрт дуучин ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 2-33 тоотод оршин суух хаягтай, Даланзадгад сумын 3 дугаар багийн Баян-Итгэлтийн 0 тоотод түр оршин суух, гэмт хэрэгт холбогдох үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, 48 дугаар байрны 1 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, М.Г , регистрийн дугаар:,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 48 дугаар байрны 1 тоотод хамтран амьдрагч Б.С г жирэмсэн байх үед нь 2017 оны 12 дугаар сарын 10-наас 11, 12 дугаар сарын 20-ны өдрийн орчмуудад, 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө зодсон,
харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн,
2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө зодохдоо Б.С гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн гэрийн эд зүйлийг устгаж, гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 349.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын спортын арга хэмжээ болсон. Арга хэмжээ дуусаад багаараа пиво уусан. Ууж дуусаад ажлын газрын залуу нэлээн согтсон байсан. Тэндээ унтах гэж байгаад болиод хамтран амьдрагч Б.С гийнд очсон. Хоол ид цай уу гэсэн. Аягаа ширээн дээр цохьсон, зурагтыг ханаруу шидсэн, индукцен плеткыг нь шидсэн. Ширээн дээр байсан зүйлсийг унагаж эвдсэн. Б.С хүрч ирээд боль гэхэд нь 2 алгадсан. Толгойруу нь цохьсон. 12 дугаар сарын 10-ны өдөр 2 танилтайгаа уулзаад хүргүүлсэн. Нэг нь Б.С тайгаа уулздаг юм билүү гэсэн. Би ороод хэлсэн чинь танихгүй мэдэхгүй гэсэн. Тэгсэн чинь өмнө үерхэж байсан гэж хэлсэн. Танайд яагаад дуртай эр болгон нь орж ирдэг юм бэ гээд уурласан. Дараа нь бас пиво уусан байсан. Хоёулаа ярилцъя гээд суусан. Б.С юм ярихгүй байсан. Тэгээд гар луу нь цохьсон. Ийм зүйл болсон...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би М.Г гэдэг хүнтэй 2017 оны 07 дугаар сард танилцсан. Түүнээс хойш уулздаг дотно харилцаатай болсон. 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр М.Г манайд ирж хамт амьдардаг болсон. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчимд /яг өдрийг нь сайн санахгүй байна/ М.Г хүнтэй уулзана гээд гарч явсан. Тэр уулзсан хүн нь намайг таньдаг гэж ярилаа гээд гэрт ирээд надаас “Тэр ямар учиртай хүн юм бэ? Өмнө нь уулздаг залуу чинь юм уу?” гээд хардаад уурлаад миний гар утас, ус буцалгагч зэргийг хана руу шидээд эвдсэн. Намайг 2,3 удаа алгадаж цохьсон. Тухайн үед М.Г архи уучихсан байсан. Хэрүүл хийж байгаад гараад явсан. Маргааш өдөр нь ирээд надаас уучлалт гуйгаад байхаар нь би уучилаад өнгөрсөн. Түүний дараа 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед би охиныхоо гар утсаар ажил руугаа яриад ажлаа хийдэг байсан юм. Би гар утасгүй байсан, орой 23 цагийн үед бид нар унтах гээд байж байтал манай ажлын ээлжийн оператор надад нислэгийн хуваарь хэлэх гээд залгаж ярьсан чинь М.Г “Хэн бэ? яах гэж байгаа юм бэ?” гээд миний хоёр гарын мөрний гадна тал руу гараар 3-4 удаа цохиод хөх няц болгосон. Тэр шөнөжин уурлаад намайг хардаад хоносон. Дараа нь миний гарыг хөхөрсөн байхыг хараад аймар болчихсон байна шүү дээ гэж байсан. Түүний дараа 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө гэртээ согтуу орж ирсэн. Ширээний хажууд түшиж суулгаад цай хийж өгсөн чинь цайгаа ууж байгаад аягаа ханаруу цохиод хагалсан. Дараа нь шилэн стаканыг ханаруу шидээд, цайны халуун сав, ширээн дээр байсан зүйлүүдийг ханаруу шидээд байсан. “Чи намайг доромжилж байна” гээд уурлаад байсан. Би тухайн үед юу ч хэлээгүй байсан. Хананд байсан зурагтыг өшиглөж унагаад хагалсан. Тэр үед манай хоёр хүүхэд унтаж байгаад тэр чимээнээр сэрээд бага нь хөнжлөөсөө цухуйгаад харсан. Манай том хүүхэд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтээд байсан чинь М.Г манай хүүхдийг “Чи муухай харлаа” гээд хүүхэд рүү аягатай хоол шидэх гэхээр нь би дундуур нь ороод шидүүлээгүй. Тэгсэн чинь манай хүү уйлсан. М.Г дуугүй бай гэж загинасан чинь бага хүү хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтсэн. М.Г дараа нь ширээ, плитка зэргийг ханаруу шидээд эвдээд байсан, плиткыг газар шидээд дээрээс нь дэвсээд байсан. Миний толгой руу гараараа олон удаа цохьсон. Тэгж байтал хаалга тогшсон чинь цагдаа орж ирээд аваад явсан. Би гарсан хойгуур нь ах руугаа ярьж дуудсан. М.Г намайг ер нь нийт 3 удаа зодсон. М.Г их хартай, миний утас руу тэмдэглээгүй дугаар залгасан байвал үзчихээд “Чи их олон залуучуудтай ярих юм” гээд хардаад уурлаад байдаг, архи уухаараа агсан зантай юм билээ. М.Г ыг агсам тавьж байхад хажууд манай хоёр хүүхэд л байсан, өөр хүн байгаагүй. Би М.Г ад зодуулсан талаарх өмнөх хоёр тохиолдлыг хэнд ч хэлж байгаагүй, сүүлийн удаа зодуулаад ах дүү нартаа хэлсэн. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа. Миний биед зодуулсны дараа бол хөхөрч няцарсан байсан. Толгой тархи доргисон байсныг бариачаар бариулсан. Манай гэрийн зурагт, ширээ, плитка, цайны халуун сав, хоолны сав, цайны данх, ус буцалгагч зэргийг дахин ашиглах боломжгүй болгосон. Гэхдээ М.Г эдгээр эдсэн зүйлүүдээ шинээр авч өгч намайг хохиролгүй болгосон. Би одоо 3 сар гарантай жирэмсэн. Энэ хүүхэд М.Г ын хүүхэд байгаа юм. Гомдолтой байна, би М.Г аас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эм тарианы зардал, төлбөр зэргийг нэхэмжилнэ. Баримтыг хэргийн материалд хавсаргана. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. М.Г намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан...” гэжээ. /хх-17-18/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Би М.Г гэдэг залуутай танилцаад 6 сар болж байгаа. Танилцсан цагаасаа хойш бид хоёр уулздаг байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр М.Г манай гэрт хамт амьдрахаар болоод манайд ирсэн. Манайд ирээд 7-8 хоногийн дараагаар нэг орой хүнтэй уулзана “Хайрхан” караокед орно гээд явсан. Шөнө согтуу ирээд “Надтай хамт байсан хүн чамайг таньдаг гэж байна, чи тэрэнтэй яасан юм бэ? Уулздаг байсан юм уу?” гэж асуусан. Би “Ямар хүн байсан юм бэ?” гэж асуухад “Хэн байх ёстой юм бэ?” гээд над руу уурлаад миний гар утсыг аваад “Чи энэ утсаар янз бүрийн хүнтэй ярьж чаталдаг биздээ, дандаа фэйсбүүкт байдаг” гээд миний гар утсыг ханаруу шидэж эвдээд дээрээс нь дэвсээд ямарч ашиглах боломжгүй болгосон. Намайг 2 удаа алгадаж авсан. Ширээн дээр байсан ус буцалгагчийг авч шидээд эвдсэн. Түүний дараа гарч яваад тэр шөнөө эргэж ирээгүй. Маргааш өдөр нь эрүүл болж ирчихээд уучлал гуйгаад дахин ийм зан гаргахгүй гээд гуйгаад байхаар нь “Чи бид хоёр таарахгүй юм байна, хоёулаа салъя” гэж хэлэхэд дахиж тэгэхгүй гээд гуйгаад байсан. Энэ асуудал намжаад өнгөрсөн. Хэд хоног зүгээр л байсан. Би гар утас байхгүй, хүүхдийн гар утсаар ажлаа амжуулаал байдаг байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 20-ны орчимд байх гэртээ бид хэд унтах гээд байж байхад манай охины гар утас руу манай ажлын ээлжийн техникч залгаад маргааш өглөөний онгоцны нислэгийн хуваарь хэлсэн. Тэгтэл М.Г уурлаад “Юун хүн юм бэ? Явалддаг залуу чинь юм уу? гэж уурлаад босч ирээд миний баруун, зүүн гарын булчингийн гадна хэсэгт гараараа 2 удаа цохиж авсан. Тэр нь маргааш хөхөрсөн байсан. Тэр шөнө бараг шөнөжингөө намайг хардаж загнаад байсан. Би өмнөөс нь тайлбар хийгээд ямарч нэмэргүй байсан. Би өглөө ажилдаа яваад өгсөн. Дараа нь миний гар хөхөрснийг хараад “Би ямар аймар болгочихвоо” гээд байсан. Энэ асуудал чимээгүй өнгөрсөн юм. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой М.Г ыг гэрт байж байхад “Аав, ээж хоёр ирж байгаа” гэж ярьж байсан юм. Тэгсэн М.Г хувцасаа өмсөөд гараад явсан. “Хаачих гэж байгаа юм бэ?” гэхэд “Хаачих вэ надад ямар очих газар байгаа биш” гэж хэлээд гараад явсан. Тэр шөнөө ирж хоноогүй, маргааш нь бас ирж хоноогүй, залгахаар утас нь холбогдохгүй байсан. 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хаалга тогшихоор нь хаалга тавьсан чинь “М.Г цай ууя” гэхээр нь цай аягалж өгсөн чинь цайгаа ууж байгаад аягатай цайгаа ширээн дээр шидсэн. Аяга хагарахгүй байсан чинь нөгөө аягаа аваад ханаруу шидсэн. Тэгсэн мөн хагарахгүй байсан чинь ширээн дээр байсан халуун савыг аваад шидсэн. Халуун сав хагарсан чинь “Одоо л нэг юм хагарч байна уу?” гэж хэлсэн. Тэгснээ сууж байгаад “Чи ер нь намайг их дорд үздэг, чи миний амьдралд гай боллоо” гэж хэлээд гэрийн зүүн талын хананд байсан зурагтыг өшиглөж дэлгэцийг нь хагалаад хананаас нь угз татаж салгаад газар шидсэн. Хажууд байсан ширээг өшиглөж унагаагаад 2 хөлийг нь салгаад газар шидсэн. Хажууд байсан ширээг өшиглөж унагаагаад 2 хөлийг нь салгаад авч шидээд дахин үлдсэн 2 хөлийг нь салгасан. Ширээний тавцанг аваад 00 өрөөний хаалгыг онгойлгож байгаад 00 өрөө рүү шидсэн. Данх, хоолтой байсан сав зэргийг эвдсэн. Плитка аваад чи муу энэ дээр хоолоо хийдэг билүү гээд газар шидээд дээрээс нь дэвсээд эвдэлсэн. Түчигнэсэн дуу гарахад манай 2 хүүхэд хоёулаа сэрсэн. Бага хүү М.Г руу харсан чинь “Чи муу муухай хараад занаад байна уу?” гээд манай хүүгийн төмөр аягыг аваад миний хүүрүү шидэхэд нь би өмнүүр нь ороод хүүгээ цохиулаагүй. Манай хүү уйлсан чинь “дуугүй бай” гээд загнаад байсан. Эргээд над руу дайраад “Чи муу миний амьдралд гай болчихлоо” гээд миний толгой, нүүр лүү олон удаа гараараа цохиж авсан. Хаалга тогтшихоор нь би хаалга онгойлгосон чинь хоёр цагдаа орж ирээд “Юу болоод байгаа юм бэ?” гээд М.Г ыг аваад гарсан. Нэг цагдаа нь үлдээд надаас юу болсон талаар асуугаад гарсан. Би ахыгаа дуудаж ирүүлээд ахындаа очиж хоносон. Маргааш өглөө нь эмнэлэгт үзүүлэхэд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна гэсний дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. М.Г манай гэрт ирээд сар гаруй хугацаа л болж байна. Тухайн үед согтуу гэрт орж ирсэн. Би юу ч хэлээгүй түшээд сандал дээр суулгасан. Шууд л аягатай цайгаа шидээд юм эвдээд эхэлсэн. Бусдаар бол бид хоёрт маргалдаж, хэрэлдсэн зүйл болоогүй. М.Г ад зодуулаад хоёр шанаа хөхөрч, хавдсан толгойны хоёр тал тэр чигээрээ өвчин болсон байсан. Одоо ч мөн адил өвчтэй байгаа. Өвчин намдаах эм, тариагаар л гайгүй болж байна. Урьд нь эрүүл байхдаа шалтгаангүй хардаад миний гарын хоёр талын булчинг хөхөртөл 2 удаа цохьсон. Мөн миний гар утсыг эвдэхдээ хацар луу хоёр удаа алгадсан. М.Г 2 хүүхдийг зодож цохьсон зүйл байхгүй. Манай байгаа хүү уйлахаар нь дуугүй бай дандаа уйлж байх юм гэж загнадаг юм. М.Г ын эвдэлсэн эд зүйлс миний эзэмшлийн эд хөрөнгө байсан юм. М.Г ер нь бол архи уух их дуртай, уух боломж байвал уудаг. Манай гэрт эвдсэн зүйлүүдийг М.Г төлж барагдуулсан учир эд хөрөнгийн талаар маргаан байхгүй болсон. Намайг М.Г ад удаа дараа зодуулж байсныг манай 8 настай охин, 4 настай хүү хоёроос өөр мэдэх хүн байхгүй. Зодуулсандаа гомдолтой байна. Мөн дахин манай гэрт ирээд янз бүр болчихвий гэсэн айдастай байна. Эмчилгээнд гарсан зардлуудыг нэхэмжилнэ. Ер нь бол их хартай хүн байгаа юм, хүн залгах юм бол ямар хүн бэ гээд хардаад байдаг юм...” гэжээ. /хх-20-21/,
Гэрч А.З ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би гэртээ унтаж байхад 01 цагийн орчимд манай хажуу айл болох 48 дугаар байрны 01 тоотод согтуу хүмүүс зодолдоод байх шиг чанга дуу гараад нэг эрэгтэй хүн хашхираад юм шидлээд байгаа бололтой чанга чанга дуу гараад байсан. 20 орчим минут болж байхад эмэгтэй хүн уйлаад эрэгтэй хүн хашхираад хүүхэд уйлаад эхлэхээр нь би эмэгтэй хүнийг зодоод байгаа юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа нар ирээд хаалгыг нь тогтоод орж байгаа нь сонсогдсон. Тэгээд чимээ аниргүй болсон, би унтаад өгсөн. Манай хажуу айлд 2 хүүхэдтэй нэг эмэгтэй амьдардаг гэдгийг мэднэ бусдаар бол сайн мэдэх зүйл байхгүй. Том охин нь манай хүүхдийн ангид 2-р сургуульд нэг ангид сурдаг юм. Урьд нь энэ айлд чанга, юм шидэлсэн чимээ гарч байгаагүй...” гэжээ. /хх-22/,
Гэрч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад манай дүү Б.С залгасан. Утсаа авахад манай дүү уйлчихсан М.Г агсам тавиад намайг зодсон гэж хэлсэн. Одоо яаж байна гэж асуухад Цагдаа дуудаад өгөөд явуулчихлаа гэж хэлсэн. Би яваад очиход гэрийн хамаг юмыг нь эвдчихсэн хүүхдүүд нь айсан байдалтай, дүү бутраасан юм аа янзлаад байж байсан. Би Цагдаагийн газар очиж гомдолтой гэдгээ хэлээд буцаж очоод дүүгээ гэртээ аваачиж хоносон юм. М.Г манай дүүтэй хамтран амьдарч байгаа хүн байгаа юм. Дүүгийн хамар хөхөрсөн, нүүр шанаа нь хавдсан байсан. Одоо БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлж байгаа. Манай дүүгийн том охин нь хэлэхдээ урьд нь зодож байсан гэж хэлж байсан. Би бол нүдээрээ харсан зүйл байхгүй. Гомдолтой байна. Эмчилгээний зардал болон эвдсэн зүйлүүдийг нь нэхэмжилмээр байна...” гэжээ. /хх-23/,
Гэрч Ц.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “М.Г бид хоёр нэг байгууллагад ажилладаг. Бид хоёр энэ жилээс эхлээд хамтран уран бүтээл хийж байна. Гайгүй залуу байгаа юм. Архи уухаараа хэл ам ихтэй болдог юм. Бусдаар бол зүгээр. М.Г хааяа л архи уудаг юм шиг билээ, би сайн мэдэхгүй нийлж архи дарс ууж байсан удаа байхгүй. Сүүлийн үед 2 хүүхэдтэй хүнтэй танилцсан талаар олж сонсож байсан, бусдаар бол мэдэхгүй. М.Г өнгөрсөн хавар өөрийгөө нэг удаа боож байсан талаар сонсогдож байсан. Өөр асуудлын талаар сонсож байгаагүй. 2017 оны 10 дугаар сараас хойш гайгүй ойр болсон. Бид хоёр хамт уран бүтээл хийж байсан учраас сүүлийн үед ойртсон юм. М.Г ыг яг юунаас болж өөрийгөө боож байсан талаар мэдээгүй, нэг өглөө ажилдаа ирэхдээ нүүр нь хөхөрсөн хүзүү нь юмаар боосон байдалтай болсон байхаар нь асуусан чинь юм мөргөж унасан гэж хэлж байсан. Сүүлд сонсоход өөрийгөө боомилсон гэж сонссон. М.Г ажил дээрээ Хосоотой л нийлдэг байх, бусадтай нь бол энгийн харилцаатай байдаг...” гэжээ. /хх-24/,
Гэрч О.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “ М.Г ыг оюутан байхаас нь таньдаг байсан. Сүүлд манай аймгийн Хөгжимт жүжгийн театрт дуучнаар ирж ажилласан. Тэр цагаас эхлээд найз нөхдийн холбоотой болсон. Энгийн үедээ бол дажгүй хүн байгаа юм. Архи уухаараа тавтиргүй болж агсам согтуу тавьдаг. М.Г согтууруулах ундааны зүйл яг байнга хэрэглээд байдаг юм байхгүй. Гэхдээ архи байвал уучихдаг байх. М.Г гэр бүлгүй, нэг хүүхнийд амьдраад байгаа сурагтай байсан. Тэрийгээ М.Г хэлэхгүй нуугаад байсан. Ноднин жил байх архи уугаагүй байхдаа хүнтэй муудалцаад өөрийгөө боомилоод үхэх шахсан. Тэрнээс өөр асуудал гаргаж байсан талаар сайн мэдэхгүй байна. 2017 оны өвөл байсан санагдаж байна. Найз хүүхэн Э.А тайгаа муудалцаад тэр асуудлаасаа болоод өөрийгөө гэрйн чагтагнаас дүүжилсэн байхад нь Э.А чагтгыг нь тасалж аварсан юм шиг билээ. М.Г л өөрөө ярихдаа бол Ариунсувдыг айлгаж гэж байгаад хөл алдаад боогдсон гэж ярьж байсан юм. Сая энэ асуудалд ороод М.Г би өөрийгөө арчаагүй юм, ингэж байснаас үхсэн нь дээр юм байна гэж бодож байсан гэж хэлж байсан юм...” гэжээ. /хх-25/,
Гэрч Э.А ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “М.Г аймгийн Хөгжимт жүжгийн театрт дуучнаар ажилладаг. Би бас дуулдаг болохоор л танилцсан юм. 2016 оны 10 дугаар сараас эхлэн М.Г тай уулздаг болсон. 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэл хугацаагаар манай гэрт хамтран амьдарч байсан. Бид хоёр одоо ямар нэг харилцаа байхгүй. Бид хоёр хэрэлдэж маргалдаад таарч тохирохгүй байсны улмаас бид хоёр салаад тусдаа амьдрах болсон. М.Г хааяа архи уухаараа бага зэрэг догшин аашилдаг юм. Архи дарс уугаагүй үедээ бол ямар нэгэн ёс суртахууны доголдол гаргадаггүй юм. М.Г тай хамтран амьдарч байх хугацаандаа намайг хааяа харддаг байсан, бусдаар зодож цохиод байсан зүйл байхгүй...” гэжээ. /хх-26/,
Гэрч Д.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “М.Г миний хүү байгаа юм. Миний хүү бага насаа эмээ, өвөө болон надтай хамт өнгөрөөсөн цэцэрлэгт яваагүй хөдөө мал дээр байж байгаад Төв аймгийн Угтаал Цайдам сумын дунд сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод “Сити” дээд сургуулийг дуучин мэргэжлээр төгссөн. Өмнөговь аймагт ирж ажилласан. Миний хүү багаасаа их төлөв даруу зантай элдэв муу зуршилгүй, хүнд их тусархуу, тэмцээн уралдаанд их ордог, гаж буруу зангүй, хийж бүтээхийн төлөө ялдаг хүүхэд байгаа юм. Хамт байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй. Надтай танилцуулж байсан хүн байхгүй. Найз охин байгаа сурагтай байсан, бусдаар албан ёсны хүн бол байхгүй. М.Г урьд нь асуудал гаргаж байсныг би мэдэхгүй...” гэжээ. /хх-27/,
Шүүгдэгч М.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Би Өмнөговь аймагт 2016 оны 12 дугаар сард Өмнөговь аймагт ирээд Хөгжим жүжгийн театрт ажилд орсон. Би 2017 оны 07 дугаар сард Б.С гэдэг эмэгтэйтэй танилцсан. Бид хоёр үерхэж байгаад 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн би Б.С гийн гэрч очиж хамтран амьдрах болсон. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай ажлын спортын тэмцээн болсон. Тэмцээн дуусаад манай ажлын хүмүүс “Марвель” зоогийн газар орж пиво ууцгаасан. Тэндээс гараад хамт ажилладаг Х ийг ажил руу аваачиж унтуулсан. Тэнд байж байгаад би гэр лүү очоод Б.С д агсам тавьсан юм. Гэрийн тавилгыг нь бутрааж Б.С г хэдэн удаа алгадаж, цохиж авсан. Би Б.С тай таарч тохирохгүй байгаа юм. Бид хоёр гэрт хамт байхаар нэгэнтэйгээ юм дуугарахгүй тус тусдаа нэг нэг өрөөнд ороод байгаад байдаг. Би өглөө босоод ажилдаа яваад өгнө, орой ирээд мөн л дуугарахгүй ийм байдлууд олон хоногоор үргэлжилсэн. Би сая согтуу очихоосоо өмнө 2 өдөр гэртээ очоогүй гадуур хонож яваад очсон. Тийм байдлууд нөлөөлж би агсам тавьсан байх. Анх муудалцах шалтгаан нь бол Б.С өмнө нь уулздаг байсан залуутайгаа намайг тоглолтонд яваад ирэхэд хэд хэдэн удаа ярьсан байсан. Түүнээс болоод би Б.С г хардаа гутарсан байсан юм. Бусдаар бол өөр муудалцах шалтгаан байгаагүй. Гэрт байгаа тавилгууд Б.С гийн тавилгууд байгаа юм. Би архи ууж ирээд агсам тавьж байхдаа гэрт байсан 32 инчийн LCD зурагт, ширээ, индукцэн плитка, зургийн жааз, угаалтуурын цорго, халуун сав, хоолны сав /түмпэн/ зэргийг эвдсэн. Согтуу байхдаа эвдсэн ямар нэгэн шалтгаан байхгүй. Сар өдрийг нь бол санахгүй байна Б.С өмнө нь уулздаг байсан залуутайгаа утсаар ярьсан асуудлаас болоод би Б.С г 2 удаа алгадаж гар утсыг нь эвдэлж байсан юм, өөр зодож цохиж байгаагүй. Би Цагдаагийн газарт дуудлагаар ирээд шалгуулахад 1.50 хувийн согтолттой байсан. Би Б.С г зодсон, эд зүйл эвдсэн асуудлуудаа ерөнхийд нь санаж байна, зарим нэг зүйлүүдийг санахгүй байгаа зүйл байна. Хүүхдэд бол гар хүрээгүй. Тухайн өдөр ажлын газрын хүмүүстэй л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ийм асуудал гаргасандаа маш их гэмшиж байна. 100 хувь миний буруу...” гэжээ. /хх-28-29/,
Гэрч И.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагаас 02 цагийн хооронд томилгооны дагуу хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Цагдаагийн газрын жижүүрээс станцаар 48-р байрны 01 тоотод согтуу хүн агсам тавиад байна очоод шалгаатах гэсний дагуу уг хаягаар очоод гэрт нь ороход уг байран дотор М.Г гэх зүс таних залуу сандал дээр сууж басан, эхнэр нь бололтой нэг эмэтэй 00-н өрөөндөө ширээ янзалж байгаа бололтой зогсож байсан. Би юу болсон талаар тэр эмэгтэйгээс асуусан чинь тэр эмэгтэй юм дуугарахгүй зогсоод байсан. Гэрийн дотрохыг харахад зурагт газар уначихсан өрөөний гол хэсэгт бас хажууд эвдэрсэн шилэн тавцантай ширээ байсан хажуугаар нь аяга таваг хагарсан байсан. Би М.Г гэдэг залууг нь гадаа гарч бай гэж гаргачихаад нөгөө эмэгтэйгээс нь юу болсон талаар асуусан чинь манай нөхөр юмаа эвдчихлээ гэсэн. Наад хүнээ зүгээр л манай гэрээс гаргаатах, надад өөр зүйл байхгүй, эрүүлжүүлэх хэрэггүй, манай гэрээс л гаргаад явуулчих гэхээр нь би “Танай нөхөр чинь байнга ингэж дарамталж агсам тавьдаг юм уу?” гэж асуухад “Үгүй бид хоёр амьдраад удаагүй” гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйг та тэгвэл хамаатан садныхаа гэрт хонох юм уу хүүхдүүдтэй юм байна шүү дээ гэж хэлээд гарч ирсэн чинь “Нөгөө хүн чинь сая бие засна гэж байгаад зугтаачихсан” гээд гадаа байсан манай жолооч хайгаад явж байсан. Би хамт хайгаад олоогүй явсан. Аймагт байдаг зүс таньдаг өөрөөр бол танихгүй. М.Г түүний эхнэр нь гэх эмэгтэй, хоёр жаахан хүүхэд байсан. арай том охин нь сэрүүн, бага хүүхэд нь унтаж байсан. Тэр эмэгтэй нөхөр бид хоёр маргалдсан гэж л хэлсэн өөр зүйл хэлээгүй, би тэр эмэгтэйгээс таныг зодож цохьсон уу гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. Б гэдэг цагдаа жолоочтой хамт явсан. Одоо Ханбогд сумын цагдаагийн тасагт жолоочоор томилогдоод ажиллаж байгаа...” гэжээ. /хх-30-31/,
Шүүгдэгч М.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажлын газрын хүмүүстэй хамт спортын арга хэмжээнд оролцоод дараагаар нь ажлын хүмүүстэй хамт “Марвель” зоогийн газарт орж пиво ууцгаасан. Тэндээс гараад ажлын газрын залуу болох Х ийг ажил дээр хүргэж өгөөд хэсэг хугацаанд ажил дээр байж байгаад гэр рүү явсан. Гэрт очиход эхнэр Б.С хаалга тайлж өгсөн. Би гэрт ороод унтлагийн өрөөнд орчихоод эргэж том өрөөнд орж ирээд Б.С д хандан “Чи надтай яагаад ярилцахгүй байгаа юм бэ? Чи надаас үнэхээр салмаар байгаа юм уу? гээд агсарсан, хананд байсан зурагтыг авч газар шидсэн. Б.С дээр очоод Б.С г алгадаж аваад дараа нь шанаа хэсэгт нь цохиж авсан. Ширээг аваад 00 өрөөрүү шидсэн. Мөн Б.С г гараараа шанааруу нь цохиж авсан. Ширээн дээр байсан халуун сав, түмпэн зэрэг эвдэрсэн байсан тийм зүйл болсны дараагаар гэрт сууж байхад Цагдаа ороод ирсэн. Цагдаа авч яваад эрүүлжүүлсэн. Би Б.С тай танилцаад 7 сар болж байна, нэг гэрт амьдраад 1 сар гаруй болж байна. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Архи уусан асуудлаас л болсон. Намайг баруун сумдаар тоглолтоор яваад ирэхэд Б.С өмнө нь уулзаж байсан залуутайгаа утсаар ярьсан асуудал гарсан. Түүнээс болж би гомдол гутарч ийм асуудал болоход хүрсэн байх. Мөн би нэг танилтайгаа уулзаад гэртээ хүргүүлсэн. Нөгөө залуу намайг гэрийн гадаа буулгахдаа Б.С тайгаа уулздаг юм билүү гэж хэлж байсан. Ийм асуудлуудаас болоод би агсам тавьж зодоход хүрсэн. Үүнээс болж гэрт ороод Б.С г 2 удаа алгадаж авсан. Мөн сүүлд нь хэзээг нь санахгүй байна. Бас нэг орой гэртээ байж байгаад маргалдаж байгаад зүүн гарын булчин хэсэгт нь 7-8 удаа цохиж авсан. Саяын явдал болсон юм. Өөр зодсон асуудал байхгүй. Уг байр, тавилга Б.С гийнх байгаа юм. Архи ууж агсарсан асуудал мөн өөрийн уур омгоос болж тавилга, эд зүйлийг эвдсэн. Б.С 2 хүүхэдтэй, бид хоёрын дундаас хүүхэд байхгүй, Б.С 3 сар гарантай жирэмсэн. Хоёр хүүхдийг айлган сүрдүүлж, зодож, цохьсон асуудал байхгүй. Би Б.С гийн гэрт эвдсэн бүх зүйлүүдийг шинээр авч өгсөн байгаа. Одоо Б.С тай мессежээр харилцаж байгаа. Эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж хэдэн удаа очсон. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б.С гаас уучлал гуйж байна...” гэжээ. /хх-64-65/,
Шүүгдэгч М.Г ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “...Би өмнө нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тухайн өдөр Б.С гийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ мэдүүлсэн, би хөнгөн гэмтэл учруулсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Б.С гийн биед надаас өөр гэмтэл учруулсан хүн байхгүй. Өмнө нь мэдүүлэг өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй...” гэжээ. /хх-187-188/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3-5/,
Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-6/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8/,
Мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол /хх-9/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-15/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-16/,
Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-32/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-34,38,42,46/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №80 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Б.С гийн биед тархины доргилт, хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд зовхи, хэвлийн дээд хэсэг, зүүн ташааны цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Б.С нь 13-14 долоо хоногтой жирэмсэн байна. Одоогоор умай, ихэс, ургийн талаас эмгэг өөрчлөлтгүй...” гэжээ. /хх-35/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №102 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ш.С ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-39/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №101 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “С.Г ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-43/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-36,37,40,41,44,45,50,51/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: “...” гэжээ. /хх-47-49/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-52/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /хх-53,59/,
Цагдан хорих байранд хүлээлгэж өгсөн тухай баримт /хх-54/,
М.Г ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх тухай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-55-56/,
Шүүгчийн захирамжийг гардуулсан тухай баримт /хх-57,62,181/,
Өмгөөлөгч Ц.Б гийн шүүгчийн захирамжид гаргасан гомдол /хх-58/,
Шүүгчийн захирамжид гарсан гомдол шийдвэрлэх тухай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-60/,
Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангахгүй орхих тухай шүүгчийн захирамж /хх-61/,
Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-63/,
Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-68/,
Шүүгдэгч М.Г ын нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-69/,
Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театрын албан бичиг /хх-70/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, тодорхойлолтууд /хх-72-76/,
Шүүгдэгч М.Г ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-77/,
Цагдаагийн байгууллагын цахим сангаас авсан Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл /хх-78/,
Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-79,100-109,118-120/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-80/,
Хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоол /хх-81/,
Шүүгдэгч М.Г ын хүсэлт /хх-82/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-86-93,94-99,116-117/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-110-111/,
Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-112-115/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын албан бичиг /хх-121/,
Х.Шаравын нэрэмжит Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн албан бичиг /хх-122/,
Хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, үр хөндөлтийн түүх /хх-123-145/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-146,147/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-148/,
Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-149/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай прокурорын тогтоол /хх-150,185/,
Рентген зураг /хх-156/,
Цагдан хорих хугацаа сунгах тухай прокурорын санал /хх-178/,
М.Г ад холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэх тухай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-179/,
Яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 дүгээр хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /хх-180/,
Шүүгдэгч М.Г ын бакалаврын диплом /хх-182-183/,
Хохирол төлсөн баримт /хх-184/,
Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт оруулах тухай /хх-186/,
Яллах дүгнэлт, хавсралт /хх-151-154,189-193/,
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-155,194/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Г ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Г ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч М.Г ын үйлдэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг 48 дугаар байрны 1 тоотод хамтран амьдрагч Б.С г жирэмсэн байх үед нь байнга буюу 2017 оны 12 дугаар сарын 10-наас 11, 12 дугаар сарын 20-ны өдрийн орчмуудад, 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө зодсон гэмт хэргийг үйлдсэн,
Мөн 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө зодохдоо Б.С гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн гэрийн эд зүйлийг устгаж, гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 349.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С гийн “2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчимд...миний гар утас, ус буцалгагч зэргийг хана руу шидээд эвдсэн. Намайг 2,3 удаа алгадаж цохьсон. Тухайн үед М.Г архи уучихсан байсан. ...2017 оны 12 дугаар сарын 20-ны үед миний хоёр гарын мөрний гадна тал руу гараар 3-4 удаа цохиод хөх няц болгосон. Тэр шөнөжин уурлаад намайг хардаад хоносон. ...2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө гэртээ согтуу орж ирсэн. ...Ширээний хажууд түшиж суулгаад цай хийж өгсөн чинь цайгаа ууж байгаад аягаа ханаруу цохиод хагалсан. Дараа нь шилэн стаканыг хана руу шидээд, цайны халуун сав, ширээн дээр байсан зүйлүүдийг хана руу шидээд байсан. “Чи намайг доромжилж байна” гээд уурлаад байсан. Би тухайн үед юу ч хэлээгүй байсан. Хананд байсан зурагтыг өшиглөж унагаад хагалсан. ...Манай том хүүхэд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтээд байсан чинь М.Г манай хүүхдийг “Чи муухай харлаа” гээд хүүхэд рүү аягатай хоол шидэх гэхээр нь би дундуур нь ороод шидүүлээгүй. Тэгсэн чинь манай хүү уйлсан. М.Г дуугүй бай гэж загинасан чинь бага хүү хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтсэн. М.Г дараа нь ширээ, плитка зэргийг хана руу шидээд эвдээд байсан, плиткыг газар шидээд дээрээс нь дэвсээд байсан. Миний толгой руу гараараа олон удаа цохьсон. ...Би М.Г ад зодуулсан талаарх өмнөх хоёр тохиолдлыг хэнд ч хэлж байгаагүй, сүүлийн удаа зодуулаад ах дүү нартаа хэлсэн. ...Миний биед зодуулсны дараа бол хөхөрч няцарсан байсан. Толгой тархи доргисон байсныг бариачаар бариулсан. ...М.Г намайг жирэмсэн гэдгийг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-17-18/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр М.Г манай гэрт хамт амьдрахаар болоод манайд ирсэн. Манайд ирээд 7-8 хоногийн дараагаар нэг орой хүнтэй уулзана “Хайрхан” караокед орно гээд явсан. Шөнө согтуу ирээд “Надтай хамт байсан хүн чамайг таньдаг гэж байна, чи тэрэнтэй яасан юм бэ? Уулздаг байсан юм уу?” гэж асуусан. Би “Ямар хүн байсан юм бэ?” гэж асуухад “Хэн байх ёстой юм бэ?” гээд над руу уурлаад миний гар утсыг аваад “Чи энэ утсаар янз бүрийн хүнтэй ярьж чаталдаг биздээ, дандаа фэйсбүүкт байдаг” гээд миний гар утсыг хана руу шидэж эвдээд дээрээс нь дэвсээд ямарч ашиглах боломжгүй болгосон. Намайг 2 удаа алгадаж авсан. Ширээн дээр байсан ус буцалгагчийг авч шидээд эвдсэн. ...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчимд ...М.Г уурлаад босч ирээд миний баруун, зүүн гарын булчингийн гадна хэсэгт гараараа 2 удаа цохиж авсан. ...Тэр шөнө бараг шөнөжингөө намайг хардаж загнаад байсан. ...2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ...аягатай цайгаа ширээн дээр шидсэн. Аяга хагарахгүй байсан чинь нөгөө аягаа аваад ханаруу шидсэн. Тэгсэн мөн хагарахгүй байсан чинь ширээн дээр байсан халуун савыг аваад шидсэн. Халуун сав хагарсан чинь “Одоо л нэг юм хагарч байна уу?” гэж хэлсэн. Тэгснээ сууж байгаад “Чи ер нь намайг их дорд үздэг, чи миний амьдралд гай боллоо” гэж хэлээд гэрийн зүүн талын хананд байсан зурагтыг өшиглөж дэлгэцийг нь хагалаад хананаас нь угз татаж салгаад газар шидсэн. Хажууд байсан ширээг өшиглөж унагаагаад 2 хөлийг нь салгаад газар шидсэн. Хажууд байсан ширээг өшиглөж унагаагаад 2 хөлийг нь салгаад авч шидээд дахин үлдсэн 2 хөлийг нь салгасан. Ширээний тавцанг аваад 00 өрөөний хаалгыг онгойлгож байгаад 00 өрөө рүү шидсэн. Данх, хоолтой байсан сав зэргийг эвдсэн. Плитка аваад чи муу энэ дээр хоолоо хийдэг билүү гээд газар шидээд дээрээс нь дэвсээд эвдэлсэн. ...Бага хүү М.Г руу харсан чинь “Чи муу муухай хараад занаад байна уу?” гээд манай хүүгийн төмөр аягыг аваад миний нүүр рүү шидэхэд нь би өмнүүр нь ороод хүүгээ цохиулаагүй. Манай хүү уйлсан чинь “дуугүй бай” гээд загнаад байсан. Эргээд над руу дайраад “Чи муу миний амьдралд гай болчихлоо” гээд миний толгой, нүүр лүү олон удаа гараараа цохиж авсан. ...Намайг М.Г ад удаа дараа зодуулж байсныг манай 8 настай охин, 4 настай хүү хоёроос өөр мэдэх хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-20-21/, гэрч А.З ын “2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө би гэртээ унтаж байхад 01 цагийн орчимд манай хажуу айл болох 48 дугаар байрны 01 тоотод согтуу хүмүүс зодолдоод байх шиг чанга дуу гараад нэг эрэгтэй хүн хашхираад юм шидлээд байгаа бололтой чанга чанга дуу гараад байсан. 20 орчим минут болж байхад эмэгтэй хүн уйлаад эрэгтэй хүн хашхираад хүүхэд уйлаад эхлэхээр нь би эмэгтэй хүнийг зодоод байгаа юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-22/, гэрч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад манай дүү Б.С залгасан. Утсаа авахад манай дүү уйлчихсан М.Г агсам тавиад намайг зодсон гэж хэлсэн. ...Би яваад очиход гэрийн хамаг юмыг нь эвдчихсэн хүүхдүүд нь айсан байдалтай, дүү бутраасан юм аа янзлаад байж байсан. ...Дүүгийн хамар хөхөрсөн, нүүр шанаа нь хавдсан байсан. ...Манай дүүгийн том охин нь хэлэхдээ урьд нь зодож байсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-23/, шүүгдэгч М.Г ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ...би гэр лүү очоод Б.С д агсам тавьсан юм. Гэрийн тавилгыг нь бутрааж Б.С г хэдэн удаа алгадаж, цохиж авсан. ...Би архи ууж ирээд агсам тавьж байхдаа гэрт байсан 32 инчийн LCD зурагт, ширээ, индукцэн плитка, зургийн жааз, угаалтуурын цорго, халуун сав, хоолны сав /түмпэн/ зэргийг эвдсэн. ...би Б.С г 2 удаа алгадаж гар утсыг нь эвдэлж байсан юм. ...Би Б.С г зодсон, эд зүйл эвдсэн асуудлуудаа ерөнхийд нь санаж байна, зарим нэг зүйлүүдийг санахгүй байгаа зүйл байна. Хүүхдэд бол гар хүрээгүй. Тухайн өдөр ажлын газрын хүмүүстэй л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ийм асуудал гаргасандаа маш их гэмшиж байна. 100 хувь миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/, гэрч И.Б ын “2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 цагаас 02 цагийн хооронд томилгооны дагуу хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Цагдаагийн газрын жижүүрээс станцаар 48-р байрны 01 тоотод согтуу хүн агсам тавиад байна очоод шалгаатах гэсний дагуу уг хаягаар очоод гэрт нь ороход уг байран дотор М.Г гэх зүс таних залуу сандал дээр сууж басан, эхнэр нь бололтой нэг эмэтэй 00-н өрөөндөө ширээ янзалж байгаа бололтой зогсож байсан. ...Гэрийн дотрохыг харахад зурагт газар уначихсан өрөөний гол хэсэгт бас хажууд эвдэрсэн шилэн тавцантай ширээ байсан хажуугаар нь аяга таваг хагарсан байсан. Би М.Г гэдэг залууг нь гадаа гарч бай гэж гаргачихаад нөгөө эмэгтэйгээс нь юу болсон талаар асуусан чинь манай нөхөр юмаа эвдчихлээ гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-30-31/, шүүгдэгч М.Г ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ... Б.С д хандан “Чи надтай яагаад ярилцахгүй байгаа юм бэ? Чи надаас үнэхээр салмаар байгаа юм уу? гээд агсарсан, хананд байсан зурагтыг авч газар шидсэн. Б.С дээр очоод Б.С г алгадаж аваад дараа нь шанаа хэсэгт нь цохиж авсан. Ширээг аваад 00 өрөөрүү шидсэн. Мөн Б.С г гараараа шанааруу нь цохиж авсан. ...Архи уусан асуудлаас л болсон. ...Б.С г 2 удаа алгадаж авсан. Мөн сүүлд нь хэзээг нь санахгүй байна. Бас нэг орой гэртээ байж байгаад маргалдаж байгаад зүүн гарын булчин хэсэгт нь 7-8 удаа цохиж авсан. ...Уг байр, тавилга Б.С гийнх байгаа юм. Архи ууж агсарсан асуудал мөн өөрийн уур омгоос болж тавилга, эд зүйлийг эвдсэн. ...Б.С 3 сар гарантай жирэмсэн. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б.С гаас уучлал гуйж байна...” гэсэн мэдүүлэг /хх-64-65/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Г нь хамтран амьдрагч Б.С г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө зодохдоо эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч М.Г ын “...тухайн өдөр Б.С гийн биед би хөнгөн гэмтэл учруулсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Б.С гийн биед надаас өөр гэмтэл учруулсан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-187-188/, Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №80 тоот шинжээч эмчийн: “Б.С гийн биед тархины доргилт, хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний дээд зовхи, хэвлийн дээд хэсэг, зүүн ташааны цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-35/-ээр тогтоогдож байна.
Хохирогч Б.С нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 13-14 долоо хоногтой жирэмсэн байсан болох нь Х.Шаравын нэрэмжит бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 99 тоот албан бичиг болон түүний 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 2018 оны 01 дүгээр сарын 26-ны хооронд гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, үр хөндөлтийн түүх, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №80 тоот шинжээч эмчийн “...Б.С нь 13-14 долоо хоногтой жирэмсэн байна. Одоогоор умай, ихэс, ургийн талаас эмгэг өөрчлөлтгүй...” гэсэн дүгнэлт /хх-35/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч М.Г ыг хамтран амьдрагч Б.С г жирэмсэн байх үед нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Байнга зодох гэдэг ойлголт нь 3 болон түүнээс дээш удаагийн үйлдлийг ойлгох ба шүүгдэгч М.Г нь хамтран амьдрагч Б.С г 2017 оны 12 дугаар сарын 10-наас 11, 12 дугаар сарын 20-ны өдрийн орчимуудад, 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө зодож бие эрх чөлөөнд нь халдсан байх тул байнга зодсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хамтран амьдрагч Б.С гийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 349.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ӨМА-181 тоот дүгнэлт болон гэрч, хохирогч нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар 349.700 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохирол болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул бага хэмжээнээс дээш хохирол юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “прокуророос шүүгдэгч М.Г ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн зарим зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн агуулага бүхий дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдэл уг гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заасан ба дээрх зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж хуульчилсан тул шүүгдэгч М.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.С г зодохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялууд болох хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял болох хүнд ялд нь нэмж нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Шүүх шүүгдэгч М.Г ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож / 240 цаг:8 цаг=30 хоног/ 30 хоног буюу 1 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож / 240 цаг:8 цаг=30 хоног/ 30 хоног буюу 1 сарын хорих ялыг нэмж нийт 2 сарын хугацаагаар хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч М.Г ын нийт эдлэх ялыг 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар цагдан хоригдсон нийт 66 /жаран зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С д эмчилгээний зардал, өмгөөлөгчийн зардал болон эд зүйлийн хохиролд нийт 1.980.900 төгрөгийг төлсөн ба шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирогчид 1.980.900 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай гэрт эвдсэн зүйлүүдийг М.Г төлж барагдуулсан учир эд хөрөнгийн талаар маргаан байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-21/, хохирол төлбөрт 350.000 төгрөгийг төлсөн баримт /хх-184/, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Тус гэмт хэргийн улмаас Б.С д учруулсан бодит хохирол төлж барагдсан тул нэхэмжлэх зүйлгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Г ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг жирэмсэн байх үед нь үйлдсэн,
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон 30 хоног буюу 1 сар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон 30 хоног буюу 1 сар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Галмадахад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г ын цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч М.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С д хохирол төлбөрт 1.980.900 /нэг сая есөн зуун наян мянга есөн зуу/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч М.Г нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ