| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2025/0043/з |
| Дугаар | 124/ШШ2025/0045 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Тендер, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 124/ШШ2025/0045
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э” ХХК/РД:4001184/, .................................................. байрших,
Хариуцагч: Увс аймгийн Тэс сумын Засаг дарга, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан
“УВАХААГ/20250101021/01/01 дугаартай тендерт "Т" ХХК-ийг шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж, тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгуулах, Тэс сумын Засаг даргын "Т" ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч Тэс сумын Засаг дарга Г.Б, үнэлгээний хорооны дарга Ж.Н, гуравдагч этгээд Я.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б/цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Увс аймгийн Тэс сумын Засаг дарга, Үнэлгээний хороонд холбогдуулан “УВАХААГ/20250101021/01/01 дугаартай тендерт "Т" ХХК-ийг шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж, тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгуулах, Тэс сумын Засаг даргын "Т" ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас Нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажлыг гү Манай компани нь Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас захиалсан УВАХААГ/20250101021/01/01 дугаартай Нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер сонгон шалгууралтад оролцсон.
Захиалагчаас тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлтийг шаарджээ. Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 19.1 дэх хэсэгт ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх мэдээлэл шаардсан ба тендерт шалгарсан "Т" ХХК-нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх баримт ирүүлээгүй ба тендертийн бичиг баримтад ирүүлсэн мэдэгдлүүд нь ижил төстэй ажил гүйцэтгэснийг нотлох баримт болохгүй ба энэ шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
Мөн ТШЗ-ны 19.3 дахь хэсэгт ажил гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг шаардсан ба тендерт шалгарсан "Т" ХХК нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байна.
Тендерт оролцогч бүр шударгаар өрсөлдөх, оролцож буй тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдахыг шаардах, хүргүүлсэн саналаа шударгаар үнэлүүлэх, бүх тендерт оролцогч нарт ялгаваргүйгээр ижил тэгш хандахыг шаардах улмаар шалгарч гэрээ байгуулах, ажил гүйцэтгэх, бараа нийлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байдаг.
Шаардлага хангасан манай компанийн тендерийг шалгаруулаагүй эс үйлдэхүй гаргаж тендерийн баримт бичгийн хэд хэдэн шаардлага хангаагүй тендерт оролцогчийн материалыг захиалагч шалгаруулж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд Увс аймгийн Тэс сумын Засаг даргаас захиалсан нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажлын гүйцэтгэгчээр "Т" ХХК-ийг шалгаруулсан Тэс сумын үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгаж, Тэс сумын Засаг даргын "Т" ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Увс аймгийн Тэс сумын Засаг дарга, Үнэлгээний хороонд холбогдуулан “УВАХААГ/20250101021/01/01 дугаартай тендерт "Т" ХХК-ийг шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж, тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгуулах, Тэс сумын Засаг даргын "Т" ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах” шаардлага нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Увс аймгийн Тэс сумын Засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А/84 дугаар захирамжаар үнэлгээний хороо байгуулж, Үнэлгээний хорооны 205 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар нийтийн эзэмшлийн талбайн тохижил хийх ажил гүйцэтгэгчээр “Т” ХХК-ийн шалгаруулж шийдвэрлэсэн байна.
3.Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлэн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар тайлбар гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 109 дүгээр зйлийн 109.1, 111.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн Увс аймгийн Тэс сумын Засаг дарга, Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “УВАХААГ/20250101021/01/01 дугаартай тендерт "Т" ХХК-ийг шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж, тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг даалгуулах, Тэс сумын Засаг даргын "Т" ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, Увс аймгийн Тэс сумын Засаг дарга, Үнэлгээний хороонд холбогдох 124/2025/0043/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ