2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/01487

 

 

 

 

 

 

 

 

 

  2024               3                19                                            184/ШШ2024/01487

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: **

Төлбөрийн чадваргүйд тооцуулж, татан буулгуулах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **д, хэрэг гүйцэтгэгч ***г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “***” ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “***” ХХК нь бизнесээ өргөжүүлэх зорилгоор ******* банкнаас 2005 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 06050219 тоот зээлийн гэрээгээр 160,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр, мөн 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 15060094 тоот гэрээгээр 179,295,000 төгрөгийг 8 сарын хугацаатай сарын 2.7 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ******* аймгийн Тосонцэнгэл суман дахь ноосны үйлдвэр, тоног төхөөрөмжийн хамт, ******* аймгийн ******* сумын Хэц-Улаан багийн нутагт Хар нуурын урд хэсэгт байрлалтай аялал жуулчлал, амралт сувиллын зориулалттай барилга байгууламжийг барьцаалсан. Үүнээс хойш ******* банк дампуурсан бөгөөд Мон******* банкнаас томилогдсон ******* банкны бүрэн эрхт төлөөлөгч нь “**” ХХК-иас зээлийн үлдэгдэл 238,295,000 төгрөг, зээлийн хүү 160,871,536 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,845,865 төгрөг, нийт 424,012,401 төгрөгийг гаргуулахаар ******* аймаг дах сум дундын 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар “******* *******” ХХК нь зээлийн гэрээний үүргийн төлбөрт төлөх 424,012,401 төгрөгийг төлж, ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь ноосны үйлдвэр, тоног төхөөрөмжийн хамт, ******* аймгийн ******* сумын Хэц-Улаан багийн нутаг Хаг нуурын урд хэсэгт байрлалтай аялал жуулчлал, амралт сувиллын зориулалттай барилга байгууламжаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар зохигчид 2009 оны 10 дугаар сарын 7-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан ба ******* аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 532 дугаар Эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан.

“******* *******” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид төлбөл зохих төлбөрийг төлж чадахгүй бөгөөд харин Мон******* банкнаас томилогдсон ******* банкны бүрэн эрхт төлөөлөгч нь барьцаа хөрөнгийг хүлээн авахгүй байсаар барьцааны зүйл нь өнөөдрийг хүртэлх 14 жилийн хугацаанд ашиглагдахгүй байсаар устаж үгүй болсон бөгөөд тус компани өнөөдрийн байдлаар ******* банкны эрх хүлээн авагч болох Мон******* банкинд 424,012,401 төгрөгийн өр төлбөртэй байгаа ба уг төлбөрийг төлж чадахааргүй болсон. “******* *******” ХХК нь 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл огт үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд татварын байгууллагад санхүүгийн “Х” тайлан гаргасаар ирсэн ба компанийн нэр дээр хөрөнгө байхгүй. Иймд хариуцагч нь Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй болсон байх тул “******* *******” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү.

Хэрэг гүйцэтгэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“******* *******” ХХК нь хуулийн этгээдийн хувийн хэргийн 9011853831 дугаартай, регистрийн 2104717 дугаартай гэрчилгээг 2005 оны 10 дугаар сарын 13-нд дахин олгосон ба ******* аймгийн Улиастай хотын 4-р баг, Богдын ******* цэнгэлдэх-3-ийн 11 тоотоос 2023 оны 7 дугаар сард Улаанбаатар хотын ****н гудамжны 18135-98 тоотод шилжин байрласан. “******* *******” ХХК нь 1997 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр ****/ үүсгэн байгуулсан ба 2009 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс **** хувьцаа эзэмшигч болоод дүрмийн сан нь 479,006,6 мянган төгрөг болж, 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс одоо хүртэл ****100% хувьцаа эзэмшиж байгаа ба дүрмийн сан нь 479,006,6 мянган төгрөг хэвээр байна. Хэрэгт авагдсан тус компанийн санхүүгийн тайлан нь 2017-2021 онуудынх байсан ба энэ хугацаанд компани нь үйл ажиллагаа явуулаагүй тул Мон******* улсын Дээд шүүхийн 2000 оны “Дампуурлын тухай Мон******* улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 6-д “тухайн аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулна гэж заасан байна.

            “******* *******” ХХК-ийн 2014 оноос 2016 оны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээр тооцож үзэхэд компанийн өр төлбөр 270,048.600 төгрөгөөс 424,012.400  төгрөг болж, өөрийн хөрөнгийн 158.7 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Мон******* улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно” гэж заасан байдаг. Тус компанийн 2014 оноос 2016 оны санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр “******* *******” ХХК нь 2014 онд санхүүгийн хүнд байдалд орж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

“******* *******” ХХК-ийн Гү***2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн тайлбартаа: “******* *******” ХХК нь 1997 онд ******* аймагт **р анх байгуулсан бөгөөд 1999 оноос эхлэн ******* аймгийн Тэс сумын Арц суурь боомтыг түшиглэн Оросын холбооны улсын Тува руу мах бэлтгэн нийлүүлж оронд нь гурил авч бартерын худалдаа эрхэлж эхэлсэн. 2003 онд Ховд аймагт үхрийн шүлхий өвчин гарсны улмаас Орос улс руу нийлүүлэхээр бэлтгэсэн 610 тонн махаа гаргаж чадалгүй 2004 он хүртэл бүтэн 1 жил гаруй хөргүүртэй зоорьт хадгалж хадгалалтын зардал, тээвэрлэлтийн зардал, цахилгааны зардал, бусад холбогдох зардлууд их хэмжээгээр гарч 2 удаа дахин тээвэрлэлт хийж, мах чанарын шаардлага хангахгүй муудсаны улмаас устгалд оруулж байсан. Санхүүгийн хүндрэлд орж банкуудаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрч байсан ба эд хөрөнгөө худалдан борлуулж иргэдээс авсан малын үнэ холбогдох зардлуудыг төлж банкинд өртэй үлдэж хөрөнгөө хураалгасан.

“******* *******” ХХК нь бизнесээ өргөжүүлэх зорилгоор ******* банкнаас 2005 оны 12 дугаар сарын 21-ны өдөр 160,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, мөн 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 179,295,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэйгээр тус тус зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд нь ******* аймгийн Тосонцэнгэл суман дахь ноосны үйлдвэр, тоног төхөөрөмжийн хамт /Улсын бүртгэлийн дугаар: ** ******* аймгийн ******* сумын Хэц-Улаан багийн нутаг Хаг нуурын урд хэсэгт байрлалтай аялал жуулчлал, амралт сувиллын зориулалттай барилга байгууламж /Улсын бүртгэлийн дугаар: **/ барьцаалсан ба Үл хөдлөх хөрөнгийн 2 гэрчилгээг ******* банк хүлээн авсан байдаг. Үүнээс хойш ******* банк дампуурсан бөгөөд Мон******* банкнаас томилогдсон ******* банкны бүрэн эрхт төлөөлөгч нь “******* *******” ХХК-аас зээлийн үлдэгдэл 238,295,000 төгрөг, зээлийн хүү 160,871,536 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,845,865 төгрөг буюу нийт 424,012,401 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Улмаар “******* *******” ХХК нь 424,012,401 төгрөг төлж, ******* аймгийн Тосонцэнгэл суман дахь ноосны үйлдвэр, тоног төхөөрөмжийн хамт, ******* аймгийн ******* сумын Хэц-Улаан багийн нутаг Хаг нуурын урд хэсэгт байрлалтай аялал жуулчлал, амралт сувиллын зориулалттай барилга байгууламжаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар тохиролцон зохигчид 2009 оны 10-р сарын 07-нд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, ******* аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2009 оны 10-р сарын 14-ний өдрийн 532 дугаар захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар зохигчдын эвлэрлийг баталсан. “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан З.******* нь ******* банкнаас 2005 оны 12 дугаар сар, 2006 оны 04 дүгээр сард авсан зээлийн шүүхээр шийдвэрлэсэн нийт 424,012,401 төгрөгийн нэхэмжлэл, мөн 2007 оны 10 дугаар сарын 15-нд Хаан банктай барьцааны гэрээ хийж 50,000,000.00 төгрөгийн зээл, мөн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Х**** нь 32,000 ам доллар буюу 100,000,000 төгрөгийн сургалтын барьцааны гэрээ хийсэн байна. З.******* нь захирлын ажлаа өгч солигдсон, хувьцаа эзэмшигч биш болсон ч компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөөр байсан. “******* *******” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлж чадаагүй өдий хүрсэн бөгөөд уг төлбөрийг төлж чадахааргүй болсон, түүнээс хойш үйл ажиллагаагаа зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох ******* үндэслэл болсон.

Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн болон бусад баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “******* *******” ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

          Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл, 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 532 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, 2014 оноос 2022 оны “******* *******” ХХК-ийн санхүүгийн байдлын тайлан, 

         Хэрэг гүйцэтгэгчээс ирүүлсэн баримтын тухайд: 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, “******* *******” ХХК-ийн захирал ***гар бичмэл, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа,

         Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: ***г, Татварын ерөнхий газрын албан бичиг, Мон******* банкны 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн албан бичиг, ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас “******* *******” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн мэдээлэл зэрэг баримтуудыг цуглуулсан байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

“******* *******” ХХК  нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх, дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

 Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Тус компанийг Иргэн **** 2005  онд байгуулсан, 2009-2013 онд ***, 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс **** хувьцааг нь 100 хувь эзэмшиж, гүйцэтгэх удирдлагын эрхийг хэрэгжүүлж, захирлаар  ажиллаж байгаа нь хуулийн этгээдийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдоно.

Дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг “******* *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *** гаргасан ба үндэслэлээ 2009 оноос компанийн үйл ажиллагаа  до*******дож, банкнаас авсан зээлээ төлж чадаагүй, их хэмжээний зээлийн төлбөрт орж шүүхээр шийдвэрлүүлсэн,  үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж тайлбарласан.

******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2009 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 532 дугаартай захирамжаар ******* банк дахь бүрэн эрх төлөөлөгчийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХХК-д холбогдох 424,012,401 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч “зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох ******* аймгийн Тосонцэнгэл суман дахь ноосны үйлдвэр, тоног төхөөрөмжийн хамт /Гэрчилгээний дугаар ***, улсын бүртгэлийн дугаар ***/, ******* аймгийн ******* сумын Хэц-Улаан багийн нутаг Хаг нуурын урд хэсэгт байрлалтай аялал жуулчлал, амралт сувиллын зориулалттай барилга байгууламж /гэрчилгээний дугаар  0073110, улсын бүртгэлийн дугаар ****/-аа нэхэмжлэлийн шаардлагыг хангах”-аар тохиролцон эвлэрсэн  болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 “****” ХХК нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ноосны үйлдвэрлэл худалдаа, гурил үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2009 оны 9 дүгээр сарын 11 –ний өдрөөс дүрмийн сан нь 479,006,600 төгрөг болсон, анх ******* аймаг, Улиастай суманд хаягтай байснаа 2****8 тоотод бүртгэлтэй байна. /хх-ийн 7, 11, 205/

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,  5 дугаар зүйлийн 5.3, 5.7 дахь хэсгүүдэд  зааснаар шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2023/14596 дугаар захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр****г томилж, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШЗ202317445 дугаар захирамжаар ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлж, уг хугацаанаас хойш 21 хоногийн дотор авлагатай нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ шүүхэд гаргах, түүнчлэн нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 15.00 цагт  хуралдуулахаар тогтсон.

Шүүгчийн захирамжид заасан буюу Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд “******* *******” ХХК-д холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй тул түр хэрэг гүйцэтгэгч ** шүүгчийн 2023 оны  сарын 28-ны өдрийн захирамжаар дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчээр ***г томилсон болно.  

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын ерөнхий газар,  Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мон******* банк /банкны эрх хүлээн авагч/, Арилжааны банкууд, ******* аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газар, Нийслэлийн болон дүүргүүдийн Газрын харилцааны алба зэргээс хариуцагч “******* *******” ХХК-д холбогдох лавлагааг тус тус гаргуулан ажилласан.

Хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээ 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн бөгөөд ******* *******” ХХК-ийн нь төлбөргүй чадваргүй болсон шалтгаан нөхцөлийг дурдаж, 2014 онд санхүүгийн хүнд санхүүгийн хүнд байдалд орж төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэсэн байна. /хх-ийн 243/

Дүгнэлтэд  ******* ******* ХХК нь өөрийн хөрөнгийн 158,7 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөртэй, 2003 онд Ховд аймагт гарсан шүлхий өвчний улмаас ОХУ-д гаргахаар бэлтгэсэн 610 тонн махаа гаргаж чадаагүйгээс мах  муудаж устгалд оруулсан, санхүүгийн хүндрэлд орж банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй, компанийн үүсгэн байгуулагч, захирал асан ****н сургалтын төлбөрийн зээлд 150,000,000 төгрөгийн барьцааны гэрээ хийсэн нь нөлөөлсөн тухай дурджээ.

Мон******* банкнаас 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Б-10/74 тоот албан бичигт ******* банк дахь бүрэн эрх төлөөлөгчийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХХК-д холбогдох иргэний хэргийг ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2009 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 532 дугаартай захирамжаар нэхэмжилсэн 424,012,401 төгрөгийн зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар  тохиролцон эвлэрсэн  болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд мөнгөн дүнгээр төлбөрийг төлсөн баримт байхгүй, барьцаа хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар хадгалагдаж байгааг мэдэгдсэн байна.

Шүүхийн шийдвэрт төлбөрт шилжүүлэн өгөхөөр  тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч өмчлөл, эзэмшилдээ шилжүүлэн аваагүй, хадгалж хамгаалаагүйгээс тоногдож, үрэгдсэн гэх тайлбарыг ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй нь тогтоогдсон. /хх-ийн 184, 215

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болсон тул  “******* *******” ХХК-ийг татан буулгах саналын гаргасан.

            Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэгт  заасны дагуу компанийг  дахин хөрөнгөжүүлэх тухай саналыг хариуцагч, хэрэг гүйцэтгэгч нар гаргаагүй тул дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг батлах эсэх асуудлыг хурлаар хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Хэрэгт авагдсан баримтаар “******* *******” ХХК нь төлбөрийн чадваргүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь тогтоогдсон тул дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлтэй гэж үзлээ. 

            “****” ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгч ***даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ***/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2.Дампуурлын тухай хуулийн 14, 34, 35, 36 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч “******* *******” ХХК-ийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч **** шилжүүлж, татан буулгах ажиллагааг хийж, уг ажиллагаа дуусгавар болмогц холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгасугай.

3.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан “******* ******* ”ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.


 
  
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.БАТСҮХ