| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0071/Э/ |
| Дугаар | 74 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Батбилгүүн,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.О т холбогдох 1828000000054 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 25-нд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймаг Цогт-Овоо сум 1 дүгээр баг Сургуулийн 4 дүгээр гудамжны 418 тоотод оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Т.О , регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Т.О нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв Замын Шанд багийн Дэнжийн байранд З.О ын толгойн тус газар нь төмөр шанагаар цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч З.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Намайг Т.О Цогт-Овоо сумын төвд ээжийн гэрт төмөр шанагаар толгойруу цохиж, нүүр рүү мөргөсөн. Тухайн үед би ээжийндээ гэр бүлээрээ байсан юм. Т.О намайг цохих гэж байгааг харсан. Ахын журмаар цохих байх гэж бодсон, толгойруу цохино гэж бодоогүй байсан. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би өөрөө үзүүлэх гэж эмнэлэг дээр очсон. Т.О намайг утсаар залгаад дарамтлаад согтуу байна гээд байхаар нь тухайн үед би уурласан байсан. Тэгээд зодолдох гэж л дуудсан байх, өөр дуудах шалтгаан байхгүй. 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой Т.О манайд ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. хаалганы бариул хугарсан учир түлхүүрээ цоожинд нь үлдээгээд түлхүүрээр онгойлгодог болгосон юм. Би Т.О ыг доромжлоогүй, утсаар ярихдаа “Юу гээд солиороод байгаа юм бэ?” гэж л хэлсэн. Эмчилгээний зардал болон бусад зардалд мөнгө авна гэж хэлээгүй байхад Т.О ах өөрөө 50.000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй...” гэжээ. /хх-15-16/,
Гэрч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 22 цаг өнгөрч байхад Т.О гэрийн гадаа ирээд намайг дуудсан. Т.О ын барьж байгаа Зочид буудалд очиж обой наах зуураа нэг шил 0.5 граммын Ерөөл архи уусан. Т.О ын гар утас нь дуугараад утсаар ярьчихаад З.О дуудаж байна гэсэн. Т.О , Т.О ын эхнэр Б.Д бид 3 хамт З.О ынд 22 цаг өнгөрөөд 23 цаг болж байсан байх, сайн санахгүй байна. З.О ын гэрт ороход З.О босч ирээд “Чи муу яахаараа дандаа хүн зоддог юм бэ?” гээд тэр хоёр барилцаад авсан. Т.О З.О ын толгойд шанагаар цохьсон. З.О ын эхнэр, Т.О ын эхнэр бид хэд тэр хоёрыг салгаад цагдаа дуудсан. Цагдаа ч хурдан ирсэн. Цагдаа ирээд Т.О ыг аваад явсан. Би Т.О , З.О хоёрыг танина. Энэ хоёртой найзын харилцаатай. Энэ хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. З.О ын гэрт эхлээд Т.О , дараа нь би орсон болохоор мэдээгүй. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Халамцуу байсан, болсон зүйлийг санаж байна. Т.О надтай уулзахдаа архи уусан байсан. Нэмээд нэг шил архи уусан. Их халамцуу байсан. Хэрүүл маргаан болох үед Т.О ын эхнэр, З.О ын эхнэр, З.О ын 2 хүүхэд байсан. Т.О З.О ын толгойд нь төмөр шанагаар 2-3 удаа цохьсон. Нүд нь нэлээд хавдсан, толгойноос нь бага зэрэг цус гарсан байсан. З.О Т.О ыг гэмтээсэн зүйл байхгүй. Т.О , З.О хоёр архи уугаагүй үедээ хэвийн харьцаатай байдаг. Архи уусан үедээ хоёулаа түргэн ууртай...” гэжээ. /хх-4-5/,
Гэрч Б.Ч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед манай нөхөр З.О архи уучихаад машинаа унаж явах гээд байхаар нь би машиныг нь эгчийнхээ хашаанд аваачаад тавьчихсан юм. Орой 19 цагийн үед архи үнэртсэн ч эрүүл шахуу намайг аавынд байж байхад ирсэн. “Миний хань машин хаана тавсан юм” гэхээр нь эгчийн хашаанд байгаа гэсэн. Манай нөхөр Т.О ах руу утсаар залгаад “Миний машин танай хашаанд байна уу манай хүн аваачиж тавьсан уу?” гэсэн чинь өмнөөс нь Т.О ах “Чи муу архи уудаг нь юу юм бэ? Чи муу гэртээ байж бай” гээд удалгүй манай гэрт ороод ирсэн. Тэгээд 22 цаг өнгөрч байхад Т.О ах гэрт орж ирэнгүйтээ усны саванд өлгөөтэй байсан төмөр шанагыг аваад манай нөхөр З.О ын толгойруу цохьсон. Яг хэдэн удаа цохьсонг нь мэдэхгүй. З.О ын толгойноос цус гарсан. Т.О ах З.О ыг заамдаж байгаад мөргөсөн. З.О ын нүдэн дээр оносон. Тэр хоёр зодолдоод байхаар нь Б.Д , Д.Б бид 3 салгаж байхад цагдаа ирээд Т.О ахыг аваад явсан. Манай нөхөр З.О , Т.О ах хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Т.О ах манай нөхрийг архи уулаа гээд муудалцсан. Тухайн үед Т.О ах архи уусан байсан. Их согтуу байсан. Т.О ах манай нөхөр З.О ыг зодож толгой нь 2 хагарсан, зүүн нүд нь хавдаж хөхөрсөн. З.О Т.О ахыг зодож гэмтээсэн зүйл байхгүй. Нэг удаа ч цохиогүй. Т.О ах өөрөө З.О ыг мөргөхдөө эрүү хавьд нь цохих шиг болсон, сайн санахгүй байна, улайсан харагдсан. З.О архи л үнэртэж байсан болохоос эрүүл, өөрийгөө авч явах чадвартай байсан. Манай нөхөр эрүүл үедээ ямар нэг муу зан ааш гаргадаггүй, хүүхдүүдтэйгээ тоглож байгаад л унтаад өгдөг. Т.О ах энгийн харьцаатай байдаг. Харин архи уусан үедээ янз бүрийн муухай ааш зан гаргадаггүй байсан чинь өчигдөр юу болсон юм бүү мэд уурлаад байсан...” гэжээ. /хх-10-11/,
Гэрч Б.Д гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 26-нд 14 цаг өнгөрч байхад Б.Ч манайд ирээд манай нөхөр З.О архи уучихаад машин унах гээд байна, танай хашаанд машин тавьлаа шүү З.О од битгий хэлээрэй гээд явсан. 22 цаг 30 минутад З.О утсаар залгаад “Миний машин танай хашаанд байна уу?” гэхээр нь эхнэр нь битгий хэлээрэй гэсэн болохоор байхгүй гэсэн чинь Б.Ч цаанаас нь утас чанга яригч дээрээ байна гэхээр нь “Машин чинь байгаа” гэсэн. Манай нөхөр Т.О утас аваад “Пизда минь унтаач” гэсэн чинь З.О “Чаддаг юм бол хүрээд ир” гэхэд Т.О “За яваад очъё” гээд Т.О , Д.Б нарын хамт З.О ынд очсон. З.О ынд очиход З.О гэрийнхээ хаалгыг өшиглөөд байсан. Гэрт нь ороод очиход З.О Т.О ыг “Та дандаа яахаараа томорч пизда гэж дуудаж байдаг юм бэ?” гээд тэр хоёр барилцаад авсан. Т.О З.О ыг түлхээд усны саван дээр байсан төмөр шанагыг аваад З.О ын толгойруу нь 3 удаа цохьсон. Салгаад байж байтал цагдаа ирээд Т.О ыг аваад явсан. Би З.О ыг сайн танихгүй. Хадамын талын хамаатан. Т.О З.О нарыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Утсаар хэрэлдээд байсан тэрнээс л болсон болов уу. З.О халамцуу байсан. Т.О их согтуу байсан. Т.О З.О ын толгойд нь төмөр шанагаар цохьсон, толгойноос нь цус гарч байсан. хаараа томорч пизда гэж дуудаж байдаг юм бэ?” гээд тэр хоёр барилцаад авсан. Т.О З.О ыг түлхээд усны саван дээр байсан төмөр шанагыг аваад З.О ын толгойруу нь 3 удаа цохьсон. Салгаад байж байтал цагдаа ирээд Т.О ыг аваад явсан. Би З.О ыг сайн танихгүй. Хадамын талын хамаатан. Т.О З.О нарыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Утсаар хэрэлдээд байсан тэрнээс л болсон болов уу. З.О халамцуу байсан. Т.О их согтуу байсан. Т.О З.О ын толгойд нь төмөр шанагаар цохьсон, толгойноос нь цус гарч байсан. Нүд нь хавдсан байсан, юунаас болсныг хараагүй. З.О Т.О ыг зодож гэмтээсэн зүйл байхгүй. З.О архи уусан үедээ агсан байдаг. Т.О эрүүлдээ энгийн харьцаатай байдаг, архи уусан үедээ унтаад өгдөг...” гэжээ. /хх-12-13/,
Шүүгдэгч Т.О ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 22 цаг өнгөрч байхад манай эхнэр Б.Д гийн гар утас руу З.О залгаад “Танай хашаад миний машин байна уу?” гэж асууж байна гэхээр нь би утсыг нь аваад “Пизда минь ална шүү” гэсэн чинь З.О “Чи муу намайг ална шүү гэдэг хэн бэ, чи муу хүрээд ир” гээд утасны цаанаас томроод байсан. Би эхнэр Б.Д , Д.Б нартай хамт З.О ын гэрт нь очиход З.О хаалга эвдэхнээ пизда чинь” гээд босоод ирэхээр нь барьж аваад усны саван дээр байсан төмөр шанагыг аваад З.О ын толгойд нь 2-3 удаа цохиж, зүүн нүдний доод талд нэг удаа мөргөсөн. Бид хоёр барилцаад зогсож байхад хамт байсан цагдаа ирээд намайг цагдаагийн хэсэг дээр авчираад драгер багаж үлээлгэн шалгаад гэр хүргэж өгсөн. З.О той утсаар пизда гэж хэлснээс болж маргалдсан. З.О ын толгойн утс газар цохьсон гэх шанага З.О ын гэрт усны саван дээр байсан юм. Тухайн үед З.О ын согтолт ямар хэмжээтэй байсныг мэдэхгүй, би их согтуу байсан. Драгер багажаар шалгахад 1.62 хувийн согтолттой гарсан. Тухайн үйл явдал Цогт-Овоо сумын төвд З.О ын ээжийнх нь байшинд Дэнжийн байранд болсон. Тухайн үед З.О гэр бүлтэйгээ ээжийндээ байсан юм билээ. З.О ын зүүн нүд нь хөхөрч хавдсан, дух нь зулгарсан байсан. Би З.О ыг төмөр шанагаар зодож, нүүрэн тус газар нь мөргөж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. З.О той урьд өмнөх шигээ хэвийн харилцаатай байгаа...”гэжээ./хх-21-22/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-14/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-17/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №183 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “З.О ын биед зүүн зулайн хуйхны язарсан шарх, духны зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” гэжээ. /хх-18/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-19,20/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-23/,
Хувийн баталгаа гаргасан баримт /хх-24/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-25/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-26/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-28/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-29/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-30,34/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-31/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-32/,
Хохирогч З.О ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-33/,
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн Засаг даргын тодорхойлолт /хх-35/,
Шүүгдэгч Т.О ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-36/,
Шүүгдэгч Т.О ын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-37/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/,
Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-39/,
Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-40-48/,
Шүүгдэгч Т.О ын хүсэлт /хх-49/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-50,51/,
Мөрдөгчийн мэдэгдэл /хх-52/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-53/,
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-54-56/,
Яллах дүгнэлт, хавсралт /хх-57-58/,
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-59/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.О нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв Замын Шанд багийн Дэнжийн байранд З.О ын толгойн тус газар нь төмөр шанагаар цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.О т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч З.О ын бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №183 тоот шинжээч эмчийн: “З.О ын биед зүүн зулайн хуйхны язарсан шарх, духны зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Улсын яллагч шүүгдэгч Т.О т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх уг санал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч З.О од хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Авна гэж хэлээгүй байхад Т.О ах өөрөө 50.000 төгрөг өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн /хх-15-16/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.О нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн Засаг даргын тодорхойлолтоор /хх-35/ тогтоогдож байх ба шүүгдэгч Т.О т оногдуулах торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх үндэслэлгүй гэж үзэж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр шанагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шүүх хуралдааныг нээлттэй явуулсан болно.
Шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Т.О нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр шанагыг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Т.О нь хохирогчид хохирол төлбөрт 50.000 /тавин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ