Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 118/ШШ2025/0031

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: н

 гийн

 ийн

 гийн

 ын

 гийн

 ын

 гийн

 гийн

 ы

 ийн

 ын

 ын

Хариуцагч: аймгийн Засаг дарга нарын хоорондын газар өмчлүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А., Т., М., С., Д., Б., Б., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б., хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжийн С., Т., А., О., Э., М., Э., Б., Д., Д., П., В., Г. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

2.Хэргийн нөхцөл байдал: аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжаар ******* сумын багийн хэсэгт байршилтай тус бүр 440 м.кв газрыг нийт 66 иргэн /нэхэмжлэгч 13 иргэн багтаж байгаа/-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ба “******* *******ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг өмчлүүлсэн” гэх үндэслэлээр дээрх захирамжийг 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжаар хүчингүй болгосноор захирамжийн үйлчлэлд хамаарч буй нэр бүхий 13 нэхэмжлэгч шүүхэд маргаан үүсгэсэн.

3.Маргаж буй үндэслэл: Нэхэмжлэгч нар “...иргэдэд өмчлүүлэх боломжтой сул чөлөөтэй байршилд газар өмчлөх хүсэлтээ гаргасны дагуу өмчлөх эрх олж авсан байхад шинээр томилогдсон Засаг дарга өмнөх Засаг даргын гаргасан захирамжийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон...” гэж, хариуцагч тал “...нэр бүхий иргэдэд ******* *******ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн захирамжийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгосон нь үндэслэлтэй...” гэж  тус тус маргасан.

4.Шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар: Нэхэмжлэгч нар 2025 оны 06 дугаар сарын 13, 17, 19-ний өдрүүдэд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2025 оны 06 дугаар сарын 16, 18, 19-ний өдрийн 118/ШЗ2025/0109, 118/ШЗ2025/0113, 118/ШЗ2025/0115, 118/ШЗ2025/0117 дугаар шүүгчийн захирамжаар тус тус захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хэргүүдийг нэгтгэсэн.

5.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нарын тайлбар:

5.1.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...газар өмчлөх тухай өргөдөл гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжаар ******* сумын багийн хэсэгт тус бүр  440 м² газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу анх удаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан... тоот, Б. тоот, С. , Г. тоот,  Э. тоот, П. тоот, В. тоот, Э. тоот, А. тоот, О. тоот, Д. тоот, М. тоот, Б. тоот хаягт байршилтай 440м2 газрыг тус тус өмчлөх эрх олж авсан... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг үндэслэн газар өмчлөх эрхийг дуусгавар болгохоор зохицуулсан. Гэтэл аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй эрх зүйн зөрчилтэй нь тогтоогдсон, ******* *******ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ******* тухай хууль, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журам зөрчсөн гэх үндэслэлээр өмчилж авсан газрыг хүчингүй болгосон нь хууль бус бөгөөд иргэн хүнд газар өмчлүүлэхэд дээрх журмаар олгодоггүй, өмчилсөн газрыг 2 жил дараалан ашиглаагүй, төлбөрийг хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгох хуулийн зохицуулалт байхгүй, энэ нь газар эзэмших эрхийг хүчингүй болгоход хэрэглэдэг ******* тухай хуулийн зохицуулалт. Харин ******* *******ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ороогүй гэх үндэслэл хууль бус ба тухайн газрууд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор ******* *******ын 1000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ******* *******ыг 2018-2038 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд удаа дараа төлөвлөгдөж тусгагдсан газар. Газрыг хүчингүй болгосон захирамжийг гарах д нь мэдээгүй, ямар нэгэн байгууллагаас тухайн д мэдэгдээгүй... Иймд аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтаас холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.2.Нэхэмжлэгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 онд газар эзэмших хүсэлтээ аймгийн газрын албанд өгч байсан. Газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэсэн талаар мэдэгдээгүй. 2024 оны 06 дугаар сард сайтаас газар өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон талаар олж мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

5.3.Нэхэмжлэгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 онд газрын албанд газар эзэмших тухай өргөдлөө өгсөн. Өргөдлөө өөрийн гараар бичсэн. Яг хэнд өгснөө санахгүй байна, тухайн ийн аймгийн Засаг даргад өгсөн эсэхээ санахгүй байна... 2024 оны 06 дугаар сард газар өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон талаар сайтаас мэдээд, шүүхэд хандсан гэв.

5.4.Нэхэмжлэгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2020 онд газрын албанд газар эзэмших хүсэлтээ өгсөн. ******* албаны сайтад миний нэр дээр газар харагдаж байсан боловч надад ямар нэгэн байдлаар газар өмчлүүлсэн талаарх захирамж, захиргааны байгууллагын шийдвэр танилцуулаагүй. 2024 оны 06 дугаар сард газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгосон байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан... Сонгуулийн жил дуусаж байсантай холбогдуулан нэхэмжлэгч нарыг сонгуулийн саналаар худалдсан мэтээр хариуцагч талаас гүтгэж байна. Тийм зүйл байхгүй. Биднийг нэгдсэн журмаар цуглуулж, зохион байгуулж өргөдөл гаргаагүй. Газар өмчлөх эрхтэй болсон талаар захиргааны шийдвэрийг бидэнд танилцуулж, мэдэгдсэн зүйл байхгүй. Захиргааны шийдвэрийг мэдэгдээгүйн улмаас ийм нөхцөл байдал үүссэн. Зарим хүмүүсийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан гэж байна. Газар хүссэн өргөдлөө газрын албанд өгсөн. Хэнд өгснөө сайн санахгүй байна. Газар олгож байгаа газрууд нь урагшаа багт байна гэж сонссон тул тухайн байршилд газар эзэмших хүсэлт гаргасан. Жишиг хороололд газар олгож байгаа талаар иргэдийн ярианаас мэдсэн. Угаасаа манай аймгийн тухайд урагшаа л газар олгох боломжтой, өөр олгох газар байхгүй гэдэг юм. ******* албанаас бол асууж тодруулж байгаагүй... Газар өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болсныг цахим эх сурвалжаас мэдсэн. Газар өмчлүүлсэн захирамжийг бодитоор хараагүй. Хүсэлтээ хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээгүй. Захирамж гарсан байсан. Дараа нь тухайн газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгосон байсан... гэв.

5.5.Нэхэмжлэгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 онд иргэн болгонд 0.7 га өмчлүүлнэ гэж заасны дагуу газар эзэмших хүсэлтээ өгсөн. ******* *******ны систем дээр миний нэр дээр газар нэгж талбарын дугаартай харагдаж байсан. 2024 оны 06 дугаар сард газар өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болсон захирамж гарсныг мэдээд өмгөөлөгчид хандсан гэв.

5.6.Нэхэмжлэгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2020 онд 0.7 га газар эзэмших хүсэлтээ газрын албанд өгсөн. Хүсэлтийг үндэслээд 2022 онд газар эзэмших гэрчилгээг гаргаж өгсөн. Саяхан газрын албаны сайт дээр хүчингүй болгосон гэж сонсоод шүүхэд нэхэмжлэл гаргасан. 0.7 га газрыг нэгэнт олгосон байхад ямар үндэслэлээр хүчингүй болгосныг сайн ойлгохгүй байна... 2022 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Шүүхээр өмнө нь нэр бүхий хэдэн иргэн асуудлаа шийдвэрлүүлсэн байсан. Би эдгээр хүмүүстэй нийлээд хамт аймгийн Засаг даргатай 2 удаа очиж уулзсан. Нийт 39 иргэн орж уулзахад аймгийн Засаг дарга та нарын өргөдлийг хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Барих хорооллын тухайд бид нар нийтээр нь чиглэл өгнө гэж хэлсэн. Тэгээд гэрчилгээ гаргаж өгсөн. 2024 оны 05 дугаар сард аймгийн Засаг даргатай уулзсан, гэвч 6 дугаар сард газрыг цуцалсан байсан... 2020 онд газрын талаарх өргөдлөө ******* албаны мэргэжилтэнд өгөх д сонгуулийн жил байсан эсэх талаар мэдээгүй. 0.7 га газраа өмчлөхөөр хүсэлтээ өгсөн. Сонгуулийн жилтэй холбогдуулан хүсэлт гаргаагүй. Манайх тухайн д газар эзэмшиж байгаагүй учраас газартай болъё гэж бодсоны үндсэн дээр хүсэлтээ гаргасан. Бид нарыг битгий доромжилж, гүтгээсэй гэж хүсэх байна. Тухайн ийн Засаг дарга байхдаа захирамж, гэрчилгээг гаргасан байх. Одоогийн аймгийн Засаг даргад газрын гэрчилгээ гаргасан байхад яагаад цуцлах гээд байгаа юм бэ? гэхэд та энэ хүмүүстэйгээ хамт шүүхэд хандсан ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Иргэн хүн газаргүй байж байгаад газартай болох хүсэлтээ гаргасан гэж харах нь зүйтэй байх... 2022 онд манай хүн газрын албанд өөр ажил хөөцөлдөөд явж байгаад газар эзэмших гэрчилгээ гарсныг мэдээд аваад ирсэн байсан. Бусад нэхэмжлэгч нарын тухайд газар эзэмших гэрчилгээ нь гараагүй тул хашаа байшин барих боломж олдоогүй байх. Миний тухайд газраа даруй эзэмших хүсэлтээ байсан тул хүсэлт шийдвэрлэсэн талаар асууж  сурагласан. ******* албан дээр очоод хашаа, байшингаа барьж болох уу? гэж асуухад 66 айлын газар бүрэн олгогдсоны дараа нийтээрээ ******* барих асуудал яригдана. Газар дээрээ ******* барьж болохгүй түр хүлээж бай гэх хариуг өгч байсан... гэв.

5.7.Нэхэмжлэгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 онд газрын албанд Монгол улсын иргэн 0.7 га газар өмчлөх эрхийнхээ хүрээнд хүсэлтээ өгсөн. 2024 оны 06 дугаар сард газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгосон захирамж гарсан талаар олж мэдсэн. Миний тухайд Улаанбаатар *******од түр оршин сууж байгаа. Газраа авсныхаа дараа аймагтаа очиж амьдарна. Газар эзэмших хүсэлтэй байна гэв.

5.8.Нэхэмжлэгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 онд хүсэлтээ газрын албанд өгсөн. Газар эзэмших эрх үүссэн байсан. Гэтэл 2025 оны 06 дугаар сард сонин дээр газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгосон талаар олж мэдсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

5.9. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хууль, журмын хүрээнд иргэн хүн нэг удаа газрыг үнэ төлбөргүй өмчлөх бүрэн эрхтэй. Энэ эрхийн хүрээнд нэхэмжлэгч нарт 2020 онд Засаг даргын захирамжаар газар олгогдсон гэж ойлгож байна. Гэтэл 2022 оны 09 сарын 02-ны өдөр тэр 2020 оны захирамжийг шинээр томилогдсон аймгийн Засаг дарга хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагын  тухайд нэгдүгээрт, аймгийн Засаг даргын 2022 оны маргаан бүхий А/442 дугаар захирамж байгаа. Энэ захирамжид хамааралтай 39 иргэний асуудлыг шийдвэрлэж, гэрчилгээг олгосон байдаг. Маргаан бүхий захиргааны актыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар эзэмших эрхтэй холбож тайлбарлаж байна. А/395 дугаар захирамжаар газар өмчлүүлсэн. Газар өмчлөх, газар эзэмших нь өөр хоорондоо зөрүүтэй ойлголт. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар зохицуулсан байгаа. Улсын бүртгэл дээр газраа бүртгүүлж, гэрчилгээ авсныхаа дараа тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Энэ эрх эдлэгдэхгүй болоод шүүхэд хандсан. Захиргааны акт гаргаснаа мэдэгдээгүй байж та нар газраа ашиглаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Аймгийн Засаг даргатай газар өмчлөх, эзэмших асуудлаар 2-3 удаа уулзсан байдаг. Аймгийн Засаг дарга театрт хийсэн хурал дээр хэлсэн байдаг.  Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна гэсэн боловч газрыг иргэдэд өмчлүүлж, эзэмшүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна. Улсын бүртгэл дээр очоод газар эзэмшүүлж болохгүй гэсэн бичгээ гаргаад ир гэхээр байдаггүй. Аймгийн Засаг даргатай энэ талаар уулзахад ийм зүйл байхгүй гэж тайлбарладаг. Намын үйл ажиллагаанаас үл хамааран төрийн ажил үргэлжилж байх ёстой. Захиргааны байгууллага зохимжгүй тайлбар гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон үйл явдлын үнэн зөвийг нь тогтоох гэж байгаа нь зөв. ******* албаны дарга н., н. нарын буруутай үйл ажиллагаа байж болзошгүй гэж бодож байгаа бол тухайн этгээдүүдийг холбогдох хууль журмаар нь шалгуулах хэрэгтэй. Захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна. ******* сумын 2018 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 оны Засгийн газрын тогтоолоор баталсан. Хаусын зориулалтаар олгохоор газар зохион *******, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд орсон газар байдаг. Хууль зүйн үндэслэлийн тухайд маргаан бүхий захирамж нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд  заасан газар өмчлүүлэх эрхтэй холбоотой маргаан байгаа. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 30.1-д заасан 3 үндэслэл байгаа. Газар өмчлүүлэх тухай хууль 2023 онд гарсан. Иргэн хүн газар эзэмших талаар өргөдлөө гаргах ёстой. Төрөөс өгч байгаа гэрээний дагуу газраа эзэмшиж байгаа. Маргаан бүхий захиргааны акттай холбоотой, хариуцагч байгууллагын маргаж байгаа 2 үндэслэл газар эзэмших эрхтэй холбоотойгоор үүсэхээр байна. ******* тухай хуульд заасны дагуу газрыг зориулалтаар нь 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө зохих ёсоор нь төлөөгүй гэж тайлбарласан. Энэ нь газар эзэмших эрхтэй холбоотой асуудал, газар өмчлөх эрхтэй холбоогүй. Маргаж байгаа асуудал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны байгууллага өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байж иргэдийг газраа ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй гэж буруутгаж газар өмчлүүлсэн захирамжаа хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Захиргааны байгууллага сонсох ажиллагааг хийгээгүй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акттай холбоотойгоор сонсох ажиллагаа хийх ёстой. Эрх ашиг хөндөгдөж байгаа 66 иргэнд мэдэгдэх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан иргэдийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шийдвэрлэгдсэн өмнөх өөр нэг хэргийн шүүхийн шийдвэрт энэ талаар дурдсан байгаа. ******* албаны ажилтнуудад иргэдэд захиргаанаас гарсан шийдвэрээ мэдэгдэх талаар хэлж тайлбарлаж байсан, газар өмчлүүлсэн, эзэмшүүлсэн талаараа иргэдэд мэдэгдэхгүй бол тухайн газрыг ашиглах эрх үүсэхгүй. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод газар өмчлөх, эзэмших эрх үүссэн байхад мэдэхгүй байж байгаад тухайн захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд маргах эрх нь иргэдэд нээлттэй байгаа. Иргэддээ захиргааны байгууллагын шийдвэрээ цаг тухайд нь мэдэгдэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Өмнөх шүүхийн шийдвэр гараад 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа мэдэгдэх ажиллагааг хийж эхэлсэн байдаг. 66 иргэнээс 52 иргэн нь шүүхэд хандсан. Үлдсэн иргэдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байгаа тул шүүхэд хандах боломжгүй болсон. Захиргааны ерөнхий хуулийг мөрдөж ажиллах ёстой төрийн албан хаагчид энэ талаар огт мэдлэг байхгүй байна. Энэ маргаж буй захиргааны актын талаар   аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа... Нэр бүхий 13 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

5.10. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар зохион *******ыг аймагт хэрэгжүүлдэг агентлаг, аймгийн Засаг даргын тамгын газар хамтран төлөөлөгчөөр оролцож байгаа. Агентлаг өөрсдөө иргэдийн хүсэл зоригийг шийдвэрлэхдээ хуульд заасан процесс, журамд заасны дагуу иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх, газар өмчлөх эрхийн захирамж гарах цаг хугацаанд захиргааны актыг гаргасан. 2020 онд иргэд газар эзэмших хүсэлт гаргасан боловч иргэдэд газрыг өмчлүүлэх шийдвэр цаг хугацааны хувьд хожуу гарсан. Газар өмчлүүлсэн тухай шийдвэрийг 2020 оны 10 дугаар сард гаргасан. 2022 онд газрыг ашиглаагүй тул цуцалсан. Энэ үйл явдлыг нэг хүн зохион байгуулсан. ******* *******, *******, ******* *******ын газрын н., н. хоёр хууль, Засгийн газрын тогтоолыг зөрчин 66 иргэнд газар өмчлүүлсэн. Иргэдэд мэдэгдэхгүйгээр 2 жилийн хугацаанд газар өмчлөх талаар шийдвэр гаргахгүйгээр явсан. Захиргааны байгууллага газар өмчлөх гэрчилгээг гаргаж өгсөн бол бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох тул хэсэг хугацаа өнгөрсний дараа Засаг дарга солигдсоны дараа газар өмчлөх гэрчилгээг гаргасан. Одоогийн ажиллаж байгаа аймгийн Засаг дарга иргэддээ газраа өгье гэсэн байр суурьтай байгаа. Өмнө нь хэсэг иргэд яг энэ захиргааны шийдвэр дээр маргасан, шүүх тэр 32 иргэнд газар олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Газар олгохдоо ******* сумын газар зохион *******ын төлөвлөгөөнд тусгуулсан байх, инженерийн сүлжээ нэвтэрсэн эсэхийг харгалзана. ******* сумын Засаг дарга газар өмчлөх иргэдийн өргөдлийг хүлээн авч бүртгээд, газар олгох ёстой байтал энэ иргэд аймгийн Засаг даргад шууд хандсан. Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй асуудал байгаа. Иргэд шүүхэд хандсан тул шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас хамааран иргэдэд газар олгох эсэх асуудлыг шийдвэрлэх байр суурьтай байна. ******* сумын газар зохион *******ын төлөвлөгөөнд тусгагдсан, дэд бүтэц шийдвэрлэгдсэн байх ёстой. Сургууль, цэцэрлэг, төрийн архивын байр зэргийг тусгасан байсан газрын доод хэсэгт орон сууц хэлбэрээр тусгасан байсан газрыг хашаа хэлбэрээр иргэдэд олгосон зөрчил байдаг. Тухайн ийн ******* *******, *******, ******* *******ын газрын дарга иргэдтэй тохирч байгаад газар олгоно гэх байдлаар хандаж байсан. Иргэдээ сонсох ажиллагаа хийсэн талаар асуухад бид нар мэдэж байгаа гээд Засаг даргаар хянагдаад явж байсан. Би тухайн д хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байгаагүй, аймгийн Засаг даргын тамгын газрын өөр хэлтэст ажиллаж байсан. Нэхэмжлэгч нар аймгийн Засаг даргад хүсэлтээ өгсөн бол аймгийн Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтанд өргөдлөө өгсөн юм уу? ******* даамалд өргөдөл гаргасан  юм уу? Өргөдлөө хэдэн сарын хэдний өдөр гаргасан юм бэ? Өргөдлийг хэзээ шийдвэрлэсэн юм. Та нарт газар олгосон 2020 оны 10 дугаар сард гарсан захирамжаа гарсан талаар та нарт мэдэгдсэн юм уу? Талбай, нэгж байршлууд нь тодорхой бус байдаг. Өмчлөл, эзэмшил гэдэг хоёр тусдаа ойлголт. Төрийн албан хаагчийн гэм буруугийн асуудал яригдахаар байна. Аймгийн хэмжээнд 20 000 хүн амтай, 66 иргэнд ******* сумын 21 дүгээр хороололд нэр бүхий иргэдэд газар олголоо гэж хандах уу? Нэрээр байршуулах уу? Өмнө нь өгсөн иргэдийн хүсэлтийг шийдвэрлээгүй байж нэг өдөр өгсөн 66 иргэнд газрыг 2020 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байх д захирамжилж газар олгосон байдаг. Энэ үйлдэл нь хуульд нийцэхгүй. Газар олгож болно. Иргэд газрыг ямар зориулалтаар ашиглах гэж байгаа талаар хэлцэл хийгээгүй, арлын хаус хороолол шиг амины орон сууц барих талаар иргэдэд чиглэл зөвлөмж өгөөгүй. 2022 оноос хойш 2 жил ашиглаагүй тул ******* тухай хуульд заасны дагуу тухайн газрыг 2 жилийн дараа буюу 2022 оны А/442 дугаар захирамжаар 66 иргэний нэр бүхий захирамжийг хүчингүй болгосон. Тухайн д 66 иргэнд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй. Агентлагийн ажилтан н., н. нар ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргаж, түүнийгээ хамгаалсан. Төр газраа иргэддээ эзэмшүүлэхэд бэлэн байгаа. Та нар давуу эрхээр газар олж авсан. Сонгуулийн санал авах зориулалтаар газар олгосон гэж үзэж байна. Тиймээс шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна... Та бүхэн өргөдлөө өгсөн бол тухайн байгууллагын бичиг хэргийн ажилтны бүртгэл өргөдөл бүртгэгдсэн байх ёстой, газар өмчлүүлсэн талаар мэдэгдэж гэрчилгээг гардуулсан байх ёстой. Тухайн д программ байсан эсэхийг мэдэхгүй байна. Одоо бол бүх юм цахим болсон. ******* *******, *******, ******* *******ын газрынхан тухайн ийн аймгийн Засаг дарга ийм шийдвэр гаргасан гэж тайлбарладаг. Мэргэшсэн тогтвортой ажиллаж байгаа газар хариуцсан хэлтсийн дарга ийм тайлбар өгдөг. Та бүхэн хэрвээ аймгийн Засаг даргад өргөдлөө өгсөн бол өргөдөл, хүсэлт хүлээн авдаг ажилтан аваад, бүртгэсэн байх ёстой. Нэгдүгээрт агентлаг энэ талаарх үндсэн үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэд газар өмчлөх эрхтэй болсон талаар мэдээгүй байдаг. Хууль бус аргаар буюу иргэдээс иргэний үнэмлэхийг нь авч газар эзэмших эрхийн хүсэлт өгч газар өмчлүүлсэн асуудал яригддаг. Одоо ажиллаж байгаа аймгийн Засаг дарга газрыг иргэдэд олгох байр суурьтай байгаа. Газар олгохдоо ******* *******ын ерөнхий төлөвлөгөөний дагуу олгоно... Захиргааны байгууллага зөв ажилласан бол ийм асуудал үүсэхгүй. Иргэдэд захиргааны байгууллагын шийдвэрийг танилцуулж, мэдэгдээгүй байсан. Өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар иргэдтэй холбогдоогүй байсан. Хууль, эрх зүйн хэлтэст иргэдтэй нэг бүрчлэн уулзаж холбогдох арга хэмжээг ав гэсэн бол асуудал үүсэхгүй байсан. ******* *******, ******* ******* *******ын газарт асуудал байсан. Иргэдийн газар эзэмших өргөдлийг хүлээн авч хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт байдаггүй... Агентлагийн ажилтнууд ашиг сонирхлын зөрчилтэй үйлдлүүд гаргасан байж магадгүй шүүхээр шийдвэрлүүлснийхээ дараа шийдвэр гаргана гэх байр суурьтай байгаа... Агентлаг нь ******* тухай хуулийг мөрдөн ажиллах үүрэгтэй. Захиргааны байгууллагын сонсох ажиллагааг тэд хийх ёстой. Захиргааны байгууллагаас гарсан шийдвэрийг иргэдэд мэдэгдэхгүй нуун дарагдуулсан үйлдэл байдаг. Тиймээс захиргааны буруутай үйл ажиллагаа байгаа. Буруутай этгээд нь тухайн албан тушаалд ажиллаж байсан нэр бүхий этгээд байгаа тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ... гэв.

5.11.Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн "Иргэдэд газар өмчлүүлэх тухай" А/395 дугаар захирамжийн хавсралтаар Д., Б., П., Г., С., Э., Т., М., Б., О., З., А., В. нарт ******* сум, баг, ******* хэсэгт 440м2 газрыг тус бурд нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн хавсралтын 9 дэх хэсгээр нэхэмжлэгч нарт газар өмчлүүлсэн 2020 оны 10 дугааp сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Дээрх 66 иргэнд олгосон газрын өргөдөл манай газрын өргөдлийн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Өргөдлийг захирамж гарсны дараа программ дээр бүртгэсэн байдаг. Зөвхөн 66 иргэний өргөдлийг аваад шууд газрыг олгосон бол шударга бус байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.2-т газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох гэж заасан. Энэ заалт зөрчигдсөн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион *******ын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон *******ын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион *******ын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох гэж заасан. Энэ заалт дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан гэснээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гэж заагаагүй. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг үндэслэн захирамж гаргасан нь хууль бус тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье... аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамж хууль зөрчиж иргэдэд газар өмчлүүлсэн хэдий ч уг захирамжийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн үндэслэл буруу алдаатай байсан тул С. нарын 13 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Маргаан бүхий захиргааны акт буюу аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/442 дугаар захирамжаар хавсралтад дурдсан нийт 24 захирамжийг хүчингүйд тооцож, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжид нэр бүхий 13 нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх эрх олгосон 2020 оны А/395 дугаар захирамж бүхэлдээ багтсан байх бөгөөд захирамжийн хавсралт дахь жагсаалтын 9 дүгээрт энэ агуулгыг тусгажээ. /Хэргийн 1 дэх хавтас 6-8 дугаар хуудас/

 3.Дээрх 2022 оны А/442 дугаар захирамжид Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ...хүчингүй болгоно/, ******* тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 /...аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион *******ын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/, 40 дүгээр зүйлийн 40.1 /Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ...40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/, 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг тус тус үндэслэсэн байна.

 4. аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжаар газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар урьд гаргасан хэд хэдэн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байх ба захирамжид дурдсан зарим үндэслэл нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх эрх олгосон 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосон үндэслэлд хамаарахгүй байна.

5.Хэргийн үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нар нь газрын төлбөр төлөх, газраа зөвхөн зориулалтын дагуу эзэмших талаар гэрээгээр үүрэг хүлээсэн газар эзэмшигч нар биш байх тул аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжид дурдсан тэдгээр үндэслэл нэхэмжлэгч нарт хамаарахааргүй байна гэж үзлээ.

6.Тодруулбал, ******* тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан буюу “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг  хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэл, мөн “газар эзэмших эрхийг цуцлах үндэслэлд хариу тайлбар ирүүлээгүй” гэх үндэслэлүүд тухайн маргаан бүхий газрыг эзэмшиж байгаагүй, анх удаа шинээр өмчлөх эрх олж авсан нэхэмжлэгч нарт хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч нар газраа зориулалтынх нь дагуу эзэмшээгүй, газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлийг хариуцагч тал баримтаар нотолж чадахгүй байна.

7.******* тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасан үүргийг газар өмчлөгчид бус газар эзэмшигчид хүлээлгэсэн байна.

8.Иймд маргаан бүхий аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжид дурдсан буюу “******* *******ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээр  нэхэмжлэгч нарт анх газар өмчлөх эрх олгосон 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: 

9.1.Нэхэмжлэгч нар маргаан бүхий аймгийн Засаг даргын 2022 оны  09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

9.2.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж зааснаас үзвэл иргэн газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэх тохиолдолд шүүхэд шууд хандахаар байна.

9.3.Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зохицуулсан ба уг зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэжээ.

9.4.Энэ маргааны тухайд нэхэмжлэгч нар нь газар өмчлөх эрх олгосон захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх хуульд заасан хугацааг зөрчөөгүй байна.

9.5.Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх журмыг зохицуулсан ба 43.3-д “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно”, 43.6-д “Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно” гэж заасан.

9.6.Хэрэгт авагдсан баримтууд буюу маргаан бүхий аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжийг нэр бүхий нэхэмжлэгч 13 иргэнд гардуулсан баримт, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болох -ийн сонины 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07/113/ дугаар албан бичиг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай сонин, аймгийн ******* ******* *******, ******* *******ын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 168, 10 дугаар сарын 09-ний өдрийн 352 дугаар албан бичиг зэрэг баримтуудаас харахад маргаан бүхий захиргааны акт буюу аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжийг хариуцагч тухайн д нь нэр бүхий нэхэмжлэгч нарт зохих ёсоор мэдэгдээгүй, хожим 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн байх ба уг үйл явдлаас өмнө нэхэмжлэгч Г. 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, Б., Д., П. нар 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, М. 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр, Т., С. нар 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, А., О., Б., Э., Э., В. нар 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр захирамжийг биечлэн гардан авсан нь тэдний гарын үсгээр баталгаажсан байна. /Хэргийн 1 дэх хавтас 5, 2 дахь хавтас 174-177, 181, 186 дугаар хуудас/

9.7.Нэхэмжлэгч нар аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжийг 2025 оны 06 дугаар сарын 06-наас 18-ны өдрийн хооронд гардан авч,  2025 оны 06 дугаар сарын 13-наас 19-ний өдрийн хооронд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна.

10. Маргаан бүхий захиргааны акт буюу аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон тухайд:

10.1.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар “иргэнд эзэмшсэн газрыг нь өмчлүүлэх”, эсхүл “эзэмших эрх үүсээгүй газрыг шинээр өмчлүүлэх”-тэй холбоотой *******г өөр өөрөөр зохицуулсан.

10.1.Энэ маргааны тухайд нэхэмжлэгч, хариуцагч нар “газар эзэмших эрх” огт үүсээгүй буюу шинээр газар өмчлүүлэхтэй холбоотой маргасан.

10.2.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Иргэнд газрыг дараах зориулалтаар өмчлүүлнэ: 4.1.1.гэр бүлийн хэрэгцээний; 4.1.2.аж ахуйн зориулалтаар”, 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх” гэсэн зохицуулалтын хүрээнд газар өмчлөх тухай хүсэлтийг нь үндэслэн хариуцагч аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжаар ******* сумын багийн хэсгийн байршилд гэр бүлийн зориулалтаар тус бүр 440 м.кв газрыг нэр бүхий 66 иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ба уг захирамжийн хавсралт дахь хүснэгтийн 1, 13, 17, 18, 20, 30, 35, 50, 53, 61, 62, 63, 64 дүгээрт нэхэмжлэгч Т., Б., Г., С., Э., В., П., О., Б., Э., А., Д., М. нарын мэдээлэл тусгагдсан байна. /Хэргийн 1 дэх хавтас 9-12, 112-118 дугаар, 2 дахь хавтас 221-233 дугаар хуудас/

10.3. аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжийг үндэслэн улсын бүртгэлийн цахим санд нэхэмжлэгч Т.гийн өмчлөлд ******* сумын баг, хэсэг тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 440 кв.м газрыг бүртгэж, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, нэхэмжлэгч Д.ын өмчлөлд ******* сумын баг, хэсэг тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 440 кв.м газрыг бүртгэж, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, нэхэмжлэгч Б.ийн өмчлөлд ******* сумын баг, хэсэг тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай 440 кв.м газрыг бүртгэж, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус олгосон бол, бусад нэхэмжлэгч нарын тухайд газар өмчлөх эрх улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байна. /Хэргийн 2 дахь хавтас 27-30, 58 дугаар хуудас/

10.4. аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэхээр шийдвэрлэхдээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг үндэслэсэн байх ба уг тогтоолоор ******* *******ын 1000 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталжээ. /Хэргийн 1 дэх хэсгийн 162-235 дугаар хуудсанд/

10.5.Хариуцагч аймгийн Засаг дарга  нь Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 3, ******* тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээтэй хэдий ч тийнхүү шийдвэр гаргахдаа тухайн захирамж нь хууль тогтоомжид нийцээгүйн дээр уг захирамжид хамаарах иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хүчингүй болгох юм.

10.6.Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд иргэнд нэг удаа газрыг үнэгүй өмчлүүлэх нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн ба энэ зохицуулалтын хүрээнд нэг удаа үнэгүй газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан нэхэмжлэгч нарт эерэг үйлчлэлтэй 2020 оны А/395 дугаар захирамжийг хариуцагч аймгийн Засаг даргаас 2 жил орчмын дараа буюу 2022 оны А/442 дугаар захирамжаар “******* *******ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд өмчлүүлэхээр тусгагдаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгохдоо бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоож, баримтаар нотлоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, нэг удаа үнэгүй газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /нөхцөл байдлыг тогтоох/, 25 дугаар зүйлийн 25.1 /нотлох баримт цуглуулах/, 26 дугаар зүйлийн 26.1 /оролцогчийг сонсох/-д заасан журамд нийцээгүй байна.

10.7. аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/395 дугаар захирамжаар газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор ******* *******ын “1000 айлын орон сууцны хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг, мөн Хурлын 2019 оны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаар тогтоолоор баталсан аймгийн төв ******* *******ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор 2018-2038 онд хэрэгжүүлэх ******* *******ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тус тус баталжээ. /Хэргийн 1 дэх хавтасны 162-246, 2 дахь хавтас 35-41, 42-43, 62-72, 74 дугаар хуудас/

10.8.Эдгээр төлөвлөгөөнөөс нэхэмжлэгч нарын маргаан бүхий газрын байршлыг тодруулж үзэхэд төлөвлөлт хийх д тухайн ******* сумын багийн хэсгийн байршил бүхий газрууд сул хоосон байх ба ирээдүйд хийх төлөвлөлтөөр амины орон сууцны хороолол байхаар тусгагдсан нь дээрх төлөвлөгөө болон шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Ч.гийн “...2020 онд Засгийн газрын 99 дүгээр тогтоолоор ******* *******ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөөнд багийн ийн хэсэгт 21 дүгээр зуун хороолол буюу орон сууцны хороолол, мөн амины орон сууц, нийгмийн зайлшгүй хэрэгцээний үйлчилгээ, худалдаа гэх зэрэг бүтэцтэй иж бүрэн цогцолбор хороолол байгуулахаар тусгагдсан. Уг төлөвлөгөөг үндэслэн аймгийн Засаг даргын 2020 оны А/395 дугаар захирамжаар 2020 онд нийтдээ 66 иргэнд дээрх хэсэгт газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 99 дүгээр тогтоолоос өмнө буюу 2014 онд уг цогцолбор бүхий 1000 айлын хорооллыг байгуулахаар төлөвлөж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураглалыг баталсан.Энэ хэсэгчилсэн төлөвлөгөө нь Засгийн газрын 99 дүгээр тогтоолоор баталсан ******* *******ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тэр чигээрээ тусгагдаж, баталгаажсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.ийн “...Засаг даргын 2015 оны захирамжаар /огноо, дугаарыг санахгүй байна/ нийт 511 иргэнд уг 21 дүгээр зуун хороололд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн... эдгээр иргэний тухайд бол энэ 511 иргэнд багтахгүй, ...21 дүгээр зуун хороолол дотроо дунд хэсэгт нь амины орон сууц барихаар төлөвлөгдсөн байдаг... эдгээр иргэдийн газрын байршил 21 дүгээр зуун хороолол дотроо багтаж байгаа ... уг байршилд нийт 66 иргэнд газар өмчлүүлсэн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /Хэргийн 2 дахь хавтас 62-72, 128-133 дугаар хуудас/

10.9.Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нарын маргаж буй газрууд “******* *******ын 1000 айлын орон сууцны хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон 2018-2038 онд хэрэгжүүлэх ******* *******ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд амины орон сууцны зориулалттай газар байхаар тус тус тусгасан байх ба энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан газар өмчлүүлэх хоёр зориулалтын “гэр бүлийн хэрэгцээний” гэх зориулалтад хамаарахаар байхад аймгийн Засаг даргаас “******* *******ын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх үндэслэлээр 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгосныг зөвтгөх үндэслэлгүй байна.

10.10.Хариуцагчийн төлөөлөгч нь маргаан бүхий газрыг иргэдэд “гэр бүлийн зориулалтаар” бус “амины орон сууцны зориулалтаар” өмчлүүлэхээр ******* *******ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан хэмээн дээрх хуульд заасан газар өмчлүүлэх зориулалтын агуулгыг харгалзан үзэхгүй зөвхөн нэршилд хөтлөгдөн тайлбарлаж байгааг мөн хүлээж авах үндэслэлгүй. 

10.11.Нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг өмчлүүлэх асуудлыг анх 2020 оны А/395 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ “******* *******ын 1000 айлын орон сууцны хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэснийг буруутгах үндэслэлгүй ба Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, ...ийн газар зохион *******ын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон *******ын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, ...ийн тухайн жилийн газар зохион *******ын төлөвлөгөөнд тусгагдсан, ...тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох”, 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “******* тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй...” гэх зохицуулалтын хүрээнд газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна.

10.12.Тодруулбал, аймгийн төв ******* *******ын хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн анх нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн байна.

10.13.Хариуцагчийн төлөөлөгч нар маргаан бүхий захиргааны акт буюу аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжид тусгагдаагүй агуулгаар буюу “******* сумын 2020 оны газар зохион *******ын төлөвлөгөөнд тусгагдаагүй”, “Засгийн газраас 2020 онд иргэдэд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоогоогүй” байхад тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бус зөвхөн Тэргүүлэгчдээс баталсан 2014 оны хэсэгчилсэн төлөвлөгөөг үндэслэж нэхэмжлэгч нарт газар олгосон нь хууль бус  гэх үндэслэлүүдийг нэмж гарган тайлбарласан ба тийнхүү маргаан бүхий А/442 дугаар захирамжид тусгагдаагүй агуулгаар 2020 оны А/395 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлийг зөрүүтэй тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй юм.

10.14. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны газар зохион *******ын төлөвлөгөөг батлан гаргаагүй, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаар тогтоолоор ******* сумын хэмжээнд зөвхөн 10 байршилд 0.75 га газрыг шинээр өмчлүүлэхээр тогтоосон бол Монгол Улсын Засгийн газраас аймгийн хэмжээнд, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* сумын хэмжээнд тус тус 2020 онд иргэдэд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг огт тогтоогоогүй нь хэрэгт авагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2/161 дүгээр албан бичиг, газар зохион *******ын төлөвлөгөө зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /Хэргийн 1 дэх хавтас 247-250, 2 дахь хавтас 1, 23, 45, 75-85 дугаар хуудсанд/ 

10.15.Хариуцагч аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэж гаргасан захирамжаа 2022 оны А/442 дугаар захирамжаар хүчингүй болгохоос өмнө анх нэхэмжлэгч нарт газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ яагаад 2014 оны газар зохион *******ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэх болсон, аймгийн болон ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 онд иргэнд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг ямар шалтгааны улмаас хэлэлцэн тогтоогоогүй /зөвхөн эзэмшиж буй газрыг нь өмчлүүлэх талаар тусгагдсан/, 2020 оны газар зохион *******ын төлөвлөгөөнд тусгаагүй болох, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 онд иргэдэд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршлын талаарх саналыг Монгол Улсын Засгийн газарт яагаад хүргүүлээгүй болох зэрэг шалтгааныг судлан тогтоосны эцэст энэ асуудлыг шийдвэрлэхээр байсан байхад энэ талаар шалгаж тогтоогоогүй, баримт байхгүй байна.

10.16.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Засгийн газар дараах бүрэн эрхтэй: ...9.1.2.аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах бүрэн эрхтэй: ...12.1.2.сум, дүүргийн Засаг даргын саналыг хянаж нэгтгэн тухайн жилд аймаг, нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээний тухай саналыг сум, дүүрэг бүрээр, энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зориулалт тус бүрээр боловсруулж аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх” гэж заасан.

10.17.Захиргааны байгууллагаас дээрх хуульд заасан үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй шалтгааны улмаас нэхэмжлэгч нарын газар өмчлөх эрх, хууль ёсны  ашиг сонирхол  зөрчигдөх үндэслэлгүй юм.

10.18.Иймд хариуцагч аймгийн Засаг даргаас 2022 оны А/442 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан бичгээр гаргасан захиргааны актад тавигдах “захиргааны актын бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн шаардлагыг хангаагүй, захирамжийн үйлчлэл чиглэсэн нэхэмжлэгч нарыг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох, бодит нөхцөл байдлыг тогтоож, баримтаар нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгч нарын нэг удаад үнэгүй газар өмчлөх эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг дээрх үндэслэлээр зөрчсөн байна гэж үзэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

10.19.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсгүүдэд зааснаас үзэхэд аймгийн төвийн сумын Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймгийн Засаг даргад уламжлах, аймгийн Засаг дарга нь тийнхүү өргөн мэдүүлсэн өргөдлийг хүлээн авч, газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхээр байна.

10.20.Өөрөөр хэлбэл, дээрх хуульд газар өмчлүүлэх тухай өргөдлийг сумын Засаг даргаар дамжуулан аймгийн Засаг даргад гаргахаар зохицуулсан байх боловч энэ маргааны тухайд нэхэмжлэгч нарын өргөдлийг аймгийн Засаг дарга шууд хүлээн авч, ******* *******, *******, ******* *******ын газарт хүлээлгэн өгсөн, тус газар өргөдлүүдийг холбогдох бүртгэлд бүртгээгүй, хожим газрын нэгдсэн мэдээллийн цахим санд бүртгэсэн болох нь гэрч Ч.гийн мэдүүлэг болон аймгийн ******* *******, *******, ******* *******ын газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 227 дугаар, 09 дүгээр сарын 05-ны өдрийн 298 дугаар албан бичгүүд, нэхэмжлэгч нарын өргөдөл, кадастрын зураглал, шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба тэдгээр өргөдлийг хуульд нийцүүлэн хүлээн авч бүртгэх нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа учир газар өмчлүүлэх өргөдлийг зохих ёсоор гаргаж, бүртгүүлээгүйд дан ганц нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. /Хэргийн 1 дэх хавтас 63 дугаар, 2 дахь хавтас 87-99, 118-121, 131-133, 221-233 дүгээр хуудсанд/

10.21.Нэр бүхий 13 нэхэмжлэгч нараас гадна аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамж /захирамжийн хавсралт дахь жагсаалтын 9 дүгээр хэсэг/-ийн үйлчлэлд хамаарах иргэд урьд нь дээрх 13 нэхэмжлэгчтэй нэгэн адил үндэслэлээр 2020 оны А/442 дугаар захирамжийн талаар шүүхэд маргаан үүсгэж шийдвэрлүүлж байсныг энд дурдах нь зүйтэй. /Хэргийн 2 дахь хавтас, 46-51, 134-164 дүгээр хуудас/

10.22.Өөрөөр хэлбэл, нэр бүхий 13 нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжийн талаар урьд нь нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлээгүй, өөр бусад иргэдийн нэхэмжлэл тус шүүхээр шийдвэрлэгдсэнийг дурдах нь зүйтэй.

11. Нэхэмжлэгч нарын маргаж буй газрын нөхцөл байдлын тухайд:

11.1.Шүүх аймгийн газрын ******* *******, ******* *******ын газраас газрын нэгдсэн мэдээллийн цахим сангаас гаргаж ирүүлсэн кадастрын зураглал, гудамжны тойм зураг, ******* сумын багийн хэсэг дэх маргаан бүхий газруудын байршлыг нэхэмжлэгч тус бүрээр тодруулах зорилгоор шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогч нарын тайлбар зэргээс харахад аймгийн Засаг даргын 2020 оны А/395 дугаар захирамжаар өмчлүүлсэн нэхэмжлэгч Т.гийн тоот, Б.ын тоот, С.гийн , Г.ын тоот, Э.ын тоот, П.гийн тоот, В.гийн тоот,  Э.ын тоот, А.гийн тоот, О.ийн тоот, Д.ын тоот, М.ын тоот, Б.ийн тоот хаягт байршилтай тус бүрийн 440 кв.м газрууд нь хил зааг тэмдэглэсэн цэг, тэмдэглэгээ, хашаагүй, задгай сул хоосон байна. /Хэргийн 2 дахь хавтас 87-108 дугаар хуудас/

11.2.Нэхэмжлэгч Э.ын тухайд тоот хаягт байршилтай 440 кв.м газрыг өмчлүүлэхээр аймгийн Засаг даргын 2020 оны А/395 дугаар захирамжийн хавсралтад тусгагдсан боловч урьд нь өөр байршилд газар өмчлүүлсэн үндэслэлээр газрын нэгдсэн мэдээллийн цахим санд дээрх хэсгийн тоот хаягт байршилтай газрыг бүртгээгүй болохыг ******* *******, *******, ******* *******ын газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 386 дугаар албан бичгээр тодорхойлсон байна. /Хэргийн 2 дахь хавтас 87 дугаар хуудас/

11.3.Гэвч хариуцагч аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжаар ******* сумын багийн хэсэгт 440 кв.м газрыг нэхэмжлэгч иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 2020 оны А/395 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгохдоо нэхэмжлэгч Э.ын тухайд “газрыг анх удаа бус 2 дахь удаад өмчлүүлсэн” тухай агуулга үндэслэл тусгагдаагүй, хариуцагчийн төлөөлөгч нар ийм үндэслэлээр тайлбар гаргаж маргаагүйг дурдах нь зүйтэй.

11.4.******* сумын багийн хэсгийн байршилд газар доогуур инженерийн шугам сүлжээг 2018-2022 онуудад барьж байгуулсан байх ба нэхэмжлэгч Г., Т., С., Б. нарын газартай тодорхой хэмжээгээр давхацсан нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

11.5.Дээрх инженерийн шугам сүлжээний ******* байгууламжийн эхний хэсгийг  2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, үлдсэн хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус тус аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг ашиглалтад хүлээн авсан байна. /Хэргийн 2 дахь хавтасны 87-109, 189-215, 235-236 дугаар хуудас/

11.6. Маргаан бүхий захиргааны акт буюу аймгийн Засаг даргын 2022 оны А/442 дугаар захирамжид “нэхэмжлэгч нарт өмчлүүлсэн газар инженерийн шугам сүлжээтэй давхацсан” гэх үндэслэл мөн дурдагдаагүйг дурдах нь зүйтэй.

12.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.аас гаргасан тайлбарын тухайд:

12.1.Хариуцагч аймгийн Засаг дарга нь энэ захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэн оролцуулахаар 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/217 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн дарга У. болон ******* *******, ******* ******* *******ын газрын дарга Э. нарыг томилсон. /Хэргийн 1 дэх хавтас 23, 84, 125 дугаар хуудас/

12.2.Хариуцагчийн төлөөлөгч Э. нь анх У.тай нэгэн адил нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг удаа дараа шүүхэд бичгээр ирүүлсэн боловч 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тайлбартаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна. /Хэргийн  1 дэх хавтас 30, 63, 144, 2 дахь хавтас 59 дүгээр хуудас/

12.3.Хариуцагчийн төлөөлөгч У. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан.

12.4. Хариуцагч аймгийн Засаг даргыг төлөөлж буй У., Э. нар нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн талаар тийнхүү өөр өөр байдлаар зөрүүтэй тайлбар гаргасан тул хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.ын зөвшөөрлийг батлах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

13.Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухайд:

13.1.Нэхэмжлэгч нар хэсэг хэсгээр хамтран /М. дангаар/ шүүхэд тус тусдаа нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, нэхэмжлэгч Д., М., Э. нарын нэрээр тус бүр 70 200 төгрөг /нийт 280 800 төгрөг/-ийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт хэрэгт авагдсан байна. /Хэргийн 1 дэх хавтас 3, 37, 73, 102 дугаар хуудас/

13.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу дээрх улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг үндэслэн нэхэмжлэгч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, нэхэмжлэгч Д., М., Э. нарын нэрээр улсын тэмдэгтийн хураамжийг шүүхээс буцаан олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж /захирамжийн хавсралт дахь жагсаалтын 9 дүгээрт бичигдсэн хэсэг/-ийн С., Э., Т., П., В., Г., Д., М., А., Б., Б., О., Э. нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргаас 280 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д., М., Э. болон нэхэмжлэгч Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* нарт тус бүр 70 200 төгрөгийг олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ТУНГАЛАГ