2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/04691

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...тоотод оршин суух,******* ******* /рд:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух,************** /рд:.../-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ...тоотод оршин суух, Ариунбодын******* /рд:.../,

 

Баянгол дүүргийн 21 дүгээр хороо,************** гудамж,******* тоот хаягт байршилтай 381 м.кв талбайтай газар, 92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од, бие даасан шаардлага гаргаагүй гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа, гэрч Б.Ундрал, шинжээч Б.Батзаяа, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Э.******* хариуцагч А.Буяннэмэх нар нь 2014 оны 07 сарын 09-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, 7 жилийн турш хамт амьдарсан. Хамтын амьдралтай болсоноос 2015 онд хойш дүүргийн 21-р хороо,************** гудамж,******* тоот хаягт байршилтай 381 мкв талбайтай газрыг, 92 м.кв талбай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамт өөрийн өмчлөлийн хөрөнгө болгож А.Буяннэмэх худалдаж авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь гэрлэлт бүртгэлтэй байх үед худалдаж авсан хөрөнгө тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байна. Э.*******, А.Буяннэмэх нар нь 2022 оны 9 сарын 02-ны өдөр захиргааны журмаар гэрлэлтээ цуцалсан. Гэрлэлт цуцлах үед гэрлэгч нар дундын эд хөрөнгийг хуваан авч, эд хөрөнгийн маргаангүй гэж харилцан тохиролцож, өргөдлөө өгсөн. Гэтэл гэрлэлт цуцалсаны дараа хариуцагч А.Буяннэмэх нь дундын эд хөрөнгийн маргаж Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа, зам гудамж, 30а байр, тоотод байрлах 18м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дундын эд хөрөнгө болгон тогтоолгож, өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилж, шүүхээр шийдвэрлүүлсэн. А.Буяннэмэх дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дундын эд хөрөнгөөр тогтоолгож, маргааныг шийдвэрлүүлэхдээ бусад эд хөрөнгийг хувиарлах, хуваах талаар огт дурдаагүй. Иймд Э.******* нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг үндэслэн А.Буяннэмэхийн нэр дээр бүртгэлтэй дүүргийн 21-р хороо,************** тоот хаягт байршилтай 381 мкв талбайтай газар, түүн дээр баригдсан 92 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дундын эд хөрөнгө мөн тогтоолгож, өөрт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

136,000,000 төгрөгөөр шинжээч үнэлсэн. Түүний өөрт ноогдох хэсэг болох 68,000,000 төгрөгийг гаргуулъя гэж байгаа... гэв.

 

Хариуцагч А.Буяннэмэх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энэ хашаа байшин нь манай аав Б.Ариунболд, ээж Б.Ундрал, дүү А.Оюунболд бид нарын өвөг эцэг Баасанжаваас өвлөгдөн ирсэн эд хөрөнгө байгаа юм. Өвөө Баасанжав, аав Ариунболд нар нас барсан. Одоо уг хашаа байшинд ээж, дүү хоёр маань амьдардаг. Дүү А.Оюунболдын нэр дээр өмчлөлтэй байдаг. Э.******* бид хоёр гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө биш. Өмнө нь байсан. Э.*******ад ногдох хэсэг гэж байхгүй. Э.******* нэг ч тоосго, банзны хувь нэмэр оруулаагүй. Тэнд амьдарч байгаагүй. Бид хоёр гэр бүл болсноос хойш тэнд амьдарч зайгаагүй. Уг хөрөнгийг бий болгоогүй. 2014 оны 07 сарын 09-ний өдөр Э.******* бид хоёр гэр бүл болж байсан ба үүнээс өмнө уг хашаа байшинд А.Буяннэмэх миний бие аав, ээж, дүүгийн хамт 2014.04.21-ний өдөр хүртэл хугацаанд амьдарч байсан, Энэ нөхцөл байдал А.Буяннэмэх миний иргэний үнэмлэхний лавлагаанаас харагдана, нотлогдоно. Э.******* 7 жилийн турш хамт амьдарсан гэж худал бичсэн байна. Нэхэмжлэлд дурьдаад байгаа газар, хувийн байшин нь Э.******* бид хоёрыг гэрлэхээс өмнө бий болсон манай аав, ээж, дүү нарын эд хөрөнгө болно. Хан-Уул дүүргийн 10-р хороо, Буянт-Ухаа /17121/ зам гудамж 30а байрны тоотыг шүүхийн шийдвэрээр Э.*******ад өгөхөөр болсон, А.Буяннэмэх би одоо Баянзүрх дүүргийн 23-р хороо, 3-р хэсэг, сургуулийн тоот хаягаар амьдарч байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэр-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2009 онд танилцаад 2014 оноос 2022 оны 9 сарын 02-ны өдрийг хүртэл хамт амьдарсан байдаг. Хамтран амьдрах хугацаанд А.Буяннэмэх Солонгос улсад ажиллаж байгаад олсон мөнгөөрөө Хан-Уул дүүргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан орон сууц газрыг худалдаж авсан. 2022 онд талууд хоорондоо ярилцаж тохиролцоод захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан. Ингэхдээ хариуцагч А.Буяннэмэх нь өөрийн худалдаж авсан орон сууцыг нэхэмжлэгч Э.*******ад шилжүүлж өгсөн. Тухайн үедээ талууд тохиролцсон байдаг. Би Солонгос руу буцаж явна. 2-3 байранд байж байгаад явъя. Намайн явсны дараа чи байраа өөрөө цааш нь зарцуулаад яваарай гэж тохиролцсон байдаг. Тухайн үед байрыг худалдаж авахад А.Буяннэмэх өөрөө Солонгос улсад байсан тул Э.*******ын нэр дээр байрыг худалдаж авсан. Тэгээд Э.*******ад өгөхөөр тохиролцсон юм байна лээ. Э.******* нь тохиролцсоноо зөрчөөд А.Буяннэмэхийг Солонгос яваагүй байхад нь гэрлэлтээ цуцалснаас хойш сар хүрээгүй хугацааны дараа байрныхаа хаалганы цоожийг солиод А.Буяннэмэхийг хувцсыг нь гаргаад хаячихсан байсан. Тэгээд ямар учиртай яагаад ингэсэн юм бэ гэсэн чинь чамайг би хэзээ явна гэж хүлээх юм гээд байраа авчихсан. А.Буяннэмэх нь тэгвэл шүүхээр шийдвэрлүүлье гээд шүүхийн шийдвэр гарчихсан байсан. Энэ шийдвэрлүүлсэн маргаанд одоо яригдаж байгаа дүүргийн 21-р хорооны байшингийн талаар асуудал байгаагүй. Тухайн үед дундын эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор маргасан зүйл байхгүй. Э.******* нь 2017 онд тухайн эд хөрөнгийг худалдаж авсан. Тийм учраас гэр бүлийн дундын өмч хөрөнгө гэж байгаа. Хариуцагчаас хариу тайлбартаа дурдсан. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь А.Буяннэмэхийн аав ээжид өөв эмээгээс газар нь өвлөгдөж ирсэн. Тухайн газар дээр А.Буяннэмэхийн аав ээж өөрсдийн Солонгос улсад ажиллаж олсон мөнгөөрөө байшин барьж байсан. 2017 онд Э.******* А.Буяннэмэх нар нь банкнаас зээл авах шаардлага гарсан учраас барьцаанд тавих эд хөрөнгө хэрэгтэй байна гэж гуйсны дагуу А.Буяннэмэхийг бага хүү А.Оюунболдтой хамт хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Тухайн хөрөнгийг айлын бага хүү гэдэг утгаар нь аав ээж нь А.Оюунболддоо өгөхөөр шийдсэн юм байна лээ. Э.******* А.Буяннэмэх нар гуйсан учраас хамтран өмчлөгчөөр бүртгүүлээд 2022 онд Э.******* А.Буяннэмэх нар нь зээлээ төлж дууссаны дараа А.Оюунболд руу хөрөнгийг шилжүүлсэн. Одоо энэ маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч нь А.Оюунболд байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн лавлагаагаар маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч нь А.Оюунболд байгаа. Хариуцагчаас шаардаж байгаа дундын эд хөрөнгөөр тогтоолгох гэж байгаа эд хөрөнгө нь А.Буяннэмэх гэх хүний өмч биш юм. Өөр хүний эд хөрөнгөөс дундын өмч хөрөнгөөр тогтоолгох гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурдсанаар энэ хөрөнгөд амьдарсан зүйл байхгүй. Энэ байшинд А.Буяннэмэхийн аав ээж барьсан цагаас хойш амьдарч байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 4-15, 113-р тал.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан нотлох баримт: 97-98, 116-р тал.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 41-43, 54-78-р тал, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн тайлбар.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч А.Буяннэмэхд холбогдуулан Баянгол дүүргийн 21 дүгээр хороо,************** гудамж,******* тоот хаягт байршилтай 381 м.кв талбайтай газар, 92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шинжээчийн үнэлсэн үнэлгээний тал хувь болох 68,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч гэр бүл болохоос өмнө байсан хөрөнгө гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд миний өмчлөлийн хөрөнгө гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан.

 

5. А.Буяннэмэх, Э.******* нар 2014 онд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж хамт амьдарч байгаад дундаас нь хүүхэд төрөөгүй, бага насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэдгээ илэрхийлж 2022 оны 09 сарын 02-нд гэрлэлтээ дуусгавар болгож бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба шүүхээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. /хх-7-12/

 

5.1. А.Оюунболд, А.Буяннэмэх нарын эцэг, эх маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаад газрыг А.Буяннэмэх 2015 оны 06 сарын 22-нд өмчилж авсан, үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 05 сарын 08-нд А.Оюунболд, А.Буяннэмэх нар худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч улсын бүртгэлд өмчлөгчөөр тус тус бүртгүүлсэн болох нь хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын тайлбар, гэрч Б.Ундралын мэдүүлэг, хэргийн үйл баримт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-43/

 

5.2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг А.Буяннэмэх, А.Оюунболд нар хамтран өмчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул А.Буяннэмэх, Э.******* нарын гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.

 

5.3. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг А.Буяннэмэх, А.Оюунболд нар өмчилсөнөөс хойш Э.******* нь бүртгэлийн талаар маргаан үүсгэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэхээр байна

 

5.4. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч А.Буяннэмэх 2022 оны 07 дугаар сарын 27-нд өмчлөгчөөс хасагдаж, одоо үл хөдлөх эд хөрөнгийг А.Оюунболд дангаар өмчилж байгаа болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-43/

 

6. Иргэний хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1.2-т өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө гэрлэгчдийн хуваарьт хөрөнгө байхаар хуульчилжээ.

 

6.1. Маргаан бүхий газар нь А.Буяннэмэх, Э.******* нарын гэр бүл болсон 2014 оноос хойш буюу 2015 оны 06 сарын 22-нд А.Буяннэмэхийн нэр дээр өмчлөх эрх бүртгүүлсэн байх боловч хэргийн нөхцөл байдал, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар уг газрыг А.Буяннэмэхийн хуваарьт эд хөрөнгө гэж үзэхээр байна.

 

6.2. Маргаан бүхий газрыг А.Буяннэмэх Э.******* нар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлэхээр тохирсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, гэрлэлт дуусгавар болохоос өмнө буюу 2022 оны 07 сарын 27-нд үл хөдлөх эд хөрөнгө, газар нь А.Оюунболдын нэр дээр өмчлөх эрх шилжсэн байна. /хх-43/

6.3. Дээр дурдсанаас хамтран өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгө, гэрлэгчийн хуваарьт эд хөрөнгийг Иргэний хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.2-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч буюу гэр бүлийн гишүүдийн хамтын үйл ажиллагаанаас олсон орлогоос бий болсон хөрөнгө гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

7. Иймд хариуцагч А.Буяннэмэхэд холбогдох дүүргийн 21 дүгээр хороо,************** гудамж,******* тоот хаягт байршилтай 381 м.кв талбайтай газар, 92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, өөрт оногдох хэсэгт 68,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

8. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Буяннэмэхэд холбогдох дүүргийн 21 дүгээр хороо,************** гудамж,******* тоот хаягт байршилтай 381 м.кв талбайтай газар, 92 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 100200100941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,*******0 дугаар зүйлийн*******0.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ