| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2022/00227/И |
| Дугаар | 151/ШШ2022/01264 |
| Огноо | 2022-11-23 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 151/ШШ2022/01264
2022 11 23 151/ШШ2022/01264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Төв, Зуунмод, 0 баг, 000 тоот хаягт оршин байрлах, А ХХК /000/-ийн хүсэлттэй, дампуурлын хэрэг үүсгэх тухай дампуурлын хэргийг,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 0 дугаар хороо, 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, Х овогт А.Б /0000/-д холбогдох
АХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч /хариуцагч/ А ХХК-ийн төлөөлөгч А.Б, дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А ХХК-ийн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
0000улсын бүртгэлийн дугаартай, 000 регистрийн дугаартай А ХХК нь 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1 гишүүнтэй, хүнсний ногоо, үрслэг тариалалт, уур үйлдвэрлэл, халуун ус хангамж, барилгын засвар хийх үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. 2010 онд Төв аймгийн Зуунмод сумын 000-р багуудын гадна тохижилтын хашаа барьж мод тарих ажил, 2010 онд У суманд Цагдаагийн байр, 2011 онд Төв аймгийн Ж сумын 0 дугаар багийн худгийн засвар, мөн 0 дугаар багийн явган хүний төмөр гүүр барих ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Эдгээр ажлуудыг гүйцэтгэхдээ алдагдалтай ажиллаж, татварын өр төлбөрөө төлж чадаагүйн улмаас алданги тооцож одоо хүртэл өр төлбөрөө барагдуулж чадаагүй. 2013 оноос хойш тусгай зөвшөөрөл авч чадаагүйн улмаас цаашид үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд ажил олдохгүйн улмаас өр төлбөрөө төлж чадахгүй болсон. Цаашид манай компани нь үйл ажиллагаа явуулах санхүүгийн болон төлбөрийн чадваргүй болсон. Төлбөр тавигдсан үндэслэл нь 2013 оны 140,825 дугаартай дугаартай Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын хяналт шалгалтын актаар ногдуулсан: НӨАТ 1,575,000 төгрөг, ААНОАТ 1,465,000 төгрөг, ХХОАТ 200,000 төгрөг, торгууль 1,164,600 төгрөг, алданги 131,871.80 төгрөг, мөн 2014 оны 0000 дугаартай Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын хяналт шалгалтын актаар ногдуулсан: НӨАТ 156,600 төгрөг, ААНОАТ-16,600 төгрөг, торгууль 4,980 төгрөг, алданги 16,605,60 төгрөг, нийт 4,904,957.40 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулаагүй болно.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлээгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасны дагуу А ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэв.
Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд гаргасан дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төв аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШЗ2022/000 дугаар захирамжаар А ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар бүрдүүлбэрийн дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж, шүүх болон хэргийн зохигч нарт танилцуулж байна.
Нэг. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаархи дүгнэлт
А ХХК-ийн танилцуулга: А ХХК нь Улсын бүртгэлийн 0000дугаартай, 000 тоот регистртэй, Төв аймаг, Зуунмод сум, 00 дүгээр багийн 00 тоотод байрлаж ажиллахаар 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1 гишүүнтэйгээр хүнсний ногоо, үрслэг тариалалт, уур үйлдвэрлэл, ус хангамж, барилгын засвар эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,100,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан.
А ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хуулийн этгээдийн бүртгэлд нэмэлт өөрчлөлтөөр Аръяа овогтой Баярмааг захирлаар томилсныг улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь А.Б.
Дүрмийн сангийн эзэмшил:
| № | Гишүүд | Оруулсан хөрөнгө төгрөгөөр | Эзлэх хувь |
| 1 | А.Б | 1,100,000.00 | 100% |
|
| БҮГД | 1,100,000.00 | 100% |
Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд байгаа мэдээлэлд хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой өөр өөрчлөлт бүртгэгдээгүй байна.
| № | Балансын зүйл | 2009 он | 2010 он | 2011 он | 2012 он |
| 1 | Мөнгөн хөрөнгө | 1,167,954.00 | 1,095,000.00 | 1,200,700.20 | 25,346.40 |
| 2 | Дансны авлага | 5,000.00 | - | 1,460,000.00 | - |
| 3 | Татвар НДШ-ийн авлага | - | - | - | - |
| 4 | Бусад санхүүгийн хөрөнгө | - | - | - | - |
| 5 | Бусад авлага | - | - | - | - |
| 6 | Бусад хөрөнгө | - | - | - | - |
| 7 | Урьдчилж төлсөн зардал | - | - | - | 4,541,084.00 |
| 8 | Бараа материал | - | - | 339,583.80 | 339,583.80 |
| 9 | Эргэлтийн хөрөнгө | 1,172,954.00 | 1,095,000.00 | 3,000,284.00 | 4,906,014.20 |
| 10 | Үндсэн хөрөнгө | 67,623,484.94 | 53,004,000.00 | 53,004,000.00 | 53,004,000.00 |
| 11 | Хур/элэгдэл | - | - | - | - |
| 12 | Бусад үндсэн хөрөнгө | - | - | - | - |
| 13 | Урт хугацаат хөрөнгө оруулалт | - | - | - | - |
| 14 | Биет бус хөрөнгө | - | - | - | - |
| 15 | Эргэлтийн бус хөрөнгө | - | - | - | - |
| 16 | Нийт хөрөнгийн дүн | 1,172,954.00 | 1,095,000.00 | 3,000,284.00 | 4,906,014.20 |
| 17 | Дансны өглөг | - | - | 1,100,000.00 | 1,100,000.00 |
| 18 | Цалингийн өглөг | - | - | - | - |
| 19 | Богино хугацаат зээл | - | - | - | - |
| 20 | Урьдчилж орсон орлого | 10,000.00 | - | - | - |
| 21 | Татварын өр | 1,795.40 | - | 27,140.00 | 2,051,854.20 |
| 22 | ХАОАТ-ын өглөг | - | - | 308,884.00 | - |
| 23 | НДШ-ийн өглөг | - | - | - | - |
| 24 | Бусад богино хугацаат өр төлбөр | - | - | - | - |
| 25 | Богино хугацаат өр төлбөрийн дүн | 11,795.40 | - | 1,436,024.00 | 3,151,854.20 |
| 26 | Урт хугацаат зээл | - | - | - | - |
| 27 | Бусад урт хугацаат өр төлбөр | - | - | - | - |
| 28 | Урт хугацаат өр төлбөрийн дүн | - | - | - | - |
| 29 | Өр төлбөрийн дүн | 11,795.40 | - | 1,436,024.00 | 3,151,854.20 |
| 30 | Эздийн өмч | 1,100,000.00 | 1,100,000.00 | 1,100,000.00 | 1,100,000.00 |
| 31 | Хурим-сан ашиг/алдагдал | 61,158.60 | /5,000.00/ | 464,260.00 | 654,160.00 |
| 32 | Нэмж төлөгдсөн капитал | - | - | - | - |
| 33 | Тайлант ашиг, алдагдал | - | - | - | - |
| 34 | Эзний өмчийн дүн | 1,161,158.60 | 1,095,000.00 | 1,564,260.00 | 1,754,160.00 |
| 35 | Өр болон эзний өмчийн дүн | 1,172,954.00 | 1,095,000.00 | 3,000,284.00 | 4,906,014.20 |
|
| Өр төлбөр/ өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа | 1.02% | 0.00% | 91.80% | 179.68% |
"А ХХК нь 2012 оноос хойш Төрийн сан, санхүү хэлтэс болон Татварын байгууллагад санхүүгийн байдлын тайлан тушааж байгаагүй байна
в / А ХХК-ийн орлогын тайлангийн үзүүлэлт
| № | Балансын зүйл | 2009 он | 2010 он | 2011 он | 2012 он |
| 1 | Борлуулалтын орлого | 8,398,254.00 | 0.00 | 66,785,723.20 | 23,618,542.00 |
| 2 | Бараа бүтээгдхүүний өртөг, зардал | 8,330,300.00 | 0.00 | 66,264,323.20 | 23,407,542.0 |
| 3 | Татварын өмнөх ашиг | 67,954.00 | - | 521,400.00 | 211,000.00 |
| 4 | Ашиг | 61,158.60 | - | 469,260.00 | 189,900.00 |
А ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн төлбөрийн чадварын шинжилгээ:
Нөхөлтийн коэфициент буюу эргэлтийн хөрөнгийн харьцаа:
| Он | Эргэлтийн хөрөнгийн харьцаа | Эргэлтийн хөрөнгө | Богино хугацаат өр төлбөр |
| 2009 он | 0.994 | 1,172,954.00 | 11,795.40 |
| 2010 он | 0.000 | 1,095,000.00 | - |
| 2011 он | 0.021 | 3,000,284.00 | 1,436,024.00 |
| 2012 он | 0.016 | 4,906,014.20 | 3,151,854.20 |
Дүгнэлт: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2-2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход А ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 57:4 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна.
Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа:
| Он | Мөнгөн хөрөнгө+Авлага /БХӨТ | Мөнгөн хөрөнгө | Авлага | Богино хугацаат өр төлбөр |
| 2009 он | 99.44 | 1,167,954.00 | 5,000.00 | 11,795.40 |
| 2010 он | - | 1,095,000.00 | - | - |
| 2011 он | 1.85 | 1,200,700.20 | 1,460,000.00 | 1,436,024.00 |
| 2012 он | 0.01 | 25,346.40 | - | 3,151,854.20 |
| Он | Мөнгөн хөрөнгө+Авлага /БХӨТ | Мөнгөн хөрөнгө | Авлага | Богино хугацаат өр төлбөр |
Дүгнэлт: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэффициентийн утга 0.7 - 0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. "А ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан энэ харьцааны утга 2012 оноос алдагдаж, онолын зохистой харьцаанаас 70 дахин бага үзүүлэлттэй гарч байгаа нь богино хугацаат өр төлбөрөө барагдуулах боломжгүй байгааг илэрхийлж байна.
Төлбөр барагдуулах өнөөгийн боломж:
| Он | Төлбөр барагдуулах өнөөгийн боломж | Мөнгөн хөрөнгө | Богино хугацаат өр төлбөр |
| 2009 он | 99.01 | 1,167,954.00 | 11,795.40 |
| 2010 он | - | 1,095,000.00 | - |
| 2011 он | 0.84 | 1,200,700.20 | 1,436,024.00 |
| 2012 он | 0.008 | 25,346.40 | 3,151,854.20 |
Дүгнэлт: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм.
Онолын зохистой харьцаа нь 0.2-0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. "А ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр тус компанийн мөнгөн хөрөнгө нь өр төлбөрийн 0.08%-ийг л барагдуулах боломжтой байх ба мөнгөн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүйг илэрхийлж байна.
Яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах боломж:
| Үзүүлэлт | Томьёо | 2009 он | 2010 он | 2011 он | 2012 он |
| Яаралтай төлөгдөх өр төлбөр барагдуулах түргэн хөрвөх хөрөнгө | Мөнгөн хөрөнгө+Татварын авлага | 1,167,954.00 | 1,095,000.00 | 1,200,700.20 | 25,346.40 |
| Яаралтай төлөгдөх өр төлбөр | Татварын өр төлбөр | 1,795.40 | - | 27,140.00 | 2,051,854.20 |
| Яаралтай төлөгдөх өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн эзлэх хувь хэмжээ | 650.53 | - | 44.24 | 0.01 | |
Дүгнэлт: Энэ үзүүлэлт нь богино хугацаат өр төлбөр дэх яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өр төлбөрийг барагдуулах түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг илэрхийлдэг ба "А ХХК нь татварын өр төлбөрийн 0.01 %-ийг нь л барагдуулах боломжтой түргэн хөрвөх хөрөнгө байх ба энэ маш өндөр эрсдэлтэй болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл яаралтай төлөгдөх өр төлбөр болох татварын өрийг барагдуулах мөнгөн хөрөнгө огт хүрэлцэхгүй байна.
Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ:
| Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ | Томъёо | 2009 он | 2010 он | 2011 он | 2012 он |
| Бие даалтын коэффициент | ЭӨ/Нийт хөрөнгө | 0.99 | 1.00 | 0.52 | 0.35 |
| Зохицуулалтын коэффициент | ӨЭК /ЭӨ | (0.02) | - | (1.84) | (3.59) |
| Хараат байдлын коэффициент | ГК/ӨК | 0.01 | - | 0.92 | 1.80 |
Бие даалтын коэффициент: Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 50-60%-иас багагүй байх ёстой гэж үздэг. "А ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр 0.35 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загвар ба энэ шинжилгээгээр зохистой үзүүлэлтээс 1.8 дахин бага утгатай гарч байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, гадны зээлдүүлэгч /төлбөр авагч/-ээс хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна.
Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 0.2 - 0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай буюу -1.84 - (-3.59) гарч байгаа нь өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин зохистой хэмжээнд ч хүрэхгүй байгааг илэрхийлж байна.
Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1 - 2 байна. "А ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 0.92 - 1.8 гарч байгаа нь хэвийн нөхцөлд тооцогдох ба энэ нь компанийн нийт оруулсан хөрөнгийн дийлэнх хэсэг нь бүхэлдээ гадны эх үүсвэрээр санхүүжсэн капитал болохыг илэрхийлж байна.
Дүгнэлт: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх гол 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд "А ХХК- ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.
ХОЁР. А ХХК-ИЙН ӨР ТӨЛБӨР
"А ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлт, 2009-2012 онуудын санхүүгийн тайлан тэнцэл, шүүхэд ирсэн нотлох баримтуудаар:
|
| Өртэй байгууллага аж ахуйн нэгжийн нэр | Өр төлбөрийн дүн | Үндэслэл |
| 1 | Төв аймгийн Татварын хэлтэс | 4,904,957.40 | Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 00 -ний өдрийн 151/ШШ2020/000 дугаар шийдвэр |
|
| Нийт | 4,904,957.40 |
|
ГУРАВ. ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ТАЛААРХ ДҮГНЭЛТ
1.А ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2009-2012 оны санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.
2. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2009-2012 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 4,904,957.40 төгрөг болж өөрийн хөрөнгийн 91.80%-179.68%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.
3. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус А ХХК нь 2011 оноос өөрийн хөрөнгийн 91.80%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
4. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.
5. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 6 дахь хэсэгт Хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх заалтын "...санхүүгийн тайлан тэнцэл" гэдэгт Төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн буюу эргэлтийн хөрөнгө түүний эх үүсвэр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн /орлого, үр дүнгийн болон үлдэгдэл, мөн хуримтлалын балансууд/, мөнгөн хөрөнгийн хөдлөлийг харуулсан баримтууд түүнчлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэргийг хамруулан ойлгоно. Мөн зүйлийн "...сүүлийн 3 жил" гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлговол зохино. гэж заасан байх тул А ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан үед хамаарах 2009-2012 онуудын санхүүгийн тайлангуудад дүн, шинжилгээ хийж төлбөрийн чадварын талаар дүгнэлтийг гаргасан.
ДӨРӨВ. ХАРИУЦАГЧИЙН ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БОЛСОН ШАЛТГААН
А ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2009-2012 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн ашигт ажиллагаа доголдож алдагдал ихээр хуримтлагдсан, үйл ажиллагаа нь бүрэн зогссоноос эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.
Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 70 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2010 оноос алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна.
Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь А ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.
ТАВ. УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХИ ДҮГНЭЛТ
"А ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нар нь санхүүгийн мэдлэг дутмаг, эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
ЗУРГАА. ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИЙН ДАГУУ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД
Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа "А ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараахь ажлуудыг гүйцэтгэсэн болно.
2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 00-ний өдрийн 151/ШЗ2022/000 дугаар захирамжаар холбогдох газруудаар лавлагаа, нотлох баримтуудыг гаргуулж хэрэгт авхууллаа. Үүнд:
|
| Байгууллагын нэр | Албан тоотын огноо | Дугаар | Лавлагааны агуулга | Тайлбар |
| Холбогдох төрийн байгууллагуудаас авсан лавлагаа | |||||
| 1 | Ашигт малтмал, газрын тосны газар | 2022-03-18 | 8/1513 | А ХХК нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан бүртгэлгүй байна |
|
| 2 | Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс | 2022-03-18 | 515 | А ХХК-ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгүүлсэн эдээлэл байхгүй байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг хүргүүлэв. | Хавсралт 1 хуудас |
| 3 | Автотээврийн үндэсний төв | 2022-03-16 | 268 | А ХХК-ийн нэр дээр өмнө нь болон одоо тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна |
|
| 4 | Төв аймгийн Татварын хэлтэс | 2022-03-21 | 05/109 | Өнөөдрийн байдлаар 4,904,957.40 төгрөгийн татварын өртэй, ААН-ийн ОАТ-ын тайлангаас бусад төрлийн татварын тайлан ирүүлж байгаагүй болно. | Хавсралт 31 хуудас |
| 5 | Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс | 2022-03-18 | 160 | 2202-03-18-ны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй болно |
|
| 6 | Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар | 2022-03-17 | 1/353 | Одоогоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гүйцэтгэх баримт бичиг байхгүй болно. | Хавсралт 2 хуудас |
| 7 | Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар | 2022-03-15 | 07/195 | А ХХК-ийн нэр дээр Төв аймгийн хэмжээнд газрын кадастрын мэдээллийн санд ямар нэгэн газар бүртгэлгүй байна |
|
| Арилжааны банкнуудаас авсан лавлагаа | |||||
| 8 | Төрийн банк | 2022-03-17 | 49/165 | Данс эзэмшдэггүй |
|
| 9 | Хаан банк | 2022-03-16 | 5721/22/130 | Данс эзэмшдэггүй |
|
| 10 | Хас банк | 2022-03-16 | 130/112 | Данс эзэмшдэггүй |
|
ДОЛОО. ДАМПУУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 17-Р ЗҮЙЛД ЗААСАН
ХУВААРИЛАГДАХ ЭД ХӨРӨНГИЙН ТАЛААР
Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 00-ний өдрийн 151/ШЗ2022/01044 дугаартай захирамжийн дагуу өмчийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкнуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар "АХ ХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бусд тооцуулах хэлцэл тогтоогдоогүй болно.
НАЙМ. НЭХЭМЖЛЭЛИЙН ТАЛААР
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар "А ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлсэн боловч хуульд заасан хугацаанд иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.
ЕС. ДАМПУУРЛЫН ШИНЖИЛГЭЭ, ДҮГНЭЛТ
1. Үндсэн үзүүлэлтүүд:
|
| 2009 он | 2010 он | 2011 он | 2012 он |
| АК/Нийт хөрөнгө | 0.99 | 1.00 | 0.52 | 0.36 |
| Хур ашиг/Нийт хөрөнгө | 0.052 | (0.005) | 0.15 | 0.13 |
| Татварын өмнөх ашиг/Нийт хөрөнгө | 0.058 | - | 0.174 | 0.043 |
| Эзний өмч/Өр төлбөр | 98.44 | #Б1У/0! | 1.09 | 0.56 |
| Бор орлого/Нийт хөрөнгө | 7.16 | 0.00 | 22.26 | 4.81 |
2. Дампуурлын шинжилгээний загварууд:
1. Альтманы 5 хувьсагчтай загвар ZА = 1.2X1+1.4Х2+3.3Хз+0.6Х4+1.0X5
2. Лисогийн 4 хувьсагчтай загвар ZL= 0.063Х1+0.092Х2+0.57Хз+0.001Х4
3. Таффлерийн 4 хувьсагчтай загвар Zт = 0.53Х1+0.13Х2+0.18Хз+0.16Х4
4. Беликовын 4 хувьсагчтай загвар Zв = 8.38Х1+Х2+0.054Х3+0.63Х4
5. Лео Хао Сауны 2 хувьсагчтай загвар ZLH = 0.3872+0.2614Х1+1.0595Х2
Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас дээрх 5 загвараар Хариуцагч А ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд:
| Он |
ДАМПУУРЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАГВАР | ||||
| ZA | ZL | ZT | ZB | ZLHS | |
| 2009 он | 67.677 | 0.169 | 16.293 | 70.369 | 0.701 |
| 2010 он | 0.00 | 0.00 | 0.00 | 0.00 | 0.644 |
| 2011 он | 24.329 | 0.058 | 0.502 | 5.219 | 0.687 |
| 2012 он | 5.906 | 0.038 | 0.304 | 3.483 | 0.622 |
| Тайлбар | 2 < 1.81 | 2 < 0.037 | 2 < 0.2 | 2 < 0.18 | 2< 1.5457 |
| Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал дунд зэрэг | Дампуурах магадлал маш их | Дампуурах магадлал дунд зэрэг | Дампуурах магадлал маш их | |
Дүгнэлт. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентууд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь А ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
АРАВ. "А ХХК-ИЙГ ДАХИН ХӨРӨНГӨЖҮҮЛЭХ, ЭСХҮЛ ДАМПУУРСАНД
ТООЦОЖ ТАТАН БУУЛГАХ ЭСЭХ ТАЛААР САНАЛ, ДҮГНЭЛТ
Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус А ХХК нь 2011 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс А ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35 - 38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ.
АРВАН НЭГ. ХЭРЭГ ГҮЙЦЭТГЭГЧИЙН ДАМПУУРЛЫН ХЭРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР АЖИЛЛАСАН ТУРШЛАГА.
| ӨМНӨ АЖИЛЛАЖ ШИИДВЭРЛҮҮЛСЭН ДАМПУУРЛЫН ХЭРЭГ | ОДОО АЖИЛЛАЖ БАИГАА ДАМПУУРЛЫН ХЭРЭГ | ||
| 1 | И Жи Эй Эй ХХК | 1 | Т ехномаркет ХХК |
| 2 | Уянга хийцийн гэр | 2 | Хайрхан трейд ХХК |
| 3 | Хонин нүдэн цэцэг ХХК | 3 | Нийслэл өргөө ХК |
| 4 | Коёотэ Конкрет Плант ХХК | 4 | Алтан түрлэг ХХК |
| 5 | Ерлөг суварга ХХК | 5 | Гранд бизнес трейд ХХК |
| 6 | Эн Ди энд Би Си ХХК | 6 | СОНЭ ХХК |
| 7 | Ерлөг суварга ХХК | 7 | Глади ХХК |
| 8 | Эрд хасар ХХК | 8 | Си Ар Эм Ай ХХК |
| 9 | Тэнгэр солюшн ХХК | 9 | ЭШШЭ ХХК |
| 10 | Тэнгэрийн өнгө ХХК | 10 | МГМ ХХК |
| 11 | Монроуд ХХК | 11 | Золхайрхан стелла ХХК |
| 12 | Бат-Энх Орших ХХК |
| |
| 13 | Номгон тулга ХХК |
| |
| 14 | БОЗУ ХХК |
| |
| 15 | Соёо-Өндөр ХХК |
| |
| 16 | Их барилга төсөл ХХК |
| |
| 17 | Тайжийн булаг ХХК |
| |
| 18 | Бимстрим ХХК |
| |
| 19 | Ситигрупп ХХК |
|
|
| 20 | Грейтпарагон дрийлинг ХХК |
|
|
| 21 | ЧБСА ХХК |
|
|
| 22 | Аксиомнар ХХК |
|
|
| 23 | Түмэншилтгээ ХХК |
|
|
| 24 | Монгол газар ХХК |
|
|
| 25 | Шилэнсити ХХК |
|
|
| 26 | Амонда ХХК |
|
|
| 27 | Укасан ХХК |
|
|
| 28 | Азийн бамбар ХХК |
|
|
| 29 | Элит цамхаг ХХК |
|
|
| 30 | Би Жэй Ти ХХК |
|
|
| 31 | Цэцэнгэрс ХХК |
|
|
| 32 | Пикселспринтинг ХХК |
|
|
| 33 | Дельта Эверест ХХК |
|
|
| 34 | ДМСМ ХХК |
|
|
| 35 | Гүмихишиг ХХК |
|
|
| 36 | Дэлгэрбалжин ХХК |
|
|
| 37 | Нэйшнл девелопер ХХК |
|
|
| 38 | Эн Си Корп ХХК |
|
|
| 39 | Үлэмжпроперти ХХК |
|
|
| 40 | Улиастайн тэнгэр ХХК |
|
|
| 41 | Мөөжиг органик ХХК |
|
|
| 42 | Реакшиниари сервисес ХХК |
|
|
| 43 | Гоулден Куалити ХХК |
|
|
| 44 | Пегас мотор ХХК |
|
|
| 45 | Трансинконсулт ХХК |
|
|
| 46 | Дэлхийзаяа ХХК |
|
|
| 47 | Линк-Авенью ХХК |
|
|
| 48 | Отгонбридж контракшн ХХК |
|
|
| 49 | Сити ундарга ХХК |
|
|
| 50 | Си Би Эм ХХК |
|
|
| 51 | ЖМБО ХХК |
|
|
| 52 | Монголын торгоны зам ХХК |
|
|
| 53 | МБРИК ХХК |
|
|
| 54 | Арвайн бүрд ХХК |
|
|
| 55 | Кэй энд Кью ХХК |
|
|
| 56 | Миротек ХХК |
|
|
| 57 | Лемон фруйт саплай ХХК |
|
|
| 58 | Очир-Эрдэнэ орд ХХК |
|
|
| 59 | ЮБП ХХК |
|
|
| 60 | Хос маркшейдер ХХК |
|
|
| 61 | Өсөх очир ХХК |
|
|
| 62 | Орхон чандмань ХХК |
|
|
| 63 | Мэжикстандарт ХХК |
|
|
Хэрэг гүйцэтгэгч А.Э миний бие хариуцагч, нэхэмжлэгч нарын үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, холбогдох компаниудын удирдлага, түүний гишүүдтэй гэр бүл, садан төрлийн холбоогүй, МХХ, МӨХолбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, бизнесийн удирдлагын магистр мэргэжилтэй болно гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргажээ. /хх-ийн 1 дүгээр тал/
Хүсэлт гаргагч А ХХК /РД:000/ нь нэг гишүүнтэй хуулийн этгээд байх бөгөөд, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь А.Б ба тэрээр 100 хувийн хувьцаа эзэмшдэг, 1,100,000 төгрөгийн дүрмийн сантай, хүнсний ногоо, үрслэг тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм зэрэг бусад баримтаар нотлогдож байна. /хх-ийн 3 дугаар тал/
Хариуцагч А ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр тус компани дампуурсан нөхцөл байдалтай байгаа тул шүүхийн журмаар дампуурлын хэрэг үүсгүүлэх компанийг татан буулгахаар шийдвэрлэж, компанийн гүйцэтгэх захирал А.Б-д шүүхэд дампуурлын хэрэг үүсгэхтэй холбоотой материал бүрдүүлэх зэрэг асуудлыг даалгасан байна. /хх-ийн 06 дугаар тал/
Шүүх хариуцагч АХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШЗ2020/00 дугаартай захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 151/ШЗ2022/00 дугаар захирамжаар мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д зааснаар түр гүйцэтгэгчээр А.Э томилж, хариуцагч А ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны талаар баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулж, холбогдох тайлан, дүгнэлтээ шүүхээс батлагдсанаас хойш 20 хоногийн дотор тус шүүхэд ирүүлэхийг даалгасан болно. /хх-ийн 42, 48 дугаар тал/
Дампуурлын хэргийн түр хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлж, хариуцагч А ХХК-ийн үйл ажиллагааны баримтад шалгаж хийж шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулж авах зэрэг ажиллагааг явуулсан тухай тайлан холбогдох бусад баримтуудыг шүүхэд ирүүлсэн болно. /хх-ийн 49-68 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШЗ2020/000 дугаартай захирамжаар тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг хангаж, хүсэлтэд дурдсан нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулж, хэрэгт нотлох баримтаар авахаар шийдвэрлэсэн. /хх-ийн 80-82 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШЗ2022/00 захирамжаар А ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн анхны хурлын товыг тогтоож, нэхэмжлэл гаргах хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгах, холбогдох нотлох баримт хавсаргах, нэхэмжлэгчдийн хурлаар хэрэг гүйцэтгэгч томилуулах саналаа шүүхэд ирүүлэхийг даалгасан байна. /хх-ийн 88 дугаар тал/
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд хуулийн хугацаанд иргэн, хуулийн этгээдээс нэхэмжлэл гаргаагүй.
Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1.4-д түр хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна гэж тус тус заажээ.
А ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар түр гүйцэтгэгч А.Э хэрэг гүйцэтгэгчээр томилуулах санал болгож шүүхэд ирүүлжээ.
Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүх энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу нэхэмжлэгчдийн анхны хурлаас санал болгосон этгээдийг 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байх бөгөөд А ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлын тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг бусад холбогдох баримтыг шүүх 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр А.Э томилсон. /хх-ийн 199-200 дугаар тал/
Дампуурлын тухай хуулийн 13.1-д Хэрэг гүйцэтгэгч нь шүүхээр батлагдсанаасаа хойш 20 хоногийн дотор хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт, энэ тухайгаа шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулна гэж заажээ.
Хэрэг гүйцэтгэгч А.Э 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлттэй хариуцагч танилцсан нь Дампуурлын тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.1, 13 дугаар зүйлийн 13.3-т заасантай нийцжээ.
Дампуурлын хэрэг гүйцэтгэгч нь ийнхүү холбогдох ажиллагааг хийж, 2022 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай, Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна. /хх, 202-212 дугаар тал/
Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд;
-Төлбөрийн чадварын талаар;
Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2009-2012 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 4,904,957.40 төгрөг болж өөрийн хөрөнгийн 91.80% - 179.68%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна, Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус А ХХК нь 2011 оноос өөрийн хөрөнгийн 91.80%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж,
-Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан;
А ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2009-2012 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн ашигт ажиллагаа доголдож алдагдал ихээр хуримтлагдсан, үйл ажиллагаа нь бүрэн зогссоноос эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.
Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 70 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2010 оноос алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь А ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.
-Удирдлагын үйл ажиллагааны талаар;
"А ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нар нь санхүүгийн мэдлэг дутмаг, эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж,
-Нэхэмжлэлийн талаар;
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар "А ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлсэн боловч хуульд заасан хугацаанд иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно,
-Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгийн талаар;
Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШЗ2022/00 дугаартай захирамжийн дагуу өмчийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкнуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар "А ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бусад тооцуулах хэлцэл тогтоогдоогүй.
-Дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт;
Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус А ХХК нь 2011 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс А ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэж тус тус дүгнэжээ.
Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан дүгнэлтэд тусгагдах зүйлүүд тусгагдсан, хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтээ нэхэмжлэгч, хүсэлт гаргагч /хариуцагч/ нарт танилцуулсан нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасан нэхэмжлэгчдийн хурлын хэлэлцэх асуудалд хамаарсан, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасантай нийцэж байна.
Хариуцагч нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцаад шүүхэд ямар нэгэн санал хүсэлт ирүүлээгүй, түүнчлэн дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар хариуцагч өөрөө, хэрэг гүйцэтгэгч нар гаргаагүй болно.
Иймд А ХХК нь 2010 оноос хойш төлбөрийн чадваргүй болсон үйл баримт хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар А ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгах нь зүйтэй гэж үзлээ.
Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар А ХХК-г татан буулгаснаар хариуцагч бусдын хангагдаагүй үүргээс чөлөөлөгдөж, түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсныг дурдаж байна.
Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар А ХХК-ний эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э шилжүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1-т зааснаар А ХХК /улсын бүртгэлийн дугаар 1411003133, регистр 000/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар А ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Төв аймгийн Шүүхийн тамгын газар, шүүгчийн туслах Д.У даалгасугай.
3. Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар А ХХК-г татан буулгаснаар хариуцагч бусдын хангагдаагүй үүргээс чөлөөлөгдөж, түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсныг дурдсугай.
4. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар А ХХК-ний эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э шилжүүлсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН