| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2025/0039/з |
| Дугаар | 119/ШШ2025/0047 |
| Огноо | 2025-12-05 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 119/ШШ2025/0047
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг би “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан
““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102192 дугаартай “Хүнд механизмын тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/ болон түүнийг үндэслэн гарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/9896 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102192 дугаартай “Хүнд механизмын тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102192 дугаартай “Хүнд механизмын тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/ болон түүнийг үндэслэн гарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/9896 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102192 дугаартай “Хүнд механизмын тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тус тус даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Хүнд механизмын тос” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад оролцож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсон тухай 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/9896 тоот мэдэгдлээр “**” ХХК-д хариу хүргүүлсэн.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Манай компани тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ), Өгөгдлийн хүснэгт (ӨХ), техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, Техникийн тодорхойлолт2, ТББ-ийн хавсралт маягтууд, гэрээний нөхцөл, гэрээний тусгай нөхцөл, гэрээ баталгаажуулах маягтыг тус тус бүрэн хангасан, тендерийн тодорхойлолтод нийцсэн, бүх шаардлагыг бүрэн хангасан хүчин чадал сайтай, өндөр бүтээмжтэй, олон улсын стандартад нийцэн баталгаажсан, дэлхийд тэргүүлэх тоног төхөөрөмжийг тендерийн төсөвт багтаан санал болгосон.
Уг тендерийн шаардлагын дагуу бүх материалыг нэг бүрчлэн бүрдүүлж, тендерийн цахим системээр дамжуулан илгээсэн болно3 бөгөөд манайхыг хамгийн сайн үнэлэгдсэн тегдерээр шалгаруулсан болно. Гэтэл захиалагч болон түүний Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.5-т заасан шаардлагыг хангаагүй мэт илтэд худал дүгнэлтийг дахин хийж, ТБОНӨХБАҮХАтХуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална. ” гэж заасныг ноцтой зөрчиж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг, хууль зүйн үндэслэлгүйгээр тус тендерийг амжилтгүй болгож буй нь тендерт оролцогч манай компанийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр зөрчиж буйгаас гадна “Эрдэнэт үйлдвэр’' ТӨҮГ болон нийтийн эрх ашиг, тус тендерт шалгарах тоног төхөөрөмжийн үйлдвэрт оруулах хувь нэмрийг үгүй хийсэн, тендер шалгаруулах зорилгодоо нийцээгүй шийдвэрийг захиалагч гаргасанд гомдолтой байна.” гэжээ.
4. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, ** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендер шалгаруулалтын жишиг баримт бичигт нийцүүлэн ЭҮТӨҮГ/20250102192 урилгын дугаартай “Хүнд механизмын тос” тендер шалгаруулалтыг зарласан.
Тус тендерийн баримт бичгийн “Өгөгдлийн хүснэгт”-ийн 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэж заасан.
Уг тендер шалгаруулалтад оролцсон “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн техникийн харьцуулсан хүснэгтэд Аzolla ZS 46 болон Rubia Works 4000 FE10W30 зууралдлагын үзүүлэлтүүд нь захиалагчийн шаардсан техникийн үзүүлэлтээс зөрүүтэй байсан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь энэхүү тендер шалгаруулалтыг зарлахдаа үйл ажиллагаандаа ашиглаж буй хүнд машин механизмуудын техникийн үзүүлэлтүүдэд нийцүүлэн худалдан авахаар төлөвлөсөн тос бүрийн техникийн тодорхойлолтыг боловсруулсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана” гэж заасан ба тос тус бүрийн тухайн техникийн тодорхойлолт нь энэ заалтын хүрээнд боловсруулагдсан болно.
Дээр дурдсан шалтгааны улмаас “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах үндэслэл болсон.
Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон үнэлгээ хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудын хүрээнд дээрх худалдан авах ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг гаргасан тул “**” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
6. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ““**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮТ/20250102192 дугаартай “Хүнд механизмын тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/ болон түүнийг үндэслэн гарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/9896 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тус тус даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн М-ДБ- 112-12/11395 тоот албан бичгээр "ЭҮТӨҮТ/20250102192 дугаартай "Хүнд механизмын тос" тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгож буйг үүгээр мэдэгдэж байна. ...” гэсэн мэдэгдэл ирүүлсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Хүнд механизмын тос” нийлүүлэгчийг шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад дахин оролцож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн М-ДБ-112-12/11395 дугаар албан бичгээр хамгийн сайн тендерээр шалгарсан тухай мэдэгдлийг хүргүүлж гэрээ байгуулах эрхийг олгосон байна.
“Хүнд механизмын тос” нийлүүлэгчийг шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцож, “хамгийн сайн” тендерээр шалгарсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь компаний гүйцэтгэх захирлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэлээр олгосон эрх хэмжээний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлтээ ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102192 дугаартай “Хүнд механизмын тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт /шийдвэр/ болон түүнийг үндэслэн гарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/9896 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/20250102192 дугаартай “Хүнд механизмын тос” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргахыг хариуцагч тендерийн Үнэлгээний хороонд даалгах, уг зөвлөмжийн дагуу гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ