| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0353/Э |
| Дугаар | 359 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Д.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дийн Ат холбогдох 1808013500418 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, “АОДЭ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагааны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Дийн А/РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Л.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би нөхөр Атой 1992 онд танилцаж 1995 онд гэр бүлээ батлуулсан. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гадуур явж байгаад 17 цагийн үед ирэхэд нөхөр маань архи уучихсан согтуу байсан бөгөөд хаашаа явж байгаад ирж байгаа юм гэж хэлээд үсдэж аваад орон дээр саваад хана мөргүүлж, би гэрээс зугтаатал араас гарч ирээд миний зүүн гарын ядам хурууг хазаж цээж рүү гараараа цохиж баруун зүүн гарын шуу чимхэж хазсан. Зүүн талын шилбэ рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн. ...надад гомдол санал байхгүй, бид хоёр эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг / хх 10-11, 12-13, 31 х/
1.2.Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би хөдөө ажлаасаа ирээд гэртээ 0,5 граммтай Монгол Стандарт архи ганцаараа уусан юм. Эхнэр дүү Бг ажилд оруулж өгнө гээд гэрээс хамт гараад явсан. Би согтчихоод нэг мэдсэн чинь эхнэр Дт агсам тавиад Б миний дээр гарчихсан дараад байж байтал цагдаа нар орж ирээд намайг аваад явсан. Би тухайн үед эхнэр Дийн яг яаж зодож цохисон талаараа сайн санахгүй байна. Би архи уугаад ухаангүй согтчихсон байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Маргааш нь эхнэр Д яасан талаар асуусан чинь хазаж үснээс нь зулгаасан гэж хэлсэн. Би өөрөө юу ч санахгуй байгаа юм. Миний буруу би их гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх 51-52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
1.3.Насанд хүрээгүй гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эгч Дтэй хамт ажилд орох гэж гадуур явж байгаад 17 цагийн үед гэр болох СХД-ийн 8-р хороо Зүүн баянцагааны 7- 264 тоотод очсон чинь гэрт Д эгчийн нөхөр Архи уучихсан согтуу байсан. Тэгсэн чинь Аах эгч Дийг хаашаа яваад ирж байгаа юм гэж загнаад үснээс нь зулгаахаар нь би та яаж байгаа юм гээд Аын гарнаас нь татаж Дийн үснээс тавиулж Аыг Д эгч бид хоёр дарж байтал Д эгчийн зүүн гарын ядам хурууг Ахазчихсан. Тэгж байтал цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 26 х/
1.4.Шинжээчийн 3038 тоот дүгнэлт
1.Дийн биед зулайн хуйх, баруун бугалга, зүүн гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хазагдсан шарх, баруун, зүүн шуу, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо болон мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 37 х/,
1.5.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 15 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Д.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63 х/
2.2.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 65 х/
2.3.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 66 х/
2.4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Гэм буруугийн талаар.
Д.Ань 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баянцагааны ...тоотод байрлах өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ эхнэр Л.Дийг “хаашаа яваад ирж байгаан хэмээн” үснээс нь зулгаах, зүүн гарын ядам хурууг нь хазах, цээж рүү нь гараараа цохих, гаруу гарын шууг нь чимхэх, хазах, зүүн шилбэ рүү өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “зулайн хуйх, баруун бугалга, зүүн гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хазагдсан шарх, баруун, зүүн шуу, зүүн шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:
Хохирогч Л.Дийн “... 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гадуур явж байгаад 17 цагийн үед ирэхэд нөхөр маань архи уучихсан согтуу байсан бөгөөд хаашаа явж байгаад ирж байгаа юм гэж хэлээд үсдэж аваад орон дээр саваад хана мөргүүлж, би гэрээс зугтаатал араас гарч ирээд миний зүүн гарын ядам хурууг хазаж цээж рүү гараараа цохиж баруун зүүн гарын шуу чимхэж хазсан. Зүүн талын шилбэ рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг / хх 10-11, 12-13, 31 х/
Насанд хүрээгүй гэрч Д.Бгийн “... 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эгч Дтэй хамт ажилд орох гэж гадуур явж байгаад 17 цагийн үед гэр болох СХД-ийн 8-р хороо Зүүн баянцагааны 7- 264 тоотод очсон чинь гэрт Д эгчийн нөхөр Аархи уучихсан согтуу байсан. Тэгсэн чинь Аах эгч Дийг хаашаа яваад ирж байгаа юм гэж загнаад үснээс нь зулгаахаар нь би та яаж байгаа юм гээд Аын гарнаас нь татаж Дийн үснээс нь тавиулж Аыг эгч Д бид хоёр дарж байтал Д эгчийн зүүн гарын ядам хурууг Ахазчихсан. ...” гэх мэдүүлэг /хх 26 х/
Шинжээчийн 3038 тоот дүгнэлт
1.Дийн биед зулайн хуйх, баруун бугалга, зүүн гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хазагдсан шарх, баруун, зүүн шуу, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтэл нь мохоо болон мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 37 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., эхнэр, нөхөр ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Д.А, хохирогч Л.Д нар гэр бүлийн баталгаатай болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 15 х/-аар нотлогдож байгаа тул Д.Аыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Дийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч Л.Д хохирлын баримтууд хэрэгт гаргаж өгөөгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн тул Д.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Д.Ат холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд шүүхээс 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900,000 төгрөгийн торгуулийн ял оноож, уг торгуулийн ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Дийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Аыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Д.Ат үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Ат мэдэгдсүгэй.
5.Д.Аийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ