Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 370

 

                                                                                                                                                                                     

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Бгийн Мд холбогдох 201726010926 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 17-р хороо Дамбадаржаагийн ...тоотод оршин суух, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 176 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаа, Боржигин овогт Бгийн М /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...маргааш өглөө нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өглөө манай аав Бямбадорж гарч яваад машины 4 дугуй алдагдсаныг мэдсэн. ...4 дугуйны обуд нь 5 салаа хар саарал өнгөтэй гол таг дээрээ улаан өнгөтэй хээ маягийн зурагтай өөр сэвгүй, хаймар нь дөрвөн улирлын 225/45К/17 хэмжээтэй шинэ тод хээтэй байсан. ... миний төрсөн ах Билэгсайхан Хан-Уул дүүргийн үйлдвэр комбинатад ажлаар явж байгаад тэндхийн нэг байрны гадна зогсож байсан Тоёота приус маркийн машинд миний алдсан 4 ширхэг обудтай дугай байгааг хараад зургийг нь гар утсан дээрээ авч над руу явуулсан ... би зургийг нь харахад миний алдсан дугуй мөн байсан ... би дугуйныхаа обуд дээрх сэв, хэлбэр, хэмжээ, эдэлгээгээр нь хараад шууд танисан ...” гэх мэдүүлэг /хх 31-32, 33 х/

 

1.2.Иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2017.08.01-ний өдөр ах Баас 4 ширхэг обудтай дугуй 300.000 төгрөгөөр худалдаж авсан боловч хулгайн дугуй гэдгийг мэдээгүй эзэнд нь буцаан өглөө. Тиймээс би хохирсон 300,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/

 

1.3.Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… Би 2017 оны 05 дугаар сарын үеэр санагдаж байна. Титаник гүүрний орчмоос өөрийн танил М гэж залуугаас 4 ширхэг хол таван нүхтэй дугуйтай обудыг нийлүүлээд 150,000 төгрөгөөр худалдаж авсан. Учир нь тэр өдрийн орой миний 88057191 дугаар руу М залгаад /ямар дугаараас залгасныг нь санахгүй байна/ “хөгшөөн 4 ширхэг обудтай хямдхан дугуй байна” авах уу гэхээр нь би хаана юм бэ, юу ч гэсэн очиж үзье гээд Хархорин захын арын Титаник гүүрний зогсоол дээр уулзаж худалдаж авсан. Тухайн үед М өөрөөсөө гадна үл таних 30 гаран насны 2 залуутай хамт байсан. Тэгээд би Моос уг 4 ширхэг обудтай дугуйг худалдаж авсан юмаа. …” гэх мэдүүлэг /хх 64-68, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

                  1.4.Гэрч Ж.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.. .дүү Д над руу утасдаж “би хүнд 2-3 хоног таксинд явсан, мөн надаас мөнгө зээлсэн эргүүлж мөнгөө авах гэсэн чинь обуд зарж байгаад өгнө гэнээ, та обуд авахгүй биз, гайгүй обуд байна гэж яриад 100 айлын Жоби дэлгүүрийн хажуу талд уулзсан. Д, Б гэх жижиг бор царайтай, маажиг хөлтэй залуугийн хамт ирсэн байсан ба машинаасаа 4 ширхэг обуд 2 нь дугуйтай 2 нь дугуйгүй гаргаж ирсэн. Надад бэлэн 200.000 төгрөг байснаа өгөөд дараа нь үлдэгдэл 100.000 төгрөгийг нь өгөхөөр болоод дугуйг нь аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 36 х/

 

1.5.Гэрч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...очиход М гэрээсээ 4 ширхэг обудтай дугуй гаргаж ирээд машинд ачиж энийг явж хүнд зарна гэсэн. Бид хоёр Өгөөмөр зах, шар хад орж хүмүүст үзүүлээд зарж чадаагүй буцаж Мгийн гэрт ирээд дугуйг нь тавьсан. ...Мгийн найз Б над дээр ирээд М таслагдаад шоронд орсон чамд өртэй гэсэн, нөгөө обудтай дугуй гэрт нь байгаа тэрийг зараад мөнгөө ав, үлдсэн мөнгөөр Мд хувцас тамхи аваачиж өгнө гэхээр нь Бтай Мгийн гэрт нь очиж 4 обудтай дугуйг нь авсан. ...” гэх мэдүүлэг /хх 37 х/

 

1.6.Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М ял авахдаа надад хандаж гэртээ байгаа 4 ширхэг обудтай дугуйг зараад өг гэсэн болохоор би Дтай уулзаж дугуйг нь заруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 38 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү М нь айлын хамгийн том хүү юм. 1992 оны 08 дугаар сарын 09-нд төрсөн. Сэргэлэн цовоо, сурлага сайтай, илүү дутуу муу зан байхгүй, хүний үг хүлээн авдаг, маш их уучлалт гуйдаг, мөн маш их тусархуу хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 40-41, 46-47 х/

2.2.Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 72 х/

2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73 х/

2.4.417 дугаар нээлттэй хорих ангиас гаргасан зан байдлын тодорхойлолт /хх 74-75 х/,

2.5.Ялын тооцооны тодорхойлолт /хх 85 х/

2.6.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх 95-103 х/

 

Гурав:Хохирлын баримтууд.

3.1.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 27 х/

3.2.Иргэний нэхэмжлэгч Б.Бын “... би хохирсон 300,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/,

3.3. 4 ширхэг дугуйны үнэлгээ /хх 55-56 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Б.М нь давтан үйлдлээр 2017 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 17-р байрны гадна баруун хойд талд байрлуулж тавьсан Б.Бийн эзэмшлийн 17-44 УНС улсын дугаартай “Субару импреза” маркын суудлын авто машины 4 ширхэг дугуйг хулгайлж бусдад 440,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Бийн “... маргааш өглөө нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өглөө манай аав Бямбадорж гарч яваад машины 4 дугуй алдагдсаныг мэдсэн. ...4 дугуйны обуд нь 5 салаа хар саарал өнгөтэй гол таг дээрээ улаан өнгөтэй хээ маягийн зурагтай өөр сэвгүй, хаймар нь дөрвөн улирлын 225/45К/17 хэмжээтэй шинэ тод хээтэй байсан. ... миний төрсөн ах Билэгсайхан Хан-Уул дүүргийн үйлдвэр комбинатад ажлаар явж байгаад тэндхийн нэг байрны гадна зогсож байсан Тоёота приус маркийн машинд миний алдсан 4 ширхэг обудтай дугай байгааг хараад зургийг нь гар утсан дээрээ авч над руу явуулсан ... би зургийг нь харахад миний алдсан дугуй мөн байсан ... би дугуйныхаа обуд дээрх сэв, хэлбэр, хэмжээ, эдэлгээгээр нь хараад шууд танисан ...” гэх мэдүүлэг /хх 31-32, 33 х/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Даваабаатарын “...би 2017.08.01-ний өдөр ах Баас 4 ширхэг обудтай дугуй 300.000 төгрөгөөр худалдаж авсан боловч хулгайн дугуй гэдгийг мэдээгүй эзэнд нь буцаан өглөө. ...” гэх мэдүүлэг /хх 35 х/

 

                  Гэрч Ж.Бы “.. .дүү Д над руу утасдаж “би хүнд 2-3 хоног таксинд явсан, мөн надаас мөнгө зээлсэн эргүүлж мөнгөө авах гэсэн чинь обуд зарж байгаад өгнө гэнээ, та обуд авахгүй биз, гайгүй обуд байна гэж яриад 100 айлын Жоби дэлгүүрийн хажуу талд уулзсан. Д нь Б гэх жижиг бор царайтай, маажиг хөлтэй залуугийн хамт ирсэн байсан ба машинаасаа 4 ширхэг обуд 2 нь дугуйтай 2 нь дугуйгүй гаргаж ирсэн. Надад бэлэн 200.000 төгрөг байснаа өгөөд дараа нь үлдэгдэл 100.000 төгрөгийг нь өгөхөөр болоод дугуйг нь аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 36 х/

 

Гэрч Д.Дын “...очиход М гэрээсээ 4 ширхэг обудтай дугуй гаргаж ирээд машинд ачиж энийг явж хүнд зарна гэсэн. Бид хоёр Өгөөмөр зах, шар хад орж хүмүүст үзүүлээд зарж чадаагүй буцаж Мгийн гэрт ирээд дугуйг нь тавьсан. ...” гэх мэдүүлэг /хх 37 х/

 

1.6.Гэрч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М ял авахдаа надад хандаж гэртээ байгаа 4 ширхэг обудтай дугуйг зараад өг гэсэн болохоор би Дтай уулзаж дугуйг нь заруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 38 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.М “…М гэж залуугаас 4 ширхэг хол таван нүхтэй дугуйтай обудыг нийлүүлээд 150,000 төгрөгөөр худалдаж авсан. ... би хулгай хийгээгүй ...”,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагийн “...дугуйнуудыг таньж олуулах ажиллагааг хийгээгүй, хохирогчийн дугуй мөн байсан эсэх нь эргэлзээтэй тул уг асуудлыг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх боломжтой ...” гэх асуудлуудын талаар:

 

Шүүгдэгч Б.М нь М гэх хүнээс дугуйнуудыг худалдаж авсан гэх боловч уг хүнийхээ гэрийн хаяг, утас болон шаардлагатай бусад мэдээллүүдийг хэлдэггүй тул уг мэдүүлэг үнэн эсэхийг шалгаж тогтоох боломжгүй учраас мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, мөн өөр нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар тооцох боломжгүй.

Дугуйнуудыг таньж олуулах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байсан гэж үзэх боломжгүй. Учир нь хулгайд алдагдсан дугуйнуудыг хохирогчийн ах хүний машинд тавьсан явж байхыг олж хараад, зургийг нь явуулснаар хохирогч Б.Б өөрийн дугуйнуудаа таньсан, түүний мэдүүлэгт ямар содон шинж тэмдэгээр нь таниснаа тодорхой мэдүүлсэн тул уг дугуйнуудыг таньж олуулах ажиллагааг явуулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж шүүх үзсэн тул энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.М нь 2016 оны 01 дүгээр сард үйлдсэн хулгайн гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлэхийн өмнө буюу 2017 оны 05 сард уг хулгайн гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон гэж шүүх үзсэн.

  

Хохирлын талаар.

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 27 х/-ээр хохирогч Б.Б автомашины 4 ширхэг дугуйгаа авсан болох нь тогтоогдсон. Харин иргэний нэхэмжлэгч Б.Б уг дугуйнуудыг 300,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд уг хохирол төлөгдөөгүй тул гэм буруутай этгээд болох Б.Мгөөс 300,000 төгрөгийг гаргуулж Б.Даваабаатарт олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

            Б.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, одоо ял эдэлж байгаа, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

            Б.М нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 176 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсгүүдэд зааснаар Б.Мд энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 03 сарын хорих ялаас заримыг болох 02 жилийн хорих ял /өмнөх тогтоолоор эдэлсэн ялын хугацаанд яллагдагч Б.Мг шүүхэд шилжүүлэх хүртэл буюу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааг оруулсан/-ыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 04 жилийн хугацаагаар тогтоосон болно.

 

            Цагдан хоригдсон хугацааны талаар.

            Яллагдагч Б.Мг шүүхэд шилжүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 06 хоног цагдан хоригдсон хугацааг түүний энэ тогтоолоор эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Бусад асуудлын талаар:

                        Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Боржигин овогт Бгийн Мг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Мг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 02 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсгүүдэд зааснаар Б.Мд энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 176 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялын зарим болох 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 04 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Мгийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Мгөөс 300,000 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 2-85 тоотод оршин суух УХ89061951 дугаарын регистртэй Балжиннямын Даваабаатарт олгосугай.

 

6.Б.Мгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Мгийн 2018.04.25-05.01 хүртэл цагдан хоригдсон 06 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ