Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 317/ШШ2025/00858

 

 

 

 

 

 

 2025       06         16                                           317/ШШ2025/00858                           

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Ялалт плаза төв, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00   , Г.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Эрдэнэсант сум, 00 дугаар баг, Улаанхудаг худалдаа үйлчилгээний байр, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 00    , Хас овогт Дөчинжилбаатарын Золбаатар, 

 

Хариуцагч: Баянхонгор аймаг, 00 дугаар баг, Өлзийт хороолол 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, регистрийн дугаар 000, А.М нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 9.115.969,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Д.З, А.М нарт холбогдуулан гэрээний үүрэгт 9.115.969,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “Нэхэмжлэл гаргагч Г.Г нь хариуцагч нартай 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 423081424 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу түүний эзэмшилд 12.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Toyota Prius маркийн автомашиныг шилжүүлсэн байдаг. Хариуцагч нар дээрх 12.000.000 төгрөгийн 30 хувь буюу 3.600.000 төгрөгийг гэрээ байгуулах үед урьдчилгаа болгон төлсөн бөгөөд үлдэх 8.400.000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаанд буюу сар бүр 496.398 төгрөг төлөх замаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохирсон. Гэвч хариуцагч нар 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үндсэн төлбөрт 1.980.492,01 төгрөг, хүүнд 2.424.655,35 төгрөг, алдангид 1.094.852,67 төгрөг, нийт 5.500.000,03 төгрөгийн төлбөр төлсөн боловч түүнээс хойш нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Улмаар үндсэн төлбөр 8.400.000 төгрөгөөс 1.980.492,01 төгрөг төлөгдөж  6.419.507,9  төгрөгийн  үлдэгдэлтэй,  нийт  төлөх  хүү  4.178.500,11 төгрөгөөс 2.424.655,35 төгрөг төлөгдөж, 1.753.844,76 төгрөгийн үлдэгдэлтэй, алданги 3.214.790,19 төгрөгийн үлдэгдэл, нийт 9.115.969,95 төгрөгийн өр төлбөр үүссэн. Хэдийгээр хариуцагч нар тодорхой хэмжээний төлөлт хийж байсан боловч, цаг тухайд нь төлбөрийг төлөөгүйн улмаас хүүний хуримтлал, түүнд ногдох алданги үүссэн байдаг. Ингээд хариуцагчид нь төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй тул нэхэмжлэгч Г.Г зүгээс түүнд хангалттай хугацаа олгосон боловч “Удахгүй төлбөрийг бүрэн төлж барагдуулна" гэх

тайлбарыг гаргасаар төлбөрийг төлөөгүй. Хариуцагч нар шилжүүлэн авсан автомашиныг ашиглаж эзэмшиж байгаа бөгөөд дээрх үүссэн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулан, төлбөр тооцоог дуусгах талаар амаар харилцан тохирсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас тайлбар гаргуулах замаар тус үйл баримтыг нотлох боломжтой юм. Хариуцагч нар төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч төлөөгүй байгаа тул шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч нараас 9.115.969,95 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө γγ” гэжээ.

2. Хариуцагч А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А овогтой М миний бие Г.Г нэхэмжилсэн 9.115.969,95 төгрөгийг 2025 рны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор өөрөө төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Г.Н нэхэмжлэлтэй А.М, Д.З нарт холбогдох 9.115.969,95 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А би дараах тайлбар, хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч А.М   нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.115.969 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргажээ. А.М нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй холбоотойгоор хариуцагч Д.З татгалзаж байна. Иймд А.М 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 9.115.969,95 төгрөгийг гаргуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч Г.Н улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 00 дугаартай төлбөрийн даалгаврын баримт, 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 00 дугаартай Автомашины лизинг санхүүгийн түрээсийн  гэрээний хуулбар, Санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Лизингийн тооцоолол, 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Г.Н Б.А, А.Э нарт олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.      

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Д.З, А.М нар 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Ч23081424 дугаар “Автомашины лизинг /санхүүгийн түрээс/-ийн гэрээ”-г нэхэмжлэгч Г.Г байгуулж, уг гэрээний дагуу 12.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота приус маркийн, аралын 00 дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг эзэмшилдээ шилжүүлэн авч, урьдчилгаа төлбөр 3.600.000 төгрөгийг төлсөн, үлдэх 8.400.000 төгрөгийг 24 сарын хугацаанд хүүгийн хамт хуваан төлөхөөр тохиролцжээ.

Гэвч дээрх санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор, бүрэн гүйцэтгээгүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүрэгт 9.115.969,95  төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь хариуцагч Д.З холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч А.М шүүхэд өгсөн хариу тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлүүлэхийг хүссэн.

Хариуцагч А.М   санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 9.115.969,95 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Г.Г төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байна.      

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1.-т зааснаар хариуцагч А.М   нь санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 9.115.969,95 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Г.Г төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160.806 төгрөгөөс 80.403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот данснаас 80.403 төгрөг, хариуцагч А.М 80.034 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Г олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1.-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Д.Золбаатарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                                                

ШҮҮГЧ                        Н.ГЭРЭЛТУЯА