| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0076/Э/ |
| Дугаар | 85 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.О,
Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б д холбогдох 1828000410044 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 29-нд Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Ихэр Баянговь” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 3 хүүхэд, хадам ээжийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Жаал-Уулын 3-35 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ж.Б, регистрийн дугаар,
Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гүний-Ус” ХХК-ийн урд талын зогсоол дээр 50-57 ӨМӨ улсын дугаартай Ниссан микра маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.7.а, 7.17 дахь заалтуудыг зөрчсөний улмаас 59-33 ӨМҮ улсын дугаартай Хонда пит маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч 1 нас 6 сартай Б.Б ын биед тархины доргилт, 11, 12 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.в-д заасан үүргээ үл биелүүлэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Тухайн үед манай нөхөр Э.Б “Гүний-Ус” ХХК-д ажиллаж байсан юм. 2018 оны 02 дугаар сар 06-ны өдөр нөхөр ажил руугаа очиж түлхүүр өгнө гээд “Гүний-Ус” ХХК-ны гаднах зогсоол дээр ирж зогсоод нөхөр “Гүний-Ус” ХХК-руу явсан юм. Би жолоочийн суудал дээр сууж байсан нөхөр машинаас гарахдаа 1 нас 6 сартай хүүгээ суудал дээр орхиод гараад явсан юм. Хүү бид хоёр машин дотроо сууж байхад нөхөр гараад ирж байгаа харагдсан. Хүү бид хоёр машиндаа сууж байхад миний машины араас цэнхэр өнгийн машин ухарч ирээд мөргөсөн. Би машинаасаа буугаад ирэхэд нөгөө машин шууд зугтаагаад дээшээ засмалаар яваад өгсөн. Манай нөхөр тэрийг харчихаад араас нь шүгэлдээд гүйсэн боловч хоцорсон юм. Тэгсэн машинд манай хүү орилох чимээнээр буцаад машиндаа ороход манай хүү сууж байсан талынхаа доод гишгүүр дээр унчихсан уйлаад байж байсан. Би хүүхдээ тэврэхэд манай хүү дуугүй болохгүй уйлаад байсан. Би Цагдаад дуудлага өгсөн. 5 минутын дараагаар миний машиныг мөргөсөн машин “Марал” худалдааны төвийн зүүн талын уулзвараар гараад ирэхээр нь би хүүгээ нөхөртөө өгөөд гүйж очоод нөгөө машин мөргөсөн хүний машины хаалгыг нээсэн чинь нэг танихгүй ах согтуу, тамхи татаад сууж байсан. “Та яагаад машин мөргөчихөөд чигээрээ яваад өгч байгаа юм бэ?” гэхэд нөгөө ах “Чамд сар шинийн мөнгө хэрэг болоо юу?” гээд энгэрийн халааснаасаа 2 ширхэг хорин мянган төгрөг гаргаж ирсэн. Мөн 1 ширхэг виза карт гаргаж ирээд миний нүүр лүү шидсэн. Би тэр мөнгийг нь аваагүй. Машины түлхүүрийг нь булааж авахад нөгөө ах машинаасаа бууж ирээд түлхүүрээ авна гээд надтай ноцолдсон. Цагдаагийн машин чанга яригчаар яриад зам тээврийн осол хаана болсон юм бэ гэж хэлсэн чинь нөгөө ах цагдаагийн дуунаар зугтаасан. Араас нь хөөгөөд барьсан чинь Цагдаа нар хүрээд ирсэн. Тэр хүнийг Цагдаа нар аваад явсан. Миний хүүгийн зүүн талын 2 хавирга хугарсан байсныг нь мэдээгүй явж байгаад Улаанбаатар хотод очоод мэдсэн. Тэгсэн манай хүүхдийн 2 хавирга хугарч хавирганы цаана цус хураад идээлсэн байна гэж хэлсэн. Улаанбаатар хот явж хагалгаанд орсон. Манай машиныг мөргөхөд манай хүү сандал дээр зогсож байсан. Урагш гишгүүр лүү унаж гэмтсэн. Тэр машины жолооч согтуу байсан түүнээс болоод зам тээврийн осол гарсан байх. Миний эзэмшлийн 59-33 өмү улсын дугаартай машины арын багаж, гуппер эвдэрсэн. Түүнийг өөрийн зардлаар засуулсан. Миний эзэмшлийн машин байгаа юм. Одоохондоо бол “Гялс төгрөг” ХЗХоршоонд 500.000 төгрөгний барьцаанд тавьсан байгаа. Хүүхэд гайгүй болсон болохоор гомдол, санал байхгүй. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүүхдийн эмчилгээнд 1.800.000 / нэг сая найман зуу/ төгрөгийн зардал гарсан байгаа, баримт байхгүй мэдсэн бол анхнаас нь цуглуулахаар байсан байна. Ж.Б 1.000.000 /нэг сая/ төгрөг өгснийг эмчилгээний зардалд хэрэглэсэн...” гэжээ. /хх-19-20/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт: “Одоо манай хүүгийн биеийн байдал хэвийн зүгээр болсон. Надад гомдол, санал байхгүй. Ж.Б д холбогдох хэрэгт хөнгөн ял шийтгэж өгнө үү гэж хүсмээр байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ж.Б миний хүүхдийн эмчилгээнд гарсан 1.800.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа...” гэжээ. /хх-21/,
Гэрч Э.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би Гүний усны цахим худаг хариуцаж ажиллаж байсан юм. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа буух гээд Гүний усны гадаа ирсэн юм. Тухайн үед эхнэр Ж.О машин унаад би хажууд нь 1 нас 6 сартай хүүгээ тэврээд явсан юм. Гүний усны гадаа очоод би машинаас буугаад хүүгээ сандал дээр суулгаад орхисон. Би Гүний ус руу орж түлхүүрээ хүлээлгэж өгөөд эргээд гараад ирэхэд Гүний усны шороон зогсоол дээр нэг цэнхэр өнгийн “Ниссан марч” маркийн машин ухарч яваад миний машиныг мөргөсөн. Намайг очихын завдалгүй зугтаагаад яваад өгсөн. Би хойноос нь хашхираад нэмэр болоогүй. Намайг машин руугаа очиход манай эхнэр машинаас буугаад ирчихсэн хүүхдээ тэврээд зогсож байсан. Манай хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ аваад чимээгүй болгох гээд аргадахад чимээгүй болохгүй байсан. Тэгтэл нөгөө машин “Говь” дэлгүүрийн гадаа ирээд зогсохоор нь эхнэрт “Нөгөө машин тэр мөн үү” гэхэд эхнэр Ж.О очоод нэг хүн дагуулаад ирсэн. Цагдаа ирээд нөгөө хүнийг аваад явсан. Манай хүүгийн 2 хавирга нь хугарсан байсан. Мөн толгой нь доргисон байсан. Одоо биеийн байдал нь хэвийн болсон байгаа. Уг машин манай эхнэрийн нэр дээр байдаг. Бид хоёрын машин байгаа юм. Хойд багажны хаалга цөмөрсөн байсан. Түүнийг нь тухайн үед нь янзлуулсан. Манай машиныг мөргөсөн машинд ямар гэмтэл учирсныг мэдээгүй. Ж.Б шал согтуу байсан. Манай машиныг мөргөчихөөд яваад өгсөн...” гэжээ. /хх-22/,
Шүүгдэгч Ж.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрээс эхнэр бид хоёр дээлний материал авах санаатай гарсан юм. Явж байхад ажлын газрын Х.М намайг таксинд явах уу гэхээр нь би ажилтай байна гэж хэлсэн. Эхнэр бид хоёр төвд байх “Манулт” дэлгүүр орж надад дээлийн өнгө авсан. Эхнэр бид хоёр Х.М ийн гэрийн гадаа очиж Х.М ийг авсан. Бид гурав оёдолчин орж би дээлний хэмжээ өгсөн. Төв рүү орж Хаан банкны гадаа очиж эхнэрийг буулгаад манай гэр лүү явж Х.М д нохой үзүүлэхээр явсан. Гэр лүү явах замдаа 1 шил Ерөөл архи авсан. Гэрийн гадаа очоод нохой үзэж байхдаа Х.М бид хоёр нөгөө архиа хувааж уусан. Би машинаа унаад Х.М ийг хүргэж өгөөд эхнэрээ төвөөс авах санаатай гэрээс гарсан юм. Тэгээд согтсон байсан нэг мэдэхэд журмын хашаанд ирчихсэн байсан. Цагдаа нар намайг гэртээ харьж амар гэхээр нь гэртээ очиж амарсан юм. Би өглөө босоод гэртээ монгол архи ууж байгаад дараа нь 1 шил 0,33 граммын Ерөөл архи авч ганцаараа уусан юм. Дараа нь Х.М тэй нийлж дахин 1 шил Ерөөл архи уусан. Яг хэдэн граммтай архи ууснаа сайн санахгүй байна. Би гэрээс гарч яваад согтоод юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Маргааш нь сонсоход би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ухрах үйлдэл хийхдээ ард байсан машиныг мөргөж дотор нь байсан хүүхдийг гэмтээсэн байсан. Би 2016 оны 12 сард эрхээ хасуулсан байсан юм. Би согтуугаар машин жолоодсоны улмаас машины урд суудалд сууж байсан 1 нас 6 сартай хүүхэд сууж байсан сандлаасаа унаж хавирга нь хугарч гэмтсэн байсан. Миний машин бол эвдрээгүй байсан мөргүүлсэн машинд хохирол учирсан талаар мэдээгүй.Машин эвдэрсэн гэж юм хэлээгүй. Манай эхнэр Б.Т ын нэр байдаг машин байгаа юм. Бид хоёр 15 жил хамт амьдарч байгаа бид хоёрт гэрлэлтийн баталгаа байгаа. Би хүүхдийн биед гэмтэл учруулсан. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулж байгаа. Би тухайн үед согтчихсон байсан болохоор л машин унасан байна. Би осол болох үед ухаангүй, согтуу байсан учраас мэдэхгүй байна. Би архи уугаад согтсон хирнээ яваад байдаг юм. Маргааш нь юу болсон талаар мэддэггүй юм...” гэжээ. /хх-23-24/,
Гэрч Х.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ байж байгаад Ж.Б ах руу залгаад “Та таксинд явах уу” гэхэд “Гадуур явж байна” гэж хэлсэн. Гэрт байж байхад Ж.Б ах залгаад чи таксинд явах хэвээрээ юу гэхээр нь би явъя гэхэд гадаа хүрээд ирсэн. Намайг очиход Ж.Б эхнэртэйгээ хамт хүрээд ирсэн. Бид гурав хамт яваад нэг айлд очсон. Тэр айлд эхнэр нь орж дээлний хэмжээ өгсөн. Дараа нь төв рүү ороод эхнэр нь буугаад үлдсэн. Бид хоёр Ж.Б гийн гэр лүү явж нохойн гөлөг үзэхээр явсан юм. Явах замдаа би таксины мөнгө 4000 төгрөг өгнө гэхэд Ж.Б надад мөнгө байхгүй байна чи наад мөнгөн дээрээ 2000 төгрөг нэмээд 1 шил 0,33 граммын Ерөөл архи авчих гэж хэлсэн. Би дэлгүүр ороод 1 шил 0,33 граммын Ерөөл архи авсан. Ж.Б гийн хашаанд ороод нөгөө архиа задлаад хувааж уусан. Тэр архиа дуусгаад би төв рүү явна гэхэд хамт явна гээд бид хоёр хамт яваад “Гандирс” худалдааны төв орсон. Бид хоёр “Гандирс” дэлгүүрт хамт явж би нэг хэтэвч аваад зогсож байхад Ж.Б гараад яваад өгсөн би тэнд явж байгаад гараад ирэхэд Ж.Б алга байсан би тэгээд гэртээ харьсан. Бид хоёр 1 шил 0,33 граммын архи уусан байсан. Өөр архи уугаагүй. Ж.Б нэг их согтоогүй байсан. Ж.Б надтай уулзахдаа архи уусан байсан. Ж.Б зам тээврийн осол гаргахад би байгаагүй. Зам тээврийн осол гаргасан гэж орой нь мэдсэн. Ж.Б өөрөө болно гээд машинаа унаад яваад байсан...” гэжээ. /хх-25/,
Гэрч Б.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би нөхөрт нэг дээл хийж цагаан сараар өмсгөх гээд нөхөртэйгөө хамт машинтай гадуур гарсан юм. Би машин унаад явсан. Нөхөр өглөө нь бага зэрэг монгол архи уусан байсан. Бид хоёр төв рүү ороод бөс барааны “Манулт” дэлгүүр орж дээлийн өнгө авсан. Ажлын газрын хүн болох Х.М залгаад таксинд явах уу гээд байсан. Нөхөр намайг “Манулт” дэлгүүрт орхиж явах гээд байхаар нь би чамд дээл хийлгэх гээд байна гэсээр байгаад бид хоёр хэмжээгээ өгчихөөд тэндээс гараад нөхрийн ажлын газрын хүн болох Х.М ийн гэрт очиж авсан. Бид гурав хамт яваад Оюутын 3-35 тоотод байх оёдолчинд материалаа өгөөд хэмжээгээ өгчихөөд төв рүү ороод төв Хаан банкны гадаа машинаа тавиад банк руу мөнгө шилжүүлээд гараад ирэхэд байхгүй байсан. Нөхөр болон Х.М хоёр луу залгахад утсаа авахгүй байсан. Би гэр лүү очиход нөхөр гэрт байхгүй байсан. 16 цагийн орчимд нөхөр залгаад машинаа журмын хашаанд хийчихлээ гэж хэлсэн. “Чи хаана байгаа юм бэ?” гэхэд би эмэгтэй хүний машин мөргөчихсөн. Тэр хүний машин зүгээр байхад миний машиныг журмын хашаанд хийчихлээ гэж хэлсэн. Намайг ирээд ав гэхээр нь өөрөө таксинд суугаад хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй таксигаар хүрээд ирсэн. Маргааш нь ирээд Цагдаатай уулзсан чинь та нөхрөө аваад ир дотор нь байсан хүүхэд гэмтсэн байна, одоо эмнэлгээр явсан байгаа гэж хэлсэн. Ж.Б ер нь архинд их дуртай мөнгө байвал архи уугаад байдаг юм. Бид хоёр 16 жил хамт амьдарч байгаа, гэрлэлтийн баталгаатай. Ж.Б г зам тээврийн осол гаргахад би байгаагүй. Ж.Б урьд нь архи уугаад машин барьж яваад эрхээ хасуулсан байсан. Манай нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад машин мөргөж машин дотор нь байсан хүүхдэд гэмтэл учруулсан. Уг машин миний нэр дээр байдаг. Нөхөр бид хоёрын дундын өмч байгаа юм...” гэжээ. /хх-26-27/,
Шүүгдэгч Ж.Б гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөө босоод гэртээ байж байгаад гэрт байсан цагаан сард хэрэглэх монгол архинаас 500 грамм орчим ганцаараа уусан. Нэмж архи уумаар санагдаад байхаар нь манайхаас урагш байдаг “Түвшин” гэх дэлгүүр орж 1 шил 0,33 граммын Ерөөл архи аваад хашаандаа ирж гэрийн ард сууж байгаад ганцаараа уусан. Архи ууж дуусчихаад сууж байж байхад эхнэр хамт төв рүү явж надад дээлийн өнгө авна гэсэн. Машинаа унаад би хажууд нь суугаад төв рүү явсан төв рүү явж байхад манай ажлын газрын Х.М залгаад та таксинд явах уу гэсэн. Би гадуур явж байна завтай болооод очъё гэж хэлсэн. “Манулт” дэлгүүр орж надад дээлийн өнгө авчихаад Х.М ийг эхнэр бид хоёр очиж авсан. Дээл оёдог газарт очоод дээлийн хэмжээ өгөөд эргэж төв рүү орсон. Эхнэр Хаан банк руу орсон тэр хойгуур нь би машинаа унаад гэр лүү явсан. Гэр лүү явах шалтгаан нь Х.М манайд байгаа нохойг үзье гэж явсан. Гэр лүү явах замдаа “Алтгана” дэлгүүрийн гадаа зогсоод Х.М ороод Ерөөл архи 1 шилийг авсан. Би хэдэн граммтай архи байсныг хараагүй. Гэрийн гадаа очоод нөгөө архиа ууж байхдаа нохойгоо үзүүлсэн юм. Архиа ууж дуусаад би Х.М ийг төв рүү хүргэж өгөөд эхнэрээ авахаар хашаанаас машинаа унаад гарсан санагдаж байгаа юм. Би согтсон байсан нэг мэдсэн Цагдаагийн газрын журмын хашааны гадаа машинаа журамлуулаад зогсож байсан. Цагдаа намайг хараад амар гэхээр нь би гэр лүүгээ хариад амарсан. Би зам тээврийн осол болсоныг бол санахгүй байгаа. Тэр үед согтсон байсан. Маргааш нь эхнэрээс сонсоход би “Гүний-Ус” ХХК-ийн гаднах зогсоол дээр зогсож байсан машиныг машинтай ухарч явах үедээ мөргөсөн байсан. Нөгөө машин мөргүүлсэний улмаас машинд байсан 1 нас 6 сартай хүүхэд гэмтсэн байсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ манай эхнэр Б.Т ын нэр дээр байдаг. Би согтууруулах ундаа хэрэглэж ухаангүй согтуу явсан асуудлаас болж зам тээврийн осол гарсан. Би зам тээврийн осол гарах үед согтуу байсан учраас мэдэхгүй байгаа юм. Гэхдээ би зам тээврийн осол гаргаад ослын газрын орхиж зугтааж явсан байсан. Зам тээврийн ослоос болж машинд сууж байсан 1 нас 6 сартай хүүхдийн 2 хавирга хугарсан байсан. Хүүхдийн эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг зарцуулсан байгаа, одоо хүүхдийн биеийн байдал хэвийн болсон. Би уг нь 2002 оны В,С ангилалтай жолооч байгаа юм. Би 2016 оны 12 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ 2 жилээр хасуулсан. Одоо тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй. Тухайн өдөр бол хэвийн цаг агаартай байсан. Гомдол,санал байхгүй. Ийм гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна...” гэжээ. /хх-37-38/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-2/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-3/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/,
Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-5/,
Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх санал /хх-6/,
Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-7/,
Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоол /хх-8/,
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-9/,
Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/,
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-13/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-14/,
Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-17/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-18/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-28,30/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №108 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “.Б.Б ын биед зүүн 11, 12-р хавирганы хугарал, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Өвчний карттай танилцахад ямар нэгэн архаг өвчин тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-29/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №09 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг “Жолоочийн үүрэг”-ийн 2.7.а-д заасан “...жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 2.5.в-д “жолооч нь зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, ...осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх...”, мөн дүрмийн 7.17-д заасан “...бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэсэн заалтыг зөрчин анхаарал болгоомжгүй ухрах үйлдлийг гүйцэтгэж 59-33 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн жолоочийн үүргээ үл биелүүлэн ослын газраас зайлсхийсэн байна гэж үзэж дүгнэлтийг тогтоов.
Ж.Б нь мөн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээний хайлт лавлагаа хэсгээс Ж.Б гийн КМ75012911 регистрийн дугаараар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг лавлахад ВС ангиллын 226781 дугаартай жолооны үнэмлэхтэй боловч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд эрх хасагдсан төлөвт байв. Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “...механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-31/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-33,34/,
Жолоочийн мэдээлэл /хх-32/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа гаргасан баримт /хх-35,36/,
Шүүгдэгч Ж.Б гийн хүсэлт /хх-39/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-41/,
Шүүгдэгч Ж.Б гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/,
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-43/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-44,58,59/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-45,57/,
Д.Цэенпилийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46/,
Б.Т ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-47/,
Өмнөговь аймаг “Ихэр Баянговь” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №21/18 тоот тодорхойлолт /хх-48/,
Б.Т ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-49/,
Хохирол төлбөрийн баримтууд, банкны хуулга /хх-50-52/,
Шүүгдэгч Ж.Б гийн иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-53/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-54/,
Мэргэжилтэн оролцуулах тухай мөрдөгчийн тогтоол, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-55-56/,
Ж.О ийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-60/,
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-61/,
Эх хүүхдийн эрүүлмэндийн дэвтрийн хуулбар /хх-62-69/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-70-77/,
Мөрдөгчийн мэдэгдэл /хх-78/,
Зөрчлийн мэдээллийн хуулбар /хх-79-83,/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-84-85/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-86/,
Яллах дүгнэлт, хавсралт /хх-87-90/,
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-91/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гүний-Ус” ХХК-ийн урд талын зогсоол дээр 50-57 ӨМӨ улсын дугаартай Ниссан микра маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.7.а, 7.17 дахь заалтуудыг зөрчсөний улмаас 59-33 ӨМҮ улсын дугаартай Хонда пит маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч 1 нас 6 сартай Б.Б ын биед тархины доргилт 11, 12 дугаар хавирганы хугарал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.в-д заасан үүргээ үл биелүүлж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын дараах заалтуудыг зөрчсөн нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №09 тоот шинжээчийн: “Жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлэг “Жолоочийн үүрэг”-ийн 2.7.а-д заасан “...жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 2.5.в-д “жолооч нь зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, ...осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх...”, мөн дүрмийн 7.17-д заасан “...бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэсэн заалтыг зөрчин анхаарал болгоомжгүй ухрах үйлдлийг гүйцэтгэж 59-33 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн жолоочийн үүргээ үл биелүүлэн ослын газраас зайлсхийсэн байна... Мөн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээний хайлт лавлагаа хэсгээс Ж.Б гийн КМ75012911 регистрийн дугаараар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг лавлахад ВС ангиллын 226781 дугаартай жолооны үнэмлэхтэй боловч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд эрх хасагдсан төлөвт байв. Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а-д заасан “...механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 2.08 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан жолоочийн мэдээлэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-14/ зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.Б д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Б гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагавар, хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ж.Б нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм
|
|
хэмжээний актыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ үл биелүүлэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч 1 нас 6 сартай Б.Б ын бие махбодид учирсан гэмтэл хүндэвтэр гэмтэл /хохирол/ болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №108 тоот шинжээч эмчийн: “Б.Б ын биед зүүн 11, 12-р хавирганы хугарал, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Өвчний карттай танилцахад ямар нэгэн архаг өвчин тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хэмжээгээр оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг байхаар хуульчилсан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгч Ж.Б эмчилгээний зардалд 1.800.000 төгрөгийг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-103/ гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Б д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж дараах байдлаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээр байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...хүүхэд гайгүй болсон болохоор гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Ж.Б миний хүүхдийн эмчилгээнд гарсан 1.800.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа...” гэсэн байх тул шүүгдэгч Ж.Б г бусдад төлөх хохирол,төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
хэмжээний актыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5. 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Б нь хохирол төлбөрт 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.О т төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ