| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2334003200360 |
| Дугаар | 2024/ДШМ/45 |
| Огноо | 2024-05-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/45
2024 5 22 2024/ДШМ/45
Ц.От холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Л.Солонго,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баасанбаатарын өмгөөлөгч О.Санчирбал /цахимаар/,
Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан, Б.Баярмагнай,
Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.От холбогдох эрүүгийн 2334003200360 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .............. ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц.О, регистрийн дугаар ИТ.......
2. Ц.О нь 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Дивизийн уулзвар"-аас Бөхийн өргөө чиглэлийн авто замын 88 дахь гэрлийн шонгийн орчим 45-70 УАА улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан 54-75 УНЧ улсын дугаартай Тоёота "Ист" маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ж.Нэрүүл мэндэд хүнд хохирол, жолооч П.Бэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, З.Оэрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
3. Төв аймгийн прокурорын газраас Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Ц.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн 2334003200360 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ж.Н, хохирогч П.Батсайхан, З.О, иргэний нэхэмжлэгч Б.Дорждулам, "Инвескор" ББСБ-д тус тус төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ОГ83020515 регистрийн дугаартай, Ц.Онийт 4.885.580 /дөрвөн сая найман зуун наян таван мянга таван зуун ная/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ЦГ68121207 дугаарын регистртэй, Мэргэд овгийн Цэдэвийн Энхцэцэг /Төв аймгийн Эрүүл мэндийн сан/-т олгож,
Хохирогч Ж.Н, П.Бнарын "Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ" гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Отээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж,
шүүгдэгч Ц.Оурьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудал дээр маргалдаж байгаа мэтээр дүгнэсэн байна. Харин шүүгдэгч Ц.О тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ чин санаанаасаа гэмшин хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн гэм буруугийн асуудлаар маргаагүй.
Мөн шүүгдэгч Ц.О гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд хохирогч Ж.Нэмчилгээний зардалд баримтаар гарсан 4.783.231 төгрөг, хохирогч П.Бэмчилгээний зардалд баримтаар гарсан 70.400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Дтээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 4.131.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Э5.000.000 төгрөг, нийт 13.984.631 төгрөг төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч этгээдийн зүгээс өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг боломжтой хэмжээгээр өөрийн чадлаар барагдуулсан.
Анхан шатны шүүхийн зүгээс эрүүгийн хариуцлагын асуудлаар хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгчийг хохирол хор уршгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Өөрөөр хэлбэл, хохирогч нарын хууль бусаар нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хор уршиг болох 81.950.000 төгрөгийг төлсөн байх шаардлага тавьж байна.
Харин Шүүх шинжилгээний тухай хуульд заасан “сэтгэцэд учирсан хор уршиг тооцон гаргах” зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Уг нөхцөл байдлыг шүүгдэгчид бус хохирогчид ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно" гэж заасан. Үндсэн хууль болон салбарын голлох хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд улсын яллагч хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал шүүх бүрэлдэхүүнд оруулсан. Харин анхан шатны шүүхийн зүгээс хохирогчийн өмгөөлөгч нарын яллах санал дүгнэлтийг харгалзан ял оногдуулсан нь хууль зөрчсөн асуудал.
Иймд шүүгдэгч Ц.Оийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... 1. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Улсын яллагч Б.Цэрэнтогтох нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож шүүхээс Ц.Оийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцох, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулахаар, өмгөөлөгч миний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хамгийн бага хугацаагаар тэнсэх үүрэг хүлээлгэхээр тус тус шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.
2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Шүүгдэгч Ц.От ял оногдуулахдаа хувийн байдлыг харгалзан үзэхдээ шүүх зөвхөн яллах талыг баримталсан болохоос хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзсэнгүй. Ц.О нь 4-11 насны 4 хүүхэдтэй нөхрийн хамт амьдардаг, Төв аймгийн Эрүүл мэндийн төвд угаагч ажилтай, нөхөр нь хөдөө ажлаар явдаг байхад шүүх Гэр бүлийн тухай хуулийн 63.1.3, 64.1.3-т зааснаар хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжвэл зохих хүнийг тогтоож өгөөгүй, Эрүүгийн хуулийн 1.8, 1.9 гэсэн заалтыг хэрэглээгүй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7-д заасан шаардлага хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үздэг. Анхан шатны шүүхийн 2024 оны 4 сарын 03-ны 115 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3-т “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл зүйлийг тусгана гэснийг авч үзсэнгүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
7. Шүүгдэгч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, бага насны гурван хүүхдийг маань харах хүнгүй байна. Иймд хувийн байдлыг харгалзаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баасанбаатарын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ж.Нхувьд осолд орсон цагаас хойш хэд хоног ухаангүй байж байгаад өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээнд алдсан, байнгын асаргаанд байгаа. Энэ нөхцөл байдлыг хохирол хор уршиг арилсан гэж үзэхгүй. Мөн энэ гэмт хэргийн улмаас 1 хүний биед хохирол учирсан юм шиг яриад байна. Энэ гэмт хэргийн улмаас 3 хүний бие хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Үүнд шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийх нь зүйтэй. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор сонгож хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биеэр амсаж байгаа хүний хувьд маш их гомдолтой байгаагаа илэрхийлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
9. Прокурор Л.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдалгүй. Дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд зөрөөгүй, шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ, хэрэглэх”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтуудыг хууль тогтоогч нар заавал хэрэглэх бус хэрэглэж болох зохицуулалт байхаар тогтоож өгсөн тул анхан шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.От холбогдох эрүүгийн 2334003200360 дугаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулав.
Хохирогч Ж.Н“...Би тухайн өдөр Төв аймаг Зуунмод сум, 2 дугаар баг 10-931 тоотод байх өөрийн гэрээсээ 10 цагийн орчим төв рүү явах гээд дэлгүүрийн үүднээс 54-75 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад төв рүү явах замын голын гүүр хавьцаа миний сууж явсан тээврийн хэрэгслийн эсрэг урсгалд явсан цайвар өнгийн машин урсгал сөрөөд орж ирэх үед миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч сигнал дарахад шууд өөдөөс ирээд мөргөчихсөн...Осолд орсноос хойш байнгын хэвтрийн байдалтай байгаа тул гомдолтой, ослоос хойш эмчилгээний зардлыг гаргуулан авмаар байна...” /хх-ийн 19-20/ гэх,
Хохирогч П.Б“...2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг Дэнжээс Наранхүү гэх хүнийг аваад захын урд байх ажил руу хүргэж өгөхөөр таксинд явж байсан. Тэгээд голын гүүр өнгөрөөд явж байтал эсрэг урсгалд явж байсан цайвар цэнхэр өнгийн машин цагаан шугам даваад миний явж байсан урсгалд өөдөөс ороод ирэхээр нь би гэрлээр дохио өгөөд, сигнал дарахад шууд ирээд мөргөчихсөн. Намайг харахад жолоочгүй хоосон машин харагдсан...Тухайн үед миний амьсгаа давхцаад байж байхад арын машинаас хүн гарч ирээд миний бүсийг тайлж өгсөн...Зорчигч тухайн үед 2 суудлын завсраар орчихсон байсан. Мөргөсөн машинаас 3 хүүхэд, 1 хүүхэн бууж ирсэн. Төв аймгийн эмнэлэгт хэвтэж байхад Ц.О гэх эмэгтэй хүүхэд машин дотор тоглоомоо унагаагаад би авах гэж тонгойгоод мөргөлдсөн гэж надад хэлсэн. Өвчүүний 3 бүдэрхий хугарсан, хүзүү толгой хөшингөтэй, 2 бөөр өвдөөд, босохоор нуруу янгинаад зовуурьтай байгаа. Тухайн осол болсон өдрөөс хойш аймгийн нэгдсэн эмнэлэг, гэрээр хэвтэн эмчлүүлж байна...би зүгээр явж байгаад эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо. Тээврийн хэрэгсэл болон эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлаа гаргуулж авмаар байна...” /хх-ийн 23-24/ гэх,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Зоригтбаатарын “...Тухайн өдөр манай охин З.О, эхнэр Ц.О нар нь зам тээврийн осолд орж охин З.О нь бие толгой хэсэгтээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Тухайн өдрөөс хойш охины биеийн байдал хэвийн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 29/ гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баасанбаатарын “...Тухайн осол болдог өдөр манай ээж Ж.Н нь гэрээсээ өглөөний 09 цаг өнгөрч байхад ажил руугаа явах зорилгоор гэрийнхээ ойр таксины зогсоолоос такси бариад явж байх замдаа эмнэлгийн урд осолд орсон...нэг удаа 2 хөлийн хагалгаанд орсон, маргаашаас гар сарвуу, шилбэ, шуу гэх мэт шат дарааллаар хагалгаануудад орно...Хоёр хөл, өвдөгний үеэр бяцралт, цууралттай, баруун гар сарвуу, шуу мөрний бугалга хэсгээр хугаралт бяцралттай, хавирга бага зэрэг бэртэлтэй, уушгины үзүүр бага зэрэг даранги үүссэн, хүнд байдалтай байна...Хөдөлмөрийн чадвар алдсан. Өвчин зовлонтой болсон. Эмчилгээ бас бус урсгалд зардлуудыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна... /хх-ийн 33/ гэх,
Иргэний нэхэмжлэгч Б.Д“...Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн нэр дээр байдаг ч эцэг П.Бнь унаж ашигладаг...би анх 2019 оны 12 сард уг Тоёота Ист 54-75 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр худалдан авч өгсөн ...аав маань ойр зуурдаа унаж ашигладаг. Машиныхаа эвдрэл гэмтлийг бүрэн бүтэн болгох хүсэлтэй байна...” /хх-ийн 41/ гэх,
Иргэний нэхэмжлэгч ???-ийн төлөөлөгч Б.П“...Тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Н.Знь манай байгууллагад өргөдөл гаргаж Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 36 сарын хугацаатай, 16.400.000 төгрөгийн зээл авч барьцаанд тавин одоогийн байдлаар 7.710.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь барьцаанд тавих үед эвдрэл гэмтэлгүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ нь 5.210.800 төгрөг гарсан. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс зээлийн эргэн төлөлт нь хэвийн явагдаж байгаа тул нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 45/ гэх мэдүүлэг болон ???-ийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1829 тоот албан бичигт “...2022 оны 8 дугаар сарын 13-нд ???-тай байгуулсан В15022081304 тоот автомашин худалдан авах зээлийн гэрээгээр олгосон хөрөнгөөр худалдан авсан бөгөөд тус зээл нь 2023 оны 9 дүгээр сарын 11-нд хаагдсан болно...” /1р хх-ийн 152/ гэх баримт,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн төлөөлөгч Ц.Э“...уг хэргээс болж...Ж.Нд 8.858.580 төгрөг, П.Батсайханд 1.027.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ хийж улсаас зардал гарсан тул уг мөнгийг гэм буруутай этгээдээс буцаан гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх зорилгоор иргэний нэхэмжлэгчээр оролцож байна... /хх-ийн 37-38/ гэх,
Шүүгдэгч Ц.Оийн “...би тухайн өдөр...Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн төвөөс Дивизийн уулзвар орох замд асфальтан зам дээр замын эсрэг урсгалд орж урдаас ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тэгээд хажуу тийш харахад 2 хүүхэд уначихсан ухаан алдсан байдалтай, ард сууж явсан хүүхэд маань харьцангуй гайгүй байсан. Тэгээд би машинаасаа буугаад өөрийн машиныхаа араар тойроод мөргөлдсөн машиныхаа хойд хаалгыг онгойлготол 55-60 насны жин ихтэй эмэгтэй хүн толгой нь цаашаагаа хэвтээ байрлалтай тээврийн хэрэгслийн суудлын бадуушка нь хөмөрсөн байдалтай, урд жолооч, жолооны хүрдэн дээр цээжээрээ хэвтсэн байрлалтай байж байсан. Зам зуурын иргэн эмнэлэг цагдаа дуудаад төд удалгүй эмнэлгийн машин ирээд мөргөлдсөн машины 2 хүнийг аваад явсан, харин би хүүхдүүдээ манай ажлын эгчийн нөхөр Дамбаа гэх хүнд суулгаад эмнэлэг рүү явуулсан...жолоочийн эсрэг талд буюу урд сууж явсан манай хүүхэд доошоо тонгойгоод байхаар нь зүүн гараараа 3 настай хүүхдийнхээ өмдний хэсгээс хүүхдээ дээш татах явцдаа жолоодлогоо алдаж эсрэг урсгал руу орж осол гарсан...ойролцоогоор 30 км/ц-ийн хурдтай явж байсан санагдаж байна. Би 2020 оны намар Батлан хамгаалах жолооны курсыг "В" ангиллаар төгсөж жолооч болсон...Эрүүний доод хэсгээр бага зэрэг халцарсан, уруулын дотор талд бага зэрэг хөхөрсөн, баруун талын гуя хөндүүр байгаа. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3 хүүхэд болон би өөрөө шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ маргах зүйл байхгүй. Би тээврийн хэрэгслийн даатгалтай учраас хохирогчийн эд хөрөнгө, эрүүл мэндэд даатгалын байгууллагаас хохирлыг барагдуулж гаргуулах болно...одоогоор жолоочийн хариуцлагын даатгалаас нөхөн олгосон 4.100.000 төгрөгийг даатгалаас гаргуулж иргэний нэхэмжлэгч Дорждуламын данс руу шилжүүлсэн. Харин хохирогч Наранхүүд 3.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн...” /хх-ийн 52-53, 120/ гэх мэдүүлгүүд,
Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 360 дугаартай шинжээчийн “...Ж.Нбиед зүүн III, IV, V, VI хавирга суганы урд шугамаар зөрөөтэй хугарал, зүүн дунд чөмгөний доод булууны бяцарсан ил хугарал, баруун дунд чөмгөний доод булууны бяцарсан хугарал, баруун сарвууны зөөлөн эдийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн зүүн дунд чөмгөний доод булууны бяцарсан ил хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20.-д зааснаар гэмтлийн “ХҮНД" зэрэгт, зүүн III, IV, V, VI хавирга суганы урд шугамаар зөрөөтэй хугарал, баруун дунд чөмгөний доод булууны бяцарсан хугарал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар гэмтлийн "ХҮНДЭВТЭР" зэрэгт, баруун сарвууны зөөлөн эдийн зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "Хөнгөн" зэрэгт тус тус хамаарна...” /хх-ийн 56-59/ гэх,
Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 330 дугаартай шинжээчийн “...П.Ббиед өвчүүний их биеийн зөрөөтэй хугарал, цээжний зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн компьютер томографын шинжилгээгээр оношлогдсон байна. Дээрх гэмтлүүдийн өвчүүний их биеийн зөрөөтэй хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар гэмтлийн "Хүндэвтэр” зэрэгт хамаарна, цээжний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй эдгэх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 62-63 / гэх,
Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 335 дугаартай шинжээчийн “...З.Оын биед тархи доргилт, дух, эрүү, зүүн хөмсөг, доод зовхинд зулгаралт, эрүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 65-66 / гэх,
“Вендо” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 44063 дугаартай “...Монгол Улсын иргэн Б.Дөмчлөлийн 54-75 УНЧ улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн нь 4.131.200 /дөрвөн сая нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуу/ төгрөг болно...” /хх-ийн 77-85 / гэх,
“Вендо” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 44062 дугаартай “...???ийн 45-70 УАА улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн нь 5.210.800 /таван сая хоёр зуун арван мянга найман зуу/ төгрөг болно...” /хх-ийн 90-95/ гэх,
Техникийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06/14 дугаартай “...Тоёота Ист маркийн 54-75 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Бнь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан материалаас тогтоогдохгүй байна. Тоёота Приус-30 маркийн 45-70 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Тоёота Приус-30 маркийн 45-70 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.О нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хохирогч Ж.Н нь тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа хамгаалах бүс хэрэглээгүй тохиолдолд түүний биед учрах гэмтлийн зэрэг ихэснэ. Тоёота Приус-30 маркийн 45-70 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.О нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Тээврийн хэрэгслүүдэд учирсан гэмтлүүдээр автомашин тус бүрийн хурдыг тогтоох боломжгүй байна. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэж байна. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно...” /хх-ийн 101-102/ гэх дүгнэлтүүд,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 12-16/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
4.Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосон байх ба шүүгдэгч Ц.Оийг гэм буруутайд тооцохдоо “...Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн нь ...хүний биед хүнд хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна...” гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
5.Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэмт этгээдийн тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан хандлага, уг гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо зэргээсээ хамааран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогддог.
Шүүгдэгч Ц.О 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Дивизийн уулзвар"-аас Бөхийн өргөө чиглэлийн авто замын 88 дахь гэрлийн шонгийн орчим 45-70 УАА улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгалд зорчиж явсан 54-75 УНЧ улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас бусдын биед хүндэвтэр, хүнд хохирлыг учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
6.Прокуророос Ц.Оийн үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.От 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө даган мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялын төрөл, хэмжээнээс сонгосон ял оногдуулсан байх тул энэ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
7. Шүүгдэгч Ц.Оийн өмгөөлөгч Б.Баярмагнай, Р.Мөнхбаясгалан нар гаргасан “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг журамлан хэрэглээгүй, шүүгдэгч Ц.О гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн цаг хугацаанд дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох болон оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийн буцаан хэрэглэхгүй талаар тодорхой тусгасан.
Прокуророос шүүгдэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан дээрх зүйл, заалтыг журамлаагүй, анхан шатны шүүх хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд уг зөрчлийг засаж залруулалгүй шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа болох ч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзлээ.
Тодруулбал, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан саналдаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэх ялын дүгнэлт гаргасан.
Анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.От ял шийтгэл оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүйгээр гэмт хэргийг үйлдэх үед буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө даган мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний алдааг залруулахад шүүгдэгч Ц.Оийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтад нэмэлт өөрчлөлт оруулан зөвтгөв.
9. Анхан шатны шүүх хохирол, хор уршгийн талаар буюу хохирогч талаас “Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг тус тус баталж гаргасан. Гэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн Арван нэгдүгээр бүлэг, 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан. Шүүгдэгч Ц.Оийн 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дивизийн уулзвар”-аас Бөхийн өргөө чиглэлийн авто замын 88 дахь гэрлийн шонгийн орчим 45-70 УАА улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж, эсрэг урсгалд зорчиж явсан 54-75 УНЧ улсын дугаартай Тоёота “Ист” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ж.Нэрүүл мэндэд хүнд хохирол, жолооч П.Бэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, З.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэмт хэрэг нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр орсон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, Хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” зэрэгт хамаарахгүй, энэ зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна” гэх дүгнэлтийг хийжээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан нэмэлт өөрчлөлтийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орсон. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан.
Иймд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар шүүх хуулийг дагаж мөрдөхөөс өмнө болсон үйл баримттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй юм.
Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн мөртлөө баримталбал зохих хуулийг хэрэглээгүй байгаа тул холбогдох заалтыг нэмж оруулав.
10. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангийн төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон хэрэгтний хувийн байдалд нийцсэн байх нь чухал юм.
Анхан шатны шүүх нь шүүгдэгч Ц.Оийг хохирогч Ж.Нэмчилгээний зардалд баримтын дагуу 5.920.000 төгрөг, хохирогч П.Бэмчилгээний зардалд баримтын дагуу 70.400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Дэд хөрөнгөд учруулсан хохирол 4.131.200 төгрөгийг барагдуулсан. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энэхэмжилсэн 9.885.580 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг төлөж, үлдэгдэл 4.885.580 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж дүгнэсэн атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар “...хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын зохих хувийг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгч Ц.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлдэг боловч хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлгүй юм. Тиймээс эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа энэ нөхцөл байдлыг нь, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоож шийдвэрлэх нь тохирно” гэх зөрүүтэй, ойлгомжгүй дүгнэлт хийжээ.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс хорих ял нь хамгийн хүнд төрлийн ял юм.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдэлнэ.
Шүүгдэгч Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шийтгэх тогтоол гарсны дараа Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 4.885.580 төгрөгийг төлж барагдуулсан болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг шүүгдэгчийн оршин суудаг Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоох нь мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.От оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилсөн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой хуулийн зарим зүйл заалтыг шийтгэх тогтоолд нэмж, бусад холбогдох заалтуудад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
12. Шүүгдэгч Ц.Оийг суллаж, түүний 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Шүүгдэгч Ц.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..” гэснийг
“...Шүүгдэгч Ц.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,
2 дахь заалтын “...Шүүгдэгч Ц.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг
“...Шүүгдэгч Ц.ОЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.От оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай...” гэж,
4 дэх заалт болгон “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй...” гэсэн заалтыг нэмж оруулан,
6 дахь заалтын “...Хохирогч Ж.Н, П.Бнарын “Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан хохирогч Ж.Н, П.Бнарын “Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж,
7 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Отээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Отээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолж, шүүхээс оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэж,
8 дахь заалтын “...Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай...” гэснийг
“...Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж,
11 дэх заалтын “...Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Оавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэснийг
“...Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Оавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, “ТОГТООХ нь” хэсгийн “1-11” гэсэн дугаарлалтыг “1-12” болгон өөрчлөн дугаарлаж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай, Р.Мөнхбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Ц.Оийг сулласугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
З.ТҮВШИНТӨГС