2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2021/01753

 

 

 

 

2021 оны 07 сарын 22 өдөр                         Дугаар 102/ШШ2021/0175*******                       Улаанбаатар хот

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ******* тоот хаягт оршин байх хаягтай, “Линк-Авенью” ХХК /РД:5194*******9/-ийн

 

хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******, хэрэг гүйцэтгэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Линк-Авенью” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Линк-Авенью” ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гадаад худалдаа, 2008 оны ******* дугаар сарын *******-ны өдөр эрүүл мэндийн талаар энгийн мэдээлэл өгөх, 2012 оны ******* дугаар сарын 16-ны өдөр автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулахаар 1 хөрөнгө оруулагчтайгаар байгуулагдсан. Компани үүсгэн байгуулсан цагаас эхлэн үйл ажиллагаа хэвийн явагдаж, 2012 оны онд компанийн захирал ******* өөрийн нэр дээр “Хас Лизинг” ХХК-иас 7*******,000 ам.долларын зээл авч, 2 ширхэг “Хово” маркийн ачааны автомашин худалдан авч ачаа тээвэрлэж эхэлсэн. 2012-2014 онд үйл ажиллагаа хэвийн ажиллаж татвар, нийгмийн даатгалын тайлан цаг тухайд нь өгч байсан. Гол хүч болох зээлээр авсан автомашины зээлийн ам.долларын ханш өссөн бөгөөд зээлдэгч өөрийн зээлээ төлж чадахгүй болсон. Ингээд 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулаагүй ба хойшид ч үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн бүрэн чадамжгүй болсон. Манай компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, газар, хөдлөх хөрөнгө байхгүй. Энэхүү нөхцөл байдал нь манай компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан компанийг татан буулгах үндэслэл бүрдүүлсэн. Манай компаниас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны ******* дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/2716 дугаар шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн татварын өр 19,741,0*******7 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын тайлангаар *******,761,995 төгрөгийн өртэй тус компани нь 2015 оноос үйл ажиллагаа явуулах хөрөнгө санхүүгийн бүрэн чадваргүй болсон тул сүүлийн ******* жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй. “Хас” банкин дахь компанийн харилцах данс хаагдсан байгаа тул үүсгэн байгуулагчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот шийдвэрийг гаргасан. Иймд “Линк-Авенью” ХХК-ийг төлбөрийн чадваргүй, дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

 

Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч ******* шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2021/05914 дугаартай захирамжаар “Линк-Авенью” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэгт гүйцэтгэгчээр томилогдож, Дампуурлын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж танилцуулсан. “Линк-Авенью” ХХК нь улсын бүртгэлийн 9011*******0125 дугаартай, 5194*******69 тоот регистертэй, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, 12 дугаар хороолол, *******А-01 тоотод байрлаж ажиллахаар 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэг гишүүнтэйгээр Гадаад, худалдааны үйл ажиллагаа эрхлэхээр 1,000,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байгуулагдсан. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Баясгалангийн Батмагнай. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд байгаа мэдээлэл болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2008 оны ******* дугаар сарын *******-ны өдөр Эрүүл мэндийн талаар энгийн мэдээлэл өгөх, эрхлэх туслах үйл ажиллагааг, 2012 оны ******* дугаар сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагчийн тоо 2 болж өөрчлөгдсөнийг болон автомашинаар ачаа тээвэрлэх эрхлэх туслах үйл ажиллагааг, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагчийн тоо 1 болж өөрчлөгдсөнийг тус тус бүртгүүлжээ.

Төлбөрийн чадварын талаарх дараах дүгнэлтийг гаргасан: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 0.8-ээс багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас харахад “Линк-Авенью” ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, онолын зохистой үзүүлэлтээс 422.5 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, огт боломжгүй байгааг харуулж байна.

Төлбөр барагдуулах өнөөгийн боломж: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах үүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн солон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. “Линк-Авенью” ХХК-ийн санхүүгийн тайлангаас харахад 2012-2014 онуудад 0.01-0.04%-ийг л барагдуулах боломжтой байх ба 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, мөнгө, хөрөнгө байхгүй болсон өнөөгийн нөхцөлд төлбөр барагдуулах боломж огт байхгүй байгааг илэрхийлж байна.

Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэффициентын утга 0.7-0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэффициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. Гэтэл “Линк-Авенью” ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан энэ харьцааны утга 2012 оноос хойш 0.0006-0,004******* гарч байгаа нь мөнгөн хөрөнгө богино хугацаат өр төлбөрийн 0.06 хувийг л төлж чадах буюу түргэн хөрвөх чадваргүй, өр төлбөрийг төлөх төлбөрийн чадвар огт байхгүй байгааг илэрхийлж байна.

Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ: Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний төлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм.  Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 60-иас багагүй байх ёстой гэж үздэг. Энэхүү санхүүгийн тогтвортой байдлын ******* загвар ашиглан гаргасан шинжилгээгээр гол илтгэгч үзүүлэлтүүд сөрөг утгатай, зохистой хэмжээнд хүрэхгүй гарч байгаа нь “Линк-Авенью” ХХК нь цаашид үйл ажиллагаа явуулахад санхүүгийн чадвар муу, тогтвортой бус өр төлбөрт хэт хараат байдлаар үйл ажиллагаа нь явагдаж байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл тус “Линк-Авенью” ХХК нь төлбөрийн чадваргүй, санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгааг илэрхийлсэн үзүүлэлтүүд байна.

“Линк-Авенью” ХХК-ийн өр төлбөрийн тухайд: “Линк-Авенью” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст 19,741,0*******7 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст *******,761,995 төгрөг, нийт 2*******,50*******,0*******2 төгрөгийн өр төлбөртэй байх ба дээрх дүн санхүүгийн тайлан баланс болон шүүхийн шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна.

Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт: “Линк-Авенью” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2012-2014 оны санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварыг илэрхийлдэг ******* загварыг ашиглан шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2012-2014 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 2*******,50*******,0*******2 төгрөг болж өөрийн хөрөнгийн -496,9*******%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно” гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын ******* загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү “Линк-Авенью” ХХК нь 2014 оноос өөрийн хөрөнгийн -496,9*******%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны ******* дугаар сарын 24-ний өдрийн 102/шз2021/040*******6 дугаар захирамжаар “Линк-Авенью” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно.

Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан: “Линк-Авенью” ХХК нь ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх зорилгоор компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал *******н нэр дээр 7*******,000 америк долларын зээлийг “Хас лизинг” ХХК-иас авсан байх ба уг зээлийн төлбөрийг хугацаанд нь графикийн дагуу төлж чадаагүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүү, валютын ханшны алдагдал зэрэг ихээхэн хэмжээний алдагдалд орсон, цаашид хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон, санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, 2014 оноос компани нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогссон нь төлбөрийн чадваргүй болоход нөлөөлсөн байна. Мөн “Линк-Авенью” ХХК нь 2012 онд -5,476,764.6******* төгрөгийн, 20******* онд -18,286,981.58 төгрөгийн, 2014 онд -21,949,815.5******* төгрөгийн тус тус алдагдалтай ажилласан нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.

Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлт: “Линк-Авенью” ХХК-ийн удирдлага нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдаг бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь өмнөх удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна гэж дүгнэлээ.

Шүүгчийн захирамжийн дагуу хийсэн ажлууд: “Линк-Авенью” ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болсон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хөрөнгийн болон эрхийн бүртгэлийн байгууллагууд, Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнуудаас лавлагаа, нотлох баримтуудыг гаргуулахаар 2019 оны 8 дугаар сарын *******1-ний өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ний өдрийн 102/шз2020/*******110 дугаар захирамжаар холбогдох лавлагаануудыг холбогдох газруудаар гаргуулан хавтаст хэрэгт хавсаргасан болно.  

Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах хөрөнгийн талаар: Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх мөн хуулийн 19 дугаар зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлт өгсний дагуу ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/шз2020/*******110 дугаартай захирамжийн дагуу шүүхэд ирүүлсэн лавлагаа, нотлох баримтуудаар “Линк-Авенью” ХХК-д хуваарилагдах эд хөрөнгөд тооцох эд хөрөнгийн эрхийн бүртгэл, арилжааны банкнууд дахь харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл болон хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй.

Нэхэмжлэлийн талаар: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны ******* дугаар сарын 24-ний өдрийн 102/шз2021/040*******6 дугаартай захирамжаар “Линк-Авенью” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өнөөдөр сонины 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №072 (7120) дугаарт нийтэд мэдээлсэн боловч иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.

Дампуурлын шинжилгээ дүгнэлт: Дампуурлын шинжилгээний үндсэн 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь “Линк-Авенью” ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

 

“Линк-Авенью” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт: Дампуурлын тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1 дэх хэсэгт “хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “Линк-Авенью” ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д заасан этгээдээс “Линк-Авенью” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн ************** дугаар зүйлийн **************.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ. 

 

Хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Линк-Авенью” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэн дампуурлын хэрэг үүсгүүлж, дампуурсанд тооцон татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШЗ2020/114*******2 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн ба шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2020/11607 дугаар захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр *******ыг томилсон.

 

Түр хэрэг гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн 0******* дугаар дүгнэлтийг үндэслэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны ******* дугаар сарын 24-ний өдрийн 102/шз2021/040*******6 дугаар захирамжаар “Линк-Авенью” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ талаар нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн хурлыг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр товлосон.

 

Гэвч “Линк-Авенью” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл ирээгүйгээс нэхэмжлэгчдийн хурал хийгдээгүй тул шүүгчийн захирамжаар хуулийн этгээдийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай “Линк-Авенью” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр *******ыг томилсон. 

  

“Линк-Авенью” ХХК нь улсын бүртгэлийн 9011*******0125 дугаартай, 5194*******69 тоот регистртэй, 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэг гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

 

Хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ “...Дампуурлын тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д заасан этгээдээс ‘Линк-Авенью’ ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн ************** дугаар зүйлийн **************.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна” гэжээ.

 

Дампуурлын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-д “Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана”, **************.1.1-д энэ хуулийн 2*******.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй”, **************.1.2-т “шүүх төлөвлөгөөг батлаагүй, эсхүл төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй” бол хариуцагчийг татан буулгахаар заажээ.

Иймд эрх бүхий этгээдээс хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх болон энэ талаарх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, ************** дугаар зүйлийн **************.1.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1.1, **************.1.2-т заасныг баримтлан “Линк-Авенью” ХХК /РД:5194*******69/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан “Линк-Авенью” ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч *******од шилжүүлсүгэй.

 

*******. Дампуурлын тухай хуулийн 18, *******4, *******5 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хариуцагч “Линк-Авенью” ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах, худалдан борлуулах ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч *******од даалгасугай.

 

4. Дампуурлын тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.2, *******6.*******-д заасныг баримтлан “Линк-Авенью” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч *******од даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Линк-Авенью” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                          Н.ХАНГАЛ