2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03698

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: В******* ХХК-ийн хүсэлттэй,

 

Нэхэмжлэгч: Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүсэлт гаргагч В******* ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурсанд тооцож татан буулгуулах тухай хүсэлттэй, нэхэмжлэгч Б*******ийн 94,075,926 төгрөг, 32 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч В******* ХХК-ийн төлөөлөгч Ц.Э*******, өмгөөлөгч Б.Р*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, Б.С*******,

хэрэг гүйцэтгэгч А.Э*******

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч В******* ХХК-ийн төлөөлөгч Ц.Э******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"В*******" ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдөр гадаад худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 гишүүнтэй, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан.

Бид 2014 онд 180 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэрийг, 2015 онд 120 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат, битүү дулаалгатай үйлдвэр, аж ахуйн цогцолборыг тус тус барьж байгуулан ашиглалтад оруулж эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн билээ.

Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2015 оны 3 дугаар сард БНСУ-ын Д" ХХК-ийн IЅ09001 чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн болох SUPERMIX D5 маркийн үндсэн поликарбоксилатын төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бетон зуурмагийн нэмэлтийн үйлдвэрийг нэмэлтийн лаборатори, агуулах зэргээс бүрдсэн иж бүрэн үйлдвэрийг байгуулан ашиглалтад оруулж хэрэглэгчдэд нийлүүлэн ажиллаж эхэлсэн.

Гэвч бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр цементийн үнэ жил бүр 150.0-170.0 төгрөгөөр нэмэгдэж, дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас импортын цементийн үнэ болон тээврийн зардлын хэт өсөлтөөс шалтгаалан үйлдвэрлэл бүрэн зогсож манай компанийн санхүүгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн болно.

Энэ хугацаанд хамтран ажиллагч байгууллагууд бараа бүтээгдэхүүний төлбөрийг цаг хугацаанд нь гүйцэтгэхгүй байх, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч зарим компани чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлснээс үйлдвэрлэлийн гологдол гарах зэрэг шалтгаанаас үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож борлуулалтын орлого буурч эхэлсэн. Мөн шатах тослох материалын үнэ тасралтгүй нэмэгдэж, дизель түлшний үнэ үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний өртөгт үнэлгээний тарифаас бараг 3 дахин өссөн. Мөн ажилтан албан хаагчдад олгох цалин нэмэгдэж, техник түрээсийн төлбөр ч 2 дахин нэмэгдсэн нь ихээхэн хүндрэлтэй байдлыг бий болгосон нөхцөл байдалд орсон болно.

Үйлдвэрийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсны улмаас хамтран ажилладаг байгууллагуудад ажил, бараа үйлчилгээний төлбөрт орж манай компанитай хамтран ажилладаг байгууллагуудын итгэлцэл алдагдаж эхэлсэн байдаг.

Иймээс манай компаниас авлагатай байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад бид компанийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин техник, эд хөрөнгөө бүгдийг хураалгаж худалдан борлуулж нийт 1 тэрбум орчим төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан болно.

Өнөөдрийн байдлаар манай компани шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр болон 2022 оны санхүүгийн тайланд мэдүүлснээр татвар, нийгмийн даатгалын байгууллага, бусад аж ахуйн нэгж байгууллагуудад нийт 361.078.167 /гурван зуун жаран нэгэн сая далан найман мянга нэг зуун жаран долоо/ төгрөгийг өр төлбөртэй болоод байгаа ба энэ нь тус компанийн 2016-2022 онуудын санхүүгийн тайлан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн гүйцэтгэх хуудас зэрэг баримтуудаар нотлогдоно /Өр төлбөрийн жагсаалтыг хавсралтаар гаргав/.

Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно" гэж заасан байх ба манай компанийн өр төлбөр өөрийн хөрөнгийн 7420 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон тул төлбөрийн чадваргүйд тооцуулах үндэслэл бий болсон байна гэж үзэж энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Миний зүгээс компанийн үйл ажиллагааг сэргээх, санхүүжилтийн эх үүсвэр олохоор нэлээд хүчин чармайлт гаргасан боловч барьцаа хөрөнгөгүй, өр төлбөртэй улмаас боломжгүй нөхцөл байдалд хүрсэн байна.

Иймд Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зохицуулалтын дагуу "В******* ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсныг тогтоон, дампуурсанд тооцож татан буулгах хүсэлтийг хүлээн авч дампуурлын хэрэг үүсгэж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгч Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл тайлбартаа:

Татварын өр төлбөр 94,073,926.32 төгрөгийг барагдуулах тухай.

Тус хэлтсийн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй В ХХК-ийн хүсэлттэй танай шүүхэд хянагдаж байгаа дампуурлын хэрэгт холбогдуулан Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйл 15.1 дэх заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна.

"В ХХК нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2013, 2014, 2018, 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25,937,859.80 төгрөг, 2020 оноос 2021 оны Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 57,166,185.98 төгрөг, 2014 оноос 2015 оны Цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар 10,969,880.54 төгрөгийг хуульд заасан хугацаанд нь төлөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган татварын өр төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

3.Хэрэг гүйцэтгэгч А.Э******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/Ш32024/19715 дугаар захирамжаар "В*******" ХХК- ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай" 343 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлангуудад Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, зохигч нарт танилцуулж байна:

НЭГ. Хариуцагчийн санхүү, эдийн засгийн байдал, түүнд өгсөн дүгнэлт, төлбөрийн чадварын талаархи дүгнэлт

а/ "В******* ХХК-ийн танилцуулга

"В*******" ХХК нь Улсын бүртгэлийн дугаартай, тоот регистртэй, Улаанбаатар хот, 13 тоотод байрлаж ажиллахаар 2013 оны 12 сарын 24-ний өдөр 1 гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. Улсын бүртгэлийн лавлагаа болон улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэн нэмэлт өөрчлөлтөөр:

  • 2015 оны 03 сарын 23-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч гишүүнээс А овогтой Пг хасаж бүртгүүлснийг,
  • 2020 оны 12 сарын 30-ны өдөр компанийн эцсийн өмчлөгчөөр Ц овогтой Э******* бүртгүүлснийг,
  • 2020 оны 02 сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 4/5871 дугаар шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавьсныг,
  • 2020 оны 09 сарын 29-ний өдөр НШШГГазрын 1-189/35941 дугаар шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавьсныг тус тус бүртгүүлжээ.

Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ц овогтой Э******* /РД:/

Дүгнэлт: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд 2016-2023 онуудад өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн 70-90% хүртэлх хувийг эзэлж байгаа нь "В*******" ХХК-д өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр гүйцэтгэх ямар ч боломжгүй Байгааг харуулж байна.

Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа:

 

Дүгнэлт: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө Болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэфициентийн утга 0.7 - 0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэфициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. "В*******" ХХК-ийн 2016-2023 оны санхүүгийн тайлангууд дахь харьцааны утга 0.001...0.65 гарч байгаа нь эргэн хөрвөх чадварын харьцаа алдагдсан, өр төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй байгааг илэрхийлж байх ба 2020 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, х тайлангууд гаргаж байсан байна.

Төлбөр барагдуулах өнөөгийн боломж:

Дүгнэлт: Энэ үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм.

Онолын зохистой харьцаа нь 0.2 - 0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл тус компаниийн 2016-2023 онуудын санхүүгийн тайлангуудын үзүүлэлтэд 0.0014-өөс 0.0002 буюу 1256 дахин бага гарч байгаа нь төлбөр барагдуулах боломжгүй, мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй байгааг илэрхийлж байна.

Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ:

Бие даалтын коэффициент: Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5-0.6 буюу 50-60%-аас багагүй байх ёстой гэж үздэг. "В******* ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр сөрөг утгатай буюу 0.50... 0.06 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр зохистой үзүүлэлтээс 10.68 дахин бага үзүүлэлттэй гарч байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, төлбөр авагчаас хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна.

Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 0.2 - 0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 5.96...-38.25 арч байгаа нь өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин зохистой хэмжээнд хүрэхгүй, уг карьцаа бүрэн алдагдсан болохыг илэрхийлж байна.

Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1.0-2.0 байдаг. "В*******" ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай буюу -2.98...-14.45-аас 16.80 гарч байгаа нь компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ өөрийн эх үүсвэрээр санхүүжсэн капитал болохыг харагдуулж байна.

Дүгнэлт: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх санхүүгийн тогтвортой байдлыг тооцоолдог үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд "В*******" ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.

ХОЁР. Компанийн өр төлбөр

"В*******" ХХК-ийн 2016-2023 онуудын санхүүгийн тайлан тэнцэл, Б*******ийн нэхэмжлэл, Нийслэлийн ШШГГазраас ирүүлсэн гүйцэтгэх Ажиллагааны мэдээлэл болон тус компанийн шүүхэд мэдүүлсэн баримтуудаар:

ГУРАВ. Төлбөрийн чадварын талаархи дүгнэлт:

1. "В*******" ХХК-ийн 2016-2023 онуудын санхүүгийн тайлан балансд төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.

2. "В*******" ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн санхүүгийн тайлангууд болон бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 692,941,400 төгрөг болж өөрийн хөрөнгийн - 298.16%...1620.81%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

3. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус "В******* ХХК нь 2017 оноос өөрийн хөрөнгийн -180.40%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

4. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна." гэж тайлбарласныг үндэслэн Б*******ийн 2024-05-22-ны 1/2507 дугаартай нэхэмжлэл, Нийслэлийн ШШГГазрын 2024-05-20-ны өдрийн 03/12484 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн лавлагаа болон тогтоогдож буй өр төлбөрөөр тооцвол "В*******" ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараахь байдлаар илэрхийлэгдэж байна.

5. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансд тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.

6. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт "Мөн зүйл, хэсгийн "...төлбөрийн чадваргүйд тооцно" гэдэгт хариуцагч банкин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг ойлгоно" гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварын шинжилгээг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай" 343 дугаар тушаалаар батлагдсан хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг "В*******" ХХК-ийн санхүүгийн тайлангуудад хийж гүйцэтгэсэн болно.

7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 сарын 02-ны өдрийн 102/ШЗ2024/13587 дугаар захирамжаар "В*******" ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

ДӨРӨВ. Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болох болсон шалтгаан.

"В*******" ХХК-ийн 2016-2023 онуудын санхүүгийн тайлангууд болон шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудад үндэслэн тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг дараахь нөхцөл байдал, үйл баримтаас болсон гэж дүгнэлээ.

1. "В******* ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2016 онд 293,922,600 төгрөг, 2017 онд 378,922,600 төгрөг, 2018 онд 742,238,500 төгрөг, 2019 онд 692,941,400 төгрөг, 2021-2023 онуудад 692,941,400 төгрөг болсон байх ба 2021 оноос үйл ажиллагаа зогссон нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болгосон байна.

2. Тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан, өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн 93% хүртэлх хувийг эзэлж байгаа нь ч үүнийг нотолж байна.

3. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь "В******* ХХК-ийн санхүүгийн Тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

ТАВ. Удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт

"В******* ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нехцел Байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ Биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын алдаатай үйл ажиллагаа нөлөөлсөн Байх боловч, нөгөө талаар "В******* ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин техник, эд хөрөнгөө хураалгаж йлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон нөхцөл байдал, төлбөрийн чадваргүй болсон Шалтгаан нөхцөлд удирдлагын алдаатай ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй Байна гэж дүгнэж байна.

ЗУРГАА. Шүүгчийн захирамжийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлууд

Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа В******* ХХК-ийн Элбөрийн чадвартай эсэх, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан уваарилагдах эд хөрөнгө болон мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус Элцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараахь ажлуудыг гүйцэтгэсэн болно.

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдер 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09- ний өдрийн 102/Ш32024/09723 дугаар захирамжаар холбогдох газруудаар лавлагаа, нотлох баримтуудыг гаргуулж хэрэгт авхууллаа.

ДОЛОО. Дампуурлын тухай хуулийн дагаа хуваарилагдах эд хөрөнгийн талаар:

Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/Ш32024/09723 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу өмчийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар "В*******" ХХК-д Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байхгүй, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй болно.

НАЙМ.Нэхэмжлэлийн талаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/Ш32024/13587 дугаар захирамжаар "В*******" ХХК- ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өнөөдөр сонины 2024 оны 07 сарын 19- ний өдрийн No135 /7950/ дугаарт нийтэд мэдээлсэн боловч хуульд заасан хугацаанд Б*******ээс өөр иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно

Дүгнэлт: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ИХШХШТХуулийн 1 3-р бүлэгт заасан Онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар Болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой жиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн курмаар хянан шийдвэрлэдэг. Хариуцагч В*******" ХХК нь шүүхэд ирүүлсэн эхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй.

Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэж буй дампуурлын хэрэгт Эхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг Эмэгдүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагаа хийгдэхгүй.

ЕС. Нэхэмжлэгчдийн хурал, хурлаас гарсан шийдвэр

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/Ш32024/13587 дугаар захирамжаар "В*******" ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож Нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2024 оны 08 сарын 26-ны өдрийн 10.00 цагт зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100.00%-ийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно. Хурлаар:

1. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн Шийдвэрийг шүүхийн хяналт оролцоогүйгээр биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар;

2. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Э*******ыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100%-ийн саналаар тус тус шийдвэрлэсэн.

3. Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүллээ.

Дээрхи шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан курмын дагуу буюу 100%-иар батлагдаж хүчин төгөлдөр болсон. /Хурлын шийдвэр, эмдэглэл хэргийн материалд хавсаргасан/

АРАВ. Дампуурлын шинжилгээ, дүгнэлт

2. Дампуурлын шинжилгээний загварууд:

1. Альтманы 5 хувьсагчтай загвар ZA=1.2X1+1.4Х2+3.3Х3+0.6X4+1.0X5

2. Лисогийн 4 хувьсагчтай загвар ZL=0.063X1+0.092X2+0.57X3+0.001X4

3. Таффлерийн 4 хувьсагчтай загвар ZТ=0.53Х1+0.13Х2+0.18X3+0.16X4

4. Беликовын 4 хувьсагчтай загвар ZB=8.38X12+0.054X3+0.63X4

5. Лео Хао Сауны 2 хувьсагчтай загвар ZLH=0.3872+0.2614X1+1.0595Х2 Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас дээрх 5 загвараар "В******* К-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд:

Дүгнэлт. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь "В*******" ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

АРВАН НЭГ. В*******" ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож, татан буулгах эсэх талаар санал, дүгнэлт

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт зохих этгээдээс шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус "В******* ХХК нь 2017 оноос төлбөрийн чадваргүй болж хууль буюу гэрээнд заасан хугацаанд өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээдээс В******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35 - 38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй билээ гэжээ.

 

Шүүх хуралдаанаар: хүсэлт, нэхэмжлэл зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтууд, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч "В ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг, нэхэмжлэгч Б******* нь "В ХХК-д холбогдуулан 94,075,926 төгрөг 32 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

1.Шүүх хүсэлт гаргагч В ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлт болон хариуцагч В ХХК-аас татварын өр төлбөрт 94,075,926 төгрөг 32 мөнгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б*******ийн нэхэмжлэлийг тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2. В ХХК нь хүсэлтийн үндэслэлээ ... "В*******" ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 24-ны өдөр гадаад худалдаа, бетон зуурмагийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 гишүүнтэй, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Гэвч бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр цементийн үнэ жил бүр 150.0-170.0 төгрөгөөр нэмэгдэж, дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас импортын цементийн үнэ болон тээврийн зардлын хэт өсөлтөөс болон хамтран ажиллагч байгууллагууд бараа бүтээгдэхүүний төлбөрийг цаг хугацаанд нь гүйцэтгэхгүй байх, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч зарим компани чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлснээс үйлдвэрлэлийн гологдол гарах зэрэг шалтгаанаас үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож борлуулалтын орлого буурч эхэлсэн. Мөн шатах тослох материалын үнэ тасралтгүй нэмэгдэж, дизель түлшний үнэ үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний өртөгт үнэлгээний тарифаас бараг 3 дахин өссөн. Мөн ажилтан албан хаагчдад олгох цалин нэмэгдэж, техник түрээсийн төлбөр ч 2 дахин нэмэгдсэн нь ихээхэн хүндрэлтэй байдлыг бий болгосон. Иймд компанийн үйл ажиллагааг сэргээх, санхүүжилтийн эх үүсвэр олохоор нэлээд хүчин чармайлт гаргасан боловч барьцаа хөрөнгөгүй, өр төлбөртэй улмаас боломжгүй нөхцөл байдалд хүрсэн тул компанийг сэргээх ямар ч боломжгүй, чадамжгүй боллоо гэж тодорхойлсон.

 

3.Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч В ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... В ХХК нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2013, 2014, 2018, 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25,937,859.80 төгрөг, 2020 оноос 2021 оны Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 57,166,185.98 төгрөг, 2014 оноос 2015 оны Цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар 10,969,880.54 төгрөгийг хуульд заасан хугацаанд нь төлөөгүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагч М ХХК нь тус нэхэмжлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

4. Улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй, хуулийн этгээдийн тоот регистрийн дугаартай "В ХХК нь анх 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1 гишүүнтэйгээр, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан байна.

2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр компанийн хувьцаа эзэмшигч гишүүнээс А овогтой Пг хасаж бүртгүүлснийг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн компанийн эцсийн өмчлөгчөөр Ц овогтой Э******* бүртгүүлснийг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 4/5871 дугаар шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавьсныг, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1-189/35941 дугаар шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавьсныг тус тус бүртгүүлжээ.

Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ц овогтой Э******* /РД:/ болсон нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хуулийн этгээдийн тухай лавлагааны баримт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

5.Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар "В ХХК-ийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2024/08687 тоот шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн.

2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2024/08687 дугаар шүүгчийн захирамжаар тус хэрэгт түр хэрэг гүйцэтгэгчээр А.Э*******ыг томилж, хэрэг гүйцэтгэгчийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд "В ХХК-ийг 2016-2023 санхүүгийн тайлан тэнцэл, Б*******ийн нэхэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн гүйцэтгэх ажиллагааны мэдээлэл болон тус компанийн шүүхэд мэдүүлсэн баримтуудаар нийт 692,941,400 төгрөгийн өр төлбөртэй ба энэ нь компанийн өөрийн хөрөнгийн 298.16%...1620.81%-тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй гэжээ.

6.Түр хэрэг гүйцэтгэгчийн дээрх дүгнэлтийг үндэслэн, шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2024/13587 дүгээр захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар "В ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон.

Шүүх 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Өнөөдөр сониноор нийтэд энэ тухай мэдээлж, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд "В ХХК-аас өр авлагатай иргэн, аж ахуй нэгж байгууллага нэхэмжлэл гаргах эрхтэйг нийтэд зарласан.

7. Тус хэрэгт Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нэхэмжлэл гаргаж оролцсон бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэгчийн хурлаар тус хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр А.Э*******ыг томилсны дагуу хэрэг гүйцэтгэгч нь тус компанийг татан буулгах тухай санал, дүгнэлт гарган шүүхэд ирүүлжээ.

8. "В ХХК-ийн өмчлөлд 2024 оны 5 дугаар сарын байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, бусдад төлөх төлбөр болон татварын өр төлбөрт нийт 692,941,400 төгрөгийн өртэй, Гаалийн байгууллагад татварын өргүй, тус компанийн нэр дээр хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй байх бөгөөд, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд 0.0 төгрөг нийт 0.0 төгрөгийн үлдэгдэлтэйгээс бусад арилжааны банкуудад хадгаламж болон харилцах данс эзэмшдэггүй болох нь дээрх байгууллагуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа бүхий баримтуудаар тогтоогдож байна.

9.Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр "В ХХК-ийн бусдад төлөх 692,941,400 төгрөгийн өр төлбөр нь компанийн өөрийн хөрөнгийн 298.16%..1620.81 хувьтай тэнцэнэ гэж дүгнэсэн, тус компанийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл байхгүй, арилжааны банкуудад эзэмшдэг хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэл нь 0.0 төгрөг, 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй зэргийг үндэслэн "В ХХК-ийг энэхүү төлбөрийн үүргийг гүйцэтгэх чадваргүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заажээ.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх боловч хүсэлт гаргагч өөрөө болон нэхэмжлэгчээс, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь дээрх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул "В ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт Хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хуулийн этгээдийн регистртэй "В ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2.Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу В ХХК-д холбогдох нэхэмжлэгч Б*******ийн 94,075,926 төгрөг 32 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг хангасугай.

 

3.Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу В ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч /А.Э*******/-д шилжүүлсүгэй.

 

4.В ХХК-ийг татан буулгах ажиллагааг явуулж, дуусгавар болгож, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч /А.Э*******/-д даалгасугай.

 

5.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан "В ХХК -ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор бусдад төлөх өр төлбөрийг барагдуулах үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч В ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг тус тус дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА