| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1834008090395 |
| Дугаар | 2024/ДШМ/27 |
| Огноо | 2024-03-22 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Ц.Цогтгэрэл |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/27
2024 3 22 2024/ДШМ/27
Г.М, Г.М, М.Г,
О.Б нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Ц
Хохирогч Б.Б
Хохирогч Г.Ө, Б.Б, Б.Б нарын өмгөөлөгч Д.Бум-Аюуш,
Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,
Шүүгдэгч Г.М, М.Г, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,
Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай
Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгч Г.М, М.Г нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч О.Бы өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүгдэгч Г.М, М.Г, Г.М нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.М, М.Г, Г.М, О.Б нарт холбогдох эрүүгийн 1834008090395 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х овогт Г М, 1973 оны 12 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Б....... суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүгийн хамт ................ хот ................. дүүрэг ............ хороо ............. хэсгийн ............. тоотод оршин суух, Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багт засаг захиргааны бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: .................,
2. Х.............. овогт Г............... М..............., 1977 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............ аймгийн ................ сум ................. баг “...................”-д оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
Налайх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны
9 дүгээр сарын 15-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг хасаж нийт эдлэх ялыг 2 жил 1 хоногийн хугацаагаар тогтоосныг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар: ....................,
3. Х............. овогт М.............. Г..................., 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, ДТХ-ийн техникч мэргэжилтэй, “Улаанбаатар Төмөр зам”-д хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбооны механикч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт У............... р хотын ............. дүүргийн ............... хороо ............ хэсэг ................... 83 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: .....................
4. Х........... овогт О.............. Б.................., 2000 оны 3 дугаар сарын 11-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт .................. хотын ................ дүүргийн ................ хороо 1 дүгээр хэсэг .................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: .....................
Г.М, О.Б, Г.М, М.Г нар нь бүлэглэн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг "Тахилт" гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө иргэн Б.Бын 9 тооны адууг хулгайлж 6,360,000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Баяндэлгэр сумын Эрдэнэ 4 дүгээр багийн нутаг "Тахилт" гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө иргэн Ш.Эрдэнэбатын 7 тооны адууг хулгайлж 5,480,000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Тахилтын ам" гэх газраас 2018 оны 6 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд иргэн М.Оюуны 11 тооны адууг хулгайлж 11,700,000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг "Тахилтын ам" гэх газраас 2018 оны 7 дугаар сарын 31-ээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө иргэн Т.Эрэнтовчийн 3 тооны адууг хулгайлж 11,750,000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг "Сүүл ар" гэх газраас 2018 оны 7 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө иргэн Ө.Мөнхбатын 3 тооны адууг хулгайлж 2,170,000 төгрөгийн хохирол,
Г.М, М.Г, О.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Тогосын гүүр" гэх газраас 2017 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө иргэн Г.Өын 5 тооны адууг хулгайлж 3,970,500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.М, Г.М, М.Г, О.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хоохной Гаваагийн Мөнхбаяр, Хоохной Гаваагийн Мөнхбат, Хоохной Мөнхбаярын Гантогтох, Хошууч Оюунцэцэгийн Болорчулуун нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, шүүгдэгч Г.Мыг 7 /долоо/ жил хорих ялаар, шүүгдэгч М.Гыг 4 /дөрөв/ жил 6 сар хорих ялаар, шүүгдэгч О.Быг 4 /дөрөв/ жил хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг, шүүгдэгч Г.Мад оногдуулсан 7 /долоо/ жил хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад,
Шүүгдэгч М.Год оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 сар хорих ялыг, шүүгдэгч О.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоног, шүүгдэгч Г.Мын цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоног, шүүгдэгч О.Бы цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Маас 6,427,500 /зургаан сая дөрвөн зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 хороо Дунд тархи 22-р гудамжны 1480Б тоотод оршин суух хохирогч Адууч Батжаргалын Баянзул /РД:НЧ91102014/-д 1,590,000 /нэг сая таван зуун ерэн мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн иргэн хохирогч Хушанга Шижирбалжирын Эрдэнэбат /РД:НУ67053114/-д 975,000 /есөн зуун далан таван мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг Мангирт гэх газар нутаглах хохирогч Боржигон Алтангэрэлийн Батболд /РД:АМ85042433/-д 197,500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол 38-р байрны 96 тоотод оршин суух хохирогч Түшээ гүн Буянхишигийн Буянжаргал /РД:ЧО72060367/-д 197,500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг Эмгэдийн 7-р хэсэгт оршин суух хохирогч Мянган Монголын Оюун /РД:ХЖ44020200/-д 2,925,000 /хоёр сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр сум 1-р багт оршин суух хохирогч Баянмолцог Өлзиймэндийн Мөнхбат /РД:НЧ64051515/-д 542,500 /дөрвөн зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг,
Шүүгдэгч Н.Мөнхбатаас 7,750,900 /долоон сая долоон зуун тавин мянга есөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 хороо Дунд тархи 22-р гудамжны 1480Б тоотод оршин суух хохирогч Адууч Батжаргалын Баянзул /РД:НЧ91102014/-д 1,590,000 /нэг сая таван зуун ерэн мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн иргэн хохирогч Хушанга Шижирбалжирын Эрдэнэбат /РД:НУ67053114/-д 975,000 /есөн зуун далан таван мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг Мангирт гэх газар нутаглах хохирогч Боржигон Алтангэрэлийн Батболд /РД:АМ85042433/-д 197,500 /нэг зуун ерөн долоон мянга таван зуу/ төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол 38-р байрны 96 тоотод оршин суух хохирогч Түшээ гүн Буянхишигийн Буянжаргал /РД:ЧО72060367/-д 197,500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг Эмгэдийн 7-р хэсэгт оршин суух хохирогч Мянган Монголын Оюун /РД:ХЖ44020200/-д 2,925,000 /хоёр сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр сум 1-р багт оршин суух хохирогч Баянмолцог Өлзиймэндийн Мөнхбат /РД:НЧ64051515/-д 542,500 /таван зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр сумын 1-р баг хохирогч Ваанжил Гүрбазарын Өсөхжаргал /РД:НЧ77102018/-д 1,323,400 /нэг сая гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг,
Шүүгдэгч О.Баас 7,750,900 /долоон сая долоон зуун тавин мянга есөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 хороо Дунд тархи 22-р гудамжны 1480Б тоотод оршин суух хохирогч Адууч Батжаргалын Баянзул /РД:НЧ91102014/-д 1,590,000 /нэг сая таван зуун ерэн мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн иргэн хохирогч Хушанга Шижирбалжирын Эрдэнэбат /РД:НУ67053114/-д 975,000 /есөн зуун далан таван мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг Мангирт гэх газар нутаглах хохирогч Боржигон Алтангэрэлийн Батболд /РД:АМ85042433/-д 197,500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол 38-р байрны 96 тоотод оршин суух хохирогч Түшээ гүн Буянхишигийн Буянжаргал /РД:ЧО72060367/-д 197,500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг Эмгэдийн 7-р хэсэгт оршин суух хохирогч Мянган Монголын Оюун /РД:ХЖ44020200/-д 2,925,000 /хоёр сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр сум 1-р багт оршин суух хохирогч Баянмолцог Өлзиймэндийн Мөнхбат /РД:НЧ64051515/-д 542,500 /таван зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр сумын 1-р баг хохирогч Ваанжил Гүрбазарын Өсөхжаргал /РД:НЧ77102018/-д 1,323,400 /нэг сая гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг,
Шүүгдэгч М.Гоос 7,750,900 /долоон сая долоон зуун тавин мянга есөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 хороо Дунд тархи 22-р гудамжны 1480Б тоотод оршин суух хохирогч Адууч Батжаргалын Баянзул /РД:НЧ91102014/-д 1,590,000 /нэг сая таван зуун ерэн мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р багийн иргэн хохирогч Хушанга Шижирбалжирын Эрдэнэбат /РД:НУ67053114/-д 975,000 /есөн зуун далан таван мянга/ төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын 4-р баг Мангирт гэх газар нутаглах хохирогч Боржигон Алтангэрэлийн Батболд /РД:АМ85042433/-д 197,500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо 13-р хороолол 38-р байрны 96 тоотод оршин суух хохирогч Түшээ гүн Буянхишигийн Буянжаргал /РД:ЧО72060367/-д 197,500 /нэг зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р баг Эмгэдийн 7-р хэсэгт оршин суух хохирогч Мянган Монголын Оюун /РД:ХЖ44020200/-д 2,925,000 /хоёр сая есөн зуун хорин таван мянга/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр сум 1-р багт оршин суух хохирогч Баянмолцог Өлзиймэндийн Мөнхбат /РД:НЧ64051515/-д 542,500 /таван зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг, Төв аймгийн Баяндэлгэр 1-р баг хохирогч Ваанжил Гүрбазарын Өсөхжаргал /РД:НЧ77102018/-д 1,323,400 /нэг сая гурван зуун хорин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг тус тус олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Мын эзэмшлийн 55,200 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоцикл, 902,800 төгрөгийн үнэ бүхий 6519 ТӨА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг хурааж, зарж борлуулсан орлогыг хохирогч нарын хохирол төлбөрт шилжүүлэхийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Мын эзэмшлийн 55,200 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоцикл, 902,800 төгрөгийн үнэ бүхий 6519 ТӨА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлж,
шүүгдэгч М.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Хэрэгт шүүгдэгч нар яллах дүгнэлт гардаж аваагүй талаарх бичлэг бүхий CD 1 ширхэг, өмгөөлөгч Б.Баярмагнайн прокурорын шатанд гаргасан гомдол хүсэлтэд хавсаргасан 2 ширхэг CD, Прокурорын байгууллагаас хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхгийг тус тус хэрэгт хавсаргаж,
Шүүгдэгч Г.М, Г.М, М.Г нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийдвэрийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сүхнямд даалгаж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.М, Г.М, М.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь эрүүгийн 1834008090395 дугаар хэргийн холбогдогч гэх бөгөөд огт энэ хэргийг хийгээгүй, 2017 оны мал тооллогоор тоолуулсан 107 тооны өөрийн эзэмшлийн адуугаа 2018 онд зарж зарцуулж зах зээлд гаргасан байхад одоо хүний мал хулгайлсан мэтээр гүтгэгдэж ял авсандаа маш их гомдолтой байна.
Мөн энэ хэрэг нь одоо гэрч болон мэдүүлэг өгч буй Цэцэгмаа гэх мөрдөгч хохирогч гэх хүмүүсийн талыг баримтлан өмгөөлөгчийн мэдүүлгээр явж байгаад гомдолтой байна.
Миний энэ зарж борлуулсан малд дөрөөлөн биднийг ийм гутамшигт байдалд оруулсанд маш их гомдолтой байна.
2. Эрүүгийн 1834008090395 дугаартай хэргийг зохиож зохион байгуулсан хүн бол тухайн цаг буюу 2018 онд Төв аймаг Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Д.Мөнгөнхүү гол үүрэг гүйцэтгэж эрүүдэн шүүж хэрэг тохсон байдагт маш их гомдолтой байна. Мөн биднийг ингэж эрүүдэн шүүж хэрэг тохож 13 хоног авч явсан хэрэг гарснаас хойш миний бие Г.М нь 5 жил 4 сар гомдол мэдүүлсээр өдийг буюу 2023 оны 10 сар хүртэл яваад үнэн олж чадаагүй бөгөөд ахлах дэслэгч Д.Мөнгөнхүүг өмгөөлөн хамгаалсан Төв аймгийн хяналтын прокурор Ц.Сонинмөнх, Ариунтуяа нар болон Авлигатай тэмцэх газрын мөрдөгч комиссар Э.Золзаяа нарт маш их гомдолтой байна. Учир нь хэргийн гэрч гэх Т.Эрэнтовч гэх хүнийг эдгээр хүмүүс маш их дарамталсан бөгөөд хэргийг маш дутуу шалгаж хаасан байдагт маш их гомдолтой байна.
...Төв аймгийн прокурорын газрын орлогч прокурор Г.Цогтгэрэл болон хохирогч гэх Б.Б түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нар нь Их засаг их сургуулийг төгссөн багш, шавь нар байсан байна. Үүгээрээ танилын хүрээгээр хэргийн хохирогч гэх зохиолын хүмүүсийн талд шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. ...Хохирогч гэх Б.Б нь мөн худал мэдүүлэг өгсөн байдаг. ...Ёс зүйгүй үйлдэл гаргаж гэрчид нөлөөлсөн Д.Бум-Аюуш өмгөөлөгчид маш их гомдолтой байна.
...Мөн Төв аймгийн Цагдаагийн газрын х/ч мөрдөгч Бадамжунай мөн л гэрчийг дарамталж бидний ажлыг битгий нураагаарай а/д Мөнгөнхүүг эрүүдэн шүүж хэрэг тохсон гэж битгий хэлээрэй гэсэн байдаг. Эдгээр мөрдөгч, прокурор нарт маш их гомдолтой байна.
...Г.М, О.Б, Г.М, М.Г биднийг гүтгэж байгаа Ш.Эрдэнэбат, Л.Цолмон, Б.Б, Г.Ө, Э.Баатархүү нарыг болон захиалагч биелүүлэгч гэж толгойлогч а/д Мөнгөнхүү нарыг удаа дараа шалгуулах гомдлоо Авлигатай тэмцэх газар, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хүний хороонд хандсан боловч дорвитой хариу өгөхгүй тэдгээрийн нуун дарагдуулж танил тал албан тушаалаа ашиглаж хэргийг нуун далдалж байгаад маш их гомдолтой байна.
...Иймд миний энэ гомдлын эргэлзээтэй байдлуудыг огт хараагүй шийдвэр гаргасан ...хуулийн байдлыг дордуулж шүүгдэгч нарыг маш их хохироосонд ...эрх зүйн байдлыг маш их дордуулж хуулийг хэрэглэсэн шүүгч Т.Батжаргалд маш их гомдолтой байна...” гэв.
Шүүгдэгч Г.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Төв аймаг Баяндэлгэр сумын Байдлаг малчин Г.М миний бие нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Миний бие нь бусдын 3 тооны адууг хулгайлж авсан гэм буруугаа хүлээж төлбөрийг төлж хохирол гомдолгүй болгосон боловч тухайн цагт Төв аймаг Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Д.Мөнгөнхүүгийн эрүүдэн шүүж тамлаж бусдын олон тооны адууг хилсээр тохож байгаад гомдол гаргасан боловч шийдэгдээгүй байхад анхан шатны шүүх хурал хэтэрхий нэг талыг баримталж шүүж байсанд гомдолтой байна.
2. Г.М миний бие нь бусдын олон тооны адууг хулгай хийгээгүй гэдгээ шүүх хуралд олон удаа илэрхийлсэн боловч шүүх хурал нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.
3. Төв аймгийн Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгч асан ахлах дэслэгч Д.Мөнгөнхүү нь 13 хоног залхаан цээрлүүлж хэргийг заавал хүлээх ёстой гэж эрүүдэн шүүж Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн байранд Д.Мөнгөнхүү нар нь өөрсдөө зохиож бичээд хүчээр гарын үсэг зуруулж байсныг маш тодоор шүүх хурал дээр хэлсэн боловч шүүх хурал нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4. Мөн тус хэргийг мөрдөж байсан дэслэгч О.Тэмүүжин нь Төв аймгийн Цагдаагийн газарт Г.М миний биеийг авч ирж өмгөөлөгч Цэцэгмаа гэж хүнийг ав гэж шаардаж байсан ба өмгөөлөгч Цэцэгмаатай хуйвалдаж Төв аймгийн Эрдэнэ суманд авсан мэдүүлгийг тэр чигт нь ямар ч өөрчлөлтгүй хуулбарлан хүчээр миний биеийг хууль мэдэхгүйг далимдуулан гарын үсэг зуруулж байсанг шүүх хуралд хэлсэн боловч шүүх хурал мөн л авч хэлэлцээгүйд гомдолтой байна.
5. Хийгээгүй хэргийнхээ төлөө олон жилийн ял авсандаа Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхэд маш их гомдолтой байна.
6. Төв аймаг дахь сум дундын шүүх дээр цорын ганц гэрч болох Т.Эрэнтовчийн хэлсэн Мөнгөнхүү нь Г.М, О.Б, М.Г, Г.М нарыг эрүүдэн шүүж 13 хоног авч явж хэрэг хүлээлгэсэн гэж хэлсэн үнэн үгийг ч үл тоож хэт нэг талыг баримталж үнэн зөвийг ялгахгүйгээр олон жилийн ял өгсөнд маш их гомдолтой байна.
7. Мөн Төв аймаг дахь сум дундын шүүх нь хэргийн хэлэлцэх хугацаа болон Өршөөлийн хуулийн тухай ганц ч зүйл ярьсангүй хэт нэг талыг баримтлан шүүж байсанд маш их гомдолтой байна.
8. Иймд 3 тооны адууг хулгай хийсэн нь үнэн бусад адуу малын аваагүй учраас Г.М миний биеийг хөөн хэлэлцэх хугацаа болон Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү.
9. Ингэж шударга бус шийдвэр зөвхөн нэг талыг баримтлан гаргасан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Г гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнхбаяр овогтой Гантогтох миний бие 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтэх газрын цагдан хорих байранд хоригдож байна. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Яагаад эс зөвшөөрч байгаа шалтгаан бол Төв аймаг Баяндэлгэр суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан ахлах дэслэгч Мөнгөнхүү нь 2018 оны 8 сарын 05-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл миний аав Мөнхбаяр болон, ах Мөнхбат, О.Б, миний бие Гантогтохыг 10 гаруй хоног хоолгүй уснаас өөр зүйлгүй хүний ёсноос гадуур харьцаж, зодож, занчиж, хэл амаар доромжилж Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн тасгийн цагдаа нартай нийлж, үгсэн хуйвалдаж бүлэглэн эрүү шүүлт тулгаж хавь ойрын алдсан малыг хилсээр тохож хүлээлгэсэн. Энэ эрүү шүүлт тулгасан гэх хэргийг хохирогч гэх Тэрбишийн Эрэнтовч гэдэг хүн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх дээр гэрчлээд байхад шүүгч Т.Батжаргал хүлээж аваагүй.
Малаа алдсан гэх хүмүүсийн дотор Ш.Эрдэнэбат гэх хүн нь миний төрсөн ээжийн ах буюу нагац ах юм. Миний аав Г.М болон Ш.Уранчимэг нар нь намайг 8 настай байхад салсан. Иймд намайг ааваас минь салгаж авах гэж булаацалддаг байсан юм. Энэнээс болж нагац ах Ш.Эрдэнэбат тэргүүтэй ээжийн ахан дүүс аав минь болон надад өс санаж нүд үзүүрлэж дээрэлхэж доромжилдог болсон. Ийм учраас Ш.Эрдэнэбат нь хэсгийн төлөөлөгч Д.Мөнгөнхүүтэй үгсэн хуйвалдаж малаа алдсан гэх хохирогч гээд байгаа хүмүүсийг өөрсдөө өдөөн хатгаж бид бүхнийг авсан мэтээр хэлж гомдол өгүүлсэн юм. Тухайн мал алдсан гэх цаг хугацаанд М.Г миний бие Улаанбаатар хотод оюутан болж их сургуульд сурч байсан. Иймд намайг хөдөө байсан мэтээр мал хулгай хийсэн гэж хилсээр гүтгэж байгаад туйлын их гомдолтой байна. Малаа алдсан гэх Ш.Эрдэнэбат, Г.Ө, Б.Б, Б.Б нар нь бүгд ах дүү төрөл садангийн хүмүүс билээ. Энэ хүмүүс нь бүгд Бум-Аюуш гэх өмгөөлөгчтэй. Иймд тухайн хүмүүс нь үгсэн хуйвалдаж хэрэгт гүтгэж байна.
Энэ хэрэг нь гэмт хэргийн шинжгүй хүмүүсийн хоорондын ярьсан яриаг үндэслэн хариуцлагагүй хэргийн материал бүрдүүлсэн байдаг. Хүмүүсийн хоорондоо юу гэж ярихыг өнөөдөр хуулиар зохицуулаагүй байдаг. Хохирогч гэрч хоёрын нотлох баримтгүй ярьсан хэлсэн болгоныг гэмт хэрэг гэж үзээд ял оноогоод байх юм бол жинхэнэ хэлмэгдүүлэлт гэдэг нь болоод байна. Хамгийн гол нь хэрэгт нотлох баримт байхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай огт тохирохгүй байна. Ингэж хариуцлага муутай бүрдүүлсэн хэргийн материалаар шийтгэж байгаад туйлын их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. Надад хулгай хийсэн зүйл огт байхгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж ажил хөдөлмөр эрхэлж сайн сайхан амьдрах боломж олгож өгнө үү гэж хичээнгүйлэн гуйж байгааг минь хүлээн авна уу” гэв.
Шүүгдэгч Г.М өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөллийн 2437 дугаартай өмгөөлөгч Б.Баярмагнай би Эрүүгийн 1834008090395 дугаартай хэрэгт шүүгдэгч Г.Мын өмгөөлөгчөөр оролцож байна. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.М нарт холбогдох тус хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан шийдвэрлэсэн 2023/ШЦТ/476 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөс өмнө 2017, 2018 ондуудад үргэлжилсэн байдлаар үйлдэгдсэн нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлд тохирсон гэж үзэв гэх мэтээр шийтгэх тогтоолдоо бичжээ. Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татагдан хугацаа хүртэл тоолохоор тогтоосон байдаг. 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааг тоолохоор хуульчилсан байна. Шүүгдэгч Г.М нарын үйлдэл нь 2017, 2018 ондуудад үргэлжилсэн байдлаар үйлдэгдсэн гэх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, яллагдагч, шүүгдэгч этгээдэд ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой юм.
2. Шүүгдэгч Г.М нь хохирогч Т.Эрэнтовчийн 3 тооны адууг хулгайлсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээж хохирол нөхөн төлбөрөө төлж барагдуулсан байдаг. Гэтэл уг хэрэгт гэмт хэргийн гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан цагдаагийн мөрдөгч О.Тэмүүжин, Г.Мөнгөнхүү нар эрүүдэн шүүсэн тухайлбал шүүгдэгч О.Быг мөрдөгч Г.Мөнгөнхүү нар нь Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаагийн хэсгийн байранд 8 хонуулсан гэх бөгөөд дээрх үйл явдал нь шүүгдэгч О.Б, хохирогч Т.Эрэнтовчийн шүүхийн хэлэлцүүлэгт "би Эрдэнэ сумын Цагдаагийн хэсгийн гадаа 8 хоног ажиглалт хийсэн, О.Б тэнд 8 хоног байсан заримдаа гадуур гарч хог цэвэрлэх ажил хийж байгаа харагддаг" гэх мэдүүлгүүдээр тогтоогддог. Энэ нь тухайн хэрэгт сэжигтнээр тооцогдоогүй, яллагдагчаар татагдаагүй этгээд цагдаагийн хэсэг дээр бүтэн 8 хоног яагаад байсан, түүнийг 8 хоног байлгасан гэх асуудал тодорхойгүй, хохирогч нар шүүгдэгч этгээдүүдийг өөрсдийнх нь адууг хулгайлсан гэх үйл баримтыг мөрдөн байцаагч Г.Мөнгөнхүүгээс мэдсэн гэдэг. Шүүгдэгч этгээдүүдийг гэмт хэрэг үйлдсэн гэх шууд нотлох баримт байхгүй, зөвхөн дамжмал байдлаар нотлогдож байгаа талаар улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан байдлыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлээс харж болно.
3. Мөрдөгч О.Тэмүүжин, Г.Мөнгөнхүү нар шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх асуудлыг Прокурорын байгууллагаас удаа дараа хэрэг бүртгэлтийг хэрэг нээн шалгасан гэх боловч тодорхой бус шалтгаанаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаадаг, дээрх асуудлаар шүүгдэгч нар удаа дараа гомдол гаргасан боловч шалгадаггүй, эрүүдэн шүүсэн гэх хэргийг гол гэрч Т.Эрэнтовч, н.Ойдовдорж нарын мэдүүлгийг хуульд заасны дагуу шалгадаггүй, эрүүгийн 1834008090395 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч прокурор нар гэрчүүдэд нөлөөлсөн гэх асуудлыг үйл баримтаар нотолдог бөгөөд огт шалгадаггүй. Дээрх байдлыг шүүхэд гаргаж тавьсан боловч шүүх мөн огт авч хэлэлцээгүй, өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд мөрийн баримтыг хэрэгт бэхжүүлэхгүй буцаасан нь оролцогчийн эрхийг хязгаарласан байдаг.
Иймд анхан шатны шүүхийн 2023/шцт/476 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Г.М, М.Г нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ж.Нарантуяа би, эрүүгийн 1834008090395 дугаартай хэрэгт Г.М, М.Г нар тэдгээрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа болно.
Өмгөөлөгч би, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/476 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1717 цагт гардан авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Нэгд: Анхан шатны шүүх Г.М нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзэхгүйгээр шийдвэрээ гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/476 дугаартай шийтгэх тогтоолд хохирол, хор уршиг бусад асуудлын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, хэргийн бодит байдлаар хянан үзэж, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэх болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр шийдвэрээ гаргасанд гомдолтой байгааг дурьдах нь зүйтэй байна.
Хоёрт: Шүүх Г.М, Г.М, М.Г, О.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Эрүүгийн 1834008090395 дугаартай хэрэгт мөрдөгч нар хуульд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, хэргийн байдлыг тал бүрээс нь шалгаагүй тухайлбал, малын үнэлгээ гаргасан шинжээчийн зарим дүгнэлтүүдийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлт илтэд зөрүүтэй /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ түүнчлэн манай үйлчлүүлэгч Г.Мын зүгээс 5 жилийн хугацаанд эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан талаар удаа дараа гомдол гаргасан бөгөөд Авлигатай тэмцэх газраас гомдлыг хүлээн авч шалгаж байгаа талаарх хариуг хэрэгт хавсаргаагүй, хамтран оролцсон оролцоо тэдгээрийн үйлдэл холбогдол, тухайн үед явсан маршрутыг нарийвчлан шалгаагүй, тус аймгийн Прокурорын газраас хэрэгт хавсаргаж ирүүлсэн гэх CD солигдож, өөрчлөгдсөн байхад шүүх анхаарахгүйгээр шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Гуравт: Төв аймгийн Прокурорын газраас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 45 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байх ба прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн байхад хэргийг прокурорт буцаахгүйгээр нэг талыг барьж шийдвэрээ гаргасан.
Иймд 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/476 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.Б өмгөөлөгч Г.Ганцэцэг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д заасан "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан" мөн зүйлийн 1.3-д заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй" шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Хэргийн товч утга: О.Б, Г.М, Г.М, М.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон.
Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Б нарт холбогдох эрүүгийн 1834008090395 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд О.Быг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "бусдын олон тооны малыг хулгайлах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэхээр байна. Учир нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан" талаар:
О. Болорчулуун нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэт явуулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар "нотолбол зохих байдал"-ыг бүрэн гүйцэт бодитой шалгаж тогтоохгүйгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ тал бүрээс нь бодит дүгнэлт хийж чадаагүй. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн шалгаж ямар ч эргэлзээгүйгээр хангалттай нотлохын тулд бичгийн нотлох баримтаар ямар ч хөдөлбөргүй тогтоох шаардлагатай.
Манай үйлчлүүлэгч О.Б нь анхнаасаа бусдын малыг хулгайлах санаа зорилготой байгаагүй. О.Бы үйлдэл нь тухайн малын хулгайн гэмт хэрэгтэй ямар ч шалтгаант холбоогүй. О.Б нь Г.М нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй. Тухайлбал иргэн Г.Өын 5 тооны адууг хулгайд алдагдсан гэх цаг үе буюу 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-ний өдөр О.Б нь Батбилэг гэх айлд хурдан морины уяачийн туслахаар ажиллаж байсан болох нь Болорчулууны өөрийнх нь болон гэрч Батбилэгийн мэдүүлгээр нотлогддог. Мен иргэн Б.Бын 9 тооны адууг хулгайд алдагдсан гэх цаг үе буюу 2018 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Болорчулуун нь гэртээ байсан гэж мэдүүлдэг. Гэтэл бусдын дээрх олон тооны адуу хулгайд алдагдсан гэмт хэрэг үйлдэгдэх үед Болорчулуун нь хаана байсан, тухайн гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон эсэх талаар маршрутыг тогтоон шалгаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй" гэж заасан.
Гэтэл дээрх хулгайд алдсагдсан гэх бусдын олон тооны малыг О.Б хулгайлан авсан талаар хавтаст хэрэгт ямар нэгэн гэрч, хохирогчийн мэдүүлэг байхгүй. Хэргийн нөхцөл байдлаас харахад хулгайн мал гэдгийг мэдээгүй, анх 2013 онд Г.Мынд сарын 300,000 төгрөгөөр цалинжиж морь унахаар очиж морь малыг нь маллаж байсан. Батбилэг болон Мөнхбаяр гэх айлуудын мал маллаж ажилд нь тусалдаг, тэдний үгнээс гардаггүй, хий гэсэн ажлыг нь хийдэг байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. О.Бы хувьд бусдын мал хулгайлаагүй, түүнээс ашиг орлого олоогүй байхад хохирлыг нь тэнцүүлэн гаргаж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй талаар:
Төв аймгийн Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Д.Мөнгөнхүү нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэх хэргийг хүлээлгэхийн тулд дарамталсан, О.Б нь хүнд хэцүү байдалтай байсан талаар хохирогч Т.Эрэнтовч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Эрүү шүүлт тулгах бусад хэлбэрээр хүнлэг бус харьцаж, мэдүүлэг авсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн талаар хэсгийн төлөөлөгч Д.Мөнгөнхүүд холбогдох эрүүгийн 183400947 дугаартай хэргийг Төв аймгийн Прокуророос хааж шийдвэрлэснийг оролцогчийн гаргасан гомдлын дагуу Улсын Ерөнхий прокурорын газраас мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээсэн боловч мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй. Тухайлбал: Хохирогч Т.Эрэнтовчийн мөрдөн шалгах аижллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг нь хоорондоо өөр өөр тогтворгүй өгөгдсөн байхад аль нь үнэн зөв эсэх талаар тодруулан шалгаагүй. Хохирогч Т.Эрэнтовч нь анхан шатны шүүх хуралдаан дээр мөн л би цагдаагийн кабоны ойролцоо олон өдөр ажиглаж байсан. О.Б нь цагдаагийн кабон дээр олон өдөр байсан, орж гарч хог түүх зэргээр тэнд байгаад байдаг байсан гэж мэдүүлсэн. Яагаад О.Б хүнд хэцүү байдалтай байсан, цагдаагийн кабон дээр олон өдөр байсан талаар хохирогч үзсэн харснаа яриад байгаа, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй, олон янзаар тогтворгүй өгсөн байхад нягталж шалгаагүй, аль нэг мэдүүлгийг авахдаа бусад мэдүүлгийг нь яагаад үгүйсгэсэн үндэслэлээ шүүх заагаагүй.
Мөрдөгч мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандах, нэр төрийг нь доромжлохыг хориглоно" гэж заасныг зөрчсөн, хулгайн гэмт хэргийг хүлээлгэхийн тулд олон /11/ хоног худган дотор гавтай байлгасан, дарамталсан, эрүү шүүлт тулгасан болох нь О Болорчулууны өөрийнх нь болон хохирогч Эрэнтовчийн мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг тодорхой зааж өгсөн. Үүнд:
ЭХХШТХ-ийн 32.3 дугаар зүйлд гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх, энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулж чадсан эсэх...", Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх" гэмт хэрэг үйлдсэн бүх этгэдийг яллагдагчаар татсан эсэх"-ийг мөрдөгчөөс шилжүүлсэн хэргийн хүрээнд прокурор хянах үүрэгтэй гэж заасан. Гэтэл прокурор хэргийг тал бүрээс нь, бүрэн бодитой хянахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад бодитой дүгнэлт хийж чадаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан яллах талын нотлох баримтаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн үйлдсэн, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй гэж дүгнэхээр байна. Хэргийн бодит байдлыг бүрэн, эргэлзээгүй тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянах, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авах, дээрх мөрдөн ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай байна
Иймд ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж зааалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 8 гүү, 1 морио хулгайд алдсан. Энэ хүмүүст гомдолтой байна. Хэрэг нь нотлогдчихоод байхад хийгээгүй гэж гомдол гаргаад байдаг гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Ө, Б.Б, Б.Б нарын өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлууд нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх дээр хохирогч Т.Эрэнтовчийн ярьсан мэдүүлгийг л их үндэслэж ярьцгаадаг. Гэхдээ хохирогч Т.Эрэнтовч нь эдгээр шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн талаар ямар нэгэн зүйн мэдүүлдэггүй. Эрүүдэн шүүсэн асуудлаар шалгуулдаг. Гэвч энэ эрүүдэн шүүсэн гэх асуудал нь нотлогддоггүй. Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгч Г.М, М.Г нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч О.Бы өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүгдэгч Г.М, М.Г, Г.М нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч Г.М, О.Б, Г.М, М.Г нар нь бүлэглэн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг "Тахилт" гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө иргэн Б.Бын 9 тооны адууг хулгайлж 6,360,000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Баяндэлгэр сумын Эрдэнэ 4 дүгээр багийн нутаг "Тахилт" гэх газраас 2018 оны 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө иргэн Ш.Эрдэнэбатын 7 тооны адууг хулгайлж 5,480,000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Тахилтын ам" гэх газраас 2018 оны 6 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд иргэн М.Оюуны 11 тооны адууг хулгайлж 11,700,000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн нутаг "Тахилтын ам" гэх газраас 2018 оны 7 дугаар сарын 31-ээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө иргэн Т.Эрэнтовчийн 3 тооны адууг хулгайлж 11,750,000 төгрөгийн хохирол,
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг "Сүүл ар" гэх газраас 2018 оны 7 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө иргэн Ө.Мөнхбатын 3 тооны адууг хулгайлж 2,170,000 төгрөгийн хохирол,
Шүүгдэгч Г.М, М.Г, О.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг "Тогосын гүүр" гэх газраас 2017 оны 12 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө иргэн Г.Өын 5 тооны адууг хулгайлж 3,970,500 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт нь
Хохирогч Т.Эрэнтовчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний төрсөн хүү Ууганбаяр өдөр бүр адуугаа мотоциклоор хардаг юм. Тэгтэл 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр би өөрөө адуугаа бүртгэхэд, миний адуу бүрэн байсан. Багануур дүүрэг рүү яваад 2018 оны 8 дугаар сарын 01-ний өглөө адуун дээрээ ирэхэд миний адуунаас хүрэн зээрд азарга, хүрэн гүү, хүрэн үрээ зэрэг 3 тооны адуу байхгүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 31-ний орой харуй бүрий болж байхад 20-21 цагийн үед улаан өнгийн Даюун маркийн мотоциклтой Гантогтох гэх залуу манай адууг туугаад явж байхыг нутгийн иргэд харсан байсан. ...Аав бид хоёр 2018 оны өвөл адуу малтайгаа Төв аймгийн Баяндэлгэр суманд отроор явж байгаад манай аавын 11 толгой адуу алга болсон. Түүнээс хойш Баяндэлгэр сумын цагдаа Мөнгөнхүүд мэдэгдээд би ганцаараа 1 сар орчим хугацаанд адуугаа эрж хайж байгаад тус суманд нутагладаг Г.М, Гантогтох, Болорчулуун гэх хүмүүсийг манай аавын алга болсон 11 тооны морьдыг туугаад явж байсан гэх мэдээллийг аваад тэдгээр улсуудыг манай аавын адуунууд авсан нь хэрэв үнэн бол миний адуунуудыг бас авах байх гэж бодоод өөрийнхөө хүрэн азаргатай адууг Мөнхбаярын гэрийн ойролцоо хурааж орхиод 7 хоног нууцаар ажигласан. Гэтэл Болорчулуун, Гантогтох нар манай адууг 7 хоногийн дараа орой нар шингэхээс өмнө мотоциклтой гэр рүүгээ туугаад явахыг хараад шууд хэсгийн төлөөлөгчид биеэр очих мэдэгдээд холоос ажиглатал гэрийн гаднаа хурааж хашчихаад нядлахгүй байгаад байсан. Ингээд маргааш өдөр нь манай адууг буцаагаад байсан газар руу нь туучихсан байхаар нь адуун дээрээ очоод бүртгээд үзтэл манай хүрэн азарга, хүрэн гүү, хүрэн үрээ нийт гурван адуу байхгүй байсан. Ингээд би шууд Мөнхбаярын гэрт очоод Мөнхбаяртай уулзаад та нар манай азарга, гүү, үрээ гурвыг авчихлаа гэж хэлтэл эхнэр нь хэл амаар доромжлоод Мөнхбаяр аваагүй гээд намайг гэрээсээ хөөгөөд гаргасан. Ингээд би хэсгийн төлөөлөгчид хэлээд маргааш өдөр нь төлөөлөгчтэй хамт эргээд гэрт нь яваад ирэхэд Мөнхбаяр болон Болорчулуун, Гантогтох нар манай 3 адууг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ингээд шалгалтын ажиллагаа эхлээд манай аавын 11 морьдыг бас авсан гэдгээ хүлээж гэдэс дотрыг нь Эрдэнэ сумын нутагт засмал замын доод талын нүхэн хоолойд хаяснаа зааж, толгой шийрийг нь модон дотор хаяснаа хүлээж заасан болох нь дараа хэргийн материалтай танилцахад хэрэгт авагдсан байсан...” /1хх-н 91, 6хх-н 179, 7хх-н 25, 90/ гэх,
хохирогч Л.Тэрбишийн: “...2018 оны 4 дүгээр сарын сүүлчээр манай хээр азаргатай, хүрэн азаргатай адуу морьдын хамт Төв аймгийн Баяндэлгэр Хушинга, Тахилт гэх газруудаар бараг 2 сар орчим болсон. Эдгээр адуунуудыг манай төрсөн хүү Т.Эрэнтовчийн хүү Ууганбаяр өдөр болгон хардаг байсан. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд миний хээр азаргатай 28 тооны адуунаас нийт 11 тооны адуу ор сураггүй алга болсон. Хүүгийн хамт зөндөө хайж явсан боловч олоогүй. Уг адуунууд бүгд ширээтэй 3 нүд чандмань тамгатай байсан. Тэгээд байж байтал 2018 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-ний шилжих шөнө миний хүү Эрэнтовчийн 3 тооны адуу алга болсон. Тэгэхээр нь би Төв аймгийн Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгчид өргөдөл өгсөн. Намайг адуугаа хайгаад явж байхад Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгч залгаад таны адууг хулгайлж зарсан хүмүүсийг барьчихлаа гэсэн. Намайг очиход 3 эрэгтэй хүн барьж аваад байж байсан. Миний алдсан адуунууд сартай хар морь, саргүй хар морь, хээр морь, сартай хүрэн морь, саргүй хүрэн морь, хүрэн, зээрд халзан морь, хар хүрэн морь, хээр гүү, цагаан цоохор морь, хээр морь зэрэг байсан. Уг адуунууд бүгд ширээтэй 3 нүд чандмань тамгатай байсан.Уяж хурдлуулж байсан адуунууд байгаа үнэлгээний газарт хүлээлгэж өгнө.” /1хх-н 192-193/ гэх,
хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюуны: "Тэрбиш бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулж 54 жил хамт амьдарсан. Нөхөр маань өвчний улмаас бурхан болсон. Манай нөхөр амьд ахуй байхдаа 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд отроор явж байгаад 11 тооны адуугаа алдсан. Энэ хэрэг дээр би хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор оролцож байна. 11 тооны адууны үнэлгээ 11,750,000 төгрөг гарсантай холбогдуулан санал хүсэлт байхгүй, зөвшөөрч байна. Гомдолтой байна, хохирлоо нэхэмжилнэ." /8хх-н 226/ гэх,
хохирогч Ө.Мөнхбатын өгсөн: “Би 2018 оны 7 дугаар сарын 18-аас 20-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Сүүл-Ар гэх газраас өөрийн 3 тооны бор морь, хээр морь, хүрэн халзан үрээг хулгайд алдсан. Би алдсан 3 тооны адуугаа хайж Тахилт, Баянбулаг, Рашаант гэх газруудаар хайж авсан боловч олоогүй. Бор морь хундган тамгатай, хүрэн халзан үрээ, хээр морь 2 нар саран тамгатай байсан. Би гомдолтой байна...” /2хх-н 90-91, 7хх-н 66/ гэх,
хохирогч Г.Өын өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг Тогосын гүүр орчимд бэлчиж байсан өөрийн 7 тооны адуунаас 5 тооны хонгор халзан азарга, хонгор морь, бор шарга морь, хул морь, зээрд хүрэн морь хулгайд алдагдсан. Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Тонюкигийн хөшөө рүү салдаг замд миний 5 адууны толгой, шир, шийрийг шууданд хийж хаясан байсныг олж харсан ба манай адуу мөн байсан.” /6хх-н 181-182/ гэх,
хохирогч Б.Бын: “Би 2018 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Тахилтын ам гэх газраас Г.Мын хаваржааны зүүн талаас бэлчиж байсан зээрд халзан азаргатай 18 тооны адуунаас 1 тооны цагаан морь, 2 тооны хөх саарал гүү, 1 тооны хүрэн халзан гүү, 1 тооны халиун гүү, 1 тооны хул гүү, 1 тооны хар гүү, 1 тооны цагаан гүү, 1 тооны хөх буурал гүү нийт 9 тооны адуу хулгайд алдсан. ...Тэгээд 3-4 хоног эрж хайж байгаад цагдаад мэдэгдэж азаргатай адуунаас 9 тасарч алга болсон байсан учир би хулгайд алдсан байна гэж мэдсэн. ...Би энэ хэрэгт Г.М, Г.М, М.Г, О.Б нарыг үйлдсэн талаар сэжиглэж байна. Яагаад гэвэл 2017 оны 8 дугаар сард айлын 3 адуу алдагдсан. Энэ үеэр 2018 оны 10 дугаар сард хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Мөнгөнхүү манай гэрт ирээд танай адууг хулгайлсан тухай мэдүүлэг өгсөн энэ талаар бичлэг үзсэн. Энэ бичлэг 2 янзын бичлэг байсан. 1-р бичлэгт байшин дотор Гантогтох сууж байсан. Гантогтох нь ярьж байх явцад Баянзулынхаас 9, Эрдэнэбатынхаас 7 адуу хулгайлсан талаар ярьж байсан. Мөн Өсөхжаргалынхаас бас өөр таньж мэдэхгүй айлуудаас мал хулгайлсан талаар ярьж байсан. 2-р бичлэгт Болорчулуун нь миний очсон буюу хэрэг болох өдөр очсон адууны толгой, шийр, гэдэс байсан гэх газарт Болорчулуун зогссон энэ газарт толгой, шийр, гэдэс үлдээгээд портер машинаар эргээд гэрийн зүг явсан талаар ярьж байсан. Энэ толгой шийр, гэдэсний зурагт миний алдсан 9 тооны адуунаас 7 толгой, шийр байсан.” /6хх-н 160, 7хх-н 21-22/ гэх,
хохирогч Л.Цолмонгийн: “...Манайх Төв аймгийн Баяндэлгэр сумын 1-р баг Тахилт гэх газраас өөрийн 18 тооны адуунаасаа 9 тооны 5 настай хул гүү, 5 настай хар гүү, 6 настай 2 тооны саарал гүү, 6 настай хөх буурал гүү, 7 настай зээрд халзан гүү, 7 настай халиун гүү, 7 настай настай цагаан гүү, 8 настай цагаан бор морь хулгайд алдсан. Манай адуу галтай чойндон тамгатай ба хүмүүс тус тамгыг бундан тамга гэж нэрлээд байдаг. Манай малын А данс миний нэр дээр Баяндэлгэр суманд тоологддог юм. Баянзулын нэр дээр “А” данс анхнаасаа байгаагүй юм.” /8хх-н 37-38/ гэх,
хохирогч Ш.Эрдэнэбатын: “2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Тахилт гэх газраас хүрэн азаргатай 14 тооны адуунаас 7 тооны гүү хулгайд алдсан. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 7 тооны адуугаа Баяндэлгэр сумын урд тал Хонхор нуурын баруун талаас олж авсан. Үлдсэн 7 тооны адуугаа хайгаад олоогүй. Би Г.М, Г.М нарыг сэжиглэж байгаа. Манай саахалт айлын хүмүүс эдгээр хүмүүс манай адууг сайн мэдэх хүн байхгүй. Намайг морио алдахаас өмнө 3 хоногийн өмнө 3 өдөр дараалан манай гэрт М.Г орж ирээд байсан. Тэгэхдээ зурагт үзэж сууж байгаад явж байдаг. Заримдаа малчин Халзаа /О.Б/-г асууж орж ирдэг байсан. Тэгээд л манай адуу алга болсон. ...Тус 7 тооны адууны 5 нь манай малаа маллуулдаг Загд-Очир гэх хүний адуунд байсан. 1 адуу нь мөн А.Батболд гэх манайтай саахалт нутагладаг хүний адуу байгаа юм. 1 адуу нь миний өөрийн адуу. Гэхдээ Загд-Очир өөрийн гэсэн А данс байдаггүй. Манай А дансанд малаа тоолуулдаг. Загд-Очирын 5 адуунууд бүгд саран дэвсгэртэй хас тамгатай. Зарим адууны тамганы хас нь бүдэг гараад мэдэгддэггүй дан сартай юм шиг харагддаг. Батболдын 1 тооны адуу нь хонгор гүү байгаа. Тамгаа өөрөө мэдэж байгаа байх. Миний 1 адуу зээрд зүсмийн 8 настай гүү байгаа. Саран дэвсгэртэй зуузай тамгатай. Одоо бол 1 адууны хохирлоо нэхэмжилж байна.” /2хх-н 123-125, 7хх-н 59-61/ гэх,
хохирогч А.Батболдын: “Манайх 2018 оны 02-р сарын 09-10-нд шилжих шөнө Эрдэнэбат ахын адуунд азарганд хураалгахаар тавьсан байсан 8 настай хонгор гүүгээ алдсан. Тус гүүг Эрдэнэбат ахын 1 гүүтэй мөн Эрдэнэбат ахынд малаа маллуулж байсан Загд-Очир гэх хүний 5 тооны адуутай хамт хулгайлсан байсан. Дараа нь Баяндэлгэр сумын Мөнхбат, Мөнхбаяр гэх хүмүүсийг хулгайлсан гэж нутгийн хүмүүсээс сонссон...” /7хх-н 52-53/ гэх,
хохирогч Б.Бын: “...Манайх 2000 оноос хойш Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Шижээбалжирын Эрдэнэбат гэх хүнээр малаа маллуулж ирсэн. 2018 оны цагаан сарын өмнө Эрдэнэбат утсаар залгаж танай адуунаас 5 тооны манай нэг адуутай мөн Батболдын 1 адуутай хамт алга болчихлоо гэхэд нь бид тухайн үед чамд хариуцуулж цалинг чинь өгөөд маллуулж байгаа учраас чи хариуцаад Цагдаагийн байгууллагад өг гэж хэлсэн. Тухайн адуу алдагдах 2018 онд манайх А дансгүй Эрдэнэбатын А данс дээр тоолуулдаг байсан. 2020 оноос хойш манай нөхөр Ц.Загд-Очирын нэр дээр малын А данстай болсон.” /7хх-н 45/ гэх,
гэрч Л.Цолмонгийн: “Г.М нь 2018 оны 3 дугаар сарын сүүлээр манай гэрт согтуу үүрээр 04 цаг өнгөрч байхад ирээд “Чи авгай минь зүгээр байгаарай” танай малыг би хулгайлсан юм уу. Та нар намайг хулгайд сэрдэж цагдаад өгсөн байна гээд манай хүү Баянзулыг гараад ир хоёулаа үзье, ална шүү би та нарыг гэх мэтчилэн дарамталж агсан тавиад явсан. Нутгийн хүмүүс хулгай хийдэг талаар ярьдаг. Одоогоос 3-4 жилийн өмнө хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэргээр зурагтаар гарч байсан. Г.М гэдэг ах нь хүртэл хамт хулгай хийдэг гэж ярьж байсан.” /6хх-н 166-168/ гэх,
гэрч Б.Санзайдоржийн: “Би Г.М, Г.М, М.Г нарыг сайн танихгүй. Манай ажил дээр адууны мах авчирч зардаг учраас царайг нь сайн танина. 2018 оны 7 дугаар сарын 31-нд юм уу 2018 оны 8 дугаар сарын 01-нд юм уу цагаан өнгийн 85-41 УНМ улсын дугаартай цагаан өнгийн өвгөн портер машинтай ирээд адууны мах авах уу гэхээр нь аваагүй явуулсан. Учир нь уг мах нь чанар хангахгүй харласан мах байсан. Уг хүмүүс гурвуулаа ирсэн. Нэг залуу нь залуухан 20 орчим настай, нөгөө залуу нь хөгшиндүү 40 орчим настай, эмэгтэй нь тэр орчим настай байсан.” /1хх-н 94-95/ гэх,
гэрч Д.Пионерийн: “Гаваагийн Мөнхбат, Гаваагийн Мөнхбаяр нарыг нэг нутгийн хүмүүс гэдэг утгаар нь мэднэ. Мөнхбат, Мөнхбаяр нар нь надаас гарал үүслийн бичиг авахдаа ихэвчлэн хийсэн малаа харуулахгүйгээр махалж, янзалчхаад авчирч бичиг авдаг байсан. Амьдаар авч явах нөхцөлд өөрийн тэжээлийн адуугаа хот руу намар оруулаад хавар авчирч байна гэх зэргээр бичиг авдаг байсан. Арьс шир, им тамгыг нь харж шалгаж байгаагүй, надад шалгуулахгүйгээр өөрсдөө хэлээд бичүүлээд авдаг байсан. Амьдаар ачиж явахдаа л харуулдаг байсан. Ер нь 40 гаруй адуу, 20 гаруй үхэр, хонь, ямаа нийлээд 300 гаруй нийт 400 орчим малтай. Тэгэхдээ миний бодож байгаагаар энэ хоёр эдгээр адууны махыг өөрсдийн адуунаас хийсэн бол өдийд адуу нь дуусчихсан байгаа байх гэж бодож байна. Би эдгээр хүмүүсийг наймаа хийдэг гэж бодож байсан. ” /1хх 96/ гэх,
гэрч О.Эрдэнэчулууны өгсөн: “2017 оны 8 дугаар сарын сүүлээр хүүхдийн сургуулийн юм бэлдэнэ гээд надаар 4 тооны адуу нядлуулсан ба би эдгээр адууны зүсийг нь сайн санахгүй байна. Дараа нь уг адуу нядалснаас хойш 5-6 хоногийн дараа Мөнхбаяр миний утас руу залгаад намайг цагаан өнгийн портертой ирж авсан. Би 4 тооны адуу нядалж өгөөд буцсан. Уг өдрөөс 6-7 хоног бойчин Цогоо намайг өөрийн гэрт дуудаад адуу хийхээр явъя гээд Цогоогийн гэрээс нөгөө цагаан портертой Мөнхбаяр бид хоёрыг ирж аваад хөдөө очиж 6 тооны адуу нядалж өгсөн. Уг өдрөөс хойш 10 гаруй хоногийн дараа Мөнхбаяр над руу залгаад чамаас өөр дахиад нэг бой хийчих хүн байна уу гэсэн. Би Гүррагчаа руу залгаад бид хоёр Мөнхбаярын гэр лүү яваад бид хоёроор 8 тооны адуу хийлгэсэн. Би эдгээр адуунаас санаж байгаа нь 2 ижилхэн хонгор халзан морь байсан. Адуунуудыг яг гэрийнх нь ойролцоо хийдэг байсан. 6, 8 тооны адууг гэрийнх нь хойно өвөлжөөн дээр хийсэн. Намайг очиход гэрт нь малчин Болорчулуун, хүү Гантогтох нар нь байдаг байсан. 4 тооноос дээш болохоор нь харанхуй үед машины гэрэл тусгаж байгаад нядалдаг байсан. ...Би Г.М гэх хүнд 2017 оноос хойш дуудсан цагт нь ирж адуу нядалж өгдөг байсан. 2017 оноос хойш надаас 4 удаа адуу нядлуулж байсан ба нийт 20 гаруй адуу нядлуулж байсан. Би адууны тамга мэддэггүй юм. Харанхуй болсон хойно адуу нядлуулдаг болохоор тамга нь нэг их харагддаггүй байсан. ...Г.М нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байх өөрийн өвөлжөөндөө нядлуулаад сэвс, баасыг нь өөрийн малын бууц, аргал дээр асгаад гэдэс, толгой шийрийг нь шуудайнд хийж ачиж авч яваад замын хажуу руу хаяж байсан. ...Намайг хөдөө гэрт нь очиход хийлгэх адуунуудаа хашаанд бэлдчихсэн байдаг байсан. Өөрийнх нь адуу гээд гэрийнх нь ойролцоо байх алаг азаргатай адууг зааж өгч байсан.”
гэрч Д.Гүррагчаагийн: “Би О.Эрдэнэчулуун гэх хүнтэй хамт Мөнхбаярын хөдөө гэрт нь очиж адуу нядалдаг байсан. ... Нядлуулж байсан адууны дунд нь их сайн морь байгаад байдаг байсан. Би яагаад нядлаад байдаг талаар их гайхдаг байсан. Нядалсан адууныхаа гэдэс, шийр, толгой зэргийг улаан судалтай шуудай болон том хивгийн уутанд хийж авч яваад замдаа хаядаг байсан. ...Одоо он сараа бол сайн санахгүй байна. ...Би нийт 4 удаа Мөнхбаярын хөдөө гэрт нь очиж адуу нядалж өгч байсан.
1. 2017 оны 8 дугаар сард он сараа сайн санахгүй байна. Би Эрдэнэчулуун гэх хүнтэй хамт Мөнхбаярын хөдөө гэрт очоод өвөлжөөн дээр нь очоод зүсийг нь сайн санахгүй байна 7-8 тооны адуу нядалсан. Г.М нь хийлгэсэн адууны гэдэс, толгой, арьс, шийрийг том шаргал шуудайнд хийгээд ачаад аваад явдаг.
2. 2018 оны 01 дүгээр сарын дундуур Цогоо гээд ахтай хамт Г.Мын хөдөө гэрт очиж 1 цагаан, 1 бор морьтой 9-10 тооны адуу хийсэн. Мөн эдгээр адууны арьс, шир, гэдэс дотрыг шуудайлсан.
3. 2018 оны 5 дугаар ард мөн Цогоо ахтай хамт Мөнбаярын хөдөө гэрт нь очиж 7 тоон адуу хүрэн бараан зүсмийн бага адуу хийж өгсөн. Эдгээр адууны дунд содон зүстэй сайн санаж байгаагаар тарган хээр гүү байсан ба одоо санаж байна 3 бүдүүн, 4 бага адуу байсан.
4. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үел намайг Мөнхбаяр гэрийн ойролцоо замаас ирж аваад хөдөө гэр рүүгээ дагуулж яваад хашаан дээрээ аваачаад 3 тоон адуу хийлгэсэн. Эхлээд дэлтэй духандаа жижиг сартай цавьдар азарган үрээ хийлгэсэн. Дараа нь сартай хүрэн соёолон байрын зээрд азарга хийлгэсэн. Дараа нь бүдүүн зээрд гүү хийлгэсэн. Эдгээр адууг хийлгээд Г.Мөнбаяр нь арьс үнэгүй байгаа сүүлийг нь тушаана гээд 3 ширний сүүлийг нь тайрч аваад гэдэг дотор, арьс зэргийг нь шуудайнд хийж авсан. Уржигдар над руу залгаад цагдаа асуувал 2 гүү байсан гээд хэлээд өгөөч гэхээр нь яасан гэж тэгж хэлэх юм гэхэд манай дүү завааруулсан байна 2 гүү, 1 үрээ хийсэн гээд хэлээд өг гэсэн. Би за гээд утсаа тасалсан. Өчигдөр бас залгаад цагдаа очсон уу гэж асуусан.” /1хх-н 97-98, 99-102, 2хх-н 21-23, 69, 71-72, 5хх-н 86-87, 88-91/ гэх,
гэрч Д.Баярцогтын: "2017 оны 01 сараас хойш 3-4 тооны адууг 2 удаа Г.М Зарцуу хороо гэх газар надаар нядлуулж байсан. Тухайн адуунууд бараан зүсмийн морьд байсан. Тухайн үед адуу хийж байхад Мөнхбаярын төрсөн хүү Гантогтох бас малыг нь малладаг гээд хүү байсан. 2017 оны намар сарыг сайн санахгүй байна О.Эрдэнэчулууны хамт 6 тооны адуу 1 удаа, 7 тооны адууг бас 1 удаа хийж байсан. Адууны гэдэс, дотор, толгой шийрийг машин дээр шуудайнд хийгээд Улаанбаатар хот руу явж байхад Баяндаваа уруудаж явж байгаад замын баруун гар талд хаясан. 2018 оны 02 дугаар сарын эхээр 6-7 үед намайг Налайх дүүрэгт байхад Мөнхбаяр над руу утсаар залгаад хэдэн адуу хийлгэх гэсэн юм гээд Портер машинтай ганцаараа ирээд авсан. Мөнхбаярын өвөлжөөн дээр ирэхэд 7 тооны адуу хашчихсан байсан. Гүррагчаа бид 2 адууг нядалж хийсэн. Адууны гэдэс толгой шийрийг нь тусад нь шуудайлаад Эрдэнэ сум өнгөрөөд баруун гар тийш салсан шороон замаас салангуут шуудайтай нь хаясан. Тухайн адууны зүсийг сайн санахгүй байна хул, хонгор, нэг зээрд байсан. 2018 оны 5 дугаар сард өдөр судрыг нь сайн санахгүй байна. Мөнхбаяр залгаад 10 гаран адуу байна ахиад 1 бойчин олчих гэхээр нь Гүррагчаа гэдэг таньдаг бойчин руугаа залгаад Баяндэлгэр суманд ирээд шөнө 02-03 цагийн үед адуугаа хийж дуусаад Мөнхбаяр портер машиндаа дан махаа ачаад явсан. Тухайн нядалсан адуунд хонгор, 2 хар морь байсан. Адуу хийснээс хойш 5-6 хоногийн дараа санагдаж байна. Мөнхбаяр над руу залгаад Гүррагчааг дуудаад бид 2 Мөнхбаярын өвөлжөөн дээр ирэхэд 7 тооны адуу хашчихсан байсан. Гэгээтэй байхад 4 тооны адууг хийгээд үлдсэн 3 тооны адууг гэгээ тасарчихсан байхад хийж дуусаад бид 2 шөнийн 3-4 цагийн үед хүргэж өгсөн. 2018 оны 7 сарын сүүлээр Мөнхбаярын өвөлжөөн дээр нар жаргах гэж байхад үед бараан зүсмийн морь нөгөө нь засаатай үрээ байсныг нядалсан. Мөнхбаяр ярихдаа 3 тооны адуу хийлгэх гэж байгаад нэгийг нь алдаад явуулчихлаа гэсэн. Би Мөнхбаярын адууны тамгыг мэдэхгүй. Надаар хийлгэж байсан адуунууд янз бүрийн тамгатай байдаг байсан. Мотоциклийн гэрэл, духны гэрэл ашиглан харуй бүрий болох үед адуу нядалдаг байсан. Мөнхбат, Мөнхбаяр, Гантогтох адууг нь малладаг хүү тэд нар л шуудайлдаг байсан. ... Би 2017 оноос хойш нийт хийж өгсөн адуу маань 40 гаруй адуу нядалж өгсөн байна. Мөнхбаяр нь эдгээр адуунуудыг манай өөрийн адуу гэж нядлуулдаг байсан. Нэг тамга бол биш янз бүрийн өөр, өөр тамгатай адуунууд байдаг байсан. Бид нараар адуу нядлуулахдаа дандаа харанхуй болсон хойно адуу нядлуулдаг байсан. Нядалж байсан адуун дунд хүн хайрлаад нядлуулахааргүй гоё адуунууд байдаг байсан.” /1хх-н 103-104, 2хх-н 70/ гэх,
гэрч А.Энхболдын: “Би уг зураг дээрх 3 хүний хоёрыг нь өмнө нь харж байсан. Саравчтай малгайтай бор цамцтай ах хэн хэдэн удаа мах өгч байсан. Яг хэзээ гэдгийг санахгүй байна. Ногоон футболктой залуу бас өгч байсан.”/1хх-н 105-106/ гэх,
гэрч Д.Алтанхуягийн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 09:10 цагт орж ирсэн байх. 2 тооны адууны мах өгсөн байна. Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 09:30 цагт 3 тооны адууны мах өгөөд явсан байна. Ачиж ирсэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, ирсэн цаг, хэчнээн тооны мах өгснийг нь тэмдэглэж авдаг.” /1хх-н 107-108/ гэх,
гэрч Ц.Мөнхтогтохын: “Адуу алга болсон өдөр Гомбодорж гэх залуутай таараад би Гомбодоржийг Баяндэлгэр сумын төв хүргэж өгөхөөр тохироод байж байхад Гомбодорж Ганаа гэх ахад ярьж байхыг сонссон. 11 тооны адууг Гантогтох, халзаа буюу Болорчулуун хоёр мотоциклоор туугаад явж байсан. Хэний адуу юм бол хэл дуулгаад эзэнд нь өгчих юм сан гэж ярихад Ганаа ах харин тиймээ эзэнд нь дуулгаад туслах юм сан гэж ярьж байсан.” /1хх-н 196/ гэх,
гэрч М.Батбилэгийн: “О.Б нь 2018 оны 02 дугаар сарын сүүлээр ирээд манайд байж байгаад Багануур дүүргийн уурхайн наадам дуусгаад буцаж байсан юм. Манайд байх хугацаандаа надад туслаад байж байсан. Байх хугацаандаа 1-2 удаа хот руу явж байсан байх. М.Г нь манай гэрт нэг их байгаагүй. 2018 оны хавар болон зун сунгаагаар ирж байсан ба манайд ирэхдээ хонож байгаагүй. Өдөртөө буцдаг байсан ба портертой ирдэг байсан. Байнга манайд байгаад байсан юм байхгүй. О.Б бол манайд байж байсан.” /1хх-н 242/ гэх,
гэрч Баатархүүгийн: “2017 оны 7 дугаар сарын дундуур он сарыг нь сайн санахгүй байна Төв аймгийн Баяндэлгэр сумын нутгаас юм ачаад буцаад явж байтал Зурхайч гэх газар Рагчаа гэх хүний өвөлжөөний урдуур хоёр хөтөлгөө морьтой хүн 10 гаруй адуу хөөгөөд гарч ирсэн. Тэгэхээр нь би зогсоод дурандтал цэнхэр дээлтэй урт уурга барьсан эрэгтэй цэрэг ногоон малгайтай, эрээн цамцтай манай сумын халзаа буюу Болорчулуун явж байсан. Тэр хүн адуу хөөгөөд явж байсан. Маргааш өдөр нь 11 цагийн үед байх өөрийн найз Баянзулын хамт адуу дурандах гээд Сэрвэн хайрхны орой дээр адуу дурандаж байтал урьд өдөр нь адуу хөөж явж байсан цэнхэр дээлтэй хүн Мөнхбатын гэрт очсон. Тэгтэл зөрөөд халзаа хочит О.Б хөтөлгөө морьтой буцаад Хөндлөнгийн хөтөл даваад явахаар нь би араас нь дагаж хартал Өлийн мод руу явж орсон. Араас нь дурандтал өчигдөр нь Болорчулууны тууж явсан адуу модны захад байсан. Би Мөнхбатын гэрт шууд яваад очтол гэрийнхээ ойролцоо цэнхэр дээлтэй байж байгаад гэрт нь ороход байхгүй байсан. ...Болорчулуун, Мөнхбат нарыг сайн танина, холоос дурандахад яг мөн байсан. Тэр тууж явсан адуу манай хавийн адуу биш огт танихгүй адуу байсан. Болорчулуун, Мөнхбат нар нь Өлийн мод гэх газар хөөсөн адуугаа манаж хоносон юм биш байна лээ. Ээлжилж модонд ороод байсан. Модонд хөөсөн адуу нь байсан.” /1хх-н 245-247/ гэх,
гэрч Ч.Өлзийн: “Мөнхбат, Мөнхбаяр нарыг танина. Олон жил айл саахалт явж байгаа. Манай энэ хавийн малчдын малыг олноор хулгайлж зарсан гэж сонсогдсон. Ер нь бол малын хулгай хийдэг мэднэ.” /2хх-н 25/ гэх,
гэрч А.Гомбодоржийн: “2018 оны 7 дугаар сард он сараа би сайн санахгүй байна М.Г, О.Б нар нь мотоциклтой жижиг хүрэн азаргатай 11 тооны адууг хөөгөөд явж байсан. Би тэр талаар хараад Гантөмөр гэх ахтай энэ хоёрыг адуу хөөгөөд явж байсан гэх талаар нь эзэнд нь хэл дуулгачихвал гэж хэлж байсан. Гантогтох, Болорчулуун нар улаан өнгийн мотоциклтой, Болорчулуун ногоон өнгийн цэрэг малгайтай, Гантогтох нь дээлтэй явж байсан шиг санаж байна. Гантогтох, Болорчулуун, Мөнхбат, Мөнхбаяр нар мэр сэр хулгай хийгээд байгаад сураг сонсогдоод байгаа.” /2хх-н 73/ гэх,
гэрч Б.Бын: “2018 оны 7 дугаар сарын дундуур байх би он, сар, өдрөө сайн санахгүй байна. Би өөрийн найз Баатар гэх залуутай Баяндэлгэр сумын Тахилт гэх газрын Сэрвэн орой гэх уулан дээр суугаад дурандаад байж байтал уг газраас ертөнцийн зүгээр баруун талд Хөх хадны модны хаяанд О.Б цэрэг малгай өмсчихсөн, мөн хажууд нь богино цэнхэр дээл өмссөн урт уурга барьчихсан хүнтэй хамт 10 гаруй тооны бараан зүсмийн адууг өдөржингөө модны хажууд шахаж, манаж байгаад Баянбулагийн Өлийн эх газар луу туугаад явсан. Дараа нь сураг сонсоод байхад цэнхэр дээлтэй урт уурга барьсан залуу нь Мөнхөө буюу Мөнхбат гэх залуу байсан байна лээ. Тухайн адуунуудын тамга зүсийг нэг бүрчлэн харж чадаагүй. Миний харснаар хар морь, хээр морь, хүрэн морь, цоохор юм уу буурал зүсмийн морьд харагдаж байсан. Манай найз Баатар надаас салаад Г.Мын гэр рүү дурандахад 2 хүн гэрийнх нь гадаа байж байсан гэсэн. Тэгэхээр нь Мөнхбатын гэрт яваад очиход нэг хүн нь нуугдаад Мөнхбат гэрийнхээ гадаа сууж байсан гэж надад ярьж байсан.” /1хх-н 194-195/ гэх мэдүүлгүүд,
Төв аймгийн Баяндэлгэр сумын Дэлгэр Баян-Уул хувийн мал эмнэлгийн малын эмч Д.Пионерын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойших мал, махны гарал үүслийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 4-5/, малын гарал үүслийн бичиг /1хх-н 164-175/,
мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1хх 6-58, 2хх 53-57, 161-163, 5хх 79-84/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны 5 дугаартай шинжээчийн: "1.Шинжилгээнд ирүүлсэн 18310080903952 дугаартай хэргийн 1 дүгээр хавтаст материал дахь 114-р хуудасны доод хэсэгт, 125-р хуудасны доод хэсэгт, 125-р хуудасны ар талын доод хэсэгт, 130-р хуудасны доод хэсэгт, 130-р хуудасны ар талын хэсэгт, 131-р хуудасны ар талын дээд хэсэгт, 141-р хуудасны дунд хэсэгт, 142-р хуудасны доод хэсэгт, 142-р хуудасны доод хэсэгт, 142-р хуудасны ар талын доод хэсэгт, 143-р хуудасны доод хэсэгт, 143-р хуудасны ар талын дээд хэсэгт, 224-р хуудасны доод хэсэгт, 225-р хуудасны доод хэсэгт, 225-р хуудасны ар талын доод хэсэгт, 226-р хуудасны дунд хэсэгт зурагдсан гарын үсгүүдийг нэг хүн зурсан." /8 хх 163- 176/ гэх,
“УВАА УУЛ АУДИТ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/47 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “Бор морь 790,000 төгрөг, хүрэн хязаалан үрээ 665,000 төгрөг, хээр морь 715,000 төгрөг, нийт 2,170,000 төгрөг” /2хх-н 95-98/ гэх,
2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/45 дугаартай үнэлгээний: “Улаан хээр гүү 740,000 төгрөг, хонгор гүү 790,000 төгрөг, зээрд гүү 790,000 төгрөг, хүрэн гүү 790,000 төгрөг, хүрэн халзан гүү 790,000 төгрөг, хонгор гүү 790,000 төгрөг, хул гүү 790,000 төгрөг, нийт 5,480,000 төгрөг” /2хх-н 131-134/ гэх,
2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/43 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “Зээрд морь 676,500 төгрөг, хонгор азарга 799,000 төгрөг, бор саарал морь 799,000 төгрөг, хул морь 799,000 төгрөг, хонгор морь 897,000 төгрөг, нийт 3,970,500 төгрөг” /7хх-н 185-188/ гэх,
2018 оны 10 сарын 16-ны өдрийн 02/46 дугаартай үнэлгээний: “Хул гүү 640,000 төгрөг, хар гүү 640,000 төгрөг, саарал гүү 1,380,000 төгрөг, хөх буурал гүү 690,000 төгрөг, зээрд халзан гүү 740,000 төгрөг, халиун гүү 740,000 төгрөг, цагаан гүү 740,000 төгрөг, цагаан морь 790,000 төгрөг, нийт 6,360,000 төгрөг” /8хх-н 43-47/ гэх,
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 572 дугаартай үнэлгээний: “Т.Эрэнтовчийн 3 тооны адуунаас хүрэн зүсмийн хурдан удмын гэх азаргын үнэ 2018 оны байдлаар 10,000,000 төгрөг.” /7хх-н 94-102/ гэх,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07/336 дугаартай үнэлгээний: “2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Т.Эрэнтовчийн эзэмшлийн хүрэн гүү зах зээлийн үнэ 1,000,000 төгрөг, хүрэн үрээ 750,000 төгрөг нийт 1,750,000 төгрөг, хохирогч Л.Тэрбишийн эзэмшлийн 11 толгой адууны зах зээлийн үнэ 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 11,700,000 төгрөг” /7хх-н 107-121/ гэх дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжид тухайн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын олон тооны буюу хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, бүрмөсөн, үнэ төлбөргүй, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл хамаарч байсан тул прокуророос шүүгдэгч Г.М, Г.М, М.Г, О.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
4. Шүүгдэгч Г.М, Г.М, М.Г, О.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.
5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.М, Г.М, М.Г, О.Б нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
7. Шүүгдэгч Г.М, Г.М, М.Г, О.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор хуульчилсан.
8. Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугар багийн нутаг “Тахилтын ам” гэх газраас иргэн Т.Эрэнтовч нь 2018 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө 3 тооны адуу алдсан гэх хэрэгт Г.М, Г.М, М.Г, О.Б нарыг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр прокурорын 1834006060243 дугаар тогтоолоор /1хх-н 13-37, 140-141, 144145, 148-149/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон байна.
9. Шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа хууль бусаар авсан талаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан байх боловч уг асуудалтай холбоотой О.Бы гаргасан гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газар хянан шалгаж, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн 193400111 дугаар хэргийг хааж шийдвэрлэсэн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдал буюу шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн, хэрэгт хууль бусаар мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал байгаа эсэх талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй байна.
10. Хохирогч Т.Эрэнтовч: “...Багануур дүүрэг рүү яваад 2018 оны 8 дугаар сарын 01-ний өглөө адуун дээрээ ирэхэд миний адуунаас хүрэн зээрд азарга, хүрэн гүү, хүрэн үрээ зэрэг 3 тооны адуу байхгүй байсан...” /6хх-н 179, 7хх-н 25, 90/,
хохирогч Л.Тэрбиш: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдрийн хооронд миний хээр азаргатай 28 тооны адуунаас нийт 11 тооны адуу ор сураггүй алга болсон. ...Миний алдсан адуунууд сартай хар морь, саргүй хар морь, хээр морь, сартай хүрэн морь, саргүй хүрэн морь, хүрэн, зээрд халзан морь, хар хүрэн морь, хээр гүү, цагаан цоохор морь, хээр морь зэрэг байсан.../1хх-н 192-193/,
хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Оюуны өгсөн: "...Манай нөхөр амьд ахуй байхдаа 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд отроор явж байгаад 11 тооны адуугаа алдсан. Энэ хэрэг дээр би хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор оролцож байна. ...Гомдолтой байна, хохирлоо нэхэмжилнэ." /8хх 226/,
хохирогч Ө.Мөнхбат: “Би 2018 оны 7 дугаар сарын 18-аас 20-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Сүүл-Ар гэх газраас өөрийн 3 тооны бор морь, хээр морь, хүрэн халзан үрээг хулгайд алдсан...” /2хх-н 90-91, 7хх-н 66/,
хохирогч Г.Ө: “Би 2017 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг Тогосын гүүр орчимд бэлчиж байсан өөрийн 7 тооны адуунаас 5 тооны хонгор халзан азарга, хонгор морь, бор шарга морь, хул морь, зээрд хүрэн морь хулгайд алдагдсан...” /6хх-н 181-182/,
хохирогч Б.Б: “Би 2018 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Тахилтын ам гэх газраас Г.Мын хаваржааны зүүн талаас бэлчиж байсан зээрд халзан азаргатай 18 тооны адуунаас 1 тооны цагаан морь, 2 тооны хөх саарал гүү, 1 тооны хүрэн халзан гүү, 1 тооны халиун гүү, 1 тооны хул гүү, 1 тооны хар гүү, 1 тооны цагаан гүү, 1 тооны хөх буурал гүү нийт 9 тооны адуу хулгайд алдсан...”/6хх-н 160, 7хх-н 21-22/,
хохирогч Л.Цолмон: “...Манайх Төв аймгийн Баяндэлгэр сумын 1-р баг Тахилт гэх газраас өөрийн 18 тооны адуунаасаа 9 тооны 5 настай хул гүү, 5 настай хар гүү, 6 настай 2 тооны саарал гүү, 6 настай хөх буурал гүү, 7 настай зээрд халзан гүү, 7 настай халиун гүү, 7 настай настай цагаан гүү, 8 настай цагаан бор морь хулгайд алдсан...” /8хх-н 37-38/,
хохирогч Ш.Эрдэнэбат: “2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Тахилт гэх газраас хүрэн азаргатай 14 тооны адуунаас 7 тооны гүү хулгайд алдсан...” /2хх-н 123-125, 7хх-н 59-61/,
хохирогч А.Батболд: “Манайх 2018 оны 02-р сарын 09-10-нд шилжих шөнө Эрдэнэбат ахын адуунд азарганд хураалгахаар тавьсан байсан 8 настай хонгор гүүгээ алдсан...” /7хх-н 52-53/,
хохирогч Б.Б: “...Манайх 2000 оноос хойш Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Шижээбалжирын Эрдэнэбат гэх хүнээр малаа маллуулж ирсэн. 2018 оны цагаан сарын өмнө Эрдэнэбат утсаар залгаж танай адуунаас 5 тооны манай нэг адуутай мөн Батболдын 1 адуутай хамт алга болчихлоо гэхэд нь бид тухайн үед чамд хариуцуулж цалинг чинь өгөөд маллуулж байгаа учраас чи хариуцаад Цагдаагийн байгууллагад өг гэж хэлсэн. Тухайн адуу алдагдах 2018 онд манайх А дансгүй Эрдэнэбатын А данс дээр тоолуулдаг байсан. 2020 оноос хойш манай нөхөр Ц.Загд-Очирын нэр дээр малын А данстай болсон...” /7хх-н 45/ гэж алдсан малынхаа талаар хохирогч нар тогтвортой мэдүүлдэг, мөн шүүгдэгч нарт малын гарал үүслийн бичгийг хийж өгсөн гэрч Д.Пионерын “Мөнхбат, Мөнхбаяр нар нь надаас гарал үүслийн бичиг авахдаа ихэвчлэн хийсэн малаа харуулахгүйгээр махалж, янзлаад авчир бичиг авдаг байсан. ...Эдгээр адууны махыг өөрсдийн адуунаас хийсэн бол өдийд адуу нь дуусчихсан байгаа...эдгээр хүмүүсийг наймаа хийдэг гэж бодож байсан” 1хх-н96/ гэх, шүүгдэгч нар нь хулгайлсан адуугаа шөнөөр янзалж, махыг нь зарж борлуулахаар явахдаа адууны гэдэс, толгой, шийрийг нь шуудайнд хийж замдаа хаядаг байсан талаар гэрч О.Эрдэнэчулуун /1хх-н 97-98, 2хх-н 69, 5хх-н 86-87,/ гэрч Д.Гүррагчаа /1хх-н 99-102, 2хх-н 21-23, 71-72, 5хх-н 88-91/, гэрч Д.Баярцогт /1хх-н 103-104/ мэдүүлсэн, О.Б хамтран оролцсон оролцооны талаар гэрч Д.Баярцогт /1хх-н 103-104/, гэрч Ц.Мөнхтогтох /1хх-н 196/, Э.Баатархүү /1хх-н 245-247/ нар гэрчилж мэдүүлсэн зэрэг болон шүүгдэгч Г.М, Г.М, М.Г, О.Б нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 06-58/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг шүүгдэгч нарт оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд магадлалд заасан дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
11. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.М, Г.М нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг тэдгээр шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 85-41 УНМ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг хурааж, зарж борлуулсан орлогыг хохирогч нарын хохирол, төлбөрт шилжүүлэхийг даалгахдаа тээврийн хэрэгслийн дугаарыг “65-19 ТӨА” гэж буруу бичсэнийг зөвтгөн өөрчлөлт орууллаа.
12. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2т заасан шаардлагыг хангасан байна...” гэж заасны дагуу шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлээгүй байх тул анхан шатны шүүх шүүгдэгч М.Г, О.Б нарт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүгдэгч М.Г, О.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, уг хуулийг хэрэглэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тэдний оршин суудаг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж давж заалдах шүүх үзлээ.
13. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.М, Г.М нарын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, цагдан хоригдож байгаа шүүгдэгч О.Б, М.Г нарыг суллахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/476 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг, шүүгдэгч Г.Мад оногдуулсан 7 /долоо/ жил хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч М.Год оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 сар хорих ялыг, шүүгдэгч О.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй..” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг, шүүгдэгч Г.Мад оногдуулсан 7 /долоо/ жил, шүүгдэгч М.Год оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 сар хорих ялыг, шүүгдэгч О.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж,
6 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Мын эзэмшлийн 55 200 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоцикл, 902 800 төгрөгийн үнэ бүхий 6519 ТӨА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг хурааж, зарж борлуулсан орлогыг хохирогч нарын хохирол төлбөрт шилжүүлэхийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Мын эзэмшлийн 55 200 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоцикл, 902 800 төгрөгийн үнэ бүхий 85-41 УНМ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг хурааж, зарж борлуулсан орлогыг хохирогч нарын хохирол төлбөрт шилжүүлэхийг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,
7 дугаар заалтын “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Мын эзэмшлийн 55 200 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоцикл, 902 800 төгрөгийн үнэ бүхий 6519 ТӨА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.” гэснийг “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Мын эзэмшлийн 55 200 төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоцикл, 902 800 төгрөгийн үнэ бүхий 85-41 УНМ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүгдэгч Г.М, М.Г нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч О.Бы өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүгдэгч Г.М, М.Г, Г.М нарын нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г, О.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тэдний оршин суудаг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Г.М, М.Г, О.Б нарын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тус тус цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч М.Г, О.Б нарыг сулласугай.
6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ